JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973
49
DOI: 10.5281/zenodo.17529894
STUDY ON THE FEASIBILITY OF DEEP TREATMENT OF EFFLUENT
WASTEWATER AS REUSABLE
Basando j Da aa1
P esiden o Mongolian wa e pa ne ship NGO
E-mail: [email p o ec ed]1
Abs ac : Resea ch shows ha wa e esou ces ha e been pollu ed in ecen yea s. In addi ion o he inabili y o domes ic
and indus ial was ewa e ea men plan s o clean wa e o was ewa e s anda ds, he numbe o pollu ing sou ces such
as pi la ines, di y wa e holes, and open dumping o d y was e in Ge a eas has no dec eased, which is he main cause
o en i onmen al pollu ion. In o de o implemen Mongolia's Na ional De elopmen Policy, "G een" De elopmen
P og am, and Sus ainable De elopmen Goals, by o ganizing he "s a e ins i u ional sys em" in he mos op imal way, a
legal and economic le e age mechanism will be o med o consis en ly educe en i onmen al pollu ion, and by suppo ing
echnical and echnological inno a ion based on he "golden iangle" o go e nmen , science, indus y, and business, he e
is a possibili y ha some p essing issues in he wa e sec o will be esol ed.
Al hough ou coun y does no ha e a uni ied pollu ion con ol and moni o ing ne wo k, p esen ing he esul s o
expe imen al esea ch and inno a ion aimed a c ea ing a na ional echnology o pu i ying non-s anda d pollu ed
domes ic, indus ial, and s o m wa e was ewa e o he poin o euse is conside ed impo an o p o ec ing wa e
esou ces om pollu ion, en iching and inc easing esou ces h ough wa e euse, and de eloping comp ehensi e wa e
managemen . In ou coun y, he e is no me hodology o calcula ion s udy o de e mine he "wa e euse coe icien " and
"pollu ion load", which a e indica o s o g een echnology. I is necessa y o c ea e a sys em o e i y he esul s o esea ch
on echnologies o pu i y was ewa e o he poin o euse.
Recei ed: 13 Oc obe 2025; Accep ed: 1 No embe 2025
БОХИР УСЫГ ГҮН ЦЭВЭРШҮҮЛЖ ДАХИН АШИГЛАХ БОЛОМЖИЙН
СУДАЛГАА
Даваагийн Басандорж1
1Монгол улс, Улаанбаатар, Монголын усны түншлэл, ТББ-ын тэргүүн
Холбоо барих зохиогчийн и-мэйл хаяг: [email p o ec ed]1
Хураангуй: Судалгаанаас үзэхэд сүүлийн жилүүдэд усны нөөц бохирдсоор байна. Ахуйн болон үйлдвэрийн гаралтай
бохир ус цэвэрлэх байгууламжууд хаягдал усны стандартад хүртэл усаа цэвэрлэж чадахгүйгаас гадна, гэр
хорооллын нүхэн жорлон, муу усны нүх, хуурай хог хаягдлыг ил задгай хаяснаас бохирдуулагч эх үүсвэрүүдийн
тоо хэмжээ буурахгүй байгаа нь орчны бохирдлын гол шалтгаан нөхцлийг бүрдүүлж байна. Монгол улсын
Үндэсний хөгжлийн цогц бодлого, “Ногоон” хөгжлийн хөтөлбөр, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг
хэрэгжүүлэхийн тулд “төрийн институцийн тогтолцоог” хамгийн оновчтой зөв зохион байгуулснаар орчны
бохирдлыг тууштай бууруулах эрх зүй, эдийн засгийн хөшүүрэг механизм бүрдэж, төр, шинжлэх ухаан үйлдвэрлэл,
бизнессийн “алтан гурвалжин”-д түшиглэн техник, технологи инновацийг хөхүүлэн дэмжих замаар усны салбарын
зарим тулгамдсан асуудлууд шийдвэрлэгдэх боломж байдаг. Хэдийгээр манай улсад бохирдлын хяналт
мониторингийн нэгдсэн сүлжээ байхгүй боловч, стандарт бус бохирдолтой ахуйн болон үйлдвэр, хур борооны бохир
усыг дахин ашиглах хэмжээнд цэвэршүүлэх үндэсний технологийг бий болгох зорилготой туршилт судалгаа,
инновацийг нэвтрүүлэхээр зорьсон ажлын үр дүнг танилцуулах нь усны нөөцийг бохирдлоос хамгаалах, усыг
дахин ашиглах замаар нөөцийг арвижуулах, нэмэгдүүлэх, усны цогц менежментийг хөгжүүлэхэд ач холбогдолтой
гэж үзлээ. Манай улсад ногоон технологийн нэг индикатор болсон “ус дахин ашиглах коэффициент”, “бохирдлын
ачаалал”зэргийг тодорхойлсон арга зүй, тооцоо судалгаа байхгүй, бохир усыг дахин ашиглах хэмжээнд хүртэл
цэвэршүүлэх технологийн судалгааны үр дүнг баталгаажуулах тогтолцоог бий болгох шаардлагатай юм.
