scieee Science in your language
[en] (orig)

ASSESSMENT OF THE WATER RESOURCES OF THE KHERLEN RIVER AND OPTIMIZATION OF INDUSTRIAL WATER USE (ХЭРЛЭН ГОЛЫН УСНЫ НӨӨЦ БА ҮЙЛДВЭРЛЭЛИЙН УС АШИГЛАЛТЫН ОНОВЧЛОЛ)

Author: Ganbaatar, Tsendeelee; Amarjargal, Davaasambuu
Publisher: Zenodo
DOI: 10.5281/zenodo.17532471
Source: https://zenodo.org/records/17532471/files/paper021_rv.pdf
JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973
123
DOI: 10.5281/zenodo.17532471
ASSESSMENT OF THE WATER RESOURCES OF THE KHERLEN RIVER
AND OPTIMIZATION OF INDUSTRIAL WATER USE
Ganbaa a Tsendeelee1, Ama ja gal Da aasambuu2
1Da khan-Uul P o ince, MULS, B anch School, Depa men o C op P oduc ion and Technology
2Mongolia, Da khan-Uul P o ince, MULS, B anch School, Depa men o En i onmen al S udies
E-mail: [email protected], ama ja ga[email p o ec ed]2
Abs ac : This s udy aims o e alua e he wa e esou ces o he Khe len Ri e in ela ion o he op imiza ion o indus ial
wa e consump ion. The esea ch me hodology combined hyd ological da a analysis om he Khe len–Öndö khaan
hyd ological obse a ion s a ion, indus ial wa e consump ion no ms, and enginee ing design calcula ions. The o al
indus ial wa e demand o 2025 was es ima ed o be 0.00134 m³/s, which is only 0.03% o he i e 's minimum discha ge
a e (4.66 m³/s, based on 2024 da a).
Since his le el o wa e abs ac ion sa is ies he egula o y equi emen allowing up o 25% o he i e ’s low o be used
o wa e supply sys ems, he a ailable wa e esou ces a e su icien o indus ial pu poses. An enginee ing solu ion was
p oposed o a hyb id- ype i e bank su ace wa e in ake s uc u e, which ope a es seasonally ( om Ap il o Oc obe ).
U ilizing su ace wa e ins ead o g oundwa e is expec ed o educe aqui e p essu e, ensu e a ional wa e esou ce use,
and con ibu e posi i ely o en i onmen al balance.
Recei ed: 13 Oc obe 2025; Accep ed: 1 No embe 2025
ХЭРЛЭН ГОЛЫН УСНЫ НӨӨЦ БА ҮЙЛДВЭРЛЭЛИЙН УС
АШИГЛАЛТЫН ОНОВЧЛОЛ
Цэндээлээгийн Ганбаатар1, Данзансамбуугийн Амаржаргал2
1Монгол улс, Дархан-Уул, ХААИС, салбар сургууль, Газар тариалан, технологийн тэнхим
2Монгол улс, Дархан-Уул, ХААИС, салбар сургууль, Хүрээлэн буй орчин судлалын тэнхим
Холбоо барих зохиогчийн и-мэйл хаяг: s[email p o ec ed]1, [email p o ec ed]2
Хураангуй: Энэхүү судалгааны ажил нь Хэрлэн голын усны нөөцийг үйлдвэрлэлийн усны хэрэглээний оновчлолтой
уялдуулан үнэлэхэд оршино. Судалгааны арга зүйд Хэрлэн-Өндөрхаан ус судлалын ажиглалтын мэдээнд
үндэслэсэн тооцоо шинжилгээ, үйлдвэрлэлийн усны хэрэглээний нормчлол, инженерийн зураг төсөл хослуулсан.
Үр дүнд нь 2025 онд үйлдвэрлэлийн нийт усны хэрэглээ 0.00134 м³/с гэж тооцогдсон бөгөөд энэ нь голын хамгийн
бага усны өнгөрөлтийн (4.66 м³/с) ердөө 0.03%-ийг эзэлж байгааг тогтоосон (2024 оны жишээгээр).
