JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973
87
DOI: 10.5281/zenodo.17530880
WATER QUALITY OF THE SELBE, TUUL, AND DUND RIVERS AND THE
GROUNDWATER ALONG THE FLOODPLAINS
Su enja E denechimeg1, Тog okh Enkhja gal2, Sukhbaa a Chinzo ig2
1Di ision o Wa e Resou ce and Wa e U iliza ion, Ins i u e o Geog aphy and Geoecology, Mongolian Academy o
Sciences.
E-mail: e d[email p o ec ed]
Abs ac : This s udy in es iga es he wa e quali y and chemical composi ion o he Tuul, Selbe, and Dund i e s, well as
he g oundwa e dis ibu ed along hei loodplains. Field sampling was conduc ed in Sep embe , a o al o 14 wa e
samples we e collec ed o gene al chemical analysis. The o al dissol ed solids (TDS) o he Tuul Ri e anged om 69.1
o 70.5 mg/L, he Selbe Ri e om 312.5 o 388.5 mg/L, and he Dund Ri e om 454.4 o 466 mg/L, domina ed by he
calcium–bica bona e (Ca–HCO₃) wa e ype. Nu ien pollu ion indica o s me he equi emen s o he MNS 4586:2024
s anda d. Howe e , ni a e concen a ions showed an inc easing end downs eam along he Selbe and Dund i e s. The
Wa e Pollu ion Index (WPI) alues anged om 1.86 o 2.20 o he Tuul Ri e and 1.42 o 1.54 o he Selbe Ri e ,
classi ying hem as “sligh ly pollu ed”. The Dund Ri e WPI alues be ween 1.73 and 2.55, co esponding o he “pollu ed”
ca ego y.
Hie a chical clus e analysis based on en selec ed pa ame e s e ealed h ee dis inc g oups e lec ing di e ences in wa e
quali y, composi ion, and mine aliza ion le el. Clus e 1 (Tuul Ri e ) was cha ac e ized by low concen a ions o Ca²⁺,
Mg²⁺, Na⁺+K⁺, SO₄²⁻, Cl⁻, TDS, and EC, indica ing minimal an h opogenic impac . Clus e 2 (Selbe Ri e ) mode a e
concen a ions o Na⁺+K⁺, SO₄²⁻, Cl⁻, and TDS, sugges ing a ela i ely s able chemical composi ion. Clus e 3 (Dund Ri e )
showed high concen a ions o Na⁺+K⁺, SO₄²⁻, Cl⁻, TDS, and EC, implying ele a ed mine aliza ion and pollu ion le els.
G oundwa e mine aliza ion anged om 321.3 o 1838.8 mg/L, wi h 14.3% o he samples exceeding he pe missible limi
o he MNS 0900:2018 s anda d. To al ha dness a ied be ween 2.5 and 23 mg-eq/L, and 23.2% o he samples did no
comply wi h he s anda d h eshold.
Recei ed: 13 Oc obe 2025; Accep ed: 1 No embe 2025
СЭЛБЭ, ТУУЛ, ДУНД ГОЛ БОЛОН ГОЛЫН ТАТАМ ДАГУУХ ГАЗРЫН
ДООРХ УСНЫ ЧАНАР
Сүрэнжав Эрдэнэчимэг1, Тогтох Энхжаргал2, Сүхбаатар чинзориг2
1Шинжлэх Ухааны Академийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэн, Усны нөөц, ус ашиглалтын салбар
Холбоо барих зохиогчийн и-мэйл хаяг: [email p o ec ed]1
Хураангуй: Энэхүү судалгаагаар Туул, Сэлбэ, Дунд голууд болон тэдгээр голын татам дагууд орших газрын доорх
усны чанар, найрлагыг тодорхойлох үндсэн зорилготой. Хээрийн судалгааны ажлыг 9-р сард хийж гүйцэтгэсэн ба
нийт 14 уст цэгээс сорьц авч ерөнхий хими, микро элементийн шинжилгээг хийв. Туул голын усны нийт эрдэсжилт
69.1-70.5 мг/л, Сэлбэ гол 312.5-388.5 мг/л, Дунд гол 454.4-466 мг/л-ийн хооронд хэлбэлзэж, химийн найрлагын хувьд
гидрокарбонатын ангийн, кальцийн бүлэгт хамаарч байна. Шим бохирдлын үзүүлэлтүүд “Усан орчны
чанар.Ерөнхий шаардлага MNS 4586:2024” стандартын шаардлагыг хангаж байгаа боловч Сэлбэ болон Дунд
голын урсгалын дагуу нитратын агууламж өсөх хандлагатай байна. Усны бохирдлын индексийг аргазүйн дагуу
тооцоход Туул голын усны УБИ-ийн утга 1.86-2.20, Сэлбэ гол УБИ-ийн утга 1.42-1.54 буюу “Бага зэргийн
бохирдолт”-той ангилалд, Дунд голын УБИ-ийн утга 1.73-2.55 “Бохирдолт”-той гэсэн ангилалд тус утс хамаарx
байна. Гадаргын усанд 10 үзүүлэлтийг сонгон авч шаталсан кластер анализ хийхэд усны чанар, нарйлага,
эрдэсжилтийн түвшний ялгаагаар гурван бүлэгт хуваагдсан.