Түлхүүр үг: Идэвхит лаг, хаягдал ус, умбуур бодис, бохирдол
I. УДИРТГАЛ
Ус бол байгалийн үнэт баялаг, усны нөөцийн
бохирдол нь эдийн засаг, нийгэм, экологийн сөрөг үр
дагаваруудыг бий болгож байна. Цэнгэг усны
хомсдол дэлхий нийтийн асуудал болж усны нөөцийг
хамгаалах, усыг зохистой ашиглах нь дэлхий
нийтийн байгаль хамгаалах цогц асуудлын нэгэн
чухал хэсэг болоод байна. Усны бохирдол нь
антропоген нөлөөлөлтэй холбоотой байна.Усны
бохирдолт гэдэг нь усан санд хатуу, шингэн, хий
хэлбэрийн бодис орсноос усны физик, хими,
биологийн шинж чанарын янз бүрийн өөрчлөлт
JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973
50
орохыг хэлэх бөгөөд улс ардын аж ахуй, хүн амын
эрүүл мэндэд хохирол учруулах аюултай юм.
Судалгаанаас үзэхэд ус, хөрсний бохирдол,
агаарын бохирдлоос илүү хор хөнөөлтэй байх
эрсдэлтэй юм. Бохир усыг цэвэрлэх ёстой
байгууламжууд “бохирдуулагч эх үүсвэр” болсон
байна. Бохир усаа стандартын хэмжээнд цэвэрлэдэг
байгууламж Улаанбаатар хот төдийгүй, улсын
хэмжээнд ховор байна. Төвлөрсөн бохир усны
сүлжээнд холбогдогдоогүй хэрэглэгчид ус, хөрсийг
ихээр бохирдуулж, бохироо хөрсөнд шингээж байна.
Томоохон голууд “бохир”, “бохирдолтой”, “маш
бохир” гэсэн ангилалд багтаж, биологийн болон
химийн хэрэгцээний хүчилтөрөгч 12-34 дахин,
нитрат, нитрит, азот агуулсан бохирдлын хэмжээ
хэдэн арав дахин өндөр байгааг судалгаа харуулж
байна. Улаанбаатар хот, зарим аймгуудын цэвэрлэх
байгууламжууд бохирдлын ачаалалд өртөж,
бохирдуулагч бодисуудын тун төлөвлөлтийн болон
төслийн хүчин чадлаас хэт өндөр байгаа нь идэвхит
лагын системд суурилсан биологийн цэвэрлэгээний
үр дүнд сөргөөр нөлөөлж, лаг тунадасны хэмжээ
нэмэгдэж, эвгүй үнэр гарах, дутуу цэвэрлэгдсэн
хаягдал ус гадаргуйн болон газар усны нөөцийг
бохирдуулж, Баянхонгор, Хэнтий, Дархан зэрэг
газруудад халдварт өвчлөл гарах тохиолдлууд
илэрсэн болно.
