JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973
142
DOI: 10.5281/zenodo.17538122
A STUDY ON CORROSIVITY IN WATER DISTRIBUTION PIPES
Nyamja BOLDBAATAR1
¹Mongolia, Ulaanbaa a , Mongolian Uni e si y o Science and Technology (MUST), School o Ci il Enginee ing and
A chi ec u e (SCEA), Depa men o Enginee ing S uc u es
Con ac : n_bo[email p o ec ed]1
Abs ac : Ensu ing a sa e, heal hy, and com o able li ing en i onmen o all elies undamen ally on high-quali y housing
and eliable enginee ing in as uc u e. Howe e , in ecen yea s, as he numbe o esiden ial buildings has inc eased in
Ulaanbaa a and o he ci ies, some cons uc ion companies ha e p io i ized p o i o e quali y, o en neglec ing he
in eg i y o enginee ing ne wo ks, pa icula ly indoo plumbing sys ems. This has led o a signi ican ise in issues such as
co osion and discolo a ion o d inking wa e , ad e sely a ec ing esiden s’ quali y o li e.
In newly cons uc ed buildings, he use o low-quali y and subs anda d ma e ials o en leads o co osion in wa e supply
pipes and a de e io a ion o wa e quali y. In olde buildings, simila issues a ise due o aging pipelines and insu icien
main enance. The de elopmen o co osion in d inking wa e sys ems is in luenced by mul iple ac o s and is commonly
e alua ed using wa e co osi i y indices, such as he Ryzna Index (RI) and Langelie Sa u a ion Index (LSI). Acco dingly,
in Khan-Uul dis ic o Ulaanbaa a —whe e co osion is widesp ead and nume ous complain s ha e been submi ed by
esiden s o ele an au ho i ies—wa e samples we e collec ed and analyzed using hese indices o in es iga e he
condi ions con ibu ing o co osion.
Recei ed: 13 Oc obe 2025; Accep ed: 1 No embe 2025
УС ДАМЖУУЛАХ ХООЛОЙД ҮҮСЭЖ БУЙ УСНЫ ИДЭМХИЙ
ЧАНАРЫН СУДАЛГАА
Нямжавын БОЛДБААТАР1
1Монгол улс, Улаанбаатар, ШУТИС, Барилга, Архитектурын сургууль, Инженерийн байгууламжийн тэнхим
и-мэйл хаяг: [email p o ec ed]1
Хураангуй: Хүн бүрийн аюулгүй, эрүүл, ая тухтай амьдрах орчинг бүрдүүлэхэд чанартай орон сууц, найдвартай
инженерийн дэд бүтэц үндсэн нөхцөл болдог. Гэвч сүүлийн жилүүдэд Улаанбаатар болон бусад хотуудад орон
сууцны тоо нэмэгдэхийн хэрээр зарим барилгын компаниуд ашиг орлогыг нэн тэргүүнд тавьж, инженерийн шугам
сүлжээ, ялангуяа дотор сантехникийн системийн чанарыг орхигдуулах хандлага нэмэгдэж байна. Үүний улмаас
ундны усанд зэв үүсэх, усны өнгө өөрчлөгдөх зэрэг асуудал ихээр гарч байгаа нь иргэдийн амьдралын чанарт
сөргөөр нөлөөлж байна. Шинээр баригдсан барилгуудын хувьд хямд, баталгаагүй материал ашигласнаас ус
дамжуулах хоолойн дотор зэврэлт үүсч, усны чанар муудах тохиолдол түгээмэл. Харин хуучин барилгуудын хувьд
шугам хоолойн насжилт их, засвар үйлчилгээ хангалтгүй байдгаас үүдэн ижил асуудал тулгардаг. Ундны усанд зэв
үүсэх нөхцөл нь олон хүчин зүйлээс хамаардаг бөгөөд тэдгээрийг үнэлэхэд усны идэмхий чанарын индексүүд болох
Ryzna Index (RI) болон Langelie Sa u a ion Index (LSI)-ийг өргөн хэрэглэдэг. Иймээс Улаанбаатар хотын Хан-Уул
дүүрэгт зэв ихээр илэрч, хэрэглэгчдээс мэргэжлийн байгууллагуудад гомдол, мэдээлэл олноор ирдэг хэсгийн оршин
суугчдаас авсан ундны усны дээжид эдгээр индексийн шинжилгээг хийж, зэв үүсэх нөхцөлийг судаллаа.