1-р бүлэгт Туул гол хамаарч байгаа бөгөөд Ca2+, Mg2+, Na++K+, SO42-, Cl-, TDS, EC-ийн утга бага, хүний
ажиллагааны нөлөө харьцангуй бага байна. 2-р бүлэгт Сэлбэ гол хамаарч байгаа ба Na++K+, SO42-, Cl-, TDS-ийн
утга дундаж агууламжтай, усны химийн найрлага харьцангуй тогтвортой болохыг харуулж байна. Харин 3-р
бүлэгт Дунд гол хамаарч байгаа ба энэ нь Na++K+, SO42-, Cl-,TDS, EC-ийн үзүүлэлтүүдийн утга өндөр, усны
эрдэсжилт, бохирдлын хэмжээ өндөр байгааг илтгээ байна. Газрын доорх усны хувьд эрдэсжилтийн хэмжээ 321.3-
1838.8 мг/л хооронд хэлбэлзэж, 14.3% нь “Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ MNS
0900:2018” стандартаас давсан байна. Ерөнхий хатуулаг 2.5-23 мг-экв/л хооронд хэлбэлзэж, 23.2% нь MNS
0900:2018 стандартын шаардлага хангахгүй байна.
Түлхүүр үг: Усны бохирдлын индекс, шаталсан кластер анализ
JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973
88
I. УДИРТГАЛ
Монгол Улс нь Орос, Хятадын хооронд оршдог
далайд гарцгүй орон бөгөөд байгалийн баялаг арвин,
бохирдол багатай орчноороо танигдсан. Монгол
орны гол усны нөөц нь гол, нуур, намаг болон газрын
доорх уснаас бүрддэг. 1950-иад онд Н.Т. Кузнецов
Туул голын усны эрдэсжилт 200 мг/л-ээс хэтрээгүй,
зөвхөн нитратын ион илэрсэн гэж тэмдэглэж байжээ.
Натрийн гидрокарбонат, кальци зонхилж, хлор болон
сульфатын ион маш бага байжээ [1]. 1987 онд
А.Мөнгөнцэцэг нарын хийсэн судалгаагаар Туул
голын усны эрдэсжилт 60-268 мг/л хооронд
хэлбэлзэж байв. Химийн бүрэлдэхүүний хувьд
кальци давамгайлсан гидрокарбонатын ангилалд
багтдаг бөгөөд өвлийн улиралд хүчилтөрөгчийн
түвшин нь усны амьдрах таатай нөхцөлийг
бүрдүүлдэг болохыг тогтоосон байна. Гэсэн хэдий ч,
зуны улиралд усны температур нэмэгдэж,
исэлдэлтийн идэвхжил эрчимжихийн хэрээр ууссан
хүчилтөрөгчийн түвшин буурчээ [2].
Сэлбэ гол нь Хэнтийн нуруунаас эх аваад хойноос
урагш чиглэлтэй урсан Улаанбаатар хот дундуур
урсан өнгөрөх ба энэ нь тус голын ус, хагшаасны
бохирдол нэмэгдэх, экологийн тэнцвэрт байдал
алдагдахад чухал нөлөө үзүүлж байна. Сэлбэ голын
усны чанарын хувьд өмнөх судлаачдын дүнгээс
харахад эрдэсжилт болон бохирдлын үзүүлэлтүүд
нэмэгдсэээр байна [7]. Бидний судалгааны ажлын
зорилго нь Сэлбэ, Туул, Дунд гол болон судалгааны
талбайд орших газрын доорх усны чанар, найрлагыг
тодорхойлж, усны чанарын индекс болон шаталсан
кластерын арга зүйгээр үнэлгээ хийхэд оршино.
II. АРГА ЗҮЙ
1. Судалгааны талбай
Судалгааны ажлын хүрээнд Туул голын урсгалын
дагууд 3 сорьц, Сэлбэ голын урсгалын дагууд 4
сорьц, судалгааны талбайд орших газрын доорх
уснаас 7 сорьц, нийт 14 сорьцыг 2025 оны 09-р сарын
15-ны өдөр цуглуулсан. Сорьц авсан уст цэгүүдийн
байршлыг дараах зурагт тусган харуулав (Зураг 1).