Иймээс усны нөөцийг хэмнэх, бохир усыг бүрэн
цэвэршүүлэх, эргүүлэн ашиглах технологийн бүхий л
дэвшилтэт ололтуудыг судлан үзэж өөрийн орны
нөхцөлд нийцүүлэн нэвтрүүлэхийг зорьж, улмаар
импортыг нэмэгдүүлэх нь үндэсний эрх ашигт
нийцэх болно.Төвлөрсөн бохир усны системд
холбогдоогүй айл өрх, цэцэрлэг, сургуулиуд, бусад
хэрэглэгчдийн бохир усыг байгаль орчин, эрүүл ахуй,
экологийн аюулгүй байдлыг хангах зорилгоор орчин
үеийн дэвшилтэт технологиод тулгуурласан
ашиглалтын зардал багатай, ус цэвэрлэгээний
түвшин өндөртэй, эрчим хүчний хэрэглээг бодиотой
хэмнэсэн, Монгол орны байгаль, цаг агаарын
нөхцөлд тохирсон бохир ус цэвэршүүлэх
технологийг туршин нэвтрүүлж дараахь үр дүнд
хүрсэн болно.
• Айл өрх, амины орон сууц, бэсрэг
хэрэглэгчийн/300м3/хоног хүртэл/ ахуйн
бохир усыг бүрэн цэвэршүүлэх технологийн
туршилт судалгаа
• Даралтат болон электрофлотацийн аргаар
үйлдвэрийн/мах, сүү, ноос, ноолуур угаах,
хүнс, арьс шир, өлөн гэдэс боловсруулах,
дулааны станц/ бохир ус цэвэршүүлэх
туршилт судалгаа
• Усыг гүн цэвэршүүлж эргүүлэн ашиглах
туршилт судалгаа
II. СУДАЛГАА, ТУРШИЛТ
Сүүлийн 5 жил бохир ус цэвэрлэх технологийг
манай орны нөхцөлд туршсаны үр дүнд бохир ус
цэвэршүүлэх “Bio-cleane ”, “KRO” болон физик-
хими, биотехнологи, микробиологийн аргуудыг
ашиглан өндөр бохирдолтой бохир усыг олон
шатлалт цэвэрлэгээний аргаар биотехнологийг
туршин нэвтрүүлсэн бөгөөд бохир ус цэвэрлэх хүчин
чадал нь хоногт нэг айлаас гарах бохир ус болон
амралт, сувилал, бие даасан хэрэглэгч, бохирын
шугамд холбогдоогүй сургууль, дотуур байр,
цэцэрлэг, сум суурин газрын бохир усыг эргүүлэн
ашиглах хэмжээнд болон манай улсад мөрдөж байгаа
хаягдал болон дахин ашиглах усны стандартад
хүртэл цэвэрлэх технологи, инновацийг бий болгов.
Судалгааны ажлын үр дүнг 2020 онд “Хаягдал
бохир усыг биотехнологийн аргаар цэвэрлэх
технологийн судалгаа 12555 тоот зохиогчийн эрхийн
гэрчилгээ, 2494 дугаартай “Ахуйн бохир усыг лагийн
түвшиний удирдлагатай үечилсэн ажиллагаат
байгууламж” ашигтай загварын гэрчилгээ, 20-
0043347 улсын бүртгэлийн дугаартай “Бохир усыг
бүрэн цэвэрлэх арга” зэрэг оюуны өмч болон зураг
төслийг улсын экспертизээр баталгаажуулсан болно.
