JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973
127
DOI: 10.5281/zenodo.17538085
In eg a ion o Enginee ing Solu ions and Legal Regula ions o Flood Risk
Reduc ion: A Case S udy o Mongolia
Bolo oo Su enja
Con ac : bolo [email protected] .mn1
Abs ac : This s udy sys ema ically examines he in e ela ionship be ween enginee ing measu es and legal egula ions in
educing lood isks in Mongolia. Wi h he inc easing impac s o clima e change, u baniza ion, and planning de iciencies,
he lack o cohe ence be ween enginee ing solu ions and legal amewo ks has hinde ed e ec i e disas e isk educ ion
and policy implemen a ion. The esea ch analyzes key na ional laws—such as he Law on U ban De elopmen , he Law on
Wa e , and he Law on Disas e P o ec ion—by compa ing hem wi h enginee ing case s udies, ocusing on examples om
Ulaanbaa a and se e al p o incial cen e s. I iden i ies issues o inadequa e egula ion and weak coo dina ion in lood isk
mapping, in as uc u e planning, and he implemen a ion o p o ec i e s uc u es. The me hodology in eg a es legal
documen analysis, geo-spa ial lood isk mapping, and in e na ional bes p ac ices, including he Sendai F amewo k and
na u e-based solu ions. As a esul , he s udy p oposes ecommenda ions o s eng hen he legal basis o lood isk
assessmen , enhance c oss-sec o al coope a ion, and imp o e he in eg a ion o policy, planning, and enginee ing
implemen a ion o mo e e ec i e lood isk educ ion in Mongolia.
Recei ed: 13 Oc obe 2025; Accep ed: 1 No embe 2025
ҮЕРИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД ИНЖЕНЕРИЙН ШИЙДЭЛ
БОЛОН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫН УЯЛДАА: МОНГОЛ ОРНЫ
ЖИШЭЭН ДЭЭР
Сүрэнжавын БОЛОРОO
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, шинжээч
2Монгол улс, Улаанбаатар, Сэргээгдэх Эрчим Хүчний Үндэсний Төв
Холбоо барих зохиогчийн и-мэйл хаяг: bolo [email protected] .mn1
Хураангуй: Энэхүү судалгаа нь Монгол Улсад үерийн эрсдэлийг бууруулахад инженерийн арга хэмжээ болон эрх
зүйн зохицуулалтын харилцан уялдааг системтэйгээр шинжилсэн болно. Уур амьсгалын өөрчлөлт, хотжилт,
төлөвлөлтийн алдаанаас үүдэн үерийн эрсдэл нэмэгдэж байгаа нөхцөлд инженерийн шийдэл, хууль тогтоомжийн
уялдаагүй байдал нь гамшгийн эрсдэлийг бууруулах, үр дүнтэй бодлого хэрэгжүүлэхэд саад болж байна.
Судалгаанд Хот байгуулалтын тухай хууль, Усны тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль зэрэг үндэсний
хууль тогтоомжийг инженерийн кейс судалгаатай харьцуулан шинжилж, Улаанбаатар болон зарим аймгийн
төвүүдийн жишээг авч үзсэн. Үерийн эрсдэлийн зураглал, дэд бүтцийн төлөвлөлт, хамгаалалтын байгууламжийн
хэрэгжилтэд тулгарч буй асуудал, зохицуулалтын дутмаг , уялдаагүй байдлыг тодорхойлсон. Арга зүйд эрх зүйн
баримт бичгийн шинжилгээ, гео-орон зайн эрсдэлийн зураглал, олон улсын сайн туршлага (Sendai F amewo k,
байгальд суурилсан шийдлүүд) зэргийг нэгтгэн ашигласан. Судалгааны үр дүнд үерийн эрсдэлийн үнэлгээг эрх
зүйн үндэстэй болгох, салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, бодлого, төлөвлөлт, инженерийн
хэрэгжилтийг уялдуулах чиглэлээр хэрэгжүүлж болох санал, зөвлөмжийг боловсруулсан болно.