1-р зураг. Сорьц авсан цэгүүдийн байршил
2. Шинжилгээний арга
Усны физик, химийн үзүүлэлтүүд болох усны
орчин рН-ийг HI 98121 болон Ape a PC60-Z мульт
параметрээр, усны температур, цахилгаан
дамжуулах чанар, даралтыг HI98195 мульт
параметрээр, булингар буюу умбуур бодисыг HI
88713-ISO Hanna загварын турбидометрээр, ууссан
хүчилтөрөгчийг HI98198 загварын зөөврийн DО метр
болон винклерийн аргаар, БХХ5 тус уламжлалт
титрийн аргаар газар дээр нь тодорхойлсон. Нийт
эрдэсжилт болон ерөнхий хатуулаг, нийт азотыг
тооцооны аргаар, үндсэн ионууд болох Ca2+, Mg2+,
CO32-, HCO3-, CI- болон органик бохирдлын үзүүлэлт
болох перманганатын исэлдэх чанар зэргийг
эзлэхүүний буюу титрийн аргаар, SO42-, NH4+, NO2-,
NO3-, SO42-, Fe3+ зэрэг ионуудыг DR1900
спектрофотометр, бичил элементүүдийг олон улсын
сүлжээ SGS лабораторид ICP-OES буюу индукцийн
холбоост плазмын оптик цацаргалтын спектрометр
багажаар тус тодорхойлуулсан. Усны ерөнхий хими
болон бохирдлын үзүүлэлтүүдийг Газарзүй,
геоэкологийн хүрээлэнгийн Усны шинжилгээний
лабораторид тодорхойлсон.
Шинжилгээний үр дүнг Excel 2021, O iginP o
2025, SPSS 25 программ хангамжийг ашиглан
боловсруулалт хийв. Судалгаанд хамрагдсан газрын
доорх усыг “Хүрээлэн буй орчин, эрүүл мэндийг
хамгаалах аюулгүй байдал. Ундны ус эрүүл ахуйн
шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ, MNS
0900:2018”, гадаргын усыг “Усан орчны чанар
ерөнхий шаардлага MNS 4586:2024” зэрэг
стандартуудтай тус харьцуулж дүгнэсэн [4,5].
Усны бохирдолтын индексийг тооцохдоо зөвхөн
тодорхой тооны бохирдуулагч бодисын тоон
үзүүлэлтийг ашиглана. Эхлээд тус бүрийн арфиметик
дундажыг олно. Усны бохирдолтын индексээр усны
чанарыг үнэлэхдээ 1-р хүснэгтийнийн дагуу усны
чанарыг үнэлсэн [3].
УБИ=(∑ 𝑪𝒊
УЧС
𝒊=𝟏 )/𝑵
УБИ- усны бохирдолтын индекс
Сi-i үзүүлэлтийн арифметик дундаж утга, мг/л
УЧС- усны чанарын стандарт, мг/л
N-УБИ тооцоход авсан химийн үзүүлэлтийн тоо
УСНЫ ЧАНАРЫН АНГИЛАЛ
1-Р ХҮСНЭГТ .
УЧ зэрэг
Ангилал
УБИ
I
Маш цэвэр
≤0.3
II
Цэвэр
0.31-0.89
III
Бага бохирдолтой
0.90-2.49
IV
Бохирдолтой
2.50-3.99
V
Их бохирдолтой
4.00-5.99
VI
Маш бохирдолтой
≥6.0
Hie a chical clus e analysis нь усны чанарын
мэдээлэлд олон хувьсагчийг зэрэг авч үзэн,
дээжүүдийн хоорондын ижил төстэй болон ялгаатай
JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973
89
бүлгүүдийг илрүүлэхэд ашиглагддаг олог
хувьсагчийн статистикийн арга юм. Энэхүү арга нь
судалгааны цэгүүдийн усны химийн найрлага,
бохирдлын түвшин, эх үүсвэрийн шинж чанарыг
ангилан дүгнэхэд оновчтой хэрэгсэл болдог [8,9]. Бүх
усны чанарын үзүүлэлтүүдийг z-sco e нормчлолын
дараа Wa d’s linkage болон Euclidean dis ance аргаар
боловсруулсан.
III. СУДАЛГААНЫ ҮР ДҮН, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
Шинжилгээний үр дүнгээс харахад Туул голын
усны нийт эрдэсжилт 69.1-70.5 мг/л, ерөнхий
хатуулаг 0.55-0.63 мг-экв/л, кальци 8.62-10 мг/л,
магни 1.46-1.58 мг/л, натри 6.2-7.7 мг/л,
гидрокарбонат 43 мг/л, хлорид 3.9-4.3 мг/л, сульфат
4.2-5.0 мг/л-ийн хооронд тус тус хэлбэлзэж байна.
