JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973
101
DOI: 10.5281/zenodo.17531069
ASSESSMENT OF RUNOFF MODULE DISTRIBUTION IN THE KHERLEN
RIVER BASIN AND DETERMINATION OF TRIBUTARY STREAMFLOW
NORMS
Bada ch Khasbaa a 1, Byambasu en Bilegbaa a 2, Pu e -E dene E demja gal3
E-mail: [email p o ec ed]1
Abs ac : The Khe len Ri e Basin is loca ed in he eas e n pa o Mongolia, co e ing an a ea o 106,889 km², which
accoun s o 6.83% o he coun y’s o al e i o y. The basin encompasses he e i o ies o Khen ii, Do nod, Sukhbaa a ,
Do nogo i, Go isümbe , and Tu aimags, as well as wo dis ic s o Ulaanbaa a Ci y. In o al, 40 soums a e included
wi hin he basin, o which 16 soums a e en i ely and 26 soums a e pa ially loca ed wi hin he basin a ea.
The Khe len Ri e Basin occupies a as e i o y ha ex ends ac oss he moun ain, s eppe, and semi-dese zones o eas e n
Mongolia. The Khe len Ri e s a s in he alpine zone o Khen ii Moun ain ange o Mongolia, uns ac oss he bounda y
be ween Mongolia and China, and inally ills in o he Dalai Lake o China.
Recei ed: 13 Oc obe 2025; Accep ed: 1 No embe 2025
ХЭРЛЭН ГОЛЫН САВ ГАЗРЫН УРСАЦЫН МОДУЛИЙН
ТАРХАЦ, ЦУТГАЛ ГОЛЫН УРСАЦЫН НОРМ ТОДОРХОЙЛОХ
Хасбаатарын Бадарч1, Билэгбаатарын Бямбасүрэн2 , Эрдэмжаргалын Пүрэв-эрдэнэ3
1Монгол улс, Улаанбаатар, ШУА, Газарзүй-Геоэкологийн хүрээлэн, Усны нөөц, ус ашиглалтын салбар
Холбоо барих зохиогчийн и-мэйл хаяг: khasbaa a bada [email protected]
Хураангуй: Хэрлэн голын сав газар нь Монгол Улсын зүүн хэсэгт байрладаг бөгөөд 106,889 км² талбайг хамардаг
нь улсын нийт нутаг дэвсгэрийн 6.83%-ийг эзэлдэг. Сав газар нь Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь,
Говьсүмбэр, Төв аймгууд болон Улаанбаатар хотын хоёр дүүргийн нутаг дэвсгэрийг багтаана. Нийтдээ 40 сум сав
газарт хамаардаг бөгөөд үүнээс 16 сум бүрэн, 24 сум хэсэгчлэн сав газрын нутаг дэвсгэрт байрлана. Хэрлэн голын
сав газар нь Монголын зүүн бүсийн уулын, хээрийн, болон хуурай хагас цөлийн бүсийг хамарсан өргөн уудам газар
нутгийг эзэлдэг. Хэрлэн гол нь Хэнтийн нурууны өндөр уулын бүсээс эх авч, Монгол–Хятадын хилийг гатлан
урсаж, эцэстээ Хятадын Далай нуурт цутгадаг.
Түлхүүр үг: Урсацын модуль, олон жилийн дундаж урсац, судалгаагүй гол
I. УДИРТГАЛ
Уур амьсгалын үндсэн үзүүлэлтүүд нь газрын
гадаргын чийг, дулааны балансын тогтвортой
байдлыг илэрхийлэх учир усны балансын
элементүүдийн тархац, физик газарзүйн ерөнхий зүй
тогтол, байгалийн бүс бүслүүрийн шинж төрхийг
хадгална. Урсацын өөрчлөлтийн энэхүү ерөнхий зүй
тогтол дээр уулархаг нутагт өндрийн бүс бүслүүр
нөлөөлнө. Уулархаг нутгийн чийгжэц нь агаарын
турбулент урсгал, орчих урсгалын онцлогоор
тодорхойлогдох ба үүнд газар нутгийн өндөржилт,
хэрчигдэл үлэмж нөлөөлнө. Урсацын босоо
бүслүүрийн өөрчлөлтөд газар нутгийн өндрөөс гадна
геологийн тогтоц, ландшафтын төрх илэрнэ. [1].
Голын урсац, түүний өөрчлөлт нь голын сав
газрынхаа экологийн төлөв байдлын цогц мэдээллийг
өөртөө агуулж байдаг [2].