Түлхүүр үг: хот байгуулалт, инженерийн бэлтгэл ажил, үерийн хамгаалалтын барилга байгууламж, үерийн аюулын
зураг, дунд масштабын байр зүйн зураг
I. УДИРТГАЛ
Сүүлийн жилүүдэд Монгол Улсад үерийн
гамшгийн давтамж, эрчим нэмэгдэж, хүний амь нас,
эд хөрөнгө, инженерийн дэд бүтцэд ноцтой хохирол
учруулж байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс
үүдэлтэйгээр богино хугацаанд их хэмжээний хур
тунадас орох үзэгдэл нэмэгдэж, хот суурин газрын
төлөвлөлт, газар ашиглалт, дэд бүтцийн тогтвортой
байдалд эрсдэл үүсгэж байгаа асуудлыг судалж,
үерийн эрсдэлийг бууруулахад инженерийн шийдэл,
эрх зүйн зохицуулалт харилцан уялдаатай, системтэй
байж гамшгийн уршгийг үр дүнтэй хянах
боломжтойг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн
бодлогын баримт бичиг болох Алсын хараа-2050-ийг
боловсруулахад холбогдох зорилго, зорилтууд, үр
дүнгүүдийг тодорхойлсон байдаг [1].
Гэвч одоогийн нөхцөлд үерийн эрсдэлийн
зураглал, үнэлгээ хангалтгүй хийгдэж, хот
байгуулалтын төлөвлөлт үерт өртөмтгий бүсэд
хийгдэх тохиолдол ихэсч байна. Инженерийн
хамгаалалтын байгууламж, ус зайлуулах системийн
төлөвлөлт, хэрэгжилт нь эрх зүйн зохицуулалттай
уялдахгүй байгаагаас үүдэн гамшгийн эрсдэл
буурахгүй байна. Хот байгуулалтын тухай хууль,
Усны тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль,
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын
JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973
128
ашиглалтын тухай хууль зэрэг эрх зүйн баримт
бичгүүдийн хэрэгжилт, уялдаа сул байгаа нь үерийн
эрсдэлийг бууруулахад саад болж буй гол хүчин
зүйлсийн нэг юм. Иймд эдгээрийг холбогдох
хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тодорхой
болгох, уялдаа холбоог сайжруулах ажлуудыг
холбогдох салбаруудтай хамтран зохион байгуулах
шаардлагатай байна [2].
II. ЗОРИЛГО БОЛОН ЗОРИЛТУУД
Энэхүү өгүүлэл нь Монгол Улсын үерийн
эрсдэлийг бууруулахад инженерийн шийдэл болон
эрх зүйн зохицуулалтын уялдааг судалж, одоогийн
зохицуулалтын сул талыг тодорхойлох, сайжруулах
боломжийг инженерчлэл, хууль тогтоомжийн уялдаа,
олон улсын сайн туршлагын үндсэн дээр шинжлэх
ухааны үүднээс дүгнэх зорилготой юм.
Зорилгод хүрэх хүрээнд дараахь зорилт, дэд
зорилтуудыг дэвшүүлсэн. Үүнд:
1. Үерийн эрсдэлийн инженерийн үнэлгээ,
зураглалын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийх
ажлын хүрээнд:
1.1. Гадаргын усны урсгал, үерт өртөмтгий
бүсийн инженерийн зураглалын жишээг судлах;
1.2. Инженерийн хамгаалалтын байгууламжийн
төлөвлөлт, хэрэгжилтийн үнэлгээ;
2. Холбогдох хууль, бодлогын баримт
бичгүүдийн уялдааг шинжлэх хүрээнд:
2.1. Хот байгуулалтын тухай, Усны тухай,
Гамшгаас хамгаалах тухай, Хот, суурины ус хангамж,
ариутгах татуургын ашиглалтын тухай зэрэг
хуулиудын үерийн эрсдэлийн зохицуулалттай
холбоотой заалтыг харьцуулах;
2.2. Эрх зүйн хэрэгжилт, хяналтын тогтолцооны
сул талыг тодорхойлох;
3. Инженерчлэл ба эрх зүйн зохицуулалтын
уялдааг сайжруулах боломжит загвар, арга замыг
санал болгох хүрээнд:
3.1. Олон улсын сайн туршлага (Sendai
F amewo k, UNDRR, байгальд түшиглэсэн
шийдлүүд) дээр тулгуурлан Монголд тохирох загвар
боловсруулах;
3.2. Салбар хоорондын хамтын ажиллагааг
бэхжүүлэх зөвлөмж боловсруулах;
4. Үерийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн
бодлого, төлөвлөлт, инженерийн шийдлийг эрх зүйн
үндэстэй болгох аргачлал боловсруулах хүрээнд:
4.1. Үерийн эрсдэлийн зураглалыг хот
төлөвлөлтөд заавал тусгах эрх зүйн шаардлагын
загвар;
4.2. Инженерийн шийдлийг баталгаажуулах,
хянан магадлах тогтолцооны санал.