Шинжилсэн химийн үндсэн үзүүлэлтүүдийг "Усан
орчны чанар. Ерөнхий шаардлага MNS 4586:2024"
стандарттай харьцуулахад Туул голын ус нь
стандартын дээд хэмжээ буюу III зэргийн ангилалын
шаардлагыг хангаж байна (Зураг 2).
2-р зураг. Туул голын гол ионы агууламж, мг/л
Туул голын усны эрдэсжилт, хатуулгийг өмнөх
жилүүдийн судлаачдын хийсэн шинжилгээний
дүнгээр усны эрдэсжилт 52.1-136.9 мг/л, хатуулаг
0.45-1.45 мг-экв/л-ийн хооронд хэлбэлзэж байна. Энэ
нь голын урсгалын хурд болон хур борооны тунадас,
хүний хүчин зүйл гэх мэт хүчин зүйлсээс шалтгаалан
бага зэргийн ялгаа байна [6].
Судалгаанд хамрагдсан голуудын гидрохимийн
бүрэлдэхүүнийг пайпер диаграммаар дүрслэн
харуулав.
3-р зураг. Голын усны химийн бүрэлдэхүүн
Туул голын ионы харьцаа харьцангуй тогтвортой
байгаа бөгөөд химийн бүрэлдэхүүний хувьд
анионуудаас гидрокарбонатын ион зонхилж, анионы
харьцаа HCO3->Cl->SO42-, катионуудаас кальцийн
ион дангаараа давамгайлж, катионы харьцаа
Ca2+>Na++K+>Mg2+, чанарын хувьд нэн цэнгэг, маш
зөөлөн, 1-р төрлийн устай байна.
Сэлбэ гол-1 болон Сэлбэ гол-2 орчимд голын
усны эрдэсжилт 312.5-388.5 мг/л, хатуулаг 3.32-4.10
мг-экв/л, гидрокарбонатын ангийн, кальцийн
бүлгийн, чанарын хувьд 2-р төрлийн цэнгэг,
зөөлөвтрөөс хатуувтар устай байна. Ионы харьцаа
ихэвчлэн тогтвортой байгаа бөгөөд анионуудаас
гидрокарбонатын ион дангаараа зонхилж, анионы
харьцаа Сэлбэ гол-2 орчимд HCO3->Cl->SO42-, харин
түүнээс доош HCO3->SO42->Cl-, харин катионуудаас
бүх тохиолдолд кальцийн ион давамгайлж
Ca2+>Na++K+>Mg2+ гэсэн дараалалтай байна. Урьд
жилүүдээд хийгдсэн шинжилгээний дүнтэй
харьцуулахад чанар, найрлагын хувьд төсөөтэй
байна.
Дунд голын усны эрдэсжилт 454.4-466 мг/л,
хатуулаг 4.90-5.10 мг-экв/л, усны орчин рН 8.07-8.23
буюу сул шүлтлэг орчинтой, гидрокарбонатын
ангийн, кальцийн бүлгийн, чанарын хувьд 2-р
төрлийн цэнгэг, зөөлөвтөрөөс хатуувтар устай байна.
Ионы харьцаа бүх тохиолдолд катионоос кальци
/Са2+/, анионоос гидрокарбонатын /НСО3-/ ион
дангаараа зонхилж, катионы харьцаа
Са2+>Na++K+>Mg2+, анионы харьцаа НСО3-> SO42->
CI- байна (Зураг 3).
A. Гадаргын усны бохирдол
Гадаргын усанд шим бохирдолтын үзүүлэлт
аммони, нитрит, нитрат зэрэг ионууд нь харьцангуй
бага агууламжтай илэрсэн ба эдгээр үзүүлэлтүүд
"Усан орчны чанар. Ерөнхий шаардлага MNS
4586:2024" стандартын шаардлагыг хангаж байна.
Аммонийн ион нь шим бохирдлыг илэрхийлэх
чухал үзүүлэлт бөгөөд Туул голын усанд аммонийн
ион нь 0.2-0.35 мг/л, Сэлбэ голын усанд аммонийн
ион нь 0.15 мг/л, Дунд голын усанд аммонийн ион нь
0.25-0.5 мг/л-ийн хооронд тус хэлбэлзэж илэрсэн,
харьцангуй бохирдол бага байна. Нитратын ион нь
Туул голын усанд 0.2 мг/л, Сэлбэ голын усанд 10-14
мг/л, Дунд голд 14-18 мг/л агууламжтай илэрсэн ба
голын урсгалын дагууд агууламж бага зэрэг өссөн
байна (Зураг 4).