Ус хангамжийн системд голын урсцын 25%-ийг ашиглаж болох норматив шаардлагыг хангаж байгаа тул
үйлдвэрлэлийн усны хэрэглээний нөхцөлд усны нөөц хүрэлцээтэй байна. Инженерийн шийдлийн хувьд эргийн
усанд автсан хосолмол хийц бүхий гадаргын ус хүлээн авах байгууламжийг төлөвлөсөн бөгөөд энэ нь улирлын
чанартай (IV–X сар) ажиллах горимтой. Ийнхүү гадаргын ус ашигласнаар гүний усны даралт буурч, усны нөөцийн
зохистой ашиглалт, байгаль орчны тэнцвэрт байдалд эерэг нөлөө үзүүлэх боломжтойг дүгнэв.
Түлхүүр үг: Усны хэрэглээ, өнгөрөлт, өнгөрөлтийн давтамж, усны түвшин, ус сорох хоолой.
I. УДИРТГАЛ
Энэхүү Хэрлэн гол нь Их Хэнтий нурууны өврөөс
эх авч, Монгол орны хамгийн урт гол бөгөөд нийт урт
нь 1,382 км, үүнээс Монгол нутагт 1,163 км нь байдаг.
Голын ус хурах талбайн хэмжээ Монгол орны нутагт
94,629 км2 байдаг.
Ойн бүсээс эх авч хуурай тал хээр нутгаар
урсахдаа Хэрлэн голын ус алдагддаг. Хэрлэн голын
жилийн дундаж урсцын хэмжээ Багануурын орчим
648 сая м3 байдаг бол Монгол-Хятадын хил хүрэхэд
энэ хэмжээ багасаж 530 сая м3 хүртэл буурдаг байна.
Далай нуур луу цутгах үеийн голын жилийн дундаж
урсац нь 483 сая м3 байна. Харин гантай жилүүдэд,
тухайлбал 2007 оны гангийн үеэр Далай нуурт цутгах
жилийн дундаж урсац 38 сая м3 хүртэл буурч ба нэг
жилийн 200 өдрийн турш урсгал тасарсан байна [1].
Хэрлэн голын усны тэжээлийн бүрэлдэхүүн
(Багануур хавьд) нь дараах хувьтай байна:
• Хур борооны ус: 65%
• Ул хөрсний ус: 27%
• Хайлсан цасны ус: 8%
Хэрлэн голын усны нөөцийн судалгаагаар, услаг
ихтэй жилд 1.9 км3 ус Хэрлэн голын урсац болдог
бол, услаг багатай жилд ердөө 0.7 км3 нь урсцад
JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973
124
нэмэрлэдэг байна (2005-2020 оны судалгаагаар,
хэвлэгдээгүй).
Усны нөөцийн хувьд үйлдвэрлэл, хөдөө аж ахуй,
хүн амын ус хангамжид чухал ач холбогдолтой.
Сүүлийн жилүүдэд үйлдвэрлэлийн усны хэрэглээ
нэмэгдэж, гүний усны хомсдол үүсэх хандлагатай
болсон тул гадаргын ус ашиглалтыг оновчлох
шаардлага бий болсон.
Зорилго: Хэрлэн голын усны нөөцийг Хэрлэн–
Өндөрхаан харуулын урсцын цуваанд тулгуурлан,
Qmin болон норматив 25%-ийн шалгуураар оновчлон
үнэлж, үйлдвэрлэлийн ус хангамжид ашиглах
инженерийн шийдлийг боловсруулахад оршино.
II. АРГА ЗҮЙ
Судалгааны арга зүйд тооцоолон-аналитик
шинжилгээ, ус зүйн судалгааны өгөгдлийн
боловсруулалт, инженерийн зураг төслийн тооцоо
болон усны нөөцийн менежментийн үнэлгээг
хослуулсан.
Судалгааны үндсэн мэдээлэлд Хэрлэн–
Өндөрхаан ус зүйн харуулын 2024 оны ажиглалтын
цуваа, үйлдвэрлэлийн усны хэрэглээний нормууд,
Монгол Улсын барилгын норм ба дүрэм (БНбД 40-
02-16)-ийн 3.17-р зүйлд зааснаар ус хангамжийн
системд голын зарцуулгын 25%-иас хэтрүүлэхгүй
байх шаардлагатай бөгөөд энэхүү судалгаанд энэ
заалтыг үндэслэв [3].
