JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973
132
DOI: 10.5281/zenodo.17532631
Recei ed: 13 Oc obe 2025; Accep ed: 1 No embe 2025
ҮЕРИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД НӨЛӨӨЛӨХ
ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
Дагвын Нарантуяа1, Лхагвын Тунгалагсүрэн2
1, 2 Монгол Улс, Улаанбаатар, ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэн
Холбоо барих зохиогчийн и-мэйл хаяг: ndag[email p o ec ed]1, [email p o ec ed] 2
Хураангуй: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжил, ард иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрхийг
хангах гол асуудлуудын нэг бол томоохон хот суурин газрын байгалийн гаралтай гамшгийн эрсдэлийг бууруулах
явдал юм. Монгол Улсын нийт хүн амын 50 орчим хувь нь амьдардаг Улаанбаатар хотын хувьд үерийн эрсдэлийн
үнэлгээг дүүрэг, хорооны түвшинд нарийвчлан гаргаж, үнэлгээний дүнг үндэслэн гамшгаас урьдчилан сэргийлэх,
хариу арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан, эрсдэлээ эрэмбэлэн шат дараатай арга хэмжээ авч ажиллах нь
практик ач холбогдолтой.
Энэхүү өгүүлэлд Улаанбаатар хотын хэмжээнд хүн амын аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, улмаар хот
байгуулалт, инженерийн байгуулалтын төлөвлөлтийг зөв зохион байгуулах, хүрээлэн байгаа орчныг үерийн
аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байгааг харуулсан
шинжилгээг хийж, гадаад, дотоодын эрдэмтэн судлаачдын гаргасан үерийн эрсдэлийн үнэлгээний аргачлалуудыг
харьцуулан судалж гарсан үр дүнг үндэслэн цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг боловсрууллаа.
Түлхүүр үг: Гамшгийн эрсдэл, хариу арга хэмжээ, хот төлөвлөлт
I. УДИРТГАЛ
Бид судалгаагаар Монгол орны эрдэмтэн
судлаачдын болон гадаад орны судлаачдын хийсэн
үерийн эрсдэлийн үнэлгээний аргачлалыг
харьцуулан судалж, мөн Монгол Улсад мөрдөгдөж
буй хуулиудад үерийн талаар хэрхэн тусгасанд
шинжилгээ хийж үерийн эрсдэлийг бууруулахад
нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлон гаргахыг
зорилго болгосон. Улмаар Улаанбаатар хотын
үерийн эрсдэлийн үнэлгээг мэргэжлийн хүмүүсээр
үнэн зөв гаргуулж, авч хэрэгжүүлэх арга хэмжээг
газар зүйн, нийгмийн болон технологийн нөхцөлд
нийцүүлэн шат дараалалтай зохион байгуулах
боломжийг бүрдүүлэхэд ач холбогдолтой юм.
Бусад аюулуудтай харьцуулбал, үер нь учруулсан
хохирол, тохиолдох давтамжаар мөн л давамгайлж
байна. Монгол оронд хаврын шар усны үер, хур
борооны үер ба уруйн үер гэсэн байгаль, цаг уурын
гаралтай гурван төрлийн үер зонхилон тохиолддог.
Сүүлийн жилүүдэд үерийн тохиолдлын тоо
нэмэгдэж, уруйн үерийн давтагдал, үерийн эрчим,
сүйтгэл, хамрах нутаг дэвсгэрийн хэмжээ нэмэгдэх
хандлагатай болсоныг уур амьсгалын өөрчлөлттэй
холбон үзэхээс гадна бэлчээрийн талхдал, ойн
нөөцийн хомсдол, газрын элэгдэл эвдрэл зэрэг
цөлжилтийг идэвхижүүлж буй хүний үйл
ажиллагааны нөлөөлөлтэй холбоотой гэж үзэж болох
юм. Үерийн аюул үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлийг
хүснэгт 1-д харууллаа.
ҮЕРИЙН АЮУЛ ҮҮСЭХЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН
ЗҮЙЛС[1]. 1-Р ХҮСНЭГТ
Цаг уурын
хүчин зүйл
Ус зүйн хүчин зүйл
Байгалийн үерийн
аюулыг даамжруулж
буй хүний хүчин
зүйл
✓ Хур
тунадас
✓ Хүчтэй
салхи,
шуурга
✓ Агаарын
хэм
✓ Хөрсний
чийгийн
түвшин
✓ Газрын доорх
ус
✓ Гадаргын
ууршилтын
зэрэг
✓ Гадаргын
нэвтрүүлэх
байдал
✓ Сувгийн
хэлбэр
✓ Усны
хагалбарын
урсацын
давхцал
✓ Ус зайлуулах
сүлжээний
байдал
✓ Газар
ашиглалтын зүй
зохисгүй байдал
✓ Үерийн аюултай
сав газарт
суурьших
✓ Өндөрлөг
газрын ус
зайлуулах
систем нь сайн
бол нам дор
газраа үерт
автуулах
✓ Уур амьсгалын
өөрчлөлт хур
тунадасны болон
үерийн давтамж,
цар хүрээг
нэмэгдүүлэх
✓ Хотын бичил
уур амьсгал,
хур тунадасны
хэмжээг
нэмэгдүүлнэ
Үерийг учруулсан хохирол, хамарсан талбайнаас
нь шалтгаалан бага, их, маш их, сүйрлийн хэмжээний
гэж 4 ангилдаг байна.
1. Бага хэмжээний үер нь тэгш газар оронд болдог.
Үечлэл нь 10-15 жил. Тэрээр нам дор газар орны 10
хувиас илүүгүй хэсгийг хамрах бөгөөд хүн амын
болон эд материалд учруулах хохирол харьцангуй
бага байна.
JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973
133
2. Их хэмжээний үер нь голын хөндийд болох
бөгөөд их талбай эзэлж хүн болон материал баялгийг
хэсэгчлэн нүүлгэхэд хүргэдэг. Ийм хэмжээний үер
20-25 жилд нэг удаа болж, ойролцоогоор хөдөө аж
ахуйн ургамлын 15 хувийг сүйтгэж материал баялаг
болон сэтгэл зүйн үлэмж хохирлыг учруулдаг.
3. Маш их хэмжээний үер нь голын бүхэл
гольдорлын хэмжээнд хохирол учруулах бөгөөд хот,
хөдөөгийн хэвийн амьдралыг алдагдуулж, үерийн
районд их хэмжээний нүүлгэн шилжүүлэх ажил
зохион байгуулах аж ахуйн нэгж байгууллага,
объектуудыг хамгаалахад хүргэдэг. Энэ нь 50-100
жилд нэг удаа болж хөдөө аж ахуйн 70 хүртэл хувийг
хамарна.
4. Сүйрлийн хэмжээний үер нь нэг болон хэд
хэдэн голын хөндийн ай сав, өргөн уудам нутгийг
хамарч, аж ахуйн нэгж байгууллага, оршин суугчдын
амьжиргааг өөрчлөн, асар их хэмжээний сүйрэл
учруулдаг. 100-200 жилд нэг удаа тохиолдож болох
бөгөөд тухайн газар орны хот, суурин, хөдөө аж ахуй,
үйлдвэрлэл, зам талбайн 70-аас дээш хувийг
хамардаг.