Судалгааны дүнгээс харахад ууссан
хүчилтөрөгчийн хэмжээ Туул голын усанд 9.36-9.93
мг/л, биологийн хэрэгцээт хүчилтөрөгч нь 1.33-2.27
мг/л, Сэлбэ голын усанд 12.28-14.28 мг/л, биологийн
хэрэгцээт хүчилтөрөгч нь 1.06-2.02 мг/л, Дунд голын
усанд 10.81-13.68 мг/л, биологийн хэрэгцээт
хүчилтөрөгч нь 2.86-4.18 мг/л тус тус илэрсэн бөгөөд
энэхүү үзүүлэлтүүд нь "Усан орчны чанар. Ерөнхий
шаардлага MNS 4586:2024" стандартын шаардлагыг
хангаж байна.
JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973
90
Перманганатын исэлдэх чанарын хэмжээ нь 0.80-
3.04 мг/л илэрсэн бөгөөд энэхүү үзүүлэлтийг "Усан
орчны чанар. Ерөнхий шаардлага MNS 4586:2024"
стандартад заагаагүй байна. Гэхдээ исэлдэх чанарын
хэмжээ харьцангуй бага хэмжээтэй илэрсэн учир
органик бохирдолт бага байна.
4-р зураг. Гадаргын усны бохирдолтын үзүүлэлтүүд
Усны булингар буюу умбуур бодис нь усан дахь
хөвөгч организмууд, лаг шавар, органик бодисын
суспензлэгдсэн жижиг хэсгийн хэмжээгээр
илэрхийлэгддэг. Туул голын усанд булингар буюу
умбуур бодисын хэмжээ нь 3.28-3.41 NTU буюу
голын ус тунгалаг, хайрган ёроолтой, урсгал ширүүн,
тунгалаг, өнгөгүй, голын ёроолд элдэв тунадас
хуримтлагдаагүй байв. Сэлбэ голын усанд булингар
буюу умбуур бодисын хэмжээ нь 2.76-3.65 NTU буюу
хайрган ёроолтой, ус тунгалаг, урсгал ширүүн байв.
Харин Дунд голын усны булингар буюу умбуур
бодисын хэмжээ нь 26.6-29.2 NTU нь цайвардуу бор
өнгөтэй, урсгалын дагууд булингарын хэмжээ өсөх
хандлагатай байна. Гэвч түүний хэмжээг "Усан
орчны чанар. Ерөнхий шаардлага MNS 4586:2024"
стандартад 50 NTU байна гэж заасан байдаг. Туул,
Сэлбэ голуудын усны чанар харьцангуй тогтвортой,
тунгалаг бол, Дунд голын усны булингар бусад хоёр
голтой харьцуулахад илүү өндөр гарсан. Гэвч энэ нь
стандартын дээд хязгаараас доогуур байгаа тул усны
чанар хүлээн зөвшөөрөгдөхүйц түвшинд байна гэж
дүгнэж болно (Зураг 4).
B. Бичил элемент буюу хүнд металл
• Судалгаанд хамрагдсан голуудын усанд
бичилэлемент буюу хүнд металлын
агууламжийг 52 үзүүлэлтээр тодорхойлсон.
• “Усан орчны чанарын үзүүлэлт MNS
4586:2024” стандартад 14 элементийн
зөвшөөрөгдөх дээд хэмжээг заасан байдаг.
Туул гол болон Сэлбэ голын усанд харьцангуй
бага агууламжтай илэрсэн, “Усан орчны
чанарын үзүүлэлт MNS 4586:2024”
стандартын шаардлагыг бүрэн хангаж байна.
Бусад тодорхойлсон бичил элемент буюу хүнд
металлууд нь харьцангуй бага агууламжтай
илэрсэн байна.
• Дунд голын усанд харьцангуй бага
агууламжтай илэрсэн, “Усан орчны чанарын
үзүүлэлт MNS 4586:2024” стандартын
шаардлагыг бүрэн хангаж байна.
C. Усны чанарын индекс
Голын ус нь экологи, эдийн засгийн өндөр ач
холбогдолтой бөгөөд байгалийн болон антропогены
бохирдлын эх үүсвэрт хамгийн өртөмтгий байдаг.
Голын усны чанарт хур тунадас, чулуулгийн
өгөршил, хурдасны зөөгдөл байгалийн жамаар
нөлөөлдөг боловч хүний үйл ажиллагааны нөлөөгөөр
голын экологийн шинж чанарт сөргөөр нөлөөлж буй
нөлөөлөл нэмэгддэг [6,7].
Голын усны чанарыг бохирдлын индексээр
үнэлэхдээ бохирдолтын 8 үзүүлэлтүүдээр (ууссан
хүчилтөрөгч, БХХ5, NH4+, ПИЧ, нийт азот, нийт
фосфор, уран, хүнцэл) аргазүйд тусгагдсаны дагуу
тооцсон. Судалгаанд хамрагдсан Туул голын усны
бохирдолтын индексийн утга 1.86-2.20 буюу “Бага
зэргийн бохирдолт”-той, Сэлбэ голын усны
бохирдолтын индексийн утга 1.42-1.54 буюу “Бага
зэргийн бохирдолт”-той, Дунд голын усны
бохирдолтын индексийн утга 1.73-2.55 буюу Бага
зэргийн бохирдолт”- “Бохирдолт”-той гэсэн ангилалд
тус хамаарч байна (Хүснэгт 2).