III. СУДЛАГДСАН БАЙДАЛ
Холбогдох судалгаануудаас харахад Монгол
Улсад үерийн эрсдэлийг бууруулахад инженерийн
болон эрх зүйн зохицуулалт тус тусдаа хөгжиж
байгаа ч тэдгээрийн уялдаа, хамтын хэрэгжилт сул
байна. Энэ нь гамшгийн эрсдэлийг бууруулах
бодлого, төлөвлөлт, инженерийн шийдлийн үр дүнг
хязгаарлаж байгаа тул салбар хоорондын
интеграцчилсан хандлага шаардлагатай байгааг олон
судалгааны ажил, арга хэмжээнүүд дээр цохон
тэмдэглэсэн байдаг. Тэдгээрээс дурдвал. Жишээ нь:
Улаанбаатар хотын үерийн эрсдэлийн үнэлгээ хийх,
хамгаалалтын барилга байгууламж төлөвлөхөд
баримтлах үндсэн зарчим, инженерийн бэлтгэл арга
хэмжээний төрөл, тооцооны аргачлалыг 2020 онд
удирдамж хэлбэрээр тодорхойлохдоо үерийн усны
урсацын тооцоололд хур тунадасны давтамж, ус
хүлээн авах талбайн шинж чанарыг харгалзан үзэх,
үерийн хамгаалалтын байгууламжийн төрөл (далан,
суваг, ус хуримтлуулах сан) тус бүрт зориулсан
техникийн шаардлагыг тодорхойлсон ч энэхүү
удирдамж нь зөвлөмжийн шинжтэй бөгөөд эрх зүйн
хэрэгжилт, хяналтын тогтолцоо сул байна [3].
Хот байгуулалтын асуудал эрхэлтсэн төрийн
захиргааны төв байгууллагаас санаачлан
боловсруулагдсан “Хотын инженерийн бэлтгэл арга
хэмжээний мастер төлөвлөгөө” нь нийт 89,475 га
талбайг хамарсан судалгааны хүрээнд Улаанбаатар
хотын суурьшлын бүсэд 35,206 га, дагуул болон хаяа
хот, тосгон, зуслангийн бүсэд 30,423 га, зуслангийн
бүсэд тусад нь 23,846 га талбайг хамруулан
инженерийн болон байгаль орчны дэд бүтцийн
өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсэн
болно. Судалгааны гол зорилго нь үерийн эрсдэлийг
бууруулахад чиглэсэн урьдчилсан арга хэмжээний
хэрэгцээ, шаардлагыг тодорхойлж, хөрөнгө
оруулалтын эрэмбэ дарааллыг үе шаттайгаар
төлөвлөн тооцсон байгаа ч энэхүү төлөвлөгөөг бусад
арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээд харгалзан
үзэхгүй, Улаанбаатар 2040 хөгжлийн баримт
бичигтэй хэрхэн яаж нарийвчлан уялдуулсан нь
тодорхойгүй, эрх үүргийнхээ хүрээнд хариуцах
байгууллагууд нь тодорхойгүй байна гэж харж байна
[4].
Нийслэлийн хэмжээнд 2023 онд холбогдох
судалгааг боловсруулсан ч тухайн ажлын үр дүнг
хуваалцахгүй бодлого боловсруулж байгаа түвшинд
хүрэхгүй, үүний үр дүнд ямар арга хэмжээнүүдийг
төлөвлөсөн нь тодорхойгүй байгаа нь төрийн
байгууллагуудын үйл ажиллгааны уялдаа холбоо,
хамтын ажиллагаа сул байгааг харуулж байна [5].