II. ҮНДСЭН ХЭСЭГ
1. Улаанбаатар хотод тохиолдсон томоохон
үерийн түүхэн баримтаас:
Улаанбаатар хотын нутаг дэвсгэр нь Монгол орны
уруйн үер буудаг мужид хамрагддаг учраас богино
хугацаанд эрчимтэй орох аадар бороо болон олон
хоногоор үргэлжлэн орох хур борооны улмаас хотын
аль нэг хэсэг үерт автагдах нөхцөл бүрддэг. Түүхэн
баримтуудаас харахад Улаанбаатар хотод 1966, 1982,
2003, 2009, 2023 онуудад болсон үерүүд илүү их
аюул, хохирол учруулсан байна. Эдгээрийг тоймлон
үзвэл:
- 1966 оны 7-р сарын 7-11-ны өдрүүдэд Туул
голын эх түүний цутгал гол болох Сэлбэ, Улиастай
голын сав газраар зүсэр бороо үргэлжлэн орж, 104 мм
тунадас унасан нь жилийн нийлбэр тунадасны 43%-
тай тэнцэх хур бууснаар Улаанбаатар хот Богд уулын
ар хормойгоос Дунд голыг бүрэн хамарч нэлэнхийдээ
усанд автаж байжээ
- 1982 оны 8-р сарын 3-ны өдөр 17 минутад 44
мм хур бороо орж Толгойт, Наран, Чингэлтэйн
сайруудад хүчтэй уруйн үер бууж олон хүний амь нас
эрсдсэн гамшигт үзэгдэл болсон.
- 2003 оны 7 дугаар сарын 18-нд Улаанбаатарт
хүчтэй аадар бороо, мөндөр 20-22 минут үргэлжилж
22.8 мм (Их сургууль станцад 54 мм гэж
тэмдэглэгдсэн) тунадас орсны улмаас үер болж 10
хүн эрсдэж, 130 км үерийн далан эвдэрч, 300 айл
усанд автаж, 93 айл урсаж, 1360 ам метр авто зам
эвдэрч нийт 300 сая төгрөгийн хохирол гарчээ.
2009 оны 7 дугаар сарын 17-ний 15 цаг 15
минутанд орсон борооны эрчимшил аажмаар ихсэж,
хүчтэй аадар бороо болон хувирч 20 гаруй минут,
нийтдээ 1.5 цаг үргэлжилж цаг уурын Тахилт
өртөөны мэдээгээр хур тунадас 25, Их Сургууль
өртөөнд 39.7, Буянт-Ухаад 55 мм тус тус оржээ. Мөн
энэ 7 дугаар сарын 21-нд хоногийн хур тунадас
Тахилтад 45, Их Сургуульд 28, Буянт-Ухаад 17 мм
хур тунадас унасан. Эдгээр хүчтэй аадар борооны
улмаас нийслэлийн ихэнх дүүрэгт уруйн үер
бууснаас Баянзүрх дүүрэг, Сонгинохайрхан, Хан-Уул
дүүргүүдэд ихээхэн хохирол учруулсан байна. 2009
оны 7 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын
нутаг дэвсгэрт орсон хүчтэй аадар борооны улмаас
уруйн үер бууж, хотын ихэнх автозам, тээвэр
үйлчилгээ саатаж, цахилгаан эрчим хүчний хангалт
зарим хэсэгт тасалдаж, 6 хүн амь насаа алдаж, 126
айлын гэр үерт урсаж, 1830 гаруй айл өрх усанд
автсаны улмаас Нийслэлийн 5 дүүрэг, 10 гаруй
хорооны нутаг дэвсгэрт 2 гүүр, 20 гаруй орон сууцны
барилга, 7 чиглэлийн автозам, уулзвар өртөж, нийт 4
тэрбум гаруй төгрөгийн хохирол учирсан байна[2].
2023 оны 7 дугаар сард нийт 157.6 мм, 8 дугаар
сард 162.6 мм хур тунадас орсон нь олон жилийн
дунджаас 2.1-2.4 дахин их байна[3] гэжээ.Туул,
Тэрэлж, Сэлбэ голуудын усны түвшин 2023 оны 7
дугаар сарын 04-10-ны өдрүүдэд үерийн аюултай
түвшнээс 40-50см-ээр давж, онц хүчтэй үерлэж,
нөхцөл байдал хүндэрсэн. Туул голын үерийн
түвшин 202 см, үерийн аюултай түвшин 260 см
байдаг бөгөөд 2023 оны 07 дугаар сарын 7-8 шилжих
шөнө, 08-ны өглөөний 6 цагийн байдлаар 311 см
хүрч, үерийн аюултай түвшин 50 см-ээр давсан.
Учирсан хохирол 2023 оны 07 дугаар сарын 05-
аас 08 дугаар сарын 05-ны өдрүүдэд тохиолдсон 3
удаагийн үерт нийт 120 хорооны 11,956 өрхийн
34,473 хүн ам, 542 барилга байгууламж, 584 гэр,
байшин сууц, 146 аж ахуйн нэгж, байгууллага, 230
тээврийн хэрэгсэл, 21 байршилд гудамж зам талбай
усанд автсан ба 74,023 хэрэглэгч цахилгаангүй болж,
4 хүн амь насаа алдаж, төр, хувийн хэвшил, иргэдэд
урьдчилсан байдлаар 35,447,778,239 төгрөгийн
хохирол учирсан нь тогтоогдож, хариу арга хэмжээнд
төр, захиргааны 33 байгууллагын 20,955 ажилтан,
албан хаагч, 3,219 техник хэрэгсэл ажиллаж, нийт
5,457,239,753 төгрөгийг зарцуулсан байна [4].
Эдгээр үерээс зөвхөн 2023 оны үерийн
улмаас үүссэн нөхцөл байдлыг “Гамшгийн зэрэглэл
тогтоох журам”-д заасан шалгуур үзүүлэлтээр
“гамшиг болсон эсэх”-ийг тодорхойлоход дараах
үзүүлэлт гарсан[5].
JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973
134
2023 ОНЫ 7 ДУГААР САРД ТОХИОЛДСОН ҮЕРИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ
2- Р ХҮСНЭГТ
Гамшгийн
төрөл
Шалгуур үзүүлэлт
Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдал
Хор уршгийн нөхцөл байдал
Аюулын эрчимжилт, хор
хөнөөлийн түвшин
Үргэлжлэх хугацаа
Нэрвэгдсэн хүний тоо
Нас барсан хүний тоо
Нийт мал, амьтны
хорогдол
Нийт мал, амьтны өвчлөл
Хамрах хүрээ
Хохирлын орон нутгийн
төсөвт эзлэх хувь
“ҮЕРИЙН
ГАМШИГ”
/эдгээр
шалгуурыг
хангасан
бол/ гэж үзнэ
- Гол, мөрний ус үерийн
түвшинд хүрэх,
- Хүчтэй аадар борооны ус гуу
жалга, хэвгий даган шавар,
шороо, чулуутай холилдож
хуйлран урсах
Хугаца
а
хамаа-
рахгүй
10 ба
түүнэ
эс
дээш
2 ба
түү-
нээ
с
дээ
ш
-
-
10-15 айл өрх, 3-5 хүртэл ААН, 1-3
хүртэл дэд бүтцийн байгууламж
2.0
2023.07.05-
ний СБД,
БЗД-ийн
нутаг
дэвсгэрт
болсон үер
Голуудын усны үерийн түвшин
202 см, үерийн аюултай түвшин
260 см байдаг байна.
Хүчтэй аадар борооны улмаас
Туул, Тэрэлж, Сэлбэ голуудын
үерийн түвшин 311 см байгаа нь
үерийн аюултай түвшинг 40-50
см-ээр давсан байна.
7
дугаар
сарын
01-07
дугаар
сарын
10-ны
өдрийг
хүртэл
128.1
мян.
хүн
-
-
-
26 хорооны 31.6 мян.өрхийн 128.1
мян.хүн, 11 байршилд, гудамж, зам,
нүхэн гарц, 144 барилга байгууламж,
52.965 хэрэглэгч цахилгаангүй
болсон.