Зарцуулгын Тооцоо:
𝑸хон.тех = 𝒏 ∗ 𝒒т.н (1)
Тухайн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний тоо
хэмжээ (n) болон норматив усны зарцуулалт
(qт.н)-ыг ашиглан дараах томьёогоор хоногийн
усны хэрэглээг үйлдвэрлэлийн төрөл тус бүрээр
тооцно.
Усны өнгөрөлтийн өгөгдлөөр урсацын
давтамжийн муруй (Flow Du a ion Cu e, FDC)
байгуулж, усны горимын найдвартай байдлыг
статистикийн аргачлалаар тодорхойлов (БНбД
33-01-03, зүйл 3.14–3.18).
III. ӨГҮҮЛЛИЙН ЭХ БЭЛТГЭХ
1. Хэрлэн сумын үйлдвэрлэлийн усны
хэрэглээний тооцоо
Тооцоонд Монгол Улсын Засгийн газрын тогтоол
№286 (2015) болон БНбД 40-02-16-д заасан усны
зарцуулалтын нормуудыг ашигласан. Тооцооны бүх
нэгжийг м³/с, л/с, тн/хоногоор жигд хэрэглэсэн.
Одоогоор Хэрлэн суманд төвлөрсөн дулааны эх
үүсвэр байхгүй, цахилгаан эрчим хүчийг төвийн
сүлжээнээс хангадаг бөгөөд 2030 онд Дулааны
цахилгаан станц баригдана гэж тооцвол хэрэглэх
усны хэмжээ нь:
а. Цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхэд:
𝑄хон.тех =24 мВт цаг
⁄∗ 0.42 м3=10.08 м3/хон
Энд: n-хоногт болон ээлжид үйлдвэрлэх
бүтээгдэхүүний хэмжээ, 𝑞т.н-нэгж бүтээгдэхүүн
үйлдвэрлэхэд зарцуулах технологийн усны түр норм
[2].
б. Дулаан үйлдвэрлэхэд:
𝑄хон.тех =24 мВт/цаг ∗ 3.94 м3=94.56 м3/хон
Бусад үйлдвэрийг 2025 оны байдлаар тооцвол:
в. Талх, чихрийн үйлдвэрт:
Талх : 𝑄хон.тех =10 тн ∗ 0.7 м3= 7.0 м3/хон
Гоймон : 𝑄хон.тех = 8 тн ∗ 1.7 м3=13.6 м3/хон
Чихэр : 𝑄хон.тех = 4 тн ∗ 5.5 м3=22.0 м3/хон
Гурилан бүтээгдэхүүн : 𝑄хон.тех = 8 тн ∗ 0.5 м3=
4.0 м3/хон
г. Архи, пиво, ундааны үйлдвэрт:
Архи : 𝑄хон.тех = 8 м³ ∗ 0.6 м3= 4.8 м3/хон
Пиво : 𝑄хон.тех = 5 м3∗ 4.2 м3=21.0 м3/хон
Жүүс : 𝑄хон.тех = 6 м3∗ 1м3= 6.0 м3/хон
Ундаа : 𝑄хон.тех = 7 м³ ∗ 0.3 м3= 2.1 м3/хон
Савласан ус : 𝑄хон.тех = 6 м3∗ 1м3= 6.0 м3/хон
Дарс : 𝑄хон.тех = 7.5 м3∗ 1.4м3=10.5 м3/хон
д. Спирт, бал бурмын үйлдвэрт:
Спирт : 𝑄хон.тех =10 м³ ∗ 1.2 м3=12.0 м3/хон
е. Гурил тэжээлийн үйлдвэрт:
Гурил : 𝑄хон.тех =10 тн ∗ 0.05 м3= 0.5 м3/хон
Тэжээл : 𝑄хон.тех =11 тн ∗ 0.6 м3= 6.6 м3/хон
Тооцоогоор, 2025 оны Хэрлэн сумын үйлдвэрийн
усны хэрэглээ Qсек=0.00134 м3/с байна.