Хаягдал бохир усыг гүн цэвэршүүлэн аюулгүй
цэвэр усаар хангах аргыг бүтээж, байгаль орчны
бохирдлоос сэргийлэх ба био-аюулгүй байдлыг
хангах, ашиглалтын бага зардалтай, энгийн
ажиллагаатай шийдлийг боловсруулсанд уг
бүтээлийн ач холбогдол оршино. Бохир ус цэвэрлэх
байгууламжаас зохих шатны цэвэрлэгээ хийгдсэн
хаягдал бохир усыг биологийн аргаар гүн
цэвэршүүлж ахуйн зориулалтаар дахин ашиглах
боломжийг бүрдүүлж, усны нөөцийг хэмнэн,
хүртээмжийг нэмэгдүүлэх, усны цогц менежментийг
хөгжүүлэхэд түлхэц болно.
Орчны бохирдол нэмэгдэж, ус, хөрсөөр дамжин
ундны цэвэр усны эх үүсвэрүүд бохирдож, усаар
дамжин халдварт өвчин тархах аюул нүүрлэж байгаа
Монгол орны өнөөгийн нөхцөлд усны нөөцийг
зохистой ашиглах, усны хомсдол ба байгаль орчинг
бохирдлоос сэргийлэх, бохир усыг бүрэн цэвэрлэж
стандартын шаардлага хангасан дахин ашиглах усны
хэмжээ, цар хүрээг нэмэгдүүлэх нь эдийн засаг,
нийгэм, байгаль орчны чухал ач холбогдолтой юм.
Монгол улс жилд 600-700 сая шоометр ус
ашиглаж байгаа ба түүний 50 орчим хувь нь ус,
хөрсийг бохирдуулах “хаягдал ус” байгаа нь орчны
болон ус хөрсний бохирдлын эх үүсвэр болж байгаа
учраас гүн цэвэршүүлж эргүүлэн ашиглахад эрх зүй,
эдийн засгийн оновчтой механизмыг оновчтой
бүрдүүлэх нь чухал бөгөөд байгалийн цэвэр усны
үнэ, цэнэ үнэлэмжийг нэмэгдүүлэхэд шийдвэр
гаргагчид анхаарах шаардлагатай байна.
Манай орны хувьд стандарт бус бохирдолтой
усыг идэвхит лагын технологид тулгуурласан
биологийн аргаар цэвэрлэж ирсэн боловч сүүлийн
жилүүдэд Улаанбаатар хотын Төв цэвэрлэх
байгууламж бохирдлын ачаалалд өртөж, бохирдлоо
биологийн аргаар цэвэршүүлж чадахгүй байгаагаас
гадна орон нутагт бохир ус цэвэрлэх байгууламжууд
сайн ажиллахгүй байгаль орчныг бохирдуулсаар
байна. Туршилт, судалгаагааны үр дүнд бохир усыг
гүн цэвэршүүлж дахин ашиглах замаар усны нөөцийг
хэмнэх, усан хангамжийг нэмэгдүүлэх, ус, хөрсний
бохирдлыг бууруулж экологийн үр өгөөжийг
нэмэгдүүлэх боломжтой болох нь тогтоогдсон.
JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973
51
Ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар
хэрэглэсэн ус нь өөрийн анхдагч химийн найрлага,
физик шинж чанараа алдаж бохирдсон байдаг.
Бохирдлыг химийн найрлагаар нь эрдэслэг (фосфор,
азот г.м) болон органик гаралтай (хүн амьтны
ялгадас, хүнсний бүтээгдэхүүний хаягдал г.м) гэж
ангилдаг ба органик бохирдол нь хүний бие
организмд халдварт өвчин үүсгэдэг төрөл бүрийн нян
үржих таатай орчинг бүрдүүлдэг бол эрдэслэг
бохирдол нь хүний эрүүл аюулгүй байдлыг эрсдэлд
оруулах нөхцлийг бүрдүүлнэ. Органик болон
эрдэслэг бохирдлын аль аль нь байгаль орчинд
хөнөөлт нөлөөтэй.