СХД: 25, 27, 9-р хороо, СБД: 1, 15,
20-р хороо, БЗД: 43-р хороо, БГД: 4-
хороо
ХУД: 1, 20, 9, 12-р хороо, ЧД: 19-р
хороо
Гамшгийн
шалгуурыг
давсан эсэх
Тийм
Тийм
Тийм
Үгү
й
-
-
Тийм
Тооцооллын үр дүнг журамд заасан шалгуурын
50%-д хүрсэн тохиолдолд гамшгийн түвшинд
хүрсэнд тооцно гэсэн заалттай харьцуулахад нийт
шалгуурын 80%-д хүрсэн байгаа тул гамшгийн
хэмжээнд хүрсэн байна.
Улаанбаатар хотод болсон эдгээр томоохон
үерийн нөхцөл байдлыг харахад хэдийгээр уур
амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр байгалийн
гамшиг, аюулт үзэгдлийн тоо давтамж ихэссэн хэдий
ч, эрсдэлийг бууруулах, хариу арга хэмжээг цаг
алдалгүй авах нь чухал гэдгийг харуулсан үйл явдал
болсон.
Улаанбаатар хотын хэмжээнд үерийн эрсдэлийн
үнэлгээг хийж, зураглал гаргасан байдаг ч түүнд ахин
тодотгол хийх, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр
нарийвчилсан үнэлгээг мэргэжлийн байгууллагын
төлөөлөл, эрдэмтэн судлаачдын бүрэлдэхүүнтэйгээр
хийлгэж үр дүнг үндэслэн эрсдэлийг бууруулах,
хариу арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлэх нь
чухал юм.
III. ҮЕРИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ БУЮУ
ҮНЭЛГЭЭНИЙ АРГАЧЛАЛД ХИЙСЭН
ШИНЖИЛГЭЭ
Үерийн эрсдэлийн үнэлгээг хэд хэдэн түвшинд
тухайлбал хот суурин газар, түүн дотроо үерийн
хамгаалалтын бүлэг системийн хүрээнд (дүүрэг,
хороолол г.м) хийхээр төлөвлөх хэрэгтэй. Үерийн ус
засаг захиргааны хилээр зохицуулагдахгүй тул ус
хурах сав газрын хэмжээнд авч үзнэ. Жишээлбэл:
Улаанбаатар хотын үерийн эрсдэлийн үнэлгээг
хийхдээ Туул голын 6900 км2 ус хураах талбайд унах
тунадас, үер үүсэх сарних үйл явцыг магадлалын
онолын үндсэн дээр тооцоолж, барилга байгууламж
тэсвэрлэх эсэхэд үнэлгээ өгнө. Үерийн эрсдлийн
үнэлгээ хийхэд онцгой байдлын асуудал эрхэлсэн
байгууллагын албан хаагч, усны барилгын инженер
/гидравлик инженер/, усзүйч инженер, цаг уурч
(зарим үед гидрогеологич инженер, архитектор, хөрс
судлаач, картографикч, эдийн засагч) зэрэг
мэргэжлийн хүмүүс хамтран ажиллах юм чухал.
Үерийн эрсдэлийн үнэлгээг хийхэд эрсдэлийг
бүрдүүлэгч хүчин зүйлүүдийг тодорхойлон гаргана.
Эрсдэл бол аюул, эмзэг байдал, чадавх гэсэн 3
хүчин зүйлээр тодорхойлогдох бөгөөд дараах
томьёоллоор илэрхийлэгдэнэ.
R = 𝑯 ∗ 𝑽
𝑪
R – эрсдэл, H – аюул, V - эмзэг байдал, C –
чадавх
Үерийн эрсдэлийн үнэлгээг эрсдэл нь аюул болон
эмзэг байдлаас шууд, хамгаалах чадавхаас урвуу
хамааралтай байх зарчимд үндэслэж өмнө нь
хийгдсэн үнэлгээний үр дүнд тулгуурлан хийх ба
үерийн эрсдэлийг үнэлэхдээ орчин үеийн техник
технологийн хөгжлийн чиг хандлагыг даган
JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973
135
аргачлал, тооцооллыг судлаачид өөрөөр тооцоолж
болох хэдий ч өнөөгийн тооцооллын үр дүнтэй
харьцуулж баталгаажуулах хэрэгтэй. Эрсдэлийн
үнэлгээний үр дүнд эрсдэлийг багасгах, арилгахад
чиглэсэн төлөвлөлт шийдвэр гаргаж хэрэгжүүлэхэд
шаардлагатай санал, зөвлөмжийг тусгана[7].
Үер нь ихээхэн хохирол учруулдаг байгалийн
аюулт үзэгдлийн нэг бөгөөд хотжилт, суурьшлын бүс
нэмэгдэх тусам хор хөнөөл нь ихэсч байдаг. Энэ нь
ихэвчлэн далан сувгийн ус нэвтрүүлэх чадавх, нам
дор газар суурьших, ус зайлуулах шугам сүлжээний
дэд бүтцийн хомсдол зэргээс шалтгаалах нь элбэг
бөгөөд үерийг үр дүнтэй загварчилснаар үерийн
эрсдэлийн менежментийг төлөвлөхөд ихээхэн ач
холбогдолтой байдаг. Иймд үерийн гамшигт
нэрвэгдэж болзошгүй газар нутгийг тодорхойлох
системчилсэн арга барилыг бий болгож, хэрэгжүүлэх
шаардлагатай байна. Аюулын зураглал нь үерийн
эрсдэлийн менежментийн чухал бүрэлдэхүүн хэсэг
бөгөөд үерт автаж болзошгүй газар нутгийн усны
түвшинг харуулдаг. Үерийн эрсдэлийн
менежментийн бас нэг чухал элемент бол үерийн
эрсдэлийн зураглал бөгөөд үерийн улмаас хүн ам,
эдийн засаг, хүрээлэн буй орчинд учирч болзошгүй
эрсдэлийг харуулдаг[8].
1. Гадаад орнуудын үерийн эрсдэлийн
үнэлгээний аргачлалаас:
Бид дэлхий дахинаа энэ чиглэлийн судалгаа ямар
түвшинд байгаа талаар судаллаа. Web o Science нь
дэлхий дахинаа шинжлэх ухааны олон салбарын
судалгааны 200 орчим сая ажлаас 1,8 тэрбум
ишлэгдсэн, 34000 сэтгүүлийг багтаасан асар том
академик түвшний веб хуудас бөгөөд судалгааны
ажлыг асар өндөр түвшинд хянан баталгаажуулж,
хэвлэдэг тул хамгийн найдвартай эх сурвалжид
тооцогддог. Иймд энэхүү судалгааны ажилд тус веб
хуудсанд хийгдсэн дүн шинжилгээг ашиглалаа.
Судалгаанаас харахад үерийн эрсдэл, үнэлгээний
талаарх судалгаа шинжилгээ сүүлийн 25 жилийн
турш тасралтгүй өссөн бөгөөд тус вэб хуудаснаас
үерийн эрсдэл, үнэлгээний талаар номзүйн анализ
хийж “Үер, Эрсдэл, Дүн шинжилгээ” болон “Үер,
Эрсдэл, Үнэлгээ” гэсэн түлхүүр үгээр хайлт хийж
үзэхэд хэвлэлийн гарчиг, судалгааны ажлын
хураангуй, зохиогчийн түлхүүр үгээс харагдаж
байна.
WEB OF SCIENCE ВЕБЭЭС ҮЕРИЙН ЭРСДЭЛ, ДҮН
ШИНЖИЛГЭЭ ГЭСЭН ТҮЛХҮҮР ҮГЭЭР ХАЙСАН
ХАЙЛТЫН ҮР ДҮН 3-Р ХҮСНЭГТ
Хүснэгтээс харахад үер+эрсдэл, үер+эрсдэл+
менежмент, үер+эрсдэл+дүн шинжилгээ гэсэн
хослолууд хамгийн өндөр үзүүлэлттэй байгаа бөгөөд
үүнээс дүгнэхэд үерийг зөвхөн үзэгдэл гэж үзэж
судлахаасаа илүүтэйгээр түүний хүн ам, эдийн засагт
үзүүлж буй эрсдэл, хэрхэн зөв менежмент хийн,
хохирол багатай даван туулах, урьдчилан сэргийлэх
талаар хамтатган системээр нь авч үздэг байна.