Монгол Улсын Шинжлэх ухааны академийн
Газар зүй, геоэкологийн хүрээлэн, Гамшгийн
эрсдэлийн судалгааны хүрээлэн, Онцгой байдлын
ерөнхий газар, Цаг уур, орчны шинжилгээний газар
гэх мэт судалгаа, шинжилгээний байгууллагуудад
хэрэгжсэн техник туслалцааны хөтөлбөрүүд,
хөнгөлттэй зээлийн хүрээнд хэрэгжсэн төсөл, арга
хэмжээнүүдэд холбогдох төрийн байгууллагын
төлөөлөл оролцож санал зөвлөмжөө өгсөн байдал
дутмаг байгааг тэдгээр төслүүдийн үр дүн, хэрэгжиж
байгаа байдлаас тодорхой харагдаж байна [6] [7].
Олон улсад энэхүү асуудлууд нь хэрхэн
зохицуулагдаж, төлөвлөгдөж байдгийг, эрдэмтэн
судлаачдын бүтээлүүдийг судалж байж дотоодын
бодлого, төлөвлөлт, уялдаа холбоог сайруулах, арга
зүй, аргачлалуудыг тодорхойлох нь бодлого,
JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973
129
төлөвлөлтийн үндсэн суурь шаардлага байдаг ба
суурь судалгаа болж өгдөгөөрөө давуу талтай юм.
Жишээ нь UNDRR/ НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг
буруулах байгууллагагаас хийгдсэн судалгаануудыг
болон холбогдох санал зөвлөмжүүдүүдийг судалж
байж үндэсний хэмжээнд тодорхойлогдох бодлого,
төлөвлөлтийн хувилбаруудыг боловсруулах
шаардлагатай [8].
IV. ОРОН ЗАЙН ХАМРАХ ХҮРЭЭ, ӨГӨГДӨЛ
МЭДЭЭЛЭЛ
Судалгааны ажлын орон зайн хамрах хүрээ:
Монгол Улсын нийслэл, 21 аймаг.
V. АРГА ЗҮЙ, АРГАЧЛАЛ
Энэхүү судалгаанд инженерийн үнэлгээ, эрх зүйн
зохицуулалт, олон улсын туршлага, бодлогын
уялдааг нэгтгэсэн интеграцчилсан шинжилгээний
арга зүй ашигласан болно.
Интеграцчилсан шинжилгээний арга зүй гэдэг нь
олон салбарын, олон төрлийн мэдээлэл, аргачлалыг
нэгтгэн, уялдуулан судалгаа хийх цогц хандлага юм.
Энэ нь нэг салбарын хязгаарлагдмал хүрээнээс давж,
техник, хууль, бодлого, нийгэм, байгаль орчин зэрэг
олон талын хүчин зүйлсийг хамтад нь авч үздэг
аргачлал юм.
Энэхүү арга зүй нь нэг талын хандлагаас зайлс
хийх, бодит нөхцөлд нийцсэн шийдэл гаргах, салбар
хоорондын хамтын ажиллагааг дэмжих, бодлого,
төлөвлөлт, хэрэгжилтийн уялдааг сайжруулахад
ашиг тусыг өгөх ач холбогдолтой юм. Жишээ нь
энэхүү судалгааны хүрээнд хот байгуулалт,
инженерчлэл, эрх зүй, байгаль орчин, гамшгаас
хамгаалх, нийгмийн хамгааллын салбарын уялдаа
холбоог интеграцчилж, олон төрлийн өгөгдөл,
мэдээлэл, холбогдох аргачлалуудыг ашиглан
харьцуулалт, уялдуулалтыг хийж, загвар, арга замыг
боловсруулж судалгааны ажлын зорилго,
зорилтуудад хүрэх үр дүнтэй арга зүй юм /1-р зураг/.