УСНЫ ЧАНАРЫН АНГИЛАЛ
2-Р ХҮСНЭГТ .
№
Сорьц авсан
цэгүүд
УБИ
Усны чанарын
ангилал
Усны
чанарын
зэрэг
1
Туул гол-1
1.91
Бага бохирдолтой
III
2
Туул гол-2
2.20
Бага бохирдолтой
III
3
Туул гол-3
1.86
Бага бохирдолтой
III
4
Сэлбэ гол-1
1.54
Бага бохирдолтой
III
5
Сэлбэ гол-2
1.42
Бага бохирдолтой
III
6
Дунд гол-1
1.73
Бага бохирдолтой
III
7
Дунд гол-2
2.55
Бохирдолтой
IV
D. Гадаргын усны шаталсан анализын шинжилгээ
Гадаргын усанд нийт 10 физик-химийн
үзүүлэлтүүдийг Ca2+, Mg2+, Na++K+, HCO3-, SO42-,
Cl-, TDS, EC, pH болон NO3- шаталсан кластер
анализын шинжилгээг хийсэн. Шинжилгээг Wa d
linkage аргаар, Euclidean dis ance хэмжүүр
ашиглан гүйцэтгэсэн бөгөөд үр дүнг дендрограмм
хэлбэрээр үзүүлэв. Дендрограмм нь сорьцын усны
хими, эрдэсжилтийн түвшний ялгаанд үндэслэн
нийт гурван үндсэн бүлэгт хуваасан байна.
1-р бүлэгт Туул голын сорьцууд хамрагдсан
байгаа нь Ca2+, Mg2+, Na++K+, SO42-, Cl-,TDS болон
EC-ийн утга нь бага байгаагаар онцлогтой байна.
Энэ нь тухайн усны эрдэсжилт бага агууламжтай,
хүний үйл ажиллагааны нөлөө харьцангуй бага
байгааг илтгэнэ.
2-р бүлэгт Сэлбэ голын Na++K+, SO42-, Cl- болон
TDS-ийн дундаж агууламжтай, усны химийн
JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973
91
найрлага харьцангуй тогтвортой болохыг харуулж
байна. Энэ нь Сэлбэ голын усанд хотын бүсийн
гадаргын урсац, ахуйн бохир усны нөлөө тодорхой
хэмжээгээр байгааг харуулж байна.
3-р бүлэгт Дунд голын Na++K+, SO42-, Cl-,TDS, EC
агууламж өндөр утгатай байгаа нь усны эрдэсжилт
өндөр, бохирдлын илүү нөлөөтэй орчныг илтгэнэ.
Иймд тухайн бүс нутагт хүний үйл ажиллагаа
болон геологийн гаралтай нөлөөлөл зэрэгцэн
оршиж буйг харуулж байна (Зураг 5).
5-р зураг. Шаталсан кластер анализ
E. Газрын доорх усны чанар
Энэхүү судалгааны ажлын хүрээнд Сэлбэ голын
татамд хэсэгчлэн орших Баянгол, Сүхбаатар, Хан-
Уул, Баянзүрх дүүргийн айл, өрх, аж ахуйн нэгжийн
худаг, ажиглалтын цооногууд болон хөрсний уснаас
нийт 7 сорьц авч шинжилгээ хийн, үр дүнг
боловсруулсан.
Нийт уст цэгийн усны эрдэсжилтийн хэмжээ 321.3-
1838.8 мг/л байна. Нийт сорьцын 14.3% нь унд, ахуйн
хэрэгцээнд тохирохгүй (MNS 0900:2018-аас давсан),
их эрдэсжилттэй ус байна. Эрдэсжилтийн ангиллаар
4 сорьц (57.1%) цэнгэг, 2 сорьц (28.6%) цэнгэгдүү, 1
сорьц (14.3%) давсархаг устай ангилалд тус тус
хамаарч байна.
6-р зураг. Газрын доорх усны нийт эрдэсжилт, ерөнхий
хатуулгийн агууламж
Ерөнхий хатуулгийн агууламж 2.5-23 мг-экв/л,
түүнээс 23.2% нь унд ахуйн хэрэгцээнд тохирохгүй
(MNS 0900:2018-аас давсан), стандартын шаардлага
хангахгүй байна. Хатуулгийн хувьд 2 сорьц (28.6%)
зөөлөн, 2 сорьц (28.6%) зөөлөвтөр, 1 сорьц (14.2%)
хатуувтар, 2 сорьц (28.6%) маш хатуу устай ангилалд
ус тус хамаарагдаж байна (Зураг 6).