1-Р ХҮСНЭГТ ХЭНТИЙ АЙМАГ, ХЭРЛЭН СУМЫН
ҮЙЛДВЭРЛЭЛИЙН УСНЫ ХЭРЭГЦЭЭНИЙ ТООЦООЛОЛ
2. “Хэрлэн-Өндөрхаан” өртөөний ус зүйн
тооцоо (2024 он)
Ус ашиглах боломж: Голын хамгийн бага усны
өнгөрөлт Qmin = 4.66 м³/с байхад үйлдвэрийн усны
хэрэглээ Qсек = 0.00134 м³/с нь Qmin-ийн ердөө
0.03% байна. Монгол Улсын барилгын норм ба
дүрэм (БНбД 40-02-16)-ийн 3.17-р зүйлд зааснаар ус
хангамжийн системд голын зарцуулгын 25%-ас
хэтрүүлэхгүй байх шаардлагатай бөгөөд энэхүү
судалгаанд энэ заалтыг үндэслэв.
JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973
125
Хэрлэн голын Өндөрхаан харуулын 2024 оны I-
XI сарын тоон мэдээлэлд боловсруулалт хийж, усны
өнгөрөлтийн давтамжийн тархалт, хоногийн усны
өнгөрөлт, усны түвшний судалгааг тус тус
тодорхойлсон.
Ус ашиглах боломж: Голын хамгийн бага усны
өнгөрөлт Qmin = 4.66 м³/с байхад үйлдвэрийн усны
хэрэглээ Qсек = 0.00134 м³/с нь Qmin-ийн ердөө
0.03% байна. Монгол Улсын барилгын норм ба
дүрэм (БНбД 40-02-16)-ийн 3.17-р зүйлд зааснаар ус
хангамжийн системд голын зарцуулгын 25%-ас
хэтрүүлэхгүй байх шаардлагатай бөгөөд энэхүү
судалгаанд энэ заалтыг үндэслэв.
Усны өнгөрөлтийн давтамжийн тархалт
2024 оны I–XI сарын хооронд усны өнгөрөлтийн
(Q, м³/с) давтамжийн шинжилгээг хийсэн.
Судалгааны үр дүнд усны өнгөрөлтийн утгууд
тодорхой хүрээнд төвлөрч байгааг илрүүлэв.
Усны өнгөрөлтийн ихэнх утгууд нь бага ба дунд
ангилалд буюу [4.66–33.66] болон [33.66–62.66] м³/с
интервалд хамаарч, нийт 33 удаа тохиолдсон байна.
Энэ нь тухайн голын дундаж урсцын горим
харьцангуй тогтвортой байгааг илтгэнэ. Харин усны
өнгөрөлт 120.66 м³/с-ээс дээш хэмжээнд хүрсэн
тохиолдол нийт 1 удаа гарсан бөгөөд энэ нь онцгой
буюу экстрем нөхцөлд (их хур тунадас, үерийн үеэр)
гардаг үзэгдэл болохыг харуулж байна. Судалгааны
хугацаанд бүртгэгдсэн хамгийн бага усны өнгөрөлт
Qmin = 4.66 м³/с байсан бөгөөд энэ нь голын бага
урсцын үеийг төлөөлөх үзүүлэлт юм (Зураг 1).
1-р зураг. Усны өнгөрөлт, Q м3/с (Хэрлэн-Өндөрхаан, 2024 он)
Хоногийн усны өнгөрөлт.