Олон жилийн ажиглалт судалгаа болон статистик
тооцооны аргад үндэслэн Монгол орны голуудын
урсац, нэгж талбайгаас бүрэлдэх урсацын модулийн
хэмжээг ай савын дундаж өндрөөс хамаарах
хамаарлаар тодорхой мужууд болгон хувааж усны
балансын бүрдэл элемент тус бүрийн ижил
шугамуудыг экстраполяци, интерполяци хийж татах
арга замаар усны балансын бүрдэл элементүүдийн
орон зайн хуваарилалт түүнд харгалзах тоон
үзүүлэлтүүдийг тодорхойлж болно [4].
Энэхүү судалгааны зорилго нь Хэрлэн голын сав
газрын ус хурах талбайн урсацын модулийн
тархацын зургийг боловсруулж Хэрлэн голын сав
газрын судалгаагүй цутгал голын олон жилийн
дундаж урсацыг тодорхойлох явдал юм.
II. АШИГЛАСАН МАТЕРИАЛ, АРГАЗҮЙ
Голын ус хурах талбайн 1 км2 талбайгаас нэг
секундэд урсах усны хэмжээг урсацын модуль гэнэ,
(л/с км2) [4].
Сав газрын урсацын модулийг тодорхойлоход
тавих шалгуур гол үзүүлэлтэд урсацын хэлбэлзлийн
JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973
102
элбэг ба татруу үе буюу бүтэн мөчлөг заавал
хамрагдсан байх явдал юм.
Судалгааны ажилд Хэрлэн голын сав газарт
ажиглалт хийдэг Хэрлэн-Мөнгөнморьт, Хэрлэн-
Багануур, Хэрлэн-Өндөрхаан, Хэрлэн-Чойбалсан,
Хурх-Хэнтий ус судлалын харуулуудын өгөгдөл,
мэдээ, өндрийн тоон загвар /DEM/ ашиглана. Орон
зайн загварчлал, дүн шинжилгээнд газарзүйн
мэдээллийн системийн A c GIS 10.3 программ
хангамжийг ашиглан өндрийн тоон загвар /DEM/,
байр зүйн зураг /цаасан ба цахим/, бусад растер тоон
загварын боловсруулалт хийнэ.
1-р зураг. A c GIS боловсруулалтын схем
Энэхүү дараалал нь DEM өгөгдлөөс эхэлж
гадаргын морфометр шинжийг илэрхийлсэн
бүсчилсэн зураглал үүсгэх үндсэн арга зүй юм.
Нэгдүгээрт DEM (Digi al Ele a ion Model) нь
судалгааны талбайн өндөрийн анхны мэдээллийг
өгдөг бөгөөд энэ нь as e форматтай матриц
хэлбэрийн өгөгдөл юм.
Хоёрдугаарт интерполяцийн (In e pola ion) аргууд
болох K iging, IDW, Spline зэрэг нь цэгэн өгөгдлийг
үргэлжилсэн гадаргын өгөгдөл болгон хувиргадаг.
Гуравдугаарт (Isoline) шатанд тодорхой
интервалтайгаар өндөрийн шугамууд (изогипс)
үүсгэж, гадаргын хэлбэлзлийг дүрсэлдэг.
Эцэст нь (Zoning) шатанд өндөрийн утгуудыг
ангилан Reclassi y эсвэл Ras e o Polygon функц
ашиглан бүсчлэл хийнэ.
1-Р ХҮСНЭГТ. АШИГЛАСАН МАТЕРИАЛ
Харуулын нэр
Ус хурах
талбай
(км2)
Ажиглалт
хийсан
хугацаа
Харуул дээр
ажиглалт хийж
эхлэсэн хугацаа
Түвши
н
өнгөрөлт
Хэрлэн-
Мөнгөнморьт
4172
21 жил
2000-
2000-
Хэрлэн-
Багануур
7650
70 жил
1943-
1951-
Хэрлэн-
Өндөрхаан
39400
62 жил
1942-
1959-
Хэрлэн-
Чойбалсан
71500
74 жил
1942-
1947-
Хурх-Хэнтий
1520
37 жил
1984-
1984-
Сав газрын өндөр нэмэгдэх тутам ус хурах
талбайн хэмжээ багасах зүй тогтолтой. Иймээс
судалгаагүй гол мөрний олон жилийн дундаж
урсацыг тодорхойлохдоо урсацын модуль (M0), ус
хурах талбайн дундаж өндрийн (Hд) хоорондын
хамаарлыг ашиглах аргыг хэрэглэх нь илүү
тохиромжтой гэж үзлээ [1]. Урсацын модулийг
дараах үндсэн үзүүлэлтээр q- (л/(с∙км2)) илэрхийлнэ.