Түлхүүр үг: ундны ус, зэвтэй ус, ган хоолой, стандарт
I. УДИРТГАЛ
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод 2024
оны байдлаар 1.77 сая гаруй хүн амьдарч байгаа
бөгөөд эдгээрийн 50 гаруй хувь нь төвлөрсөн ус
хангамжийн системд холбогдсон орон сууцанд
амьдарч байна [1].
Нэгдсэн үндэсний байгууллага НҮБ зарласан
Тогтвортой хөгжлийн зорилго VI д Хүн ам
баталгаатай ундны ус, ариун цэврийн байгууламжаар
хангагдах [2], Монгол улсын засгийн газрын Алсын
хараа 2050 Монгол улсын урт хугацааны хөгжлийн
бодлогын 6.3.4. Хүн амыг баталгаат ундны усаар
хангах, усны нөөцийн эрэл, хайгуул, зураглалын
ажлыг эрчимжүүлж нөөц баялгийн мэдээллийн бааз
суурийг өргөжүүлэх, төлөвлөлт, менежмент хийх
нөхцөлийг бүрдүүлнэ [3]
Анх арилжааны банкнууд 2002 оноос бага болон
дунд орлоготой иргэдэд зориулсан орон сууцны
зээлийн үйлчилгээг нэвтрүүлсэн [4] нь барилгын
салбар эрчимтэй хөгжиж, өнөөг хүртэл төрөл бүрийн
зээл, төсөл, хөтөлбөрийн хүрээнд түүхэн хөгжлийн
шатанд хүрээд байна.
JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973
143
Нийслэлд борлуулагдаж буй орон сууцны үнэ
дунджаар 1 м² нь 3–5 сая төгрөгийн хооронд
хэлбэлзэж байгаа [5] бөгөөд эдгээр барилгуудад
ашиглагдаж буй дотор ус хангамжийн хоолой,
материал, тоног хэрэгслийн чанар харилцан адилгүй
байдгаас шалтгаалан ундны усны чанар, аюулгүй
байдалд сөрөг нөлөө үзүүлж байна.
Хүн амын эрүүл мэндийн үндсэн хэрэгцээ болох
цэвэр усаар хангах үүргийг “Ус сувгийн удирдах
газар” хариуцдаг бөгөөд “Ундны ус – MNS
0900:2018” стандартын хүрээнд нийслэлийн хүн амд
түгээж буй ундны усны чанарт өдөр тутам хяналт
тавьдаг. Тус байгууллага эх үүсвэрээс хэрэглэгч
хүртэлх 1063 цэгээс дээж авч, үндэсний итгэмжлэл
бүхий лабораторид 105 үзүүлэлтээр (органик нэгдэл
55, химийн 20, элементийн 23, нянгийн 7) шинжилж,
хяналт баталгаажуулалт хийдэг [6].
Улаанбаатар хотын орон сууцны хорооллуудын
хэрэгцээний халуун ус болон хүйтэн усанд зэвтэй ус
усны цоргоор гарах болсоны учир шалтгааныг
судалж үзэхийг зорилго болгов. Зэвтэй усны гол
шалтгаан нь ус дамжуулах шугам дахь төмөр
исэлдэж, Fe₂O₃ буюу төмрийн исэл (зэв) үүссэнтэй
холбоотой. Засвар, үйлчилгээний үед усыг түр
хугацаанд хаасны дараа шугамын ёроолд тунасан зэв
даралтын нөлөөгөөр хөдөлгөөнд орж, богино
хугацаанд зэвтэй ус гарах тохиолдол бий. Мөн ус
дамжуулах шугам хоолойн насжилт ихэссэн эсвэл
стандартын бус материалаар хийсэн алчуур хатаагч,
холболтын хэсгээс үүдэн усанд зэв орох боломжтой
гэж үздэг..
II. СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ
Ундны усанд зэв үүсэх гол шалтгаан,
нөхцөлийг тодорхойлох, усны химийн найрлага ба
хоолойн материалын зэврэлтийн хамаарлыг тогтоох,
мөн усны идэмхий чанарын индексүүдийг тооцоолох
замаар зэврэлтийн эрсдэлийг үнэлэх боломжтой.
Усны pH бага буюу хүчиллэг байдлаар хандах,
кальци/магнийн хэмжээ бага буюу хамгаалах
давхарга үүсэх боломжгүй нөхцөлд — метал
хоолойнд зэврэлт үүсэх магадлал нэмэгддэг.
(“идэмхий” ус)
Усны щүлтлэг буюу алкалин байдал болон
кальци/алкалинитетийн хэмжээ хангалтгүй байх нь
хамгаалах тунадас үүсгэх чадвар сул байгаагаар
зэврэх нөхцөлийг нэмэгдүүлдэг.
Усны температур, TDS (нийт ууссан бодис),
усны хурд, хоолойны материал, насжилт зэрэг нь бас
нөлөөтэй [7].
1. Усны чанарын идэмхийн индекс.
Langelie Index (LI) болон Ryzna S abili y Index (RSI)
нь усны зэврэлт (co osion) ба тунадас үүсэх (scaling)
хандлагыг тодорхойлох, үнэлэхэд ашигладаг усны
химийн индексүүд юм. Эдгээрийг ундны ус,
үйлдвэрийн болон халаалтын системийн усны
чанарын үнэлгээнд өргөн хэрэглэдэг.
Langelie индекс.
Langelie (LI) индекс нь усны химийн тэнцвэрт
байдлыг тодорхойлох чухал үзүүлэлт юм. Энэхүү
индексийг 1936 онд D . Wil ed Langelie анх
боловсруулсан бөгөөд усан дахь кальцийн
карбонатын (CaCO₃) ханасан байдлыг илэрхийлдэг
байна. LI-г тооцоолоход усны pH, шүлтлэг чанар,
кальцийн концентраци (Ca²⁺), нийт ууссан хатуу
бодис (TDS) болон усны температур зэрэг үндсэн
үзүүлэлтүүдийг ашиглана тодорхойлно [8].
pH − pHs = LI (1)
pHs = (9.3 + A + B) − (C + D) (2)
A = (log10[TDS] − 1)/10 (3)
B = −13.92
∗
log10(℃ + 273) + 34.55 (4)
C = log10(CaCo3мг/л) − 0,4 (5)
D = log10(HCO3) (6)
LANGLIER ИНДЕКС
1-Р ХҮСНЭГТ
Тайлбар /
Хэмжээний
муж
Үнэлгээ / Тайлбар
LI > 0
Зэврэлтгүй, ус нь чулуулаг үүсгэх
хандлагатай (шохойн чулуу үүснэ)
LI = 0
Тэнцвэртэй, ус nei he идэмхий no
чулуулаг үүсгэх хандлагагүй
LI < 0
Идэмхий, ус нь хоолой болон тоног
төхөөрөмжийн зэврэлтийг дэмжинэ
Ryzna индекс.
Ryzna индекс (RSI) нь усны идэмхий чанар ба
кальцийн карбонатын тунадас үүсэх хандлагыг
илэрхийлэх хэмжүүр бөгөөд 1940 онд John Ryzna
боловсруулсан ба тухайн усны температур, pH,
кальцийн агууламж, шүлтлэг чанар зэрэг
үзүүлэлтүүдэд үндэслэн тооцоолдог. Ryzna индекс
нь усанд кальцийн карбонат (CaCO₃) тунадас үүсэх
эсвэл эсрэгээрээ ус идэмхий шинжтэй болох
магадлалыг урьдчилан нарийвчлалтайгаар таамаглах
боломж олгодог [9].
2
∗
pHs – pH (7)
RYZNAR ИНДЕКС
2-Р ХҮСНЭГТ
Хэмжээний
муж
Үнэлгээ / Тайлбар
RI < 5.5
Идэмхий чанар байхгүй, ус нь чулуулаг
үүсгэх өндөр хандлагатай
5.5 ≤ RI < 6.2
Тэнцвэртэй ус
6.2 ≤ RI < 6.8
Идэмхий чанар үүсэх магадлалтай
6.8 ≤ RI < 8.5
Идэмхий ус
RI ≥ 8.5
Өндөр идэмхий ус
a. Хүснэгтийн зүүлтийн жишээ. (Хүснэгтийн зүүлт)
JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973
144
УСУГ-ын шугамын гэмтэлийн мэдээллээс харахад
металл хоолой тэр дундаа ган хоолой дээр эвдрэл,
гэмтэл ихээр бүртгэгдсэн байна [10].
ШУГАМЫН ГЭМТЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ
3-Р ХҮСНЭГТ .
Материалын төрөл
2019
2020
2021
2022
2023
Гэмтлийн тоо
(нийт)
37
40
48
53
36
Ган хоолой
24
25
34
30
21
Ширэм хоолой
6
8
9
15
6
Хуванцар хоолой
(PVC, PE)
7
7
5
8
9
Усны хангамжийн шугам хоолойн насжилт
нэмэгдэхийн хэрээр материалын физик, химийн
шинж чанар доройтож, зэврэлт болон эвдрэл гарах
эрсдэл эрс өсдөг. Энэ нь гадаргуугийн элэгдэл,
химийн урвал, даралтын нөлөө, гадны орчны зэрэг
олон хүчин зүйлтэй холбоотой. Дээрх шугамын
гэмтэлийн талаарх УСУГ-ийн судалгаанд дурдсан
хоолойн насжилт 30-50 жил ашиглагдсан хоолойнууд
байна. Улмаар хоолойн насжилтийн чиглэлээр
хийгдсэн судалгаануудаас авч үзье.
• Насжилт 0–10 жилийн хугацаанд эвдрэл,
зэврэлтийн эрсдэл бага. Хоолойн анхны
хамгаалалтын давхарга хэвийн, үйлдвэрлэлийн
согог бага; эхний жилүүдэд гэмтэлийн магадлал
ерөнхийдөө бага байдаг талаар Hussam Fa es
болон Ta ek Zayed нарын судалгаа [11].
• Насжилт 10–20 жил Дунд Гадаргуу дээр
исэлдэх давхарга бүрэлдэн, гагнаа/холболт
гэмтэж эхлэх; зарим материалд pi ing эхэлж
болно. IWAP 2023 / 2024 судалгаа, насжилт 20
жилээс дарагдах эрсдэл өссөн гэж тайлбарлажээ
[12].
• Насжилт 20–30 жилийн хугацаанд эвдрэл,
зэврэлтийн эрсдэл өндөр. Хоолойн дотор
тунадас, био-фильм, ан цав ихэснэ; эвдрэл
(цорох) болон зэвэрдэг цилиндрийн хэлбэрийн
гэмтэл давамгайлна. Muddassi e al. (2024) ба
Dawood (2020) тоймууд насжилтыг гол сөрөг
хүчин зүйл гэж тэмдэглэсэн [13].
• Насжилт >30 жилээс дээш бол эвдрэл,
зэврэлтийн эрсдэл маш өндөр. Ихэнх ган, бусад
төмөр хоолойнуудын хувьд цоорол болон усны
алдагдал ихээр гарч, хоолойг бүрэн солих
шаардлагатай болдог [14].
III. ҮР ДҮН
Нийслэл Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 23,
24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт оршин суудаг
25,000 гаруй хүн амтай Арцат, Ханбогд, Богд Вилла,
Хангарьд 1, 2, Хүннү Вилла, Нью Гарден, VIP
Residence зэрэг 20 гаруй орон сууцны хорооллоос
халуун болон хүйтэн ус зэвтэй байна гэсэн 400 гаруй
гомдол 2023онд иржээ. Эдгээр хорооллууд нь
сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд баригдаж
ашиглалтад орсон [15].
Доорх үр дүн нь усны идэмхий чанар (co osi i y)
буюу зэврэх хандлага болон кальцийн карбонат
(CaCO₃) тунадас үүсэх магадлалыг харьцуулан
тайлбарлаж байна.
Хүйтэн ус
Langelie индекс (LI) = -2.3 байгаа нь ус дутуу
ханасан, өөрөөр хэлбэл кальцийн карбонат уусах
хандлагатай, “идэмхий ус” байна гэсэн үг.
Ryzna индекс (RI) = 11.26 байгаа нь 7-аас дээш тул,
зэврэлт үүсэх өндөр эрсдэлтэй, тунадас үүсэх
магадлал маш бага байна.
Энэ нь хүйтэн ус хоолойн дотор метал гадаргууг
зэврүүлэх, төмрийн ион уусгах, улмаар усанд зэв
үүсэх шалтгаан болж чадна.
Халуун ус
Langelie индекс (LI) = -1.6 байгаа нь мөн сөрөг
утгатай тул ус “идэмхий шинжтэй” байгаа боловч
хүйтэн уснаас арай бага идэмхий байна.
Ryzna индекс (RI) = 9.63 байгаа нь 9–10 хооронд
учир зэврэлт дундаас өндөр түвшинд үүсэх
хандлагатай гэсэн үг.
Энэ нь халуун усанд химийн урвалын хурд нэмэгддэг
тул зэврэлт илүү түргэн явагдаж, хоолойн дотор
гадаргууг гэмтээх, ууссан төмөр, зэсийн агууламж
нэмэгдэх магадлалтай.
Хоолойн материалууд (ялангуяа ган, төмөр) ийм
нөхцөлд байнга зэврэх эрсдэлтэй. Усны pH болон
шүлтлэг байдлыг нэмэгдүүлэх, кальцийн тэнцвэрийг
сайжруулах, хамгаалалтын бүрхүүл (lining, coa ing)
хэрэглэх зэрэг коррозийн эсрэг арга хэмжээ авах
шаардлагатай байна. Мөн усны химийн
шинжилгээгээр кальцийн карбонатын хувьд дутуу
ханасан болох нь тогтоогдсон. Энэ нь хоолой болон
тоног төхөөрөмж дээр тогтсон хамгаалалтын
кальцийн карбонатын бүрхүүл уусах, арилж
зэврэлтийг нэмэгдүүлэх хандлагатай болохыг
илэрхийлдэг байна.
JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973
145
IV. ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
Температур
Усанд зэв үүсэх шалтгааныг судалж үзэхэд,
Lau ie S. McNeill болон Ma c Edwa ds нарын
судалгаанд халуун усны температур нь төмөр
хоолойн доторх коррозийн үйл явцад чухал нөлөөтэй
болохыг тэмдэглэн бөгөөд энэ нь химийн, физик,
биологийн олон хүчин зүйлд нөлөөлдөг гэж тусгасан
байна [16]. Жишээ нь, температур их байх үед
коррозийн хурд нэмэгдэж, хоолойн доторх
хамгаалалтын исэллэг давхарга тогтоход хүндрэлтэй
болдог гэж тэмдэглэжээ.
Мөн Hassan M. Hussein Fa h, Mohamed El Amine
Ben Seghie , Ridwan Taiwo & Ta ek Zayed нарын
судалгаанд халуун усны хоолойнууд (high-
empe a u e wa e pipes) коррозид амархан өртдөг
болохыг судалсан байна [17]. Харин Geo gii S.
Vasylie судалгаанд крантын халуун ус (ho ap wa e )
доторх орчинд зэвэрсний хурд илэрхий өөр байдаг
талаар дурдсан байна [18].
Түүнчлэн хэрэгцээний халуун усны хувьд БНбД
40‑05‑16 “Барилга доторхи ус хангамж, ариутгах
татуурга” стандарт усны температурын шаардлагыг
тодорхой тусгасан байна [19].
Хоолой
Манай улсад импортоор дараах стандартаар
үйлдвэрлэгдсэн ган хоолойнууд ихэвчлэн орж ирдэг.
БНХАУлсад үйлдвэрлэсэн GB/T3091:2015
Welded s eel pipes o low p essu e liquid deli e y. GB
50974-2014 Technical code o i e p o ec ion wa e
supply and hyd an sys ems [20].
ОХУ-д үйлдвэрлэсэн ГОСТ 10704-91 Трубы
стальные электросварные прямошовные. ГОСТ
10705-80 Трубы стальные электросварные. ГОСТ
3262-75 Трубы стальные водогазопроводные. ГОСТ
8731-74 Трубы стальные бесшовные
горячедеформированные. ГОСТ 8732-78 Трубы
стальные бесшовные горячедеформированные [21].
