JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973
38
DOI: 10.5281/zenodo.17529781
IMPACT OF DRINKING AND INDUSTRIAL WATER QUALITY AND
MINERAL CONTENT
Tungalag Buu unkhii1, Baigalmaa B 2, Ba sengel Ganba 3 , Punsaldulam Ba chuluun4, Enkh se seg O lom5
1Mongolia, Ulaanbaa a , Gene al Educa ion School No. 147
E-mail: [email protected]
Abs ac : Wa e is no only ou sou ce o li e, bu also he ounda ion o social heal h and de elopmen . Wa e is a
undamen al human igh and a basic need. The sa e y and accessibili y o clean wa e a e impo an o he ac i i ies o
all sec o s necessa y o ou li es, including ood, ag icul u e, and indus ial sec o s.
Since human heal h is he basis o sus ainable de elopmen , based on he cogni i e heo y o Na u al Sciences, by s udying
he amoun o mine als in bo led, pu i ied, and cen alized ap wa e and i e wa e , he acid-base cha ac e is ics o
wa e , and he amoun o mine aliza ion con ained in i , we can so en d inking wa e ha is sui able o he gi en si ua ion,
easy o use, and inexpensi e, imp o e he quali y o d inking wa e , know how o use wa e , ake ca e o ou heal h, and
lea n how o p o ec ou sel es and o he s om wa e - ela ed diseases.
Recei ed: 13 Oc obe 2025; Accep ed: 1 No embe 2025
УНДНЫ БОЛОН ҮЙЛДВЭРИЙН САВЛАСАН УСНЫ ЧАНАР БА
ЭРДСИЙН АГУУЛАМЖИЙН ҮР НӨЛӨӨ
Бөөрөнхийн Тунгалаг1, Б Байгалмаа2, Ганбатын Батцэнгэл3, Батчулууны Пунсалдулам4, Орломын Энхцэцэг5
1 Монгол улс, Улаанбаатар, Нийлэлийн Ерөнхий Боловсролын 147 дугаар сургууль
Холбоо барих зохиогчийн и-мэйл хаяг: [email protected]
Хураангуй: Ус бол бидний амьдралын эх үүсвэр төдийгүй нийгмийн эрүүл мэнд, хөгжлийн үндэс суурь нь юм. Ус
нь хүний үндсэн эрх бөгөөд үндсэн хэрэгцээ болно. Цэвэр усны аюулгүй байдал, хүртээмж нь хоол хүнс ХАА, аж
үйлдвэрийн салбар зэрэг бидний амьдралд шаардлагатай бүхий л салбарын үйл ажиллагаанд чухал ач
холбогдолтой.
Хүний эрүүл мэндийн асуудал тогтвортой хөгжлийн үндэс болох учраас Байгалийн ухааны хичээлийн танин
мэдэхүйн онол дээр тулгуурлан, савласан, цэвэршүүлсэн болон төвлөрсөн шугамын ус, голын усан дахь эрдсийн
хэмжээ, усны хүчиллэг суурилаг шинж , түүнд агуулагдаж байгаа эрдэсжилтиийн хэмжээг судалснаар тухайн
нөхцөлд тохирсон, ашиглахад хялбар, хямд зардалтай ундны усыг зөөлрүүлж ундны усны чанарыг сайжруулж
усны хэрэглээг мэдэж эрүүл мэндээ анхаарч уснаас шалтгаалах эмгэгээс өөрийгөө болон бусдыг хамгаалах аргад
суралцах.
Түлхүүр үг: Үйлдвэрийн савласан ус ба хэрэглээний ус, РН хүчиллэг суурилаг шинж, эрдэсийн агууламж түүний үр
нөлөө.
I. УДИРТГАЛ
Хүн амын эрүүл ахуйн шаардлага хангасан
аюулгүй, найдвартай савласан ус тэр дундаа эрдэст
усны хэрэглээ жил бүр улам нэмэгдэж байгаа үүнийг
дагаад цэвэр савлагаатай усны үйлдвэрлэл төрөлжиж
хүрээгээ тэлсээр байна. Одоогоор манай улсад 90
гаруй цэвэршүүлсэн савлагаатай усны үйлдвэр үйл
ажиллагаа явуулж байна.
Савласан ус-Ундны хэрэглээнд шууд хэрэглэх
зориулалтаар технологийн тодорхой боловсруулалт
хийсэн ус
Эрдэслэг ус-100мг/л-400мг/л эрдэс бодисын
агууламжтай, эмгэг төрөгч бичил биетэн агуулаагүй,
химийн болон цацраг идэвхит бодис зөвшөөрөгдөх
хэмжээнээс хэтрээгүй, байгалийн гүний эсвэл
үйлдвэрийн аргаар боловсруулалт хийж савласан ус.
Хүн амын унд ахуйн хэрэглээнд ашиглах усны
эрүүл ахуйн шаардлага, хэм хэмжээг хангах, түүний
чанар, аюулгүй байдлын үнэлгээний үйл ажиллагааг
зохицуулахад стандартын үзүүлэлт чухал юм.
МОНГОЛ УЛСЫН УНДНЫ УСНЫ СТАНДАРТ-МNS
900:2018, МNS/0900-2005/
Үзүүлэлт
хэмжих
нэгж
Өнгө, градус
Үнэр, балл
Амт, балл
булингар
Рн
Цахилгаан
дамжуулах
чанар
Хлорид мг/л
МNS
900:2018
20
2
2
5
6,5-
8,5
1,0
350
JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973
39
МУ-ЫН САВЛАСАН УСНЫ СТАНДАРТ MNS5007:2025
ТЕХНИКИЙН ШААРДЛАГА 5,3-ЫН 2-Р ХҮСНЭГТ
САВЛАСАН УСНЫ ХИМИЙН НАЙРЛАГЫН ҮНДСЭН
ҮЗҮҮЛЭЛТ
Савласан усыг эрдэс бодисын агууламж, химийн
найрлагаас хамааруулан ангилна.
Ус бол хүний эрүүл мэндэд зайлшгүй
шаардлагатай зүйл бөгөөд биед эзлэх усны хувь 2
хувиар буурахад энэ нь биеийн дулааны зохицуулалт,
төвлөрөлт, сонор сэрэмж танин мэдэхүйн үйл
ажиллагаа чадавхад сөргөөр нөлөөлдөг учир энэхүү
судалгааг явуулав.
УСНЫ ЧАНАР НАЙРЛАГА: Байгалийн усанд
60-аад химийн элемент байгааг илрүүлээд байгаа
ууссан давсны 90-95 хувь нь CL. SO4. HCO3. Na+.
Mg2+. Ca2+. K эзэлдэг. Гол элементүүд нь усны
найрлагыг тодорхойлдог ба тэдгээр элементүүдийн
агуулгаас усны эрдэсжилт, хатуулаг хамаардаг.
Усанд байгаа, молекулууд химийн янз бүрийн
нэгдлүүдийн нийлбэрийг ерөнхий эрдэсжилт гэнэ.
Усны ерөнхий эрдэсжилтийн 80 хувийг кальци,
магний, натри, кали гэсэн катионууд эзэлдэг.
Төвлөрсөн усан хангамжийн эх үүсвэрүүдийн
худгийн ус нь стандартын шаардлага хангасан байдаг
боловч шугам сүлжээгээр дамжин хэрэглэгчдэд очиж
буй усанд зарим тохиолдолд механик бохирдол илрэх
өөрөөр хэлбэл яндан хоолойн зэв үүсэх гэх мэт
бохирдол ажиглагдсаар байна..
СУДАЛГААНЫ ШИНЭЛЭГ ТАЛ: Хүн амын
хэрэглээний цэвэршүүлсэн савлагаатай усны
хэрэглээ болон РН тоо хэмжээг илрүүлэх,
эрдэсжилтийг харьцуулан үнэлсэн судалгаа хийж
цаашид хүн усаа зөв сонгож хэрэглэх.
СУДАЛГААНЫ ЗОРИЛГО: Савласан усны Рн
харьцуулж хүчиллэг, суурилаг шинжээр ялган таних
• Савласан усны шошгонд дахь эрдсийн
агууламжийг уншиж МОНГОЛ УЛСЫН савласан
усны СТАНДАРТ МNS5007:2025 тохирч байгааг
судалж харьцуулах
• Цэвэршүүлэн савласан ус, Туул Улиастайн
гол, Эрдэнэ толгойн гүний худгийн Рн илрүүлэн
судалж харьцуулах , эрдсийн хэмжээг хүний өдөрт
авбал зохих физиологийн нормтой харьцуулж эрүүл
мэндэд үзүүлж болох зарим эрсдэлийг тооцох.
ЗОРИЛТ: Сүүлийн жилүүдэд хүний ундны
хэрэгцээнд зориулж усыг цэвэршүүлэн эрдэсжүүлэн
олон савлагаатай усыг үйлдвэрлэж байна. Үүнээс 30
нэр бүхий савлаласн усны чанарыг илрүүлэн судлах
Усны Рн хэмжээг харьцуулж дүгнэлт гаргах,
эрдсийн агууламжийг шошгоос нь уншиж
харьцуулалт хийх, хэрэглээний усны Рн хэмжиж
гаргах.
II. СУДАЛГААНЫ АЖЛЫН ОБЬЕКТ
Савлагдсан 32ш нэр бүхий ус, Туул Улиастайн
гол, 147, 157-р сургуулийн цэвэршүүлсэн ус,
Эрдэнэтолгойн 19-р худаг, төвлөрсөн шугамын
ус,Wa e p oo РН метр.
№
Судалгааны обьект
1
Үйлдвэрийн савлагдсан 40 ш нэр бүхий ус
2
Усны найрлага шошго
3
Туул голын ус
4
Улиастайн голын ус
5
147, 157 дугаар сургуулийн ундны усны дээж
6
Эрдэнэтолгойн 19-р худгийн ундны усны дээж
7
Рн метр Wa e p oo багаж
8
Смарт лаборатори /Хан-уул дүүрэг 20-р хороо/
№
Үзүүлэлтүүд
Цэвэр
ус
Эрдэслэг ус
1
Ерөнхий хатуулаг
/Ca2+ + Mg2+/, мг-экв/л
˂1,0
1,0-4,5
2
Нийт эрдэсжилт,
мг/л
˂100
100-400
3
Исэлдэх чанар, мг/л,
ихгүй
5
6
4
Усны орчин рН
5,5-9,5
5
Натрийн ион
/Na++K+ /, мг/л
˂10
7,0-70
6
Кальцийн ион
/Ca2+/, мг/л
˂20
20-70
7
Магнийн ион
/Mg2+/, мг/л
˂5
1,8-2
8
Хлорын ион /Cl- /,
мг/л
˂15
5-35
9
Сульфат ион /SO4 2-
/, мг/л
˂15
10-80
10
Нийт төмөр /Fe2+ +
Fe3+/, мг/л, ихгүй
0,2
0,2
11
Гидрокарбонат
/HCO3 - /, мг/л
˂100
70-300
12
Нитратын ион /NO3
- /, мг/л, ихгүй
3,5
13
Нитритийн ион
/NO2 - /, мг/л, ихгүй
Илрэх ёсгүй ˂1,0
14
Аммонийн ион /NH4
+ /, мг/л, ихгүй
Илрэх ёсгүй ˂1,1
JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973
40
III. СУДАЛГААНЫ АЖЛЫН АРГАЧЛАЛ
Судалгааны ажлыг гүйцэтгэхийн тулд 30ш
савласан усны РН түүвэрлэн хүчиллэг суурилаг
шинжээр нь ангилсан.
ХҮСНЭГТ 1. САВЛАСАН УСНЫ PH /СУЛ ХҮЧИЛЛЭГ,
СУУРИЛАГ ШИНЖ/ СУДАЛГАА (100МГ/Л)
Савласан усны PH /сул хүчиллэг, суурилаг шинж/ судалгаа (100мг/л)
Савласан усны нэр
Bonagua
Voyage
Buble
Vi a
Аяны ус
Хужирт/бөм/
AguaG ys al2
Voyage /Цэнхэр/
За
Цэвэр ус
Ариг
Enjoy
Millenia
AguaSe
VO A
EVIAN
AQUAFINA
Тэрэлж /Байгалийн
эрдэс/
Doc o wa e
Дусал
Тэрэлж /эрдэсжүүлсэн/
Хужирт2
Экос
Voyage /ногоон/
ARA
ИОДА+
Smoo h
OSPRING /Цайртай ус/
РН-8,5 /Шүлтлэг ус/
ALKALIN
№
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Р
Н
5,5-7,5
5.5-7.5
5.5-6.5
5.5-7.5
5.5-7,5
5,5-6,0
5,5-7,5
5,5-7,5
5,5-7,5
5,5-7,5
5,5-7,5
5,5-7,5
6.5
6,5-7,5
6,5-7,5
7,2
7,5
6,8-7,8
8
7.5-8.0
7,5-8,0
7,0-8,5
8,5
8,5
8,5
7-8,5
9
7,0-9,8
8,0-8,5
7,5-8,6
JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973
41
IV. СУДАЛГААНЫ ҮР ДҮН
Судалгаанд хамрагдсан нийт 30 ширхэг усны
шошго дээрх РН харьцуулж үзэхэд 15ш нэр бүхий
усны РН утга нь-дунджаар 6,5 гэж үзэхэд сул
хүчиллэг шинж чанартай, 15 нэр бүхий усны РН сул
суурилаг шинж чанартай байлаа. Худалдаанд байгаа
савлагдсан сул хүчиллэг ус, суурилаг усны үнэ өртөг
харьцуулж үзвэл нь үнэ өртөг хямд байсан нь
ихэвлэн авч хэрэглэдэг бөгөөд биед эрдсийн дутагдал
үүсч өвчлөл үүсэх магадал болж байна.. Эрдэсжилт
сайн боловч усны өртөг өндөр учир төдийлөн хүмүүс
худалдан авч хэрэглэдэггүй байна.
Орчны хэрэглээний уснаас дээж авч РН метрийн
багажаар хэмжилт хийж РН тодорхойлов.
Энэ судалгаанаас үзэхэд 147-р сургуулийн
шүүлтүүртэй усны РН- 6,64 зааж байгаа нь
эрдэсжилттэй шүүлтүүрийг хугацаанд нь сольж
хэрэглэж байгааг харуулж байна.157 сургуулийн
шүүлтүүртэй ус 6,04 зааж байгаа нь эрдэсжүүлсэн
шүүлтүүрийг солихгүй удаж байна. .Мөн ОО
өрөөний крантын ус РН-5,89 зааж байгаа нь
эрдэсжилт маш бага унданд хэрэглэж болохгүй.
Төвлөрсөн шугамын ус хэрэглэдэг орон сууцны ус
РН-6,14 хүчиллэг ус байв.
2. Эрдсийн агууламж тодорхойлох
Судалгаанд савлагдсан нэр бүхий усны шошгон
дахь эрдсийн агууламжийн хэмжээг уншиж судлан
харьцуулалт хийсэн.
Савлагдсан усны MNS 5007:2025 стандартыг
баримтлан дээрх судалгаанд дүгнэлт хийлээ.
Ca2+ 31 нэр бүхий уснаас 16 ус-20 стандарт
хэмжээнд байна. Харин хужирт /бөмбөлөгтэй/-20-60,
Тэрэлж 25-35, Doc o wa e -55, хужирт /эрдэс/ 20-60,
Voyaje 20-70 зааж байгаа нь стандарт 20-70мг/л дээд
хэмжээнд байгаа ньэрдэсийн агууламж ихтэй ус
байна.
Na+.K+ 31 нэр бүхий уснаас 16 ус -10 стандарт
хэмжээнд байна. Харин хужирт /бөмбөлөгтэй/-
Тэрэлж, Doc o wa e , хужирт /эрдэс/ 20-60, ИОДА,
тэрэлж Voyaje зааж байгаа нь стандарт 7,0-70мг/л
дээд хэмжээнд байгаа нь эрдэсийн агууламж ихтэй ус
байна.
Mg2+ 31 нэр бүхий уснаас 17 -5 стандарт
хэмжээнд байна.
Харин хужирт /бөмбөлөгтэй/-2-18, хужирт /эрдэс/
2,0-18, ИОДА 2-18 Экос 2-18 зааж байгаа нь стандарт
2,0-18мг/л дээд хэмжээнд байгаа нь эрдэсийн
агууламж өндөр байна.
CI- 30 нэр бүхий уснаас 17 ус стандарт 15 байна.
Харин Иода, хужирт, AQUAFINA зэрэг ус нь
стандарт 5-35мг/л дээд хэмжээ зааж байгаа нь
эрдэсийн агууламж өндөр байна.
NO3- судалгаанд 7 ус хамрагдаж, улсын стандарт
3,5мг/л хэвийн хэмжээнд байна.
HNO3- 16 нэр бүхий уснаас стандарт хэмжээ 15-
ыг 11 ус хэвийн зааж Doc o wa e -10-80мг/л,
Хужирт 20-50Мг/л, Иода-10-80мг/л, ARA-10-80 зааж
байгаа нь улсын стандарт 7-300мг/л хэвийн
хэмжээнд байна.
Энэ бүх усны эрдэсжилийг авч үзэхэд сул
суурилаг ус Рн 7,5-8,9 нь улсын стандарт хэмжээнд
Na+ /k/ Ca2+ Mg2+ Cl- NO3-
Fe2,Fe3+
HCO-3 SO4+ Zn F
1
Bonagua 5,5-7,5 3.0 5.0 5.0 6.0
2
Voyage 5.5-7.5 520 515 100 15
3
Buble 5.5-6.5
3.5
15 5.0 15
4
Vi a 5.5-7.5 020 515 1,5 0,2 100
5
Аяны ус 5.5-7,5 3.0 3.0 515
6
Хужирт/бөм/ 5,5-6,0 7-50 20-60 2,0-18 5,0-30,0 100
7
AguaG ys al 5,5-7,5 10 20 515 100
8
Voyage /Цэнхэр/ 5,5-7,5 520 515 15
9
За 5,5-7,5 1,32 20 515 15
10
Цэвэр ус 5,5-7,5 20 515 0,2 100
11
Ариг 5,5-7,5 20 515 12 15
12
Enjoy 5,5-7,5 1,32 20 515 15
13
Millenia 6.5 5 3.0 55100
14
AguaSe 6,5-7,5 520 515 100 15
15
VO A 6,5-7,5 1,0-2 20 1,0-3,0 15 1,5 0,2 100
16
EVIAN 7,2 6,5 80 26 10 3,8 360 14
17
AQUAFINA 7,5 70 4,5 18 35 80
18
Тэрэлж /Байгалийн эрдэс/ 6,8-7,8 8,0-20 25-35 20 15 20 0,8-1,0
19
Doc o wa e 8 15-20 55 18 8,5 70-300 10-80
20
Дусал 7.5-8.0 520 515 100
21
Хужирт 7,0-8,5 7,0-50
20,0-60,0
2,0-18,0 5,0-30,0 100
20,0-50,0
22
Тэрэлж /эрдэс/ 7,5-8,0 18,0 мг 20 20 15 20
23
Маya 910 20 515 15
24
ИОДА+ 7,0-8,5 7,0-50 20-60 2,0-18 5-35 100 10-80
25
РН-8,5 /Шүлтлэг ус/ 8,0-8,5 920 2-5мг 15 1,5 0,2 100
26
Экос 8,5 10 20 2-18мг 15 3,5 100
27
Voyage /ногоон/ 8,5 7,0-70 20-70 1,0-4,5 35 3,5 70-300
28
ARA 8,5 7,0-70 1,0-4,5 1,0-4,5 5-35 3,5 70-301 10-80
29
OSPRING /Цайртай ус/ 7,0-9,8 6-50 15-50 610-12,5 0,9-1,6
30
AURA 8,5 20 515 5
31
ALKALIN 7,5-8,6 10 20 515 0,2 15
Савласан усны Эрдэсийн агууламжийн судалгаа (100мл/г)
№
Усны нэр
РН
Эрдсийн агууламжийн судалгаа
JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973
42
байна. Харин сул хүчиллэг РН 5,5-7,5 нэр бүхий ус нь
хэвийн улсын стандарт зааж байна.
Савласан ус судлахын зэрэгцээ хэрэглээний
ундны ус туул, улиастайн гол, худгийн, төвлөрсөн
шугамын ус, сургуулийн шүүлтүүртэй усны РН
судалж үзлээ. Эрдсийн агууламж судлах гэсэн боловч
нарийн хэмжүүрийн багаж байгаагүй учир судалгаа
шинжилгээ хийгээгүй болно.
Судалгаанаас үзэхэд 147-р сургуулийн
шүүлтүүртэй усны Рн- 6,64 зааж байгаа нь эрдэстэй
шүүлтүүрийг хугацаанд нь сольж хэрэглэж байгааг
харуулж байна.157 сургуулийн шүүлтүүртэй ус Рн-
6,04 зааж байгаа нь эрдэсжүүлсэн шүүлтүүрийг
хугацаанд нь солихгүй удаж байна. .Мөн ОО өрөөний
крантын ус Рн-5,89 зааж байгаа нь эрдэсжилт маш
бага унданд хэрэглэж болохгүй. Төвлөрсөн шугамын
ус хэрэглэдэг орон сууцны ус РН-6,14 хүчиллэг ус
байв. БЗД-ийн 17 хорооны түгээгүүрийн 19 худгийн
ус Рн-6,52 зааж байлаа.
Дээрх усны хлорын агууламжийг Хан-уул
дүүргийн 20 хороонд байрлах “Смарт-лабораторт”
туршилт хийж тодорхойлов. AgNO3. K2G O4
индикатор ашиглан хлорын агууламжийг титрлэн
хлорын агууламжийг тооцоолон гаргалаа.
Хлорын стандарт хэмжээ 15 мг/л байдаг.
Төвлөрсөн шугамын ус 31,12 байгаа нь нэг дахин их
байна. Энэ нь ус дамжиж байгаа шугам хоолойн
бохирдол их бн гэж үзэж байна.Туул улиастайн гол
хлорын агууламж бага байна. Учир нь орчны хлор
бага гэж үзэж байна, мөн урсгал ус учир цэвэршилт
их гэж үзэж байна. 19 худагийн усны хлор 12,45
хэвийн хэмжээнд байгаа учир унданд хэрэглэхэд
тохиромжтой ус байна гэж үзэж байна.
Хэрэглэж буй усны мэдлэг мэдээлэлээр асуумж
боловсруулан судалгаа авлаа.
Рн 7,5-
9,5
39%
Халуун
рашаан
16%
Цэвэр
ус
11%
Метал
агуулса
н ус
34%
СУЛ СУУРИЛАГ УСНЫ РН ХЭД ВЭ?
Хлорын агууламжийн судалгаа /мг/л/
Дээжийн нэр
БЗД-
ийн
19
худаг
БЗД-
ийн
16
худаг
Улиастайн
гол
Туул
гол
Төвлөрсөн
шугам
Нэрмэл
ус
12,45
11,67
6,22
6,22
31,12
5,40
JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973
43
Судалгаанд оролцогдоос савлагаатай усны
хэрэглээний талаар асуумж авахад.
• Савлагаатай цэвэршүүлсэн ус худалдан авч
хэрэглэж байгаа боловч усныхаа хүчиллэг,
суурилаг Рн-ын хэмжээг бага мэддэг
• Савлагаатай цэвэршүүлсэн усныхаа шошгыг
уншиж хэрэглэх нь бага.
• Ус худалдан авахдаа ихэвчлэн хямд үнэтэй
усыг сонгон хэрэглэдэг байна.
ДҮГНЭЛТ
Судалгаанаас үзэхэд эрдсийн агууламж багатай
цэвэршүүлсэн усыг хэрэглэх хандлага түгээмэл
байна. Хүний хэрэглэж буй усны аль нэг үзүүлэлт
стандартаас хэтэрсэн тохиолдолд аливаа өвчин үүсэх
эх үндэс болдог учир хүн бүр ууж буй усныхаа
стандарт чанарт байнга анхаарч байх шаардлагатай
байна.
Хүний хэрэгцээнд цэвэршүүлсэн үйлдвэрийн
савлагаатай ус байдаг боловч хүн ихэвчлэн үнэ
багатай ус хэрэглэж байгаа нь хүчиллэг усыг
хэрэглэх шалтгаан болж байна. Энэ нь эрдэсжилтийн
дутагдалд оруулж өвчлөх магадлалыг өндөр болгож
байна. Эрдэс багатай ус хэрэглэж байгаа нь хүний
биеийн хүчиллэг шинж ихсэж эрдсийн дутагдалд
орох эрсдлийг нэмэгдүүлэх магадлалтай байна.
Цэвэршүүлсэн усны шүүлтүүрийг солихгүй
удсанаас болж ходоодны хүчтэй хүчиллэг шинж
ихсэж, эрдсийн агууламж багатай ус хэрэглэж байгаа
нь харагдаж байна.. Иймд шүүлтүүрийг хугацаанд нь
сольж суурилаг ус хэрэглэх нь зүйтэй гэж үзэж
байна.
Орчны хэрэглээний ус 5,89-6,64 зааж байгаа нь
сул хүчиллэг орчинтой ус хэрэглэж байгаа нь
судалгаагаар харагдлаа. Иймд гэр орон, албан
газартаа эрдсийн агууламжтай шүүлтүүр тавьж хүн
бүр ууж байгаа усныхаа чанарт анхаарч байх
хэрэгтэй. Цэвэршүүлсэн усны шүүлтүүрийг тогтмол
хугацаанд нь сольж байх нь хүний биед саармагжих
үзэгдэл явагдах нь эрүүл мэндэд ач холбогдолтой юм.
ДЭВШҮҮЛСЭН САНАА ШИЙДЭЛ
Аль болох РН 6,5-8,5 усыг хэрэглэж байх нь
биеийн хүчил, суурийн тэнцвэрт байдлыг хадгалж
байдаг учир эрүүл мэндэд маш чухал юм.
Хэрэглээний цэвэршүүлсэн усны шүүлтүүрийг
тогтмол хугацаанд нь сольж хэрэглэх.
Крантны ус 5,85 зааж байгаа тул ууж хэрэглэж
болохгүй мөн уламжлалт арга ундны усандаа хужир
давсыг нэмж хэрэглэх.
Сургуулийн химийн кабинет болон албан газар
байгуулагад сүүлийн үеийн нарийн хэмжүүр бүхий
РН метрийн багаж төхөөрөмжтэй болж хэрэглэж
байх нь хүн бүр ундны усны чанар стандарт мэдэж
байхад чухал хэрэглүүр юм.
Үйлдвэрийн савлагаатай усны шошгыг уншиж
хэрэгцээт усыг худалдан авч хэрэглэж байх.
Эрдсийн агууламж ихтэй ус нь сул суурилаг учир
хүний биед хүчил суурийн тэнцвэрт байдлыг бