scieee AI-readable full text Open interactive document viewer

A STUDY ON CORROSIVITY IN WATER DISTRIBUTION PIPES (УС ДАМЖУУЛАХ ХООЛОЙД ҮҮСЭЖ БУЙ УСНЫ ИДЭМХИЙ ЧАНАРЫН СУДАЛГАА)

Boldbaatar, Nyamjav

Abstract

Хүн бүрийн аюулгүй, эрүүл, ая тухтай амьдрах орчинг бүрдүүлэхэд чанартай орон сууц, найдвартай инженерийн дэд бүтэц үндсэн нөхцөл болдог. Гэвч сүүлийн жилүүдэд Улаанбаатар болон бусад хотуудад орон сууцны тоо нэмэгдэхийн хэрээр зарим барилгын компаниуд ашиг орлогыг нэн тэргүүнд тавьж, инженерийн шугам сүлжээ, ялангуяа дотор сантехникийн системийн чанарыг орхигдуулах хандлага нэмэгдэж байна. Үүний улмаас ундны усанд зэв үүсэх, усны өнгө өөрчлөгдөх зэрэг асуудал ихээр гарч байгаа нь иргэдийн амьдралын чанарт сөргөөр нөлөөлж байна. Шинээр баригдсан барилгуудын хувьд хямд, баталгаагүй материал ашигласнаас ус дамжуулах хоолойн дотор зэврэлт үүсч, усны чанар муудах тохиолдол түгээмэл. Харин хуучин барилгуудын хувьд шугам хоолойн насжилт их, засвар үйлчилгээ хангалтгүй байдгаас үүдэн ижил асуудал тулгардаг. Ундны усанд зэв үүсэх нөхцөл нь олон хүчин зүйлээс хамаардаг бөгөөд тэдгээрийг үнэлэхэд усны идэмхий чанарын индексүүд болох Ryznar Index (RI) болон Langelier Saturation Index (LSI)-ийг өргөн хэрэглэдэг. Иймээс Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт зэв ихээр илэрч, хэрэглэгчдээс мэргэжлийн байгууллагуудад гомдол, мэдээлэл олноор ирдэг хэсгийн оршин суугчдаас авсан ундны усны дээжид эдгээр индексийн шинжилгээг хийж, зэв үүсэх нөхцөлийг судаллаа.

Full text

JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973 142 DOI: 10.5281/zenodo.17538122 A STUDY ON CORROSIVITY IN WATER DISTRIBUTION PIPES Nyamjav BOLDBAATAR1 ¹Mongolia, Ulaanbaatar, Mongolian University of Science and Technology (MUST), School of Civil Engineering and Architecture (SCEA), Department of Engineering Structures Contact: n_bo[email protected]1 Abstract: Ensuring a safe, healthy, and comfortable living environment for all relies fundamentally on high-quality housing and reliable engineering infrastructure. However, in recent years, as the number of residential buildings has increased in Ulaanbaatar and other cities, some construction companies have prioritized profit over quality, often neglecting the integrity of engineering networks, particularly indoor plumbing systems. This has led to a significant rise in issues such as corrosion and discoloration of drinking water, adversely affecting residents’ quality of life. In newly constructed buildings, the use of low-quality and substandard materials often leads to corrosion in water supply pipes and a deterioration of water quality. In older buildings, similar issues arise due to aging pipelines and insufficient maintenance. The development of corrosion in drinking water systems is influenced by multiple factors and is commonly evaluated using water corrosivity indices, such as the Ryznar Index (RI) and Langelier Saturation Index (LSI). Accordingly, in Khan-Uul district of Ulaanbaatar—where corrosion is widespread and numerous complaints have been submitted by residents to relevant authorities—water samples were collected and analyzed using these indices to investigate the conditions contributing to corrosion. Received: 13 October 2025; Accepted: 1 November 2025 УС ДАМЖУУЛАХ ХООЛОЙД ҮҮСЭЖ БУЙ УСНЫ ИДЭМХИЙ ЧАНАРЫН СУДАЛГАА Нямжавын БОЛДБААТАР1 1Монгол улс, Улаанбаатар, ШУТИС, Барилга, Архитектурын сургууль, Инженерийн байгууламжийн тэнхим и-мэйл хаяг: [email protected]1 Хураангуй: Хүн бүрийн аюулгүй, эрүүл, ая тухтай амьдрах орчинг бүрдүүлэхэд чанартай орон сууц, найдвартай инженерийн дэд бүтэц үндсэн нөхцөл болдог. Гэвч сүүлийн жилүүдэд Улаанбаатар болон бусад хотуудад орон сууцны тоо нэмэгдэхийн хэрээр зарим барилгын компаниуд ашиг орлогыг нэн тэргүүнд тавьж, инженерийн шугам сүлжээ, ялангуяа дотор сантехникийн системийн чанарыг орхигдуулах хандлага нэмэгдэж байна. Үүний улмаас ундны усанд зэв үүсэх, усны өнгө өөрчлөгдөх зэрэг асуудал ихээр гарч байгаа нь иргэдийн амьдралын чанарт сөргөөр нөлөөлж байна. Шинээр баригдсан барилгуудын хувьд хямд, баталгаагүй материал ашигласнаас ус дамжуулах хоолойн дотор зэврэлт үүсч, усны чанар муудах тохиолдол түгээмэл. Харин хуучин барилгуудын хувьд шугам хоолойн насжилт их, засвар үйлчилгээ хангалтгүй байдгаас үүдэн ижил асуудал тулгардаг. Ундны усанд зэв үүсэх нөхцөл нь олон хүчин зүйлээс хамаардаг бөгөөд тэдгээрийг үнэлэхэд усны идэмхий чанарын индексүүд болох Ryznar Index (RI) болон Langelier Saturation Index (LSI)-ийг өргөн хэрэглэдэг. Иймээс Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт зэв ихээр илэрч, хэрэглэгчдээс мэргэжлийн байгууллагуудад гомдол, мэдээлэл олноор ирдэг хэсгийн оршин суугчдаас авсан ундны усны дээжид эдгээр индексийн шинжилгээг хийж, зэв үүсэх нөхцөлийг судаллаа. Түлхүүр үг: ундны ус, зэвтэй ус, ган хоолой, стандарт I. УДИРТГАЛ Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод 2024 оны байдлаар 1.77 сая гаруй хүн амьдарч байгаа бөгөөд эдгээрийн 50 гаруй хувь нь төвлөрсөн ус хангамжийн системд холбогдсон орон сууцанд амьдарч байна [1]. Нэгдсэн үндэсний байгууллага НҮБ зарласан Тогтвортой хөгжлийн зорилго VI д Хүн ам баталгаатай ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангагдах [2], Монгол улсын засгийн газрын Алсын хараа 2050 Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 6.3.4. Хүн амыг баталгаат ундны усаар хангах, усны нөөцийн эрэл, хайгуул, зураглалын ажлыг эрчимжүүлж нөөц баялгийн мэдээллийн бааз суурийг өргөжүүлэх, төлөвлөлт, менежмент хийх нөхцөлийг бүрдүүлнэ [3] Анх арилжааны банкнууд 2002 оноос бага болон дунд орлоготой иргэдэд зориулсан орон сууцны зээлийн үйлчилгээг нэвтрүүлсэн [4] нь барилгын салбар эрчимтэй хөгжиж, өнөөг хүртэл төрөл бүрийн зээл, төсөл, хөтөлбөрийн хүрээнд түүхэн хөгжлийн шатанд хүрээд байна. JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973 143 Нийслэлд борлуулагдаж буй орон сууцны үнэ дунджаар 1 м² нь 3–5 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа [5] бөгөөд эдгээр барилгуудад ашиглагдаж буй дотор ус хангамжийн хоолой, материал, тоног хэрэгслийн чанар харилцан адилгүй байдгаас шалтгаалан ундны усны чанар, аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж байна. Хүн амын эрүүл мэндийн үндсэн хэрэгцээ болох цэвэр усаар хангах үүргийг “Ус сувгийн удирдах газар” хариуцдаг бөгөөд “Ундны ус – MNS 0900:2018” стандартын хүрээнд нийслэлийн хүн амд түгээж буй ундны усны чанарт өдөр тутам хяналт тавьдаг. Тус байгууллага эх үүсвэрээс хэрэглэгч хүртэлх 1063 цэгээс дээж авч, үндэсний итгэмжлэл бүхий лабораторид 105 үзүүлэлтээр (органик нэгдэл 55, химийн 20, элементийн 23, нянгийн 7) шинжилж, хяналт баталгаажуулалт хийдэг [6]. Улаанбаатар хотын орон сууцны хорооллуудын хэрэгцээний халуун ус болон хүйтэн усанд зэвтэй ус усны цоргоор гарах болсоны учир шалтгааныг судалж үзэхийг зорилго болгов. Зэвтэй усны гол шалтгаан нь ус дамжуулах шугам дахь төмөр исэлдэж, Fe₂O₃ буюу төмрийн исэл (зэв) үүссэнтэй холбоотой. Засвар, үйлчилгээний үед усыг түр хугацаанд хаасны дараа шугамын ёроолд тунасан зэв даралтын нөлөөгөөр хөдөлгөөнд орж, богино хугацаанд зэвтэй ус гарах тохиолдол бий. Мөн ус дамжуулах шугам хоолойн насжилт ихэссэн эсвэл стандартын бус материалаар хийсэн алчуур хатаагч, холболтын хэсгээс үүдэн усанд зэв орох боломжтой гэж үздэг.. II. СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ Ундны усанд зэв үүсэх гол шалтгаан, нөхцөлийг тодорхойлох, усны химийн найрлага ба хоолойн материалын зэврэлтийн хамаарлыг тогтоох, мөн усны идэмхий чанарын индексүүдийг тооцоолох замаар зэврэлтийн эрсдэлийг үнэлэх боломжтой. Усны pH бага буюу хүчиллэг байдлаар хандах, кальци/магнийн хэмжээ бага буюу хамгаалах давхарга үүсэх боломжгүй нөхцөлд — метал хоолойнд зэврэлт үүсэх магадлал нэмэгддэг. (“идэмхий” ус) Усны щүлтлэг буюу алкалин байдал болон кальци/алкалинитетийн хэмжээ хангалтгүй байх нь хамгаалах тунадас үүсгэх чадвар сул байгаагаар зэврэх нөхцөлийг нэмэгдүүлдэг. Усны температур, TDS (нийт ууссан бодис), усны хурд, хоолойны материал, насжилт зэрэг нь бас нөлөөтэй [7]. 1. Усны чанарын идэмхийн индекс. Langelier Index (LI) болон Ryznar Stability Index (RSI) нь усны зэврэлт (corrosion) ба тунадас үүсэх (scaling) хандлагыг тодорхойлох, үнэлэхэд ашигладаг усны химийн индексүүд юм. Эдгээрийг ундны ус, үйлдвэрийн болон халаалтын системийн усны чанарын үнэлгээнд өргөн хэрэглэдэг. Langelier индекс. Langelier (LI) индекс нь усны химийн тэнцвэрт байдлыг тодорхойлох чухал үзүүлэлт юм. Энэхүү индексийг 1936 онд Dr. Wilfred Langelier анх боловсруулсан бөгөөд усан дахь кальцийн карбонатын (CaCO₃) ханасан байдлыг илэрхийлдэг байна. LI-г тооцоолоход усны pH, шүлтлэг чанар, кальцийн концентраци (Ca²⁺), нийт ууссан хатуу бодис (TDS) болон усны температур зэрэг үндсэн үзүүлэлтүүдийг ашиглана тодорхойлно [8]. pH − pHs = LI (1) pHs = (9.3 + A + B) − (C + D) (2) A = (log10[TDS] − 1)/10 (3) B = −13.92 ∗ log10(℃ + 273) + 34.55 (4) C = log10(CaCo3мг/л) − 0,4 (5) D = log10(HCO3) (6) LANGLIER ИНДЕКС 1-Р ХҮСНЭГТ Тайлбар / Хэмжээний муж Үнэлгээ / Тайлбар LI > 0 Зэврэлтгүй, ус нь чулуулаг үүсгэх хандлагатай (шохойн чулуу үүснэ) LI = 0 Тэнцвэртэй, ус neither идэмхий nor чулуулаг үүсгэх хандлагагүй LI < 0 Идэмхий, ус нь хоолой болон тоног төхөөрөмжийн зэврэлтийг дэмжинэ Ryznar индекс. Ryznar индекс (RSI) нь усны идэмхий чанар ба кальцийн карбонатын тунадас үүсэх хандлагыг илэрхийлэх хэмжүүр бөгөөд 1940 онд John Ryznar боловсруулсан ба тухайн усны температур, pH, кальцийн агууламж, шүлтлэг чанар зэрэг үзүүлэлтүүдэд үндэслэн тооцоолдог. Ryznar индекс нь усанд кальцийн карбонат (CaCO₃) тунадас үүсэх эсвэл эсрэгээрээ ус идэмхий шинжтэй болох магадлалыг урьдчилан нарийвчлалтайгаар таамаглах боломж олгодог [9]. 2 ∗ pHs – pH (7) RYZNAR ИНДЕКС 2-Р ХҮСНЭГТ Хэмжээний муж Үнэлгээ / Тайлбар RI < 5.5 Идэмхий чанар байхгүй, ус нь чулуулаг үүсгэх өндөр хандлагатай 5.5 ≤ RI < 6.2 Тэнцвэртэй ус 6.2 ≤ RI < 6.8 Идэмхий чанар үүсэх магадлалтай 6.8 ≤ RI < 8.5 Идэмхий ус RI ≥ 8.5 Өндөр идэмхий ус a. Хүснэгтийн зүүлтийн жишээ. (Хүснэгтийн зүүлт) JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973 144 УСУГ-ын шугамын гэмтэлийн мэдээллээс харахад металл хоолой тэр дундаа ган хоолой дээр эвдрэл, гэмтэл ихээр бүртгэгдсэн байна [10]. ШУГАМЫН ГЭМТЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ 3-Р ХҮСНЭГТ . Материалын төрөл 2019 2020 2021 2022 2023 Гэмтлийн тоо (нийт) 37 40 48 53 36 Ган хоолой 24 25 34 30 21 Ширэм хоолой 6 8 9 15 6 Хуванцар хоолой (PVC, PE) 7 7 5 8 9 Усны хангамжийн шугам хоолойн насжилт нэмэгдэхийн хэрээр материалын физик, химийн шинж чанар доройтож, зэврэлт болон эвдрэл гарах эрсдэл эрс өсдөг. Энэ нь гадаргуугийн элэгдэл, химийн урвал, даралтын нөлөө, гадны орчны зэрэг олон хүчин зүйлтэй холбоотой. Дээрх шугамын гэмтэлийн талаарх УСУГ-ийн судалгаанд дурдсан хоолойн насжилт 30-50 жил ашиглагдсан хоолойнууд байна. Улмаар хоолойн насжилтийн чиглэлээр хийгдсэн судалгаануудаас авч үзье. • Насжилт 0–10 жилийн хугацаанд эвдрэл, зэврэлтийн эрсдэл бага. Хоолойн анхны хамгаалалтын давхарга хэвийн, үйлдвэрлэлийн согог бага; эхний жилүүдэд гэмтэлийн магадлал ерөнхийдөө бага байдаг талаар Hussam Fares болон Tarek Zayed нарын судалгаа [11]. • Насжилт 10–20 жил Дунд Гадаргуу дээр исэлдэх давхарга бүрэлдэн, гагнаа/холболт гэмтэж эхлэх; зарим материалд pitting эхэлж болно. IWAP 2023 / 2024 судалгаа, насжилт 20 жилээс дарагдах эрсдэл өссөн гэж тайлбарлажээ [12]. • Насжилт 20–30 жилийн хугацаанд эвдрэл, зэврэлтийн эрсдэл өндөр. Хоолойн дотор тунадас, био-фильм, ан цав ихэснэ; эвдрэл (цорох) болон зэвэрдэг цилиндрийн хэлбэрийн гэмтэл давамгайлна. Muddassir et al. (2024) ба Dawood (2020) тоймууд насжилтыг гол сөрөг хүчин зүйл гэж тэмдэглэсэн [13]. • Насжилт >30 жилээс дээш бол эвдрэл, зэврэлтийн эрсдэл маш өндөр. Ихэнх ган, бусад төмөр хоолойнуудын хувьд цоорол болон усны алдагдал ихээр гарч, хоолойг бүрэн солих шаардлагатай болдог [14]. III. ҮР ДҮН Нийслэл Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 23, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт оршин суудаг 25,000 гаруй хүн амтай Арцат, Ханбогд, Богд Вилла, Хангарьд 1, 2, Хүннү Вилла, Нью Гарден, VIP Residence зэрэг 20 гаруй орон сууцны хорооллоос халуун болон хүйтэн ус зэвтэй байна гэсэн 400 гаруй гомдол 2023онд иржээ. Эдгээр хорооллууд нь сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд баригдаж ашиглалтад орсон [15]. Доорх үр дүн нь усны идэмхий чанар (corrosivity) буюу зэврэх хандлага болон кальцийн карбонат (CaCO₃) тунадас үүсэх магадлалыг харьцуулан тайлбарлаж байна. Хүйтэн ус Langelier индекс (LI) = -2.3 байгаа нь ус дутуу ханасан, өөрөөр хэлбэл кальцийн карбонат уусах хандлагатай, “идэмхий ус” байна гэсэн үг. Ryznar индекс (RI) = 11.26 байгаа нь 7-аас дээш тул, зэврэлт үүсэх өндөр эрсдэлтэй, тунадас үүсэх магадлал маш бага байна. Энэ нь хүйтэн ус хоолойн дотор метал гадаргууг зэврүүлэх, төмрийн ион уусгах, улмаар усанд зэв үүсэх шалтгаан болж чадна. Халуун ус Langelier индекс (LI) = -1.6 байгаа нь мөн сөрөг утгатай тул ус “идэмхий шинжтэй” байгаа боловч хүйтэн уснаас арай бага идэмхий байна. Ryznar индекс (RI) = 9.63 байгаа нь 9–10 хооронд учир зэврэлт дундаас өндөр түвшинд үүсэх хандлагатай гэсэн үг. Энэ нь халуун усанд химийн урвалын хурд нэмэгддэг тул зэврэлт илүү түргэн явагдаж, хоолойн дотор гадаргууг гэмтээх, ууссан төмөр, зэсийн агууламж нэмэгдэх магадлалтай. Хоолойн материалууд (ялангуяа ган, төмөр) ийм нөхцөлд байнга зэврэх эрсдэлтэй. Усны pH болон шүлтлэг байдлыг нэмэгдүүлэх, кальцийн тэнцвэрийг сайжруулах, хамгаалалтын бүрхүүл (lining, coating) хэрэглэх зэрэг коррозийн эсрэг арга хэмжээ авах шаардлагатай байна. Мөн усны химийн шинжилгээгээр кальцийн карбонатын хувьд дутуу ханасан болох нь тогтоогдсон. Энэ нь хоолой болон тоног төхөөрөмж дээр тогтсон хамгаалалтын кальцийн карбонатын бүрхүүл уусах, арилж зэврэлтийг нэмэгдүүлэх хандлагатай болохыг илэрхийлдэг байна. JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973 145 IV. ХЭЛЭЛЦҮҮЛЭГ Температур Усанд зэв үүсэх шалтгааныг судалж үзэхэд, Laurie S. McNeill болон Marc Edwards нарын судалгаанд халуун усны температур нь төмөр хоолойн доторх коррозийн үйл явцад чухал нөлөөтэй болохыг тэмдэглэн бөгөөд энэ нь химийн, физик, биологийн олон хүчин зүйлд нөлөөлдөг гэж тусгасан байна [16]. Жишээ нь, температур их байх үед коррозийн хурд нэмэгдэж, хоолойн доторх хамгаалалтын исэллэг давхарга тогтоход хүндрэлтэй болдог гэж тэмдэглэжээ. Мөн Hassan M. Hussein Farh, Mohamed El Amine Ben Seghier, Ridwan Taiwo & Tarek Zayed нарын судалгаанд халуун усны хоолойнууд (hightemperature water pipes) коррозид амархан өртдөг болохыг судалсан байна [17]. Харин Georgii S. Vasyliev судалгаанд крантын халуун ус (hot tap water) доторх орчинд зэвэрсний хурд илэрхий өөр байдаг талаар дурдсан байна [18]. Түүнчлэн хэрэгцээний халуун усны хувьд БНбД 40‑05‑16 “Барилга доторхи ус хангамж, ариутгах татуурга” стандарт усны температурын шаардлагыг тодорхой тусгасан байна [19]. Хоолой Манай улсад импортоор дараах стандартаар үйлдвэрлэгдсэн ган