Хүснэгтэд үерийн эрсдэлийг тооцоолоход авч үзэж
буй үндсэн 3 бүрэлдэхүүн тус бүрийг ямар арга
зүйгээр үнэлж байгаа, судалгааны ажлын чиг
хандлагыг хайж үзэхэд аюулын үнэлгээнд
гидрологийн загварчлал, үерийн давтамжийн анализ,
өртөнгийн үнэлгээнд хүн амын тархац, газар
ашиглалтын мэдээлэл, эмзэг байдлын үнэлгээнд
хохирлын үнэлгээг тус тус голчлон ашиглаж байна.
WEB OF SCIENCE МЭДЭЭЛЛИЙН САН ДАХЬ СУДАЛГААНЫ АЖЛУУДЫН “ҮЕРИЙН ЭРСДЭЛИЙН ДҮН
ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ” ХИЙХЭД АШИГЛАСАН АРГАЧЛАЛЫН ТОО ДАВТАГДАЛ 4-Р ХҮСНЭГТ
Эрсдэлийн
хүчин зүйл
Арга зүйн
төрөл
Аргачлалын нэр
Судал
гааны
тоо
Он
Тайлбар
Аюул
Гидрологий
н чиглэл
Гидрологийн
загварчлал
317
1999-2024
Усны урсгал, хур тунадасны загварчлалд тулгуурласан
судалгаа
Ус зайлуулах
шугам
147
2002-2023
Хот суурингийн ус зайлуулах системийн загварчлал
Давтамжийн
анализ
234
2001-2024
Үерийн тохиолдлын давтамж, магадлал тооцсон судалгаа
Гидравликийн
загварчлал
222
2003-2024
Голын урсгалын гидравликийн тооцоолол
Газарзүйн
салбар
Геологи
423
2000-2024
Газарзүйн мэдээллийн систем (GIS)-д суурилсан судалгаа
Геоморфологи
126
2005-2023
Газар хэлбэр, өндөржилт, үерийн эрсдэл хоорондын
хамаарал
Түүх судлал
Баримт бичиг
35
1999-2018
Түүхэн үерийн баримт бичигт тулгуурласан судалгаа
Палеогеографи
11
2006-2021
Эртний үерийн гарал, байгалийн нөхцөлийн судалгаа
Хайлт хийсэн түлхүүр үг
Судалгааны
ажлын тоо
Үер + Эрсдэл + Дүн шинжилгээ
9840
Үер+Эрсдэл+Үнэлгээ+менежмент
7166
Үер+Эрсдэл+Дүн
шинжилгээ+Үнэлгээ
3969
Үерийн эрсдэлийн дүн шинжилгээ +
Үнэлгээ
156
Үерийн эрсдэлийн үнэлгээ + Дүн
шинжилгээ
493
Үерийн эрсдэлийн үнэлгээ+Үерийн
эрсдэлийн дүн шинжилгээ
44
Үер + Эрсдэл + Урьдчилсан таамаг
1551
Үер + Урьдчилсан таамаг
7841
Үер + Эрсдэл + Менежмент
11489
Үер + Эрсдэл
22934
JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973
136
Эмзэг
байдал
Өртөх
байдал
Нийгмийн
чиглэл
Тоо бүртгэл
58
2009-2024
Хүн ам, нийгмийн бүтэц, хохирлын үнэлгээ
Хүн ам зүй
77
2008-2024
Хүн амын нягтрал, суурьшлын бүсийн үерийн эмзэг байдал
Эдийн засаг
Газар ашиглалт
820
2001-2024
Газар ашиглалтын өөрчлөлт, эдийн засгийн нөлөөллийн
үнэлгээ
Кадастр
8
2010-2023
Үерийн дараах эд хөрөнгийн үнэлгээ
Хохирлын
үнэлгээ
Хохирлын дүн
шинжилгээ
11
2004-2022
Хохирлын шууд болон шууд бус хохирлын тооцоо
Хохирлын
хэмжээс
74
2007-2024
Үерийн дараах сэргээн босголтын зардлын судалгаа
Хохирлын
загварчлал
13
2012-2024
Эрсдэлийн үнэлгээний математик загварчлал
Нийт
307
1999-2024
Мөн “Flood isk assessmen /managemen / analysis”
гэсэн түлхүүр үгээр Web o Science-д хайлт хийхэд:
• эхний өгүүлэл 1999 онд бүртгэгдсэн,
• судалгааны тоо 2000 оноос хойш тогтмол
өссөн,
• 2010–2024 онд хамгийн идэвхтэй
хэвлэлүүд гарсан,
• хамгийн сүүлийн бүртгэлтэй өгүүлэл нь
2024 оны 3–5 сарын хооронд байна (SCIE, SSCI
индексийн сүүлийн шинэчлэлд тулгуурласан).
Үерийн эрсдэл үнэлгээний чиглэлээр 2024 онд
системчилсэн тойм судалгаа нилээдгүй хийгдсэн
байна. Хүснэгтээс харахад аюулын үзүүлэлтэд
геологийн буюу тухайн газар нутгийн хөрс, түүний
физик, химийн шинж чанар, түүний тулгуур ойлголт
болох геоморфологи, мөн түүнчлэн гидрологи,
давтамжийн анализыг түлхүү ашиглаж байгаа нь
харагдаж байна. Өртөх байдалд хүн ам зүй, газар
ашиглалтын байдлыг түлхүү авч судалсан бол эмзэг
байдлын хувьд нийгмийн эмзэг байдлын
үзүүлэлтүүдийг авч үзжээ.
Ийнхүү дэлхий дахинаа үерийн эрсдэлийг хэрхэн
үнэлж байгаа чиг хандлагыг судлахдаа зөвхөн Web o
Science мэдээллийн санг ашиглан боловсруулалт
хийсэн нь сул талтай байх үндэслэлтэй. Үүнд бусад
мэдээллийн санд орсон судалгааг орхигдуулсан байх
магадлалтай, мөн зөвхөн англи хэл дээр хайлт
хийгддэг нь бусад хэл дээрх судалгааг мэдэх
боломжгүй, гарчиг болон хураангуй нь судалгааны
ажлыг бүхэлд нь төлөөлж чадах эсэх зэрэг юм. Гэсэн
хэдий ч дараах давуу талууд нь харагдаж байна.
Жишээлбэл; үерийн эрсдэлийн шинжилгээний
боломжит бүхий л арга аргачлал, сэдвийн хүрээнд
хайлт хийх боломж, тухайн санд хадгалагдсан бүхий
л судалгаа, шинжилгээний ажлыг цаг хугацааны
хязгаарлалтгүйгээр хайлт хийж, жил бүрийн
онцлогийг хооронд нь харьцуулах боломжтой бөгөөд
ийнхүү анализ хийх нь цаашдын судалгаа
шинжилгээний ажил юунд төвлөрөх, аль чиглэлийг
хөгжүүлэх нь зүйтэй болохыг тодорхойлоход тус
дөхөмтэй юм.
2. Монгол оронд хийгдсэн үерийн эрсдэлийн
үнэлгээний аргачлалаас:
Манай орны хувьд үерийн эрсдэлийг үнэлэхдээ
эрсдэлийн хүчин зүйлд юу юу хамруулан авч үзсэн
талаар 6 судалгаанд шинжилгээ хийсэн. /5-р хүснэгт/.
2021 онд батлагдсан Монгол Улсын Шадар
сайдын 68-р тушаал “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ
хийх ерөнхий заавар” буюу гамшгийн 10 төрөлд
Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх зааврыг баталсан
нь гамшгийн эрсдэлийг бууруулах, хариу арга
хэмжээг төлөвлөн ажиллахад ихээхэн ач
холбогдолтой болсон. Энэхүү заавар болон эрдэмтэн,
судлаачдын гаргасан үерийн эрсдэлийн үнэлгээний
аргачлалыг харьцуулан харууллаа.
ҮЕРИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ХАРЬЦУУЛАЛТ 5-Р ХҮСНЭГТ
№
Судалгааны нэр
ҮЕРИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ
Аюул
Эмзэг байдал
Чадавх
JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973
137
1
“Монгол Улсын
стратегийн
эрсдэлийн
судалгаа” [9].
Гамшиг
судлалын
хүрээлэн - 2012
- Үерийн тохиолдлын тоо
- Нас барсан хүний тоо
- Хур борооны үерийн хамгийн их
урсац
- Шар усны үерийн хамгийн их
урсац
- олон жилийн дундаж хур тунадас
- Уулын ам, хуурай сайр,
жалга, гол, мөрний ойролцоо
хаваржиж, зуссан айл өрхүүд
- 9 хүртэлх насны хүүхэд,
хөгжлийн бэрхшээлтэй
хүний тоо
- гэрт амьдардаг өрхийн эзлэх
хувь
- Нэг хүнд оногдох
үндэсний нийт орлого
2
“Гамшгийн
эрсдэлийг
үнэлэх арга зүй”
[10].
Ш.Паламдорж,
П.Цэдэв,
Н.Гэрэлтцолмон,
Ш.Олзвой,
Д.Оюунбаатар
2013
- Үерийн урсгалын хурд, давтамж
- Үерийн аюулаас хамгаалах
объектод үер ирэх хугацаа
- Үерийн усны дээд түвшин
- Хур борооны хангамшил
- Ус хурах талбай, голын сав газар
- Учирсан хор, хохирлын мэдээлэл
- Хөрс, газрын гадаргын шинж
чанар
- Байгаль орчны суурь нөхцөл
байдал
- Хүн амын суурьшил,
нягтшил, амьдралын түвшин
- Болзошгүй аюул, осол,
тэдгээрээс хамгаалах аргын
талаарх мэдлэг, амьдралын
хэв маяг, уламжлалын
үнэлгээ
- Дэд бүтцийн чанарын
үнэлгээ
-
- Үерийн зарлан мэдээлэл,
урьдчилан сэргийлэх асуудал
- Үерийн хамгаалалтын барилга
байгууламж болон далан суваг
гарцын чадавх
- Үерийн прогноз
- Үерийн хамгаалалтын барилга
байгууламжийн тухайн орон
нутаг, хот, үйлдвэр аж ахуйн
нэгж байгууллагын эдийн
засгийн үндсэн үзүүлэлт чанар
3
“Улаанбаатар
хотын үерийн
эрсдэлийн
судалгаа” [11].
Д.Сэржмядаг
Гамшиг
судлалын
хүрээлэн -2014
- Хур тунадасны хэмжээ, эрчимшил
- Газар орны өндөр буюу далайн
түвшнээс дээш өргөгдсөн байдал
- Уулын хажуу бэлийн хэвгий
- Их өнгөрөлтийн хэмжээ
- газрын бүрхэвчийн нөхцөл
- Өрнөлийн хурд
- Газар орны байдал
- Хөгжлийн бэрхшээлтэй
оршин суугчдын хувь
- 60-аас дээш настай оршин
суугчдын хувь
- Үерийн зарлан мэдээлэл
4
“Монгол оронд
тохиолдож
болзошгүй
гамшгийн
эрсдэл, түүнийг
бууруулах арга
зам” [12].
Н.Эрдэнэсайхан
докторын
диссертаци 2015
- Нэг хоногт орох хамгийн их хур
тунадасны хэмжээ
- Үерийн үргэлжлэх хугацаа түүний
нэмэгдэх буурах эрчим
- Усны төвшин ихсэх, тархах зүй
тогтол
- Үерт ус хурах талбайн хүчин зүйл,
талбайн хэмжээ
- Хотгор гүдгэрийн байдал
- Хөрс ба ургамлын бүрхэвчийн
шинж төлөв
- Газар ашиглалтын хэлбэр
- Хүний амь нас, эрүүл мэнд
- Олон нийтийн болон
шуурхай үйлчилгээний
зориулалтын барилга,
байшин (сургууль, цэцэрлэг,
ясли, эмнэлэг, түргэн
тусламж, гал команд,
цагдаагийн хэсэг, онцгой
байдлын албаны байр,
дулааны цахилгаан станц,
цэвэр усны хангамж)
- Орон сууц, эд хөрөнгө,
үйлдвэр аж ахуйн газар
- Байгаль орчны суурь нөхцөл
- Эрхзүйн зохицуулалт
- Орон нутгийн засаг захиргаа,
асуудал хариуцсан
байгууллага, гамшгийн
эрсдэлийг бууруулах бүтэц
зохион байгуулалт, ажиллагаа
- Мэдээлэл сурталчилгааг
зохион байгуулах, иргэдэд
хүргэх төрийн үйлчилгээ
- Газар зохион байгуулалт, хот
төлөвлөлт
- Үерээс хамгаалах
байгууламжийн төлөвлөлт
- Хүн амын мэдлэг, хандлага
- Эдийн засаг, нийгмийн эмзэг
бүлэг
- Даатгалын тогтолцоо
5
“Улаанбаатар
хотын үерийн
эрсдэлийн
менежментийн
стратегийн
урьдчилсан
тайлан” [13].
МТЭСТ, ЖЭМР
ХХК, Усны
эрчим ХХК 2015
- Хур тунадасны эрчимшил, хэмжээ,
давтамж
- Улаанбаатар хотын үерийн түүхэн
давтамжаар үүсгэсэн сценариуд
/0,1%, 1% г.м/
- Ус хурах талбай, голын халилтын
талбай
- Хотгор гүдгэр, хөрсний хэв шинж,
газар ашиглалт
- Гол бүрийн халилтын
талбайд орших хашаа
байшин, гэр, орон сууц, өрх
айл, хүн ам/өндөр настан,
хөгжлийн бэрхшээлтэй
иргэд, эрэгтэй, эмэгтэй/
- Бусад дэд бүтцүүд
- уулын амны сайр дагуух айл
өрхүүд
- Далангийн ус өнгөрүүлэлт,
чанар
6
“Улаанбаатар
хотын үерийн
эрсдэлийн
судалгаа”
Б.Хулан,
Д.Нарантуяа,
Д.Содномрагчаа
ГСХ -2020
- Үерийн эрч буюу урсгалын хурд
- Нэгж хугацаан дахь урсацын
хэмжээ
- Үерийн давтамж
- Үерийн хамгаалалтын
байгууламжийн үерийн усны
нэвтрүүлэх хэмжээ
- Байгаль орчны суурь нөхцөл
байдал
- Хүн амын нягтрал,
амьдралын түвшин,
амьдралын хэв маяг, түвшин,
уламжлал
- Барилга байгууламжийн
техникийн нөхцөл, нягтрал
- Эдийн засгийн үндсэн
үзүүлэлт/чадавх
- Өмнө нь өгсөн зайлшгүй
хэрэгжүүлэх зөвлөмжийн
хэрэгжилт, зохион
байгуулалтын арга хэмжээ
- Байгууллагын удирдлагын
тогтолцоо
- Эрхзүйн актуудыг мөрдөж
байгаа байдал, хэрэгжилт
- Үерийн аюулаас хамгаалах
төлөвлөлт, бэлэн байдал,
аюулыг бууруулах цогц арга
хэмжээний хэрэгжилт
- Хүч хэрэгсэл, үүрэг гүйцэтгэх
чадавх
- Мэдээллийн систем, зарлан
мэдээлэл
- Сургалт, сурталчилгаа
- Хор уршгийг арилгах, сэргээн
босгох чадавх/нөөц хөрөнгө
- Даатгал
JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973
138
Дээрх судалгааны ажлууд болон Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн судлаачид, бусад салбарын эрдэмтэн судлаачдын хийсэн
үерийн эрсдэлийг үнэлэх чиглэлээр хийсэн судалгааны ажил, ном, гарын авлага, эрдэм шинжилгээний өгүүлэлүүд нь Монгол Улсын
Шадар сайдын тушаалаар баталсан “Үерийн эрсдэлийн үнэлгээ хийх заавар”-ыг боловсруулан гаргахад суурь судалгаа болж, зохих
хувь нэмрээ өгсөн байна.