Бохир усыг анаэроб буюу агааргүй орчинд
(aнаэроб процесс - агааргүй битүү орчинд бохир усыг
ялзруулан энэ орчинд үржих бичил биетний
тусламжтайгаар цэвэршүүлэх үйл ажиллагаа бөгөөд
үр дүнд нь Н2О+СО2+СН4 үүснэ) цэвэршүүлнэ.
Бохир усыг анаэроб санд хуримтлуулан механик
эрдэс хольцыг тунгаан, агааргүй орчинд ялзруулан
задлах анаэроб буюу агааргүй орчинд цэвэршүүлэх
нэгдүгээр үе шатыг анаэроб жигдрүүлэх сан болон
аэроб санд явуулна.
Өөрөөр хэлбэл бохир ус хадгалагдаж дамжин
өнгөрөх анаэроб цэвэрлэгээний үе шат нь анаэроб
жигдрүүлэх сан болон нарийн ширхэгт агаарын
бөмбөлөг үүсгэх аэроб санд дараалан давтан
хийгдэнэ. Ингэснээр анаэроб бичил биетэний
тусламжтайгаар бохир усны коллиод бохирдол,
зарим органик бохирдлыг бүрэн задалснаар ус,
нүүрсхүчлийн хий үүсэх процесс явагдаж бохир ус
цэвэршинэ. Бохир ус цэвэршүүлэх хоёрдох шат
болох аэроб буюу агаартай орчинд (aэроб процесс -
агаартай орчинд бичил биетнийг үржүүлэх замаар
органик бохирдлыг цэвэрлэх процесс бөгөөд орчны
температур 11-130C хэм байх ба агааржуулах
төхөөрөмжөөр хүчилтөрөгчийг тасралтгүй
хангалттай өгөх нь органик бохирдлыг бүрэн задралд
оруулах боломжтой) биологийн идэвхит бичил
биетнүүдийн тусламжтайгаар бохир усыг азотжуулах
болон азотгүйжүүлэх процессыг анхдагч болон
хоёрдогч агааржуулах санд дараалуулан давтан
явуулна. Аэротенк буюу агааржуулах сан нь
зохиомол биологийн байгууламж бөгөөд анхдагч
аэротенкэд хөнгөн задрах органик бохирдлыг
цэвэрлэж, хоёрдогч аэротенкэд үлдэгдэл хүнд
органик бохирдлыг хөвөгч бичил биетэн үржүүлэгч
хиймэл замгийн тусламжтай биологийн бүрэн
цэвэрлэгээ хийнэ. Нитрификаци, дефосфатацийн
процесс явагдаснаар органик бохирдлыг заагч гол
үзүүлэлт болох химийн хэрэгцээний хүчилтөрөгч
30гО/л-ээс бага болж усыг дахин ашиглах боломж
бүрдэнэ.
Бохир усыг бичил биетэний тусламжтайгаар буюу
биологийн аргаар цэвэрлэх технологийг дэлхий
нийтээр өргөн ашиглаж байна. Энд анаэроб
жигдрүүлэх сан, агааржуулах сангууд, нимгэн үет
тунгаагуур, эрлифт, лаггүйжүүлэх технологи,
нитрификаци, денитрификаци, дефосфотаци, элсэн
шүүлтүүр, халдваргүйжүүлэх төхөөрөмжийг
ашиглаж хаягдал бохир усыг цэвэрлэх биологийн
аргаар дахин ашиглах усны стандарт буюу MNS6734-
2025-д заасан үзүүлэлтийн хэмжээнд хүртэл бүрэн
цэвэршүүлэх болно.
Бохир усыг цэвэршүүлэхэд механик, физик-
химийн, химийн, электролиз, флотацийн болон
биологийн зэрэг аргуудыг хослуулан хэрэглэдэг ба
бидний дэвшүүлж байгаа шийдэл нь бохир усыг
босоо чиглэлд тунгааж, ялзруулан агааргүй орчинд
задлах, органик бохирдлыг анаэроб, аэроб орчинд
бүрэн боловсруулах нитритжүүлэх, азотгүйжүүлэх,
фосфоргүйжүүлэх биологийн буюу бичил биетэний
тусламжтайгаар маш нарийн ширхэгтэй агаарын
бөмбөлөг үүсгэн биологийн аргаар гүн цэвэрлэгээ
хийх дэвшилтэт туршигдсан технологи юм.