хоолойнууд ихэвчлэн орж ирдэг. БНХАУлсад үйлдвэрлэсэн GB/T3091:2015 Welded steel pipes for low pressure liquid delivery. GB 50974-2014 Technical code for fire protection water supply and hydrant systems [20]. ОХУ-д үйлдвэрлэсэн ГОСТ 10704-91 Трубы стальные электросварные прямошовные. ГОСТ 10705-80 Трубы стальные электросварные. ГОСТ 3262-75 Трубы стальные водогазопроводные. ГОСТ 8731-74 Трубы стальные бесшовные горячедеформированные. ГОСТ 8732-78 Трубы стальные бесшовные горячедеформированные [21]. Гаалийн ерөнхий газрын сүүлийн хоёр жилийн импортын мэдээний дүнгээс харахад зөвхөн ган хоолойн худалдан авалтын хэмжээ 2024 онд 76 тэрбум төгрөг, 2025 оны эхний есөн сарын байдлаар 75 тэрбум төгрөгт хүрсэн байна. Үүнээс 2024 онд 69 тэрбум төгрөгийн, 2025 онд 49 тэрбум төгрөгийн ган хоолойг БНХАУ-аас импортолсон байна [22]. Энэ нь зах зээл дээрх нийт ган хоолойн 70–90 хувийг урд хөршийн бүтээгдэхүүн эзэлж байгааг харуулж байна. Гэвч импортоор орж ирж буй ган хоолой нь холбогдох стандартын шаардлагыг бүрэн хангаж байгаа эсэх тодорхойгүй байна. Үүний гол шалтгаан нь манай улсад гаалийн хяналтын бүсэд ган хоолойн чанар, стандартын үзүүлэлтийг шинжилж шалгах лаборатори байхгүйтэй холбоотой юм. Иймээс одоогоор ган хоолойг улсын хилээр нэвтрүүлэхдээ JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973 146 гарал үүслийн гэрчилгээ болон үйлдвэрийн чанарын гэрчилгээ зэрэг баримт бичигт үндэслэн нэвтрүүлэх зөвшөөрөл өгдөг байна. ДҮГНЭЛТ Энэхүү судалгаагаар Улаанбаатар хотын хэмжээнд орон сууцанд амьдарч буй хэрэглэгчлийн хамгийн том асуудал болоод байгаа зэвтэй усны талаар судалж үзэв. Улмаар дараах дүгнэлтүүдэд хүрч байна. Үүнд: • Улаанбаатар хотын хэмжээнд нийтлэг байдлаар ундны усны чанар, аюулгүй байдал алдагдах тохиолдол гарсаар байгаа нь орон сууц хариуцсан байгууллагууд болон шинээр ашиглалтад орох хүртэлх хугацаанд захиалагч, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч болон төрийн байгууллагуудын хяналт сул байгаатай шууд холбоотой. Үүнээс үүдэн ус хангамжийн системд стандартын бус, чанаргүй хоолой болон холбох хэрэгсэл ашиглагдаж, усны бохирдол үүсэх нөхцөл бүрдэж байна. • Зэвтэй усны гол шалтгаан нь ус дамжуулах шугам дахь төмөр исэлдэж, Fe₂O₃ буюу төмрийн исэл (зэв) үүссэнтэй холбоотой. Langelier болон Ryzner индексээр оршин суугчаас ирсэн усны дээжинд хийсэн шинилгээгээр зэв үүсэх нөхцөл усны чанараас шилгаалж байгаа ба энэ нь тухайн хэрэглэгчийн хэвийн үед авсан усны шинжилгээнд илэрсэн бөгөөд бусад нөхцөл буюу ус тасраад ирэх, засвар үйлчилгээний хийсний дараа улам нэмэгддэг хандлагатай гэсэн үг болно. Шалтгаан нь засвар, үйлчилгээний үед усыг түр хугацаанд хаасны дараа шугамын ёроолд тунасан зэв даралтын нөлөөгөөр хөдөлгөөнд орж, богино хугацаанд зэвтэй ус гарах тохиолдол бий. Мөн ус дамжуулах шугам хоолойн насжилт ихэссэн эсвэл стандартын бус материалаар хийсэн алчуур хатаагч, холболтын хэсгээс үүдэн усанд зэв орж болох юм. • Гаалийн хяналтын бүсэд илтгэмжлэгдсэн лаборатори байгуулах шаардлагатай