Зааврын нэр
Аюулд
Эмзэг байдал, өртөх байдалд
Чадавхд
“Үерийн
эрсдэлийн
үнэлгээ хийх
заавар”
/МУ-ын
Шадар
сайдын 2021
оны
68-р
тушаалын
4-р хавсралт/
- цаг агаарын
нөхцөл
байдал
- жилийн
дундаж хур
тунадасны
хэмжээ
- тухайн бүс
нутаг, хот
суурин
газрын
газарзүйн
байршил,
онцлог шинж
чанар
- Сүүлийн 10 жилд тохиолдсон үерийн аюулд өртсөн байдал, учирсан
хохирлын талаарх мэдээлэл, үерийн давтамжийн зураглал
- үерийн аюулын төсөөллийн зураг (үерийн усны түвшин 10см-100см-
ээр өссөн байдал)
- үерийн аюулд өртөж болзошгүй хүн ам, эд хөрөнгө, нэн чухал дэд
бүтэц (эрчим хүчний шугам, сүлжээ, зам гүүр гэх мэт)-д гарах
гэмтлийг тооцоолон гаргах
- эдийн засаг, байгаль орчны өртөх байдал, эмзэг байдал
- үерийн ус зайлуулах далан сувгийн нөхцөл байдал, үерийн
мэдээллийн систем суурилуулсан байдал
- барилга, байгууламжийн хийц бүтээц, шинээр далан суваг барих
шаардлагатай газруудыг тодотгосон байдал
- хог хаягдлын тогтолцоо байхгүйгээс хатуу болон шингэн хог хаягдал
үүссэн байдал
- барилга, байгууламж, хорооллын хэт төвлөрөл, зөвшөөрөлгүй,
үерийн аманд буусан хүн ам, айл өрх, хот суурин газрын ойр орчимд
үүсэж болзошгүй өөрчлөлт
- бүс нутаг, хот
суурин газрын
үерийн аюултай
тэмцэх чадавх:
- үерийн аюулаас
хамгаалах мастер
төлөвлөгөө
- үерийн аюулаас
хамгаалах далан
суваг, шуудуу
татсан байдал
- эрт зарлан
мэдээллийн
системийг
хөгжүүлсэн байдал
- ус зайлуулах систем
Эрсдэлийн үнэлгээ хийхэд шаардагдах мэдээлэл:
Үерийн эрсдэлийн үнэлгээ хийхэд дараах мэдээ, мэдээлэл, материалыг бүрдүүлсэн байна.
- хот суурин газрын план зураг; - гадаргын тоон загвар (хиймэл дагуулын мэдээ);
- хүн амын нягтрал; - усны ай сав газрын зураг;
- хот суурийн газрын дэд бүтцийн зураг ; - ургамлын индекс;
(далан суваг, ус зайлуулах шуудуу), тэдгээрийн хэвийн - гол мөрний сүлжээний зураг;
ажиллагаатай эсэхэд хийгдсэн судалгаа; - усны хагалбар газрын зураг;
- тухайн бүс, орон нутгийн онцлог; - хуурайшилтын индекс;
- тохиолдож болох үерийн төрөл; - хөрс, геологийн зураг;
- жилийн хур тунадасны дундаж хэмжээ; - цаг агаарын төлөв байдал;
- голын дагууд усны түвшний олон жилийн дундаж болон - тухайн газар оронд тохиолдож байсан үерийн
статистик;
өгссөн/буурсан статистик мэдээлэл; - үерт өртсөн хүний тоо, үерийн улмаас учирсан
хохирол;
Монгол орны хувьд үерийн эрсдэлийг үнэлэхдээ
аюулын үзүүлэлтэд хур тунадасны хэмжээ,
эрчимшил, ус хурах талбай, хөрс ургамлан бүрхэвч,
хотгор гүдгэр буюу атираашилыг авч үзжээ. Эмзэг
болон өртөх байдлын хувьд эмзэг бүлгийн хүмүүс
/хөгшин настай, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй
иргэд/ , дэд бүтцийн чанар, байгаль орчны суурь
нөхцөл, аюултай бүсэд суурьшсан айл өрх зэрэг
байна. Харин чадавхын хувьд дэд бүтцийн хүртээмж
төлөвлөлт, хүн амын эдийн засгийн нөхцөл, үерийн
зарлан мэдээлэл, үерийн прогноз, эрх зүйн асуудал,
мэдлэг хандлага гэсэн асуудлуудыг авч үзжээ. Эндээс
дүгнэн үзэхэд манай орны төдийгүй бусад улс
орнуудын хувьд үерийн эрсдэлийн судалгааны
судлагдахууны чиг хандлагыг ижил төстэй гэж үзэж
болохоор байна.
Харин манай орны хувьд эрсдэлийн үнэлгээнд
олон улсын чиг хандлагаас чадавхын асуудлыг нэмж
тооцож байгаа нь харагдаж байна.
3.Монгол Улсын үерийн аюулаас урьдчилан
сэргийлэх, хамгаалах талаарх хууль эрх зүйн орчны
шинжилгээ:
Хот суурин газар өргөжиж, хөдөө орон нутгаас
шилжин ирэгсэдийн тоо өсөн нэмэгдсээр, гэсэн хэдий
ч хууль эрх зүйн зохицуулалт хангалтгүй, тодорхой
бус байгаагаас зөвшөөрөлгүй газарт суурьших,
замбараагүй газар олгох, үерийн аманд гэр, байшин
барих нь түгээмэл болж, үерийн аюулын эрсдэлийг
улам нэмэгдүүлж байна. Үерийн аюулаас
хамгаалахад урьд өмнө нь бид зөвхөн үерийн
хамгаалалтын байгууламжийн асуудалд л анхаарал
тавьж, хэрэгжүүлж ирсэн.
Хууль, эрх зүйн хувьд “Хот, суурингийн усан
хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай
хууль” (2002.06.12), “Монгол Улсын Усны тухай
хууль” (2004.04.22), “Гамшгаас хамгаалах тухай
хууль” (2017.02.02)-ийн заалтуудаар зохицуулагдаж
ирсэн гэж болохоор байна. Эрхзүйн орчныг
бүрдүүлэх, түүнийг дагаж мөрдөх нь Улаанбаатар
хотыг үерийн аюулаас хамгаалах, урьдчилан
сэргийлэх чухал үйл ажиллагаа болох юм.
Бид судалгааны ажлынхаа хүрээнд үерийн эрсдэл,
түүнээс урьдчилан сэргийлэх талаар хамаарал бүхий
Монгол Улсад мөрдөгдөж байгаа холбогдох хуулийн
заалтуудыг түүвэрлэн авч шинжилгээ хийлээ.
Хүснэгт /6/-д харууллаа.
ХОЛБОГДОХ ХУУЛИУДЫН ЗААЛТ, ШИНЖИЛГЭЭ, ДҮГНЭЛТ 6-Р ХҮСНЭГТ
JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973
139
Заал
т
Хуулийн нэр, батлагдсан огноо, холбогдох заалтын агуулга, нэгдсэн дүгнэлт:
1. Гамшгаас хамгаалах тухай хууль /2017.02.02/
12.1.
Гамшгаас хамгаалах хяналтыг хэрэгжүүлэх:
Гамшгаас хамгаалах хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт, гамшгийн эрсдэлийн үнэлгээ, гамшгаас хамгаалах
төлөвлөгөөний хэрэгжилтэд гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч хяналт тавина.