Бохир усыг цэвэрлэх биологийн аргын
томъёоллын нэгдүгээр ялгаа нь маш нарийн
ширхэгтэй агаарын бөмбөлөгөөр аэрацийн
процессыг удирдаж, усан дахь коллиод, умбуур
хэлбэрт орсон хүнд органик бохирдлыг исэлдүүлэн
задлах, дутуу задралд орсон органик бохирдол болох
лаг тунадасыг эрлифтын тусламжтайгаар дахин гүн
цэвэрлэгээнд хамруулах замаар нитрификаци,
дефосфатацийн шаталсан цэвэршүүлэлт хийгдэнэ.
Хаягдал бохир усан дотор агуулагдах дисперс
болон суспенз, коллиод төлөв байдалтай байгаа
бодисууд нь тунахгүй, хүнд органик бодис задралд
орохгүй учраас эдгээр үлдэгдэл бохирдлыг
арилгахын тулд физик-химийн арга биш биологийн
аргаар нанобабл орчинд дээрхи төлөв байдалд байгаа
бодисуудын гадуур нь нанобабл буюу
1милмикроноос бага хэмжээтэй агааран бөмбөлөг
үүсгэж флотацийн хэлбэрт оруулах замаар уснаас
ялган агааржуулах сангийн агаар өгөх системийг
жигд, эргэлдүүлэн хэвтээ, босоо чиглэлд хутгаж
өгснөөр усыг бүрэн цэвэршүүлэх шинэ дэвшилтэт
технологийн туршилт амжилттай болсон болно.
Амьдрал практик дээр химийн аргаар коагулянт
болон флокулянт зэрэг химийн бодис ашиглан
хүндийн хүчний үйлчлэлээр тунгаах зарчмаар
уусаагүй бохирдлыг цэвэрлэдэг байсан билээ.Энэхүү
шийдэл нь хаягдал бохир усыг цэвэрлэхэд
тохиромжтой, давтан үйлдэл бүхий биологийн арга
бөгөөд биоаюулгүй байдлыг хангасан, ашиглалтын
зардал бага, энгийн ажиллагаатай зэрэг давуу талтай.
Тайваны профессортой хамтарсан туршилтын үр
дүнд “анаэроб+анаоксик+аэроб” процессыг нэг зонд
бүрдүүлснээр усны цэвэршилт хэрхэн явагдсаныг
графикаас харж болно.
JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973
52
1-р зураг.
Графикийн босоо чиглэлд усны гүний
хамаарал, хэвтээ чиглэлд орон зайн хамаарлыг авч
олон шатлалт буюу 4 танкад бохир ус цэвэрлэгээний
дроцесс хэрхэн явагдаж ямарч лаггүй, үнэргүй ус
цэвэршсэнийг харж болно.
Даланзадгад сумын цэвэрлэх байгууламжаас
биоцөөрөмд нийлүүлэгдэж байгаа хаягдал бохир ус
нь MNS4943:2015 стандартын үзүүлэлтүүдийг
хангахгүй байгаа/хүснэгт1/ учраас хаягдал бохир
усыг дахин ашиглахын тулд биохимийн аргаар гүн
цэвэршүүлэх шаардлагатай байгаа бөгөөд захиалагч
байгууллагын техникийн даалгаварт өгөдсөн
бохирдлын үзүүлэлтүүдийг Монгол улсад мөрдөж
байгаа стандартад хүртэл цэвэршүүлэх технологийг
зохиогчийн зүгээс санал болгож усалгаанд ашиглах
цэвэрлэгдсэн усны үзүүлэлтүүдийг хүснэгт №1-д
үзүүлэв.