бөгөөд ундны ус дамжуулах хоолой нь усны чанарт сөргөөр нөлөөлөхөөргүй, MNS болон ISO олон улсын стандартын шаардлага зайлшгүй мөрдөх, эсвэл дээрх нөхцөлийг хангасан, үйлдвэрийн чанарын баталгаатай материалаар хийгдсэн байх шаардлагатай. • Хоолойн угсралт, суурилуулалтын ажлыг эхлэхийн өмнө барилгын сорил, баталгаажуулалтын эрх бүхий лабораторид шинжилгээ хийлгэж, чанарын дүгнэлт гаргуулсан байх шаардлагатай гэж тус тус үзэж байна. АШИГЛАСАН МАТЕРИАЛ, НОМ ЗҮЙ [1] https://www.nso.mn/mn Статискийн ерөнхий хороо [2] https://sdgs.un.org/goals НҮБ-ийн тогтвортой хөгжлийн зорилго [3] https://legalinfo.mn/mn/detail/15406 Алсын хараа 2050 Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого [4] https://openjicareport.jica.go.jp/pdf/247928_02.pdf Жайка олон улсын байгууллага [5] https://www.barilga.mn/nc/17/ Барилгын нэгдсэн портал [6] https://usug.ub.gov.mn/ Ус суваг удирдах газар [7] Mahmoud Taghavi, Mohammad Hasan Mohammadi, Majid Radfard, Yadolah Fakhri, Safoura Javan https://doi.org/10.1016/j.mex.2019.02.002 [8] Wilfred F. Langelier – “The Analytical Control of AntiCorrosion Water Treatment”, 1936 https://archives.sciencehistory.org/repositories/3/resources/58/c ollection_organization [9] John W. Ryznar “A New Index for Determining Amount of Calcium Carbonate Scale Formed by a Water” https://doi.org/10.1002/j.1551-8833.1944.tb20016.x [10] Болдбаяр Б.Улаанбаатар хотын ус хангамжийн шугам сүлжээний ашиглалтын байдалд хийсэн судалгаа магистрын ажил [11] Hussam Fares and Tarek Zayed https://doi.org/10.1061/(ASCE)PS.1949-1204.0000037 [12] Ethem Karadirek; Ebru Kaya-Basar; Tugba Akdeniz https://doi.org/10.2166/ws.2023.335 [13] Muhammad Muddassir1, Tarek Zayed1, Ridwan Taiwo1, Mohamed El Amine Ben Seghier2 https://doi.org/10.1038/s41598-024-69855-w [14] Water Main Break Rates in the USA and Canada: A Comprehensive Study https://www.westlakepipe.com/sites/default/files/202405/water-main-break-rates-in-the-usa-and-canada-acomprehensive-study.pdf?utm_source=chatgpt.com [15] https://www.ulaanbaatar.mn/home Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба [16] Laurie S. Mcneill1∗ and Marc Edwards “The importance of temperature in assessing iron pipe corrosion in water distribution systems” 2001 https://link.springer.com/article/10.1023/A:1016021815596 [17] Hassan M. Hussein Farh, Mohamed El Amine Ben Seghier, Ridwan Taiwo & Tarek Zayed нарын судалгаанд Analysis and ranking of corrosion causes for water pipelines (2023) https://www.nature.com/articles/s41545-023-002755?utm_source=chatgpt.com [18] Georgii S. Vasyliev “The influence of flow rate on corrosion of mild steel in hot tap water” (2015) https://doi.org/10.1016/j.corsci.2015.05.007 [19] БНбД 40-05-16 “Барилга доторхи ус хангамж, ариутгах татуурга [20] https://www.chinesestandard.us/products/gbt3091-2015 БНХАУлсын стандарт [21] https://www.gost.ru/portal/gost/home/standarts/catalognational ОХУ-ын стандарт [22] https://gaali.mn/statistic/detail/05 Гаалийн ерөнхий газар