1-р зураг. Интеграцчилсан шинжилгээний арга зүйн диаграм
Судалгааны зорилт, дэд зорилтуудын хувьд
ямар аргачлалыг ашиглахыг дараахь байдлаар
тодорхойлоход:
1. Үерийн эрсдэлийн инженерийн зураглал, дэд
бүтцийн үнэлгээний хүрээнд дараах аргачлал, арга
хэмжээнүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай байна:
• Орон зайн дүн шинжилгээ: SRTM, ALOS PALSAR
зэрэг DEM өгөгдөлд тулгуурлан үерт өртөмтгий бүс,
гадаргын усны урсгалын чиглэлийг GIS
загварчлалаар тодорхойлсон;
• Кейс судалгаа: Улаанбаатар болон зарим аймгийн
төвүүдийн үерийн эрсдэлийн зураглал, ус зайлуулах
дэд бүтцийн техникийн баримт бичгийг судалсан;
•Барилга байгууламжийн үнэлгээ: Үерийн
хамгаалалтын байгууламж (далан, суваг, хур тунадас
хуримтлуулах сан)–ын зураг төсөл, ашиглалтын
байдал, засварын хэрэгцээг хээрийн судалгаа болон
бичиг баримтын шинжилгээгээр үнэлсэн;
2. Хууль, бодлогын баримт бичгийн шинжилгээний
судалгааны хүрээнд:
•Хууль тогтоомжийн харьцуулалт: Хот
байгуулалтын тухай, Усны тухай, Гамшгаас
хамгаалах тухай, Хот, суурины ус хангамж, ариутгах
татуургын ашиглалтын тухай хууль болон байгаль
орчны холбогдолтой хууль тогтоомжийг
системтэйгээр харьцуулж, үерийн эрсдэлийн
зохицуулалттай холбоотой хийдэл, давхцал,
уялдаагүй байдлыг тодорхойлсон;
•Хэрэгжилт, хяналтын үнэлгээ: Хууль
хэрэгжүүлэгч байгууллагуудын чиг үүрэг, хяналтын
механизм, зохицуулалтын үр нөлөөг баримт бичгийн
шинжилгээ болон мэргэжилтнүүдийн саналд
тулгуурлан үнэлсэн:
3. Интеграцчилсан загвар, олон улсын туршлага
судлах хэсгийн хүрээнд :
• Сайн туршлагын нэгтгэл: Sendai F amewo k,
UNDRR-ийн зөвлөмж, байгальд суурилсан
шийдлүүд зэрэг олон улсын загваруудыг судалж,
Монголын хууль, инженерийн нөхцөлд тохируулан
дүн шинжилгээ хийсэн;
•Загварын нутагшуулалт: Япон, Герман, БНСУ
зэрэг орнуудын үерийн эрсдэлийн зохицуулалтын
инженер-эрх зүйн уялдааны загварыг харьцуулан
Монголд тохирох загвар боловсруулахад ашигласан;
4. Бодлого, төлөвлөлтийн зөвлөмж боловсруулах,
тайлагнах ажлын хүрээнд:
•Эрх зүйн загварын санал: Үерийн эрсдэлийн
зураглалыг хот байгуулалтын төлөвлөлтөд заавал
тусгах, газар ашиглалтын зөвшөөрөл олгоход
эрсдэлийн үнэлгээ шаардах эрх зүйн заалтын загвар
боловсруулсан;
•Институцийн уялдааны загвар: Салбар хоорондын
хамтын ажиллагааг сайжруулах, хамтарсан
төлөвлөлт, мониторинг, хөрөнгө оруулалтын
шийдвэр гаргах механизмын загвар боловсруулсан.
JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973
130
VI. ҮР ДҮН
Судалгааны үр дүнд Монгол Улсад үерийн
эрсдэлийг бууруулах инженерийн болон эрх зүйн
зохицуулалтын уялдаанд дараах гол ололт,
дүгнэлтүүд гарсан болно. Үүнд:
1. Инженерийн үнэлгээ, орон зайн мэдээллийн
хувьд:
• DEM (SRTM, ALOS PALSAR) болон GIS
шинжилгээгээр Улаанбаатар хот болон дагуул
бүсүүдэд үерт өртөмтгий 42 голомт бүс
тодорхойлогдсон.
• Үерийн хамгаалалтын барилга
байгууламжийн 60 гаруй хувьд зураг төсөл,
ашиглалтын баримт бичиг дутуу, засварын хэрэгцээ
өндөр байгааг тогтоосон.