1-Р ХҮСНЭГТ: ДАЛАНЗАДГАД СУМЫН ТӨВ ЦЭВЭРЛЭХ
БАЙГУУЛАМЖИЙН ХАЯГДАЛ БОХИР УСНЫ БОХИРДЛЫН БОЛОН ГҮН
ЦЭВЭРШҮҮЛЭЛТИЙН ДАРААХЬ УСНЫ СТАНДАРТЫН ҮЗҮҮЛЭЛТҮҮД
Бохирдлын
үзүүлэлтүүд
Техникийн даалгаварт
өгөгдсөн хаягдал усны
үзүүлэлтүүд
Стандарт
үзүүлэлтүүд
Химийн
хэрэгцээний
хүчилтөрөгч
112-130 мгО/л
30-50 мгО/л
Биологийн
хэрэгцээний
хүчилтөрөгч
73-96 мгО/л
20 мгО/л
Нийт азот
31-42 мгО/л
15 мгО/л
Нийт фосфор
0.44-1.8 мгО/л
1.5 мгО/л
Умбуур бодис
62- 86 мг/л
15 мг/л
Усны орчин pH
6.5-8.5
7
Нийт эрдэсжилт
800-1355мг/л
1500 мг/л
Туршилт, судалгааны үр дүнгээр хаягдал бохир
усыг цэвэрлэх технологийн дагуу гүн цэвэршүүлэлт
хийснээр усны бохирдлын хэмжээг усалгааны
стандартад хүртэл бууруулахаар тооцсон
үзүүлэлтүүдийг хүснэгт2-т үзүүлэв.
2-Р ХҮСНЭГТ: СУДАЛГААН ҮР ДҮНГЭЭР БОЛГОСОН
ТЕХНОЛОГИЙН ЦЭВЭРШИЛТИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД
Үзүүлэлт
үүд
ХХХ
C
БХХ
5
Нийт
Азот
Умбу
ур
боди
с
Нийт
фосф
ор
pH
мгО/
л
мгО/
л
мгО/
л
мг/л
мгО/
л
——
Оролтын
бохирдол
122
92
42
80
2
6.5~
8.5
Гүн
цэвэрлэх
байгуулам
жийн
дараа
30
20
15
15
1.5
6~9
Оролтын
бохирдлыг
бууруулах
хувь
75.41
%
78.2
6%
64.2
9%
81.25
%
25.00
%
——
Хаягдал бохир усыг цэвэрлэх байгууламжийн
биоцөөрмийн хоёрдох сангаас шүүрүүлэх худгаас
насосоор сорж гүн цэвэршүүлэх цогц байгууламж
руу шахаж, хоногт 150 шоометр хаягдал бохир усыг
6 шатны цэвэрлэх технологи буюу анаэроб,
анаоксик, оксик, тунгаах, шүүх, халдваргүйжүүлэх
олон шатлалт цэвэрлэгээ хийгдэснээр цэвэрлэгдсэн
усыг дахин ашиглах боломж бүрдсэн болно.
Анаэроб, анаоксик цэвэрлэгээний явцад фосфор,
нитрат зэрэг бохирдлууд цэвэрлэгдэж, лагийн
тогтвортой байдал бий болно. Оксик буюу аэрацийн
цэвэрлэгээний явцад органик бохирдлууд, түүний
дотор аммоны нитрит зэрэг бохирдлуудыг
буууруулна, тунгаах цэвэрлэгээний явцад илүүдэл
идэвхит лаг бохирдлууд цэвэрлэгдэж, тунгаасан
усыг шүүлтүүрээр шүүж, халдваргүйжүүлэх
цэвэрлэгээг технологийн горимын дагуу
цэвэрлэгээний процесс явагдсан болно.
JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973
53
Хаягдал бохир ус цэвэрлэгээний гүн
цэвэрлэгээний технологи нь зурагт заасан чиглэлийн
дагуу эргэлдэх хөдөлгөөний горимыг ашигласан нь
шинэлэг бөгөөд лаггүй ус бүрэн цэвэрших нөхцлийг
бүрдүүлсэн болно.