Хэрлэн голын сав газрын гадаргын урсац
бүрэлдэн тогтох хүчин зүйл ба нутаг дэвсгэрийн
чийгшлийн онцлогийг нягтлан үзвэл энэ аргыг
хэрэглэх боломжтой. Мо= (H) хамаарлын цэгүүд нь
байгалийн уур амьсгалын ижил төрхтэй голын сав
газар, уулсын хажуугийн болон агаарын урсгалын
зонхилох чиглэлийн ижил төсөөтэй байдлаар өөр
хоорондоо ойролцоо байрлана.
Голын сав газрын дүрс зүй, гадаргын усны
сүлжээ, нөөц, горимын үзүүлэлтүүдийг үнэлэхдээ
тооцооны уламжлалт болон батлагдсан стандарт арга
аргачлал, хиймэл дагуулын мэдээлэлд суурилсан
газарзүйн мэдээллийн системийн арга зүй,
аргачлалыг ашиглав.
Хэрлэн голын сав газарт байгаа Хэрлэн-
Мөнгөнморьт, Хэрлэн-Багануур, Хэрлэн-Өндөрхаан,
Хэрлэн-Чойбалсан болон төсөөтэй гол гэж үзэн Онон
голын ай савд багтах Хурх-Хэнтий баг ус судлалын
харуулуудын ажиглалтын материалыг боловсруулан
доорх хамаарлыг гаргасан (2-р зураг, 2-р хүснэгт).
2-Р ХҮСНЭГТ.ОЛОН ЖИЛИЙН ДУНДАЖ УРСАЦ
Харуулын нэр
Ус хурах
талбайн
дундаж
өндөр, м
Олон жилийн дундаж
Урсац
м3/с
Модуль л/с
км2
Хэрлэн-
Мөнгөнморьт
1742
16.7
4.01
Хэрлэн-
Багануур
1677
22.6
3.02
Хэрлэн-
Өндөрхаан
1417
20.4
0.54
Хэрлэн-
Чойбалсан
1068
18.2
0.25
Хурх-Хэнтий
баг
1457
1.34
1.00
JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973
103
2-р зураг. Ус хурах талбайн дундаж өндөр, урсацын модулийн
хамаарлын муруй
III. ҮР ДҮН
Хэрлэн голын цутгал гол болох Мөрөн голын
усны горим болон усны нөөцийн талаархи ус зүйн
мэдээлэл хомс байна. Иймээс Мөрөн-Өлзийт
чиглэлээр голын дүрс зүйн үзүүлэлт буюу ус хурах
талбайг тодорхойлоход 1848 км2, ус хурах талбайн
дундаж өндөр 1382 м байна.
Хэрлэн голын нэгэн адил шар усны үер, хур
борооны үер, зун ба өвлийн гачиг үе гэсэн усны
горимтой голд хамаарна. Хаврын шар усны үер
гуравдугаар сарын сүүлийн арав хоногоос
дөрөвдүгээр сарын эхний арав хоногт эхэлж
дөрөвдүгээр сарын сүүлчээс тавдугаар сарын эхэн
орчим хамгийн их өнгөрөлт ажиглагдаж, тавдугаар
сарын сүүлээр дуусна. Хур борооны үер дунджаар
зургаадугаар сарын дунд үед эхэлж наймдугаар
сарын сүүл хүртэл ажиглагдана. Зуны гачиг үе
тавдугаар сарын сүүлээс зургаадугаар сарын дунд үе
хүртэл ажиглагдана. Өвлийн гачиг үе тогтвортой
мөсөн бүрхүүл тогтсон үеэс эхлэн 4-5 сар үргэлжлэх
бөгөөд ёроолдоо хүртэл хөлдөнө. Өвлийн гачиг үе
арваннэгдүгээр сараас эхлэн гуравдугаар сард
дуусна [1].
Судалгааны цэгээр олон жилийн дундаж урсацыг
Хэрлэн голын сав газрын урсацын модуль ус хурах
талбайн дундаж өндрийн хамааралаар тооцоход 1.47
м3/с байна.
2024 оны намар, 2025 оны хаврын судалгааны цэгт
автомат түвшин хэмжигчийн материалаар усны
түвшин ба урсацын хамаарлын муруйгаар хоногийн
дундаж урсацыг тооцоолсон болно (3-р зураг).
3-р зураг. Өнгөрөлт түвшний хамаарлын муруй
Мөрөн-Өлзийт чиглэлээр усны горим, нөөцийн
хувьд төсөөтэй Хурх-Хэнтий харуулын мэдээ ба
хамаарлын муруйгаар тооцсон урсацын мэдээг
уялдуулж Мөрөн голын урсацын мэдээг уртасгаж
Хэрлэн голын сав газрын урсацын модулийн
тархацын зургаар тодорхойлсон урсацын модулийг
жишиж үзэхэд тохирч байна. (5-р зураг).
4-р зураг. Хэрлэн голын сав газрын урсацын модулийн тархацын зураг
Хэрлэн-
Мөнгөнморьт
Хэрлэн-
Багануур
Хэрлэн-
Өндөрхаан
Хэрлэн-
Чойбалсан
Хурх-Хэнтий
q = 0.0021*exp(0.0042*Нд)
R² = 0.94
0
1
2
3
4
5
1000 1100 1200 1300 1400 1500 1600 1700 1800
q, л/с*км2
Ндундаж , м
Ус хурах талбайн дундаж өндөр, урсацын
модулийн хамаарал
H = 1148.9·Q^0.0002
R² = 0.9351
1148.70
1148.80
1148.90
1149.00
1149.10
1149.20
1149.30
0.00 1.00 2.00 3.00 4.00 5.00
Усны түвшин, м
Өнгөрөлт, м3/с
Мөрөн-Өлзийт
JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973
104
5-р зураг. Мөрөн голын дундаж урсацыг төсөөтэй гол
Хурхын голын дундаж урсацын хамаарал
6-р зураг. Мөрөн голын сав газар
IV. ТОВЧ ДҮГНЭЛТ
Мөрөн голын урсацын модуль сав газрын эхээр
5.00 л/(с*км2), адгаар 0.25 л/(с*км2) болж буурах ба
дунджаар 0.80 л/(с*км2) байна (6-р зураг).
Хэрлэн голын сав газрын ус хурах талбайн
дундаж өндөр, урсацын модулийн хоорондох
хамаарлаар Хэрлэн голын сав газрын эхээр урсацын
модуль 5.00 л/(с*км2), адгаар 0.01 л/(с*км2) болж
буурах ба дунджаар 0.59 л/(с*км2) байна (4-р зураг).
Хэрлэн голын урсцын олон жилийн
хэлбэлзлийг жилийн дундаж урсцын ялгаварт
интеграл муруйгаар тооцоход 1960 аад оны сүүл үеэс
1995 он хүртэл элбэг устай үе давамгайлсан бол 1996
оноос 2020 хүртэл татруу устай үе үргэлжилсэн
байна.
Xэрлэн гoлын oнцлoг нь Төв aймгийн
Мөнгөнморьт сумын нутагт сав газрынхаа дөнгөж 8
орчим хувьд урсац бүрэлдэж, Багануур орчим
хамгийн их урсацтай болж түүнээс доош урсaцын
aлдaгдал эхэлж байна.
Сав газарт байгаа ус судлалын харуулуудын
Мо= (H) хамаарал нь R=0.94 байгаа учир янз
бүрийн дундаж өндөртэй ус хурах талбайд урсацын
тооцоо хийхэд алдаа багатай гарах боломжтой болж
байна.
АШИГЛАСАН МАТЕРИАЛ, НОМ ЗҮЙ
[1] Даваа Г. 2015. “Монгол орны гадаргын усны горим, нөөц ”
Улаанбаатар
[2] Мягмаржав.Б., Даваа.Г, 1999. Монгол орны гадаргын ус.
Улаанбаатар
[3] “Хэрлэн голын усны нөөцийн нэгдсэн менежментийн
төлөвлөгөө. УБ, 2016 он
[4] ШУА, Газарзүй геоэкологийн хүрээлэн 2025 он. “Хэрлэн
голыг бохирдуулагч эх үүсвэрүүдийг зайнаас тандах
(Хиймэл дагуулын мэдээ) арга зүй ашиглан мониторинг,
үнэлгээ хийх технологийн судалгааг хөгжүүлэх” суурь
судалгааны тайлан
[5] Дорнод, Сүхбаатар аймгийн газар нутагт буй 5 сав газрын
менежментийн төлөвлөгөөг уур амьсгалын өөрчлөлт, эрсдэл,
эмзэг байдалтай уялдуулан шинэчлэх/шинэчлэн
боловсруулах зөвлөх үйлчилгээний ажил, ДЭВТЭР I:
ХЭРЛЭН ГОЛЫН САВ ГАЗАР. Престиж Инженеринг ХХК,
2023 он
y = 1.3971x
R² = 0.8909
0.00
1.00
2.00
3.00
4.00
5.00
0.00 1.00 2.00 3.00
QМөрөн, i жил= Qo Мөрөн/Qo Хурх·Q, Хурх i
жил, м3/с
QМөрөн, i жил = 1.196·QХурх, i жил - 1.7172, м3/с
Мөрөн-Өлзийт