2024 оны IV–XI сарын хоногийн усны өнгөрөлтийн
өөрчлөлтийн судалгаанаас дараах онцлог үзэгдлүүд
илэрлээ. хамгийн их утга нь VII сарын 22-нд
бүртгэгдсэн бөгөөд усны өнгөрөлт 155.0 м³/с-т хүрч
хамгийн дээд түвшинд хүрсэн байна. энэ нь тухайн
үеийн хүчтэй хур тунадас болон үерийн нөхцөл
байдалтай шууд холбоотой байж болох юм. мөн х
сарын 2-нд дахин идэвхжил ажиглагдаж, усны
өнгөрөлт 69.3 м³/с-т хүрсэн нь намрын улиралд
богино хугацааны тунадасны нөлөөтэй байж
болохыг илтгэнэ. үндсэн хэлбэлзэл нь IV–VI сард
10–40 м³/с-ийн хооронд хэлбэлзэж, харьцангуй
тогтвортой бага утгатай байв. харин ii сард огцом
өсөлт гарч, усны өнгөрөлтийн динамик огцом
өөрчлөгдсөн нь усны горимд улирлын болон уур
амьсгалын хүчин зүйлс хүчтэй нөлөөлснийг харуулж
байна (зураг 2).
2-р зураг. Усны өнгөрөлт, Q м3/с (Хэрлэн-Өндөрхаан, 2024 он)
Усны түвшний судалгаа
2024 оны IV–XI сарын усны түвшин улирлын
шинж чанартайгаар хэлбэлзэж байв. Сарын
дунджийг авч үзвэл VII сард хамгийн өндөр дундаж
түвшин (269 см) бүртгэгдсэн нь тухайн үед орсон их
хэмжээний хур тунадас, урсцын нэмэгдэлтэй
холбоотой байв. Хамгийн их түвшин VII сард 299 см-
т хүрч оргилдсон нь өмнөх графикаар батлагдсан VII
сарын 22-ны 155 м³/с урсцын хэмжээтэй тохирч
байна. Харин хамгийн бага түвшин IV сард 130 см-
ийн үзүүлэлттэй байсан бөгөөд энэ нь улирлын
хуурайшил, цас хайлалтын дараах нам урсцын үеийг
илтгэнэ. Усны түвшний хэлбэлзэл хамгийн ихтэй нь
VII сар байв. Энэ сард хамгийн бага (176 см) ба
хамгийн их (299 см) түвшний хооронд 123 см-ийн
зөрүү гарсан байна. Зун, намрын улиралд (VII–X сар)
усны түвшин харьцангуй тогтвортой өндөр байгааг
уур амьсгалын улирлын онцлог болон хур тунадасны
тархалттай холбон тайлбарлаж болно (Зураг 3).
3-р зураг. Усны түвшин, H см (Хэрлэн-Өндөрхаан, 2024 он)
Хэрлэн голын усны нөөц нь Хэрлэн сумын
үйлдвэрлэлийн усны хэрэглээг хангах бүрэн
боломжтой байна.
Ус ашиглах боломж: Голын хамгийн бага усны
өнгөрөлт Qmin=4.66 м3/с байхад, үйлдвэрийн усны
хэрэглээ Qсек=0.00134 м3/с нь Qmin-ийн ердөө
0.03% нь байна.
Нормын шаардлага: Ус хангамжийн системд
голын зарцуулгын 25% хүртэл хувийг авч ашиглаж
болно гэсэн шаардлагыг хангаж байна.
Гол нь хүйтний улиралд ёроолдон хөлддөг
онцлогтой тул, ус хөлдөөгүй IV сарын 15-аас X сарын
15-ны хооронд (6 сар) ажиллах улирлын чанартай
JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973
126
гадаргын ус хүлээн авах байгууламж байх нь
тохиромжтой шийдэл юм.
3. Гадаргын ус хүлээн авах байгууламжийн
шийдэл
Хэнтий аймгийн Хэрлэн сумын үйлдвэрлэлийн ус
хангамжийг шийдвэрлэхээр төлөвлөсөн, эргийн
усанд автсан хосолмол төрлийн байгууламжийн
загварын ерөнхий агууламжийн тайлбарыг гаргав
(Зураг 4).
Үндсэн Хийц ба Бүтэц
• Төрөл: Энэхүү барилга нь төмөр бетон
хийцтэй, 2 давхар бөгөөд доод давхар нь усанд автсан
(ус цуглуулах, шахах хэсэг), дээд давхар нь усанд
автаагүй (удирдлага, засвар үйлчилгээний хэсэг)
байна.