Үйлдвэрийн бохир усыг цэвэрлэх даралтат
флотацийн болон электрофлотацийн аргыг 5-6
үйлдвэрт туршин нэвтрүүлж, бохирдлын ачааллаас
хамааруулж коагуляцийн тунг 10-12кг, флокулянтын
тунг 500-800грам гэж тогтоосон бөгөөд харьцуулсан
судалгааны явцад электрофлотацийн арга нь эрчим
хүч, химийн реагентын зарцуулалт багатай,
ашиглалт, угсралтын хувьд хялбар гэсэн дүгнэлтэд
хүрсэн ба химийн бодис хэрэглэхгүй, усны орчин
хүчиллэг, шүлтлэг байхаас үл хамааран АНУ-ын
ногоон патент бүхий ВС биотехнологийн арга илүү
үр дүнтэй болохыг судалгаа харуулав.
ДҮГНЭЛТ
Монгол орны нөхцөлд ахуйн болон үйлдвэрийн
бохир усыг бүрэн цэвэршүүлэх үндэсний
технологийг бий болгохыг зорьсон нь судалгааны
ажлын хувьд онцлогтой байсан гэж зохиогчийн
хувьд үзэж байна. Бохир усыг гүн цэвэршүүлж дахин
ашиглах замаар усны хомсдол гачаалаас гарах, усны
бохирдлыг бууруулж, байгаль орчинд ээлтэй хиймэл
нуур цөөрмийг 330 суманд бий болгож, уур
амьсгалын өөрчлөлт, цөлжилт, байгалийн гамшиг,
хуурайшилт зэрэг экологийн тулгамдсан
асуудлуудыг амжилттай шийдвэрлэх боломжтой юм.
Туршилт, судалгааны үр дүнд хаягдал бохир усны
бохирдлын гол үзүүлэлтүүд болох химийн
хэрэгцээний хүчилтөрөгчийг COD-89,1%, аммоны
азотыг NH3-N-92,9%, нийт азотыг TN-59,7%, нийт
фосфорыг TP-75,5% бууруулж, улмаар дахин
ашиглах стандартын шаардлагыг бүрэн хангаж
байгаа болно. Ахуйн болон үйлдвэрийн бохир усыг
бүрэн цэвэршүүлж, дахин ашиглах нь нийгэм,
экологи, эдийн засгийн чухал ач холбогдолтой
бөгөөд цаашлаад усны цогц менежментийг
хөгжүүлэх замаар усны аюулгүй байдлыг хангах,
усны хомсдлоос сэргийлэх боломж юм.
АШИГЛАСАН МАТЕРИАЛ, НОМ ЗҮЙ
[1] De elopmen o decen alized domes ic was ewa e sys em in
Mongolia, D .Basando j, 07.2024, Jou nal o Wa e and Was e
Vol.66 No7, ISSN0513-5907, Page 75-80, Japan
[2] Стратегии развития активного долголетия Д.Басандорж,
Академик Саитово Г.М Diagnosis jou nal ISSN2312-4113,
Номхон далайн баруун бүсийн Анагаах ухааны холбооны
гишүүн сэтгүүл, 2025
[3] “Усыг эргүүлэн ашиглах технологи” ШУТ-ийн цөм төсөл,
2014-2018 он, УБ
[4] Үйдвэрийн бохир усыг электрофлотацийн аргаар цэвэрлэх
технологийн туршилт, судалгаа /Ноос, ноолуур угаах
үйлдвэрийн жишээн дээр/ Д.Басандорж, 2022-2024, УБ хот
[5] Хаягдал бохир усыг гүн цэвэршүүлэн дахин ашиглах
судалгаа, Өмнөговь аймгийн төв цэвэрлэх байгууламж 2024-
2025, Даланзадгад.