• Зураглалын мэдээлэл нь хот төлөвлөлт,
газар олголтод тусгагдаагүй, орон зайн өгөгдөл нь
салбар хоорондын системд уялдаагүй байна.
2. Эрх зүйн орчны судалгаа, үнэлгээний
хүрээнд:
• Хот байгуулалтын тухай хууль, Усны тухай
хууль, Гамшгаас хамгаалах тухай, Хот, суурины
ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын
тухай хуульд үерийн эрсдэлийн үнэлгээ,
зураглалыг заавал тусгах зохицуулалт тодорхой
бус байна.
• Эрх зүйн хэрэгжилт, хяналтын тогтолцоонд
давхардал, уялдаагүй байдал илэрсэн.
Жишээлбэл, үерийн хамгаалалтын
байгууламжийг хэн төлөвлөх, хэн батлах, хэн
хянах талаар эрх мэдлийн зааг тодорхойгүй байна.
• Орон нутгийн түвшинд эрх зүйн
зохицуулалт, инженерийн шийдлийн хэрэгжилт
хоорондын зөрчил, мэдээллийн хомсдол
ажиглагдсан.
3. Олон улсын бодлого, харьцуулалтын
хүрээнд:
• Sendai F amewo k болон UNDRR-ийн
зөвлөмжүүдэд үерийн эрсдэлийн үнэлгээ,
зураглалыг хот төлөвлөлт, дэд бүтцийн
шийдэлтэй уялдуулахыг заасан байдаг.
• Япон, Герман, БНСУ зэрэг орнуудад үерийн
эрсдэлийн зураглал нь хуульд заавал тусгагддаг
бөгөөд газар ашиглалтын зөвшөөрөл олгоход
үндсэн шалгуур болдог.
• Монгол Улсад эдгээр сайн туршлагыг
нутагшуулахад эрх зүйн орчны шинэчлэл,
институцийн уялдаа, инженерийн чадавхыг
сайжруулах шаардлагатай байна.
4. Уялдааны дүн шинжилгээний хүрээнд:
• Инженерийн зураглал, эрсдэлийн үнэлгээ нь
бодлого, эрх зүйн зохицуулалттай уялдаагүйгээс
үерийн эрсдэлийг бууруулах арга хэмжээ үр
дүнгүй хэрэгжих эрсдэлтэй.
• Салбар хоорондын мэдээлэл солилцоо,
хамтын төлөвлөлт, хөрөнгө оруулалтын эрэмбэ
тогтоох механизм дутмаг байна.
Үерийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн
инженерийн шийдлийг эрх зүйн үндэстэй болгох,
хянан магадлах тогтолцоог бий болгох
шаардлагатай.
VII. ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
Судалгааны үр дүнгээс харахад Монгол Улсад
үерийн эрсдэлийг бууруулахад инженерийн үнэлгээ,
зураглал, дэд бүтцийн төлөвлөлт нь эрх зүйн
зохицуулалттай уялдаагүй, салбар хоорондын
мэдээлэл солилцоо, хамтын төлөвлөлт сул байгааг
илтгэж байна. Үерийн эрсдэлийн зураглал нь орон
зайн өгөгдөлд суурилсан ч хот төлөвлөлт, газар
ашиглалтын шийдвэрт нөлөөлөх эрх зүйн хүчин
чадалгүй байна.
Эрх зүйн зохицуулалтын хувьд Хот
байгуулалтын тухай хууль, Усны тухай хууль,
Гамшгаас хамгаалах тухай хуульд үерийн эрсдэлийн
үнэлгээ, зураглалыг заавал тусгах, инженерийн
шийдлийг баталгаажуулах, хянан магадлах
тогтолцоо тодорхой бус байна. Энэ нь үерийн
хамгаалалтын барилга байгууламжийн төлөвлөлт,
хэрэгжилт, засварын үр нөлөөг бууруулж, хөрөнгө
оруулалтын үр ашигт сөргөөр нөлөөлж байна.