Гаалийн ерөнхий газрын сүүлийн хоёр жилийн
импортын мэдээний дүнгээс харахад зөвхөн ган
хоолойн худалдан авалтын хэмжээ 2024 онд 76
тэрбум төгрөг, 2025 оны эхний есөн сарын байдлаар
75 тэрбум төгрөгт хүрсэн байна. Үүнээс 2024 онд 69
тэрбум төгрөгийн, 2025 онд 49 тэрбум төгрөгийн ган
хоолойг БНХАУ-аас импортолсон байна [22]. Энэ нь
зах зээл дээрх нийт ган хоолойн 70–90 хувийг урд
хөршийн бүтээгдэхүүн эзэлж байгааг харуулж байна.
Гэвч импортоор орж ирж буй ган хоолой нь
холбогдох стандартын шаардлагыг бүрэн хангаж
байгаа эсэх тодорхойгүй байна. Үүний гол шалтгаан
нь манай улсад гаалийн хяналтын бүсэд ган хоолойн
чанар, стандартын үзүүлэлтийг шинжилж шалгах
лаборатори байхгүйтэй холбоотой юм. Иймээс
одоогоор ган хоолойг улсын хилээр нэвтрүүлэхдээ
JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973
146
гарал үүслийн гэрчилгээ болон үйлдвэрийн чанарын
гэрчилгээ зэрэг баримт бичигт үндэслэн нэвтрүүлэх
зөвшөөрөл өгдөг байна.
ДҮГНЭЛТ
Энэхүү судалгаагаар Улаанбаатар хотын
хэмжээнд орон сууцанд амьдарч буй хэрэглэгчлийн
хамгийн том асуудал болоод байгаа зэвтэй усны
талаар судалж үзэв. Улмаар дараах дүгнэлтүүдэд
хүрч байна. Үүнд:
• Улаанбаатар хотын хэмжээнд нийтлэг байдлаар
ундны усны чанар, аюулгүй байдал алдагдах
тохиолдол гарсаар байгаа нь орон сууц
хариуцсан байгууллагууд болон шинээр
ашиглалтад орох хүртэлх хугацаанд захиалагч,
зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч болон төрийн
байгууллагуудын хяналт сул байгаатай шууд
холбоотой. Үүнээс үүдэн ус хангамжийн
системд стандартын бус, чанаргүй хоолой болон
холбох хэрэгсэл ашиглагдаж, усны бохирдол
үүсэх нөхцөл бүрдэж байна.
• Зэвтэй усны гол шалтгаан нь ус дамжуулах
шугам дахь төмөр исэлдэж, Fe₂O₃ буюу төмрийн
исэл (зэв) үүссэнтэй холбоотой. Langelie болон
Ryzne индексээр оршин суугчаас ирсэн усны
дээжинд хийсэн шинилгээгээр зэв үүсэх нөхцөл
усны чанараас шилгаалж байгаа ба энэ нь
тухайн хэрэглэгчийн хэвийн үед авсан усны
шинжилгээнд илэрсэн бөгөөд бусад нөхцөл
буюу ус тасраад ирэх, засвар үйлчилгээний
хийсний дараа улам нэмэгддэг хандлагатай
гэсэн үг болно. Шалтгаан нь засвар,
үйлчилгээний үед усыг түр хугацаанд хаасны
дараа шугамын ёроолд тунасан зэв даралтын
нөлөөгөөр хөдөлгөөнд орж, богино хугацаанд
зэвтэй ус гарах тохиолдол бий. Мөн ус
дамжуулах шугам хоолойн насжилт ихэссэн
эсвэл стандартын бус материалаар хийсэн
алчуур хатаагч, холболтын хэсгээс үүдэн усанд
зэв орж болох юм.
• Гаалийн хяналтын бүсэд илтгэмжлэгдсэн
лаборатори байгуулах шаардлагатай бөгөөд
ундны ус дамжуулах хоолой нь усны чанарт
сөргөөр нөлөөлөхөөргүй, MNS болон ISO олон
улсын стандартын шаардлага зайлшгүй мөрдөх,
эсвэл дээрх нөхцөлийг хангасан, үйлдвэрийн
чанарын баталгаатай материалаар хийгдсэн
байх шаардлагатай.