Сэлбэ голын татмын газрын доорх усны химийн
найрлагыг Дуровын диаграммаар илэрхийлэн
харуулав (Зураг 7).
7-р зураг. Газрын доорх усны химийн бүрэлдэхүүн
Эндээс үзэхэд голчлон гидрокарбонат,
гидрокарбонат-сульфат, мөн холимог ангийн төрөл
бүрийн найрлагууд давамгайлж байгааг тогтоолоо.
Үүнд:
• Кальцийн бүлгийн ус Ca-HCO3, Ca-[Na]-
HCO3) нь нийт усны 42.9%-ийг эзэлж байна.
Энэ нь усны кальци, натрийн
гидрокарбонатын агууламж давамгайлж
байгааг илтгэж байна.
• Ca-Холимог ус нь нийт усны 14.3%-ийг
эзэлж, усанд кальцийн бусад ионуудын
хослол нэмэгдсэн байна.
• Кальцийн гидрокарбонат-сульфат бүлгийн
ус Ca-(HCO3-SO4), Ca-SO4 нь усны химийн
найрлагад тодорхой байр суурь эзэлж байгаа
бөгөөд сульфатын ион усанд тодорхой
хэмжээгээр оршиж байгааг харуулж байна.
Энэхүү ялгаа нь тухайн усны эх үүсвэрийн
геологийн онцлог, тухайн бүс нутгийн геохимийн
нөхцөл, газрын доорх усны хөдөлгөөн, хүний үйл
ажиллагааны нөлөөллийг тусган харуулж байна.
ДҮГНЭЛТ
2025 оны 9-р сард судалгааны талбайн орчимд
Улаанбаатар хот орчимд Туул голын урсгалын
дагууд 3, Сэлбэ голын урсгалын дагууд 2, Дунд
голоос 2, нийт 7 сорьц авч, шинжилгээ хийж, дараах
дүгнэлтийг гаргалаа.
Туул голын ус нь химийн бүрэлдэхүүний хувьд
Ca-HCO3 гэсэн найрлагатай, 1-р төрлийн устай,
чанарын хувьд нэн цэнгэг, маш зөөлөн устай байна.
Сэлбэ болон Дунд голын ус нь химийн
бүрэлдэхүүний хувьд Ca-HCO3 гэсэн найрлагатай, 2-
р төрлийн устай, чанарын хувьд цэнгэг, зөөлнөөс-
JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973
92
хатуувтар устай байна. Шим бохирдолтын үзүүлэлт
болох аммони, нитрит, нитрат, нийт азот болон нийт
фосфор зэрэг үзүүлэлтүүд нь бүх сорьцод бага
агууламжтай илэрсэн бөгөөд MNS 4586:2024
стандартын шаардлагыг хангаж байна. Ууссан
хүчилтөрөгч болон биологийн хэрэгцээт
хүчилтөрөгчийн агууламж нь мөн стандартын
шаардлагад нийцэж, усны хүчилтөрөгчийн тэнцвэр
сайн байгааг харуулж байна.
Туул, Сэлбэ, Дунд голын голын усанд бичил
элемент буюу хүнд металлын агууламжийг 52
үзүүлэлтээр тодорхойлсон дүнгээс харахад
“MNS4586:2024” стандартын шаардлагыг бүрэн
хангаж байна.
Бохирдолтын индексийг тооцоход Туул гол УБИ-
ийн утга 1.86-2.20, Сэлбэ гол 1.42-1.54, Дунд гол 1.73-
2.55 буюу “Бага зэргийн бохирдолт”-“Бохирдолт”-
той гэсэн ангилалд тус тус багтсан.
Гадаргын усанд нийт 10 физик-химийн
үзүүлэлтүүдийг шаталсан кластер анализын
шинжилгээг хийсэн. 1-р бүлэгт Туул голын сорьцууд
хамрагдсан байгаа нь Ca2+, Mg2+, Na++K+, SO42-, Cl-
,TDS болон EC-ийн утга нь бага байгаагаар
онцлогтой байна. 2-р бүлэгт Сэлбэ голын Na++K+,
SO42-, Cl- болон TDS-ийн дундаж агууламжтай, усны
химийн найрлага харьцангуй тогтвортой болохыг
харуулж байна. 3-р бүлэгт Дунд голын усны
эрдэсжилт өндөр, бохирдлын илүү нөлөөтэй байна.