20.1
Гамшгийн хор уршгийг арилгах
“Гамшгийн хор уршгийг арилгах үйл ажиллагааг төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд өөрөө,
эсхүл үүссэн нөхцөл байдлыг харгалзан онцгой байдлын байгууллага мэргэжлийн байгууллагатай хамтран гүйцэтгэнэ”
22.3.
“Гамшиг, гамшгийн онцгой нөхцөл байдлын үед гамшгаас хамгаалах үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар
хангах, шийдвэр гаргах, шуурхай зохион байгуулах, хяналт тавих эрх бүхий Улсын онцгой комиссыг Засгийн газар, аймаг,
сум, нийслэл, дүүргийн онцгой комиссыг тухайн шатны Засаг дарга байгуулна”
22.4.
“Онцгой байдлын байгууллага нь улс, орон нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах үйл ажиллагааг төлөвлөх, зохион
байгуулах, хэрэгжүүлэхэд төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах, нутгийн захиргааны байгууллага болон хуулийн
этгээдийн үйл ажиллагаа, иргэдийн оролцоог уялдуулан зохицуулна”
23.1.
Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны удирдлага:
“Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг улсын хэмжээнд онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн чиглүүлж,
онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга удирдан зохион байгуулж, засаг захиргаа, нутаг
дэвсгэрийн нэгжид тухайн шатны Засаг дарга, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдэд тэдгээрийн
удирдлага зохион байгуулж, хэрэгжүүлнэ”[14].
Дүгнэлт: Тус хуулинд гамшгийн үед удирдлага, зохион байгуулалт, хөрөнгө оруулалт, сэргээн босголт, хариуцлага, сэрэмжлүүлэг
зэрэг зохицуулалтын асуудлыг тусгаж өгсөн байна. Гэвч эдгээр зохицуулалт бодит амьдрал дээр хэр үр нөлөөтэй хэрэгжиж байна вэ
гэдэг нь хууль хэрэгжүүлэгч байгууллагуудын чадавх, санхүүжилтийн хүртээмж, иргэдийн оролцоо болон удирдлагын бодитой
шийдвэр гаргах чадвараас ихээхэн хамаарах юм. Мөн улсын болон орон нутгийн онцгой комиссын эрх, үүргийг хуульчилж, шийдвэр
гаргалт, шуурхай ажиллагаа нэгдсэн зохион байгуулалттай байх нөхцөлийг бүрдүүлсэн байна. Энэ нь үер болон бусад түргэн
хугацаанд хариу арга хэмжээ шаарддаг гамшгийн үед шийдвэрийг нэгдсэн байдлаар шуурхай гаргахад давуу талтай юм.
2. Усны тухай хууль /2012.05.17/
3.1.1
3.
“усны барилга байгууламж" гэж усны түрэлт, урсацыг тохируулах, ус хуримтлуулах, хадгалах, дамжуулах, хуваарилах,
түгээх, ариутгах, цэвэрлэх, түүний чанарыг сайжруулах, газрын доорх ус олборлох, усны үер, гамшгаас хамгаалах энгийн
болон инженерийн хийц бүхий барилга байгууламжийг;
12.1.
1.
Аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх:
“усыг хамгаалах, зохистой ашиглах, хуримтлуулах, нөхөн сэргээх, үерийн аюул, болзошгүй хөнөөлөөс урьдчилан сэргийлэх,
уршгийг арилгах арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах төсөв, хөрөнгийн хэмжээг тодорхойлж, иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлаар батлуулж, хэрэгжүүлэх;
23.1.
Ган, цөлжилт, хуурайшилтын үеийн тэнцвэрийг хангах зориулалтаар бороо, цас, үерийн усыг хуримтлуулах, далан, хаалт,
хиймэл нуур, цөөрөм барьж байгуулах ажлын талаарх тухайн нутгийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын үүсгэл
санаачилгыг дэмжиж, бүх шатны Засаг дарга сав газрын захиргаатай хамтран зохион байгуулна [15].
Дүгнэлт: Тус хуулинд үерийн аюул, болзошгүй хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, уршгийг арилгах арга хэмжээг хэрэгжүүлэх,
шаардлагатай төсөв, хөрөнгийн тооцооллыг гаргаж, батлуулж, хэрэгжүүлэх субьектыг тодорхой зааж өгсөн байна. Мөн үерийн усыг
хуримтлуулж далан, хаалт, хиймэл нуур, цөөрөм барьж байгуулан ган, цөлжилт, хуурайшилттай үед зохицуулалт хийн ажиллах
талаар зааж өгсөн ч хэрэгжилт муу байдаг. Үүнд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах байгууллага, субьект нь практикт тодорхой
бус байдаг байдал нь эрсдэлд нөлөөлсөөр л байна.
3. Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай /1997.11.11/
6.1.2.
“Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх: ус цаг уур, орчны мэдээллээр иргэн,
аж ахуйн нэгж, байгууллагыг шуурхай үйлчлэх, аюулт үзэгдэл, гамшиг, орчны бохирдлоос сэрэмжлүүлэх арга хэмжээ
авах”[16].
Дүгнэлт: Ус цаг уурын байгууллагаас аюулт үзэгдлийн талаар сэрэмжлүүлэг, мэдээллийг цаг тухай бүрт өгч байхыг хуульчилсан нь
иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах боломж, нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэж
болох юм. Мэдээллийн хүртээмж, шуурхай байдал нь хүний амь нас, эд хөрөнгөө хамгаалахад шууд нөлөөтэй.
4. Газрын тухай хууль /2002.06.07/
3.1.5.
"газрыг чөлөөлөх" гэж тухайн газрыг эзэмших, ашиглах эрх дуусгавар болох, түүнчлэн газрыг зөвшөөрөлгүй ашигласан бол
уг газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгийг шилжүүлэх, газрыг засаж тохижуулах зэргээр хууль болон гэрээнд
зааснаар газрыг өмчлөгчид нь эргүүлэн өгөхөд саадгүй болгохыг;[17].
5. Газрын хэвлийн тухай /1988.11.29/
41.5.
“Ашигт малтмалын ордыг усанд автах, үер, гал түймрээс болон ашигт малтмалын чанар, ордын үйлдвэрийн үнэт чанарыг
бууруулах буюу түүний ашиглалтыг хүндрүүлж болох бусад хүчин зүйлээс сэргийлэн хамгаалах”[18].
59.
“Газрын хэвлийн хууль тогтоомжийг зөрчсөний улмаас учруулсан хохирлыг аж ахуйн нэгж, байгууллага, иргэд Монгол
Улсын хууль тогтоомжид заасан нөхцөл, журам, хэмжээгээр төлнө. Албан тушаалтан болон бусад ажилтны буруугаас
учирсан хохирлыг аж ахуйн нэгж, байгууллага нөхөн төлсөн бол гэм буруутай хүмүүст тогтоосон журмын дагуу материалын
хариуцлага хүлээлгэнэ”
6. Байгаль орчныг хамгаалах тухай хууль /1995.03.30/
22.4.
Байгалийн гамшиг, гэнэтийн аюул бүхий газар нутаг:
“Байгалийн гамшиг, гэнэтийн аюулын хор уршгийг арилгах зардлыг улсын төсвөөс гаргаж, учруулсан хохирлын шалтгааныг
тогтоосны дараа түүнийг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ”
31.8.
Аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг:
“хууль зөрчсөн хүн, хуулийн этгээдийн байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хариуцлага хүлээлгэхийг
Засаг дарга, байгаль орчны хяналтын улсын байцаагчаас шаардах”[19].