Олон улсын туршлагаас харахад (Sendai
F amewo k, UNDRR, Япон, Герман, БНСУ) үерийн
эрсдэлийн зураглал нь хуульд заавал тусгагдаж, хот
төлөвлөлт, газар олголт, дэд бүтцийн шийдэлтэй
уялдуулан хэрэгждэг. Монгол Улсад эдгээр сайн
туршлагыг нутагшуулахад эрх зүйн шинэчлэл,
институцийн уялдаа, инженерийн чадавхыг
сайжруулах шаардлагатай байна.
VIII. ЗӨВЛӨМЖ
Судалгааны үр дүнд тулгуурлан дараах бодлогын
болон зохицуулалтын зөвлөмжийг дэвшүүлж байна:
1. Эрх зүйн шинэчлэл
• Үерийн эрсдэлийн зураглалыг Хот байгуулалтын
ерөнхий төлөвлөгөөнд заавал тусгах эрх зүйн заалт
боловсруулах;
• Газар ашиглалтын зөвшөөрөл олгоход эрсдэлийн
үнэлгээ шаардах эрх зүйн нөхцөлийг бий болгох;
• Үерийн хамгаалалтын инженерийн шийдлийг
хянан магадлах, баталгаажуулах тогтолцоог
хуульчлах;
2. Институцийн уялдааг сайжруулах
• Хот байгуулалт, байгаль орчин, инженер,
гамшгийн хамгаалалтын байгууллагуудын
хамтарсан төлөвлөлт, зураглалын нэгтгэсэн
платформ бий болгох;
• Үерийн эрсдэлийн үнэлгээ, зураглалыг хөрөнгө
оруулалтын эрэмбэ тогтоох үндсэн шалгуур болгох;
3. Олон улсын туршлагыг нутагшуулах
• Sendai F amewo k болон UNDRR-ийн зөвлөмжийг
Монголын хууль, бодлогын орчинд тохируулан
хэрэгжүүлэх;
JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973
131
• Байгальд суурилсан шийдлүүдийг инженерийн
төлөвлөлтөд тусгах, ногоон дэд бүтцийн хөрөнгө
оруулалтыг дэмжих;
4. Мэдээллийн ил тод байдал, оролцоог
нэмэгдүүлэх
• Үерийн эрсдэлийн зураглалыг олон нийтэд
нээлттэй болгох, иргэдийн оролцоог төлөвлөлтөд
тусгах;
• Орон нутгийн онцлогт тохирсон сургалт,
чадавхжуулах хөтөлбөр хэрэгжүүлэх болно.
ДҮГНЭЛТ
Энэхүү судалгаа нь Монгол Улсад үерийн
эрсдэлийг бууруулахад инженерийн арга хэмжээ
болон эрх зүйн зохицуулалтын уялдааг
системтэйгээр шинжилж, салбар хоорондын уялдааг
сайжруулах шаардлагатайг нотлон харууллаа.
Үерийн эрсдэлийн зураглал, инженерийн
хамгаалалтын барилга байгууламж, дэд бүтцийн
төлөвлөлт нь орон зайн өгөгдөлд суурилсан ч эрх
зүйн үндэслэл, хэрэгжилтийн механизм дутмаг
байгаагаас гамшгийн эрсдэлийг бууруулах бодлого
үр дүнгүй хэрэгжих эрсдэлтэй байна.
Хууль тогтоомжийн харьцуулалт, хэрэгжилтийн
үнэлгээ нь үерийн эрсдэлийн зохицуулалт, салбар
хоорондын уялдаа, институцийн давхардал,
хяналтын тогтолцооны сул талыг илрүүлсэн. Олон
улсын сайн туршлага (Sendai F amewo k, UNDRR,
Япон, Герман, БНСУ) нь үерийн эрсдэлийн
зураглалыг хот төлөвлөлт, газар ашиглалт, дэд
бүтцийн шийдэлтэй уялдуулан хэрэгжүүлдэг бөгөөд
Монгол Улсад эдгээрийг нутагшуулахад эрх зүйн
шинэчлэл, институцийн зохион байгуулалт,
инженерийн чадавхыг сайжруулах шаардлагатай
байна.