• Хоолойн угсралт, суурилуулалтын ажлыг
эхлэхийн өмнө барилгын сорил,
баталгаажуулалтын эрх бүхий лабораторид
шинжилгээ хийлгэж, чанарын дүгнэлт
гаргуулсан байх шаардлагатай гэж тус тус үзэж
байна.
АШИГЛАСАН МАТЕРИАЛ, НОМ ЗҮЙ
[1] h ps://www.nso.mn/mn Статискийн ерөнхий хороо
[2] h ps://sdgs.un.o g/goals НҮБ-ийн тогтвортой хөгжлийн
зорилго
[3] h ps://legalin o.mn/mn/de ail/15406 Алсын хараа 2050
Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого
[4] h ps://openjica epo .jica.go.jp/pd /247928_02.pd Жайка олон
улсын байгууллага
[5] h ps://www.ba ilga.mn/nc/17/ Барилгын нэгдсэн портал
[6] h ps://usug.ub.go .mn/ Ус суваг удирдах газар
[7] Mahmoud Tagha i, Mohammad Hasan Mohammadi, Majid
Rad a d, Yadolah Fakh i, Sa ou a Ja an
h ps://doi.o g/10.1016/j.mex.2019.02.002
[8] Wil ed F. Langelie – “The Analy ical Con ol o An i-
Co osion Wa e T ea men ”, 1936
h ps://a chi es.sciencehis o y.o g/ eposi o ies/3/ esou ces/58/c
ollec ion_o ganiza ion
[9] John W. Ryzna “A New Index o De e mining Amoun o
Calcium Ca bona e Scale Fo med by a Wa e ”
h ps://doi.o g/10.1002/j.1551-8833.1944. b20016.x
[10] Болдбаяр Б.Улаанбаатар хотын ус хангамжийн шугам
сүлжээний ашиглалтын байдалд хийсэн судалгаа магистрын
ажил
[11] Hussam Fa es and Ta ek Zayed
h ps://doi.o g/10.1061/(ASCE)PS.1949-1204.0000037
[12] E hem Ka adi ek; Eb u Kaya-Basa ; Tugba Akdeniz
h ps://doi.o g/10.2166/ws.2023.335
[13] Muhammad Muddassi 1, Ta ek Zayed1, Ridwan Taiwo1,
Mohamed El Amine Ben Seghie 2
h ps://doi.o g/10.1038/s41598-024-69855-w
[14] Wa e Main B eak Ra es in he USA and Canada: A
Comp ehensi e S udy
h ps://www.wes lakepipe.com/si es/de aul / iles/2024-
05/wa e -main-b eak- a es-in- he-usa-and-canada-a-
comp ehensi e-s udy.pd ?u m_sou ce=cha gp .com
[15] h ps://www.ulaanbaa a .mn/home Улаанбаатар хотын
захирагчийн ажлын алба
[16] Lau ie S. Mcneill1∗ and Ma c Edwa ds “The impo ance o
empe a u e in assessing i on pipe co osion in wa e dis ibu ion
sys ems” 2001
h ps://link.sp inge .com/a icle/10.1023/A:1016021815596
[17] Hassan M. Hussein Fa h, Mohamed El Amine Ben Seghie ,
Ridwan Taiwo & Ta ek Zayed нарын судалгаанд Analysis and
anking o co osion causes o wa e pipelines (2023)
h ps://www.na u e.com/a icles/s41545-023-00275-
5?u m_sou ce=cha gp .com
[18] Geo gii S. Vasylie “The in luence o low a e on co osion o
mild s eel in ho ap wa e ” (2015)
h ps://doi.o g/10.1016/j.co sci.2015.05.007
[19] БНбД 40-05-16 “Барилга доторхи ус хангамж, ариутгах
татуурга
[20] h ps://www.chineses anda d.us/p oduc s/gb 3091-2015
БНХАУлсын стандарт
[21] h ps://www.gos . u/po al/gos /home/s anda s/ca alogna ional
ОХУ-ын стандарт
[22] h ps://gaali.mn/s a is ic/de ail/05 Гаалийн ерөнхий газар