Дүгнэлт: Газрын тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хуулиудад:
Байгалийн гамшиг, гэнэтийн аюулын хор уршгийг арилгах зардлыг улсын төсвөөс гаргаж, учруулсан хохирлын шалтгааныг
тогтоосны дараа түүнийг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх, хариуцлага хүлээлгэх механизм нь цаг алдалгүй хариу арга хэмжээ
авах, сэргээн босгох, иргэдийн хэвийн амьдралдаа эргэн ороход чухал шаардлагатай хэрэгцээтэй зүйл юм. Мөн хууль бус газар
JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973
140
ашиглалт, зөвшөөрөлгүй барилгыг албадан буулгах, үерийн хамгаалалтын байгууламжийг хамгаалах эрх зүйн боломж бүрдсэн нь
эрсдэлийг бууруулахад ач холбогдолтой. Гэвч байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх ажиллагаа удаан, маргаантай
байдаг нь хариуцлагын тогтолцоог сулруулдаг.
7. Хот байгуулалтын тухай хууль /2008.05.29/
9.1.7.
Аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх:
“Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй барьсан, барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлагыг
зөрчсөн барилга байгууламж, инженерийн дэд бүтцийг шилжүүлэх, албадан буулгах зэргээр орц, гарцыг гаргах арга хэмжээг
авах”[20].
8. Барилгын тухай хууль /2016.02.05/
46.2.
“Гамшиг, аюулт үзэгдлийн улмаас барилга байгууламжид учирсан хохирлыг үнэлэхдээ барилга байгууламжийн ашиглалтын
нөхцөлийг хангах эсэхийг харгалзан үзнэ”[21].
Дүгнэлт: “Хот байгуулалтын тухай хууль”, “Барилгын тухай хууль” -нд хэдийгээр тусгасан дээрх албадан буулгалт, хууль бус
газар ашиглалтыг зогсоох заалт нь амьдралд төдийлөн хэрэгжиж, бодит биелэлт болсон нь ховор байдаг учраас үерийн
хамгаалалтын зурваст зөвшөөрөлгүй барилга барих суурьшил бий болгох асуудал байсаар л байна. Энэ нь эрсдэлийг улам
нэмэгдүүлж байна.
9. Зөрчлийн тухай хууль /2020.01.10/
8
“Хог хаягдлыг дэд бүтцийн шугам хоолой, эсхүл нийтийн эдэлбэр газар, ногоон бүс,үерийн далан сувагт хаясан бол
учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван
зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”
5
“Гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул, гамшгийн эрсдэлээс хамгаалах зорилгоор байгуулсан барилга байгууламжийг эвдэж
гэмтээсэн, эсхүл зориулалтыг дур мэдэн өөрчилсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн
төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй
тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”[22].
Дүгнэлт: Хуулинд хариуцлагын асуудлыг тодорхой хэмжээнд тусгаж өгсөн нь сайн талтай боловч үерийн далан болон ус зайлуулах
системд хог хаях зөрчлийн торгууль харьцангуй бага, хяналт сул учир урьдчилан сэргийлэх арга хэмжээ үр дүнгүй, нөлөөлөл буурах
хандлагад хүрдэг. Мөн үерийн хамгаалалт болон ус зайлуулах дэд бүтцийг шийдвэрлэх санхүүжилтын асуудал хуулинд тодорхой
биш байгаа нь далан, сувгийг сайжруулах, шинэчлэлт хийх, тогтмол засвар үйлчилгээ хийх ажлыг удаашруулдаг.
Монгол Улсад мөрдөгдөж байгаа холбогдох
хуулиудад үерийг гамшгийн нэг төрөл гэдэг утгаар нь
авч үзэж бүх гамшигт хамаарах нийтлэг журмаар
зохицуулж байна. Үерийн онцлогт тохирсон
эрсдэлийн үнэлгээг хийх, газар зохион байгуулалт,
инженерийн хамгаалалтын нэгдсэн шийдэл дутмаг,
төлөвлөлт, санхүүжилтийн тогтолцоо сул байна.
Бид дээрх хуулиудыг судалсанаас гадна Монгол
Улсын Үндсэн хууль, Монгол Улсын үндэсний
аюулгүй байдлын үзэл баримтлал, Алсын хараа-2050,
Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод
суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого, Төрөөс
экологийн талаар баримтлах бодлого, Монгол Улсын
хөгжлийн үзэл баримтлал, Монгол улсын тогтвортой
хөгжлийн үндэсний хөтөлбөр, Ус үндэсний
хөтөлбөр, Хатан туул хөтөлбөр, Mонгол Улсын
гамшигтай тэмцэх чадавхыг 2006-2015 онд
бэхжүүлэх хөтөлбөр, Ногоон хөгжлийн үзэл
баримтлал ба дунд хугацааны хөтөлбөр, Газар
хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах
үндэсний хөтөлбөр зэрэг олон тооны баримт бичгийг
сэдвийн хүрээнд судалсан. Үерийн эрсдэлийн
менежментийн стратегийн зорилго чиглэлд нийцсэн,
бусад төсөл хөтөлбөрт орсон зарим арга
хэмжээнүүдээс дурьдвал:
✓ Орон нутгийн онцлогийг харгалзан олон
нийтэд тулгуурласан гамшгийн удирдлагыг
хөгжүүлэх, чадавхийг дээшлүүлэх, гүйцэтгэх
үүрэг хариуцлагыг тодорхой болгох,
удирдлагаар хангах, шаардлагатай эрх мэдэл,
хүч хэрэгслээр дэмжлэг үзүүлэх замаар
гамшгийн удирдлагын үйл ажиллагаанд олон
нийтийн оролцоог нэмэгдүүлэх;
✓ УБ хот дахь боломжит FМ радио станцуудыг
ашиглаж, тухайн гол, хуурай сайрын дагуух
гэр хорооллын оршин суугчдад үзэгдэлд
суурилсан эргэх холбоо бүхий үерийн
аюулын урьдчилан сэрэмжлүүлэх болон
анхааруулах мэдээ түгээдэг болох;
✓ Хотын оршин суугчдын үерийн аюулаас
өөрсдийгөө хамгаалах чадавхийг нэмэгдүүлэх
(вэб ашиглах, үерээс урьдчилан сэргийлэх,
аюулын мэдээ хүлээн авч бэлтгэл бэлэн
байдлаа хангах, өөртөө болон бусдад анхны
тусламж үзүүлэх г.м);
✓ Ариун цэврийн байгууламж, хог хаягдлын
менежментийг сайжруулж үерийн үед орчны
бохирдлыг бууруулахад олон нийтийн
оролцоог сайжруулах;
✓ Үерийн эрсдэлтэй хороодын эмнэлгийн
яаралтай тусламжийн нэгж (өрхийн эрүүл
мэндийн төв)-ийг чадавхжуулах;
✓ Үерийн эрсдэлээс сэргийлэх компанит ажил
зохион байгуулах, сургалтын үйл
ажиллагаатай холбох;
✓ Улаанбаатар хотын үерийн эрсдэлийн
үнэлгээг хийж үер усны аюулаас урьдчилан
сэргийлэх арга хэмжээ авах гэх мэт олон арга
хэмжээнүүдийг дурьдаж болохоор байна.
ДҮГНЭЛТ
Улаанбаатар хотод 1966, 1982, 2003, 2009, 2023
онуудад тохиолдсон үерийн улмаас нийгэм, эдийн
засаг, иргэн, аж ахуйн нэгж байгууллагад ихээхэн
хэмжээний хохирол учирсаныг судалгаагаар
харуулсан. Энэхүү байгалийн гамшигт үзэгдлээс
сургамж авч нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж,
нийслэлийн газар орны онцлог, шинж байдал, дэд
бүтцийн хамгаалалт, одоо байгаа сайжруулан барих
шаардлагатай болон шинээр барих үерийн
хамгаалалтын далан суваг зэргийг шинжлэх ухааны
үндэслэлтэйгээр маш нарийн төлөвлөн тэргүүлэх ач