Судалгааны үр дүнд тулгуурлан үерийн
эрсдэлийн зураглалыг хот байгуулалтын төлөвлөлтөд
заавал тусгах эрх зүйн заалт боловсруулах,
инженерийн шийдлийг баталгаажуулах хянан
магадлах тогтолцоог бий болгох, салбар хоорондын
хамтын ажиллагааг институцийн түвшинд зохион
байгуулах, олон улсын туршлагыг Монголын
нөхцөлд тохируулан хэрэгжүүлэх бодлогын
чиглэлүүдийг санал болгож байна.
Энэхүү судалгаа нь гамшгийн эрсдэлийг
бууруулахад чиглэсэн интеграцчилсан төлөвлөлтийг
хийх, хууль, эрх зүйн орчны уялдаа холбоо болон
инженерчилсэн шийдлийн онолын болон практик
үндэслэлийг бүрдүүлэх, Монгол Улсад тогтвортой
хот байгуулалт, байгаль орчны төлөвлөхөд хувь
нэмэр оруулах боломжтой юм.
Мэдээж цаашид эрх зүйн зохицуулалтыг
сайжруулах, байгууллагуудын уялдааг бэхжүүлэх,
техникийн чадавх, өгөгдлийн нэгдмэл байдлыг
хангах, олон улсын туршлагыг нутагшуулах, олон
нийтийн оролцоо, ил тод байдлыг нэмэгдүүлэх зэрэг
арга хэмжээнүүдийг үе шаттайгаар зохион
байгуулах, хэрэгжүүлэх шаардлагтай байна.
НОМ ЗҮЙ
[1] Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоол,
“Алсын хараа–2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн
бодлого
[2] Монгол Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоол,
Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр
[3] Улаанбаатар хотын захиргаа. (2020). UCS 0501A:2020 – Үер,
борооны усны байгууламжийн төлөвлөлт хийх удирдамж
[4] Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 65
дугаар тогтоол (2023), Хотын инженерийн бэлтгэл арга
хэмжээний мастер төлөвлөгөө, “Престиж инженеринг” ХХК,
“Хайдродизайн прожект” ХХК;
[5] Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төв,
С.Жаргал. (2023, Augus 15). Үерийн эрсдэлийн судалгаа;
[6] АХБ-ны судалгаа 2019-2023 Үерийн эрсдэлийн үнэлгээ
[7] Уур амьсгалын үйлчилгээний мэдээллийн систем. (2025).
Монгол орны уур амьсгалын өөрчлөлтийн хандлага:
Температур ба хур тунадасны урт хугацааны дүн шинжилгээ.
[8] Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам. (2025).
Үерийн эрсдэлийн үнэлгээ, шаардлагатай өгөгдөл, мэдээлэл
h ps://mcud.go .mn/p/413
[9] UCS 0501A:2020. (2020). Үер, борооны усны байгууламжийн
төлөвлөлт хийх удирдамж. Улаанбаатар хотын захиргаа.
Re ie ed om h ps://khanuul.mn/...
[10] UNDRR. (2015). Sendai F amewo k o Disas e Risk Reduc ion
2015–2030. Uni ed Na ions O ice o Disas e Risk Reduc ion.
[11] Zhao, Y.-T., Zhang, Y.-F., & Liu, H. (2025). Assessing he
ecological en i onmen quali y esponse o land-use changes in a id
zones: A case s udy o Linhe Dis ic , Inne Mongolia. Science
P og ess, 108(3), 1–28.
[12] UNDRR. (2015). Sendai F amewo k o Disas e Risk Reduc ion
2015–2030. Uni ed Na ions O ice o Disas e Risk Reduc ion.
[13] Ouyang, Y., & Wang, J. (2022). In eg a ed lood isk
managemen : Legal amewo ks and enginee ing coo dina ion in
u ban China. Jou nal o En i onmen al Planning and Managemen ,
65(4), 623–640.
[14] Kim, S., & Lee, H. (2021). Na u e-based solu ions o u ban lood
esilience: Policy in eg a ion and implemen a ion challenges in
Sou h Ko ea. Sus ainabili y, 13(11), 5982.
[15] Mechle , R., & Hoch aine -S igle , S. (2014). In eg a ed disas e
isk managemen and clima e adap a ion: Policy amewo ks and
ins i u ional linkages. In e na ional Jou nal o Disas e Risk
Science, 5(1), 1–14.