• Эргийн хамгаалалт: Голын эрэг хэсэг нь
урсгал болон мөсөн лагийн нөлөөгөөр эвдрэхээс
сэргийлж, чулуун өрлөг эсвэл төмөр бетон
хавтангаар бэхэлсэн (зургийн баруун талын хэсэг).
• Усны оролт: Голын ус руу харсан талд ус
сорох хоолой эсвэл шүүлтүүрийн төхөөрөмж
байрлуулсан байх ба энэ хэсэг нь усны түвшний
өөрчлөлтөөс хамаарч ус сорох боломжтойгоор
шийдэгдсэн байх ёстой.
Ашиглалт ба Аюулгүй Ажиллагаа
Нэвтрэх зам: Барилгын дээвэр болон усан хэсэг
рүү буух зориулалттай төмөр шатнууд гадна талд
байрлуулсан нь засвар үйлчилгээ, хяналт шалгалт
хийх боломжийг харуулж байна.
Удирдлага: Дээд давхарт (усанд автаагүй хэсэг)
цонхтой хэсэг нь өргөх, буулгах механизм,
цахилгааны самбар болон тохируулга удирдлагын
хэсэг байрлах тасалгаа юм.
Байршил ба Зориулалт
Байршил: Энэхүү байгууламж нь эгц өндөр
эрэгтэй, ус нь гүнзгий, геологийн тогтцын хувьд бат
бэх хэсэгт байрлахаар төлөвлөгдсөн нь голын
урсгалын гидравлик нөхцөл болон мөсөн лагийн
горимд тохиромжтой байх үндсэн шалгуурыг хангаж
байна.
Ажиллах хугацаа: Гол нь ёроолдон хөлддөг
учраас энэ байгууламж нь улирлын чанартай буюу IV
сарын 15-аас X сарын 15-ны хооронд ажиллах
зориулалттай.
Ач холбогдол: Хэрлэн сумын үйлдвэрлэлийн
усны хэрэглээг хангаж, улмаар гүний усны
хомсдолоос сэргийлэх асуудлыг шийдэхэд оршино.
4-р зураг. Ус хүлээн байгууламжийн загвар (3D болон огтолсон
байдал)
УС ОЛБОРЛОХ БАЙГУУЛАМЖИЙН ОГТЛОЛ
2-2 М1:75
4-р зураг. Ус хүлээн байгууламжийн загвар (3D,
огтолсон байдал болон бүтцийн схем)
ДҮГНЭЛТ
Хэрлэн голын усны нөөц нь үйлдвэрлэлийн усны
хэрэглээг хангах бүрэн боломжтой. Хэрэглээний
хэмжээ голын хамгийн бага урсцын 0.03%-тай
тэнцэж, ус хангамжийн системийн норматив
шаардлагыг хангаж байна (БНбД 40-02-16, зүйл 3.17).
Гадаргын ус хүлээн авах байгууламжийн
инженерийн шийдэл нь усны нөөцийг үр ашигтай
ашиглах, гүний усны даралтыг бууруулах, байгаль
орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй давуу талтай.
Хэрлэн гол нь хүйтний улиралд ёроолдон хөлддөг
тул ус хүлээн авах байгууламж нь IV–X сарын
хооронд ажиллах улирлын горимтой байх нь
тохиромжтой.
АШИГЛАСАН МАТЕРИАЛ, НОМ ЗҮЙ
[1] Simono , E. & Wickel, B. (2017). Khe len Ri e : “The Li eline
o he Eas e n S eppe”. S ockholm En i onmen Ins i u e / Ri e s
wi hou Bounda ies Coali ion.
[2] Монгол Улсын барилгын норм ба дүрэм (БНбД 40-02-16),
Улаанбаатар, 2015.
[3] Монгол Улсын Засгийн газрын тогтоол №286, “Нэгж
бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ
үзүүлэхэд зарцуулах усны норм батлах тухай”, Улаанбаатар,
2015.
[4] Ш. Даваажамц, Шороон боомт ба далангийн төслийн тооцоо,
загварчлал, Улаанбаатар, 2021.
[5] Ц. Батдорж, Усны барилга байгууламж II, Улаанбаатар, 2022