Судалгаанд хамрагдсан газрын доорх ус нь
химийн бүрэлдэхүүний хувьд 43% нь Са-HCO3, Ca-
[Na]-HCO3, 14.3%-ийг эзэлж 40% нь Ca-(HCO3-SO4),
Ca-SO4 төрлийн ус тус тус эзэлж байна. Чанарын
хувьд цэнгэгээс- давсархаг (эрдэсжилт 321.3-1838.8
мг/л), хатуулгийн хувьд (2.5-23 мг-экв/л) зөөлнөөс-
маш хатуу устай байна. Нийт уст цэгийн 14.3% нь
эрдэсжилтийн хэмжээгээр, 23.2% нь хатуулгийн
хэмжээгээрээ “Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага,
чанар, аюулгүй байдлын үнэлгээ MNS 0900:2018”
стандартаас давсан, стандартын шаардлага хангахгүй
байна.
Газрын доорх усны хатуулаг нь усанд кальци
(Ca2+) ба магни (Mg2+) ионууд ихээр агуулагдсантай
холбоотой бөгөөд эдгээр ионууд нь ус чулуулгийн
давхаргаар нэвчих явцад уусч ордог. Хатуулаг үүсэх
гол хүчин зүйлсэд геологийн бүтэц, ус-хөрсний
урвал, усны эргэлтийн хугацаа болон хүний үйл
ажиллагаа орно. Карбонатлаг чулуулаг (шохой
чулуу, доломит) уусах үед түр зуурын хатуулаг,
харин сульфат болон хлоридын нэгдлүүд уусах үед
байнгын хатуулаг үүсдэг. Мөн уул уурхайн болон
үйлдвэрийн үйл ажиллагаа нь газрын доорх усанд
кальци, магнийн нэгдлүүдийн агууламжийг
нэмэгдүүлдэг. Иймээс усны хатуулаг нь тухайн бүс
нутгийн чулуулгийн найрлага, геохимийн нөхцөл
болон антропоген хүчин зүйлээс хамаарч
өөрчлөгддөг [11].
Бусад судлаачдын судалгааны дүнгээс харахад
Дарь Эх орчмын газрын доорх ус нь эрдэс, хатуулаг
өндөртэй байдаг. Бидний судалгааны дүн нь эдгээр
дүнтэй нийцэж байгаа бөгөөд эрдэсжилт, хатуулаг
өндөртэй худгийн усыг хүний унданд шууд
хэрэглэхэд зохимжгүй. Иймд тэдгээрийн
агууламжийг бууруулж стандартын түвшинд
хүргэхийн тулд зохих технологи, шүүлтүүр ашиглан
цэнгэгжүүлж, зөөлрүүлж хэрэглэхийг зөвлөж байна.
АШИГЛАСАН МАТЕРИАЛ, НОМ ЗҮЙ
[1] Г.Туваанжав “Монголчуудын нээлт ба бүтээл” Улаанбаатар,
№ 188-190, 2011 он.
[2] А.Мөнгөнцэцэг “Сэлэнгэ мөрний гидрохими” Улаанбаатар,
№ 32, 2006 он.
[3] Т.Булган “Усны химийн шинжилгээний аргачлал,”
Улаанбаатар, №166-168, 2008 он.
[4] Стандарт хэмжил зүйн газар. “Усан орчны чанар. Ерөнхий
шаардлага MNS 4586:2024” стандарт
[5] Стандарт хэмжил зүйн газар. “Ундны ус. Эрүүл ахуйн
шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ MNS
0900:2018” стандарт
[6] Газарзүй, геоэкологийн хүрээлэн. “Туул голын сав газрын
экосистемийн үйлчилгээний төлбөр тогтоох шинжлэх
ухааны үндэслэл боловсруулах” суурь судалгааны ажлын
тайлан. Улаанбаатар, 2017 он.
[7] S. Balin o a “En ichmen Fac o and Geo-Accumula ion Index
o T ace” Ea h and En i onmen al Science, 2019
[8] V. Simeono , J. A. S a is, C. Sama a, G. Zacha iadis, D. Vou sa,
A. An hemidis, M. So oniou, and T. Kouim zis, “Assessmen o
he su ace wa e quali y in No he n G eece,” Wa e Resea ch,
ol. 37, no. 2003, 17, pp. 4119–4124.
[9] S. Sh es ha and F. Kazama, “Assessmen o su ace wa e quali y
using mul i a ia e s a is ical echniques: A case s udy o he Fuji
Ri e Basin, Japan,” En i onmen al Modelling & So wa e, ol.
22, no. 4, 2007, pp. 464–475.
[10] K. Zeinalzadeh and E. Rezaei, “De e mining spa ial and empo al
changes o su ace wa e quali y using p incipal componen
analysis,” Jou nal o Hyd ology: Regional S udies, ol. 13, 2017,
pp. 1–10.
[11] D.K. Todd and L.W.Mays, “G oundwa e Hyd ology, 3 d”, New
Yo k, John Wiley and Sons, 2005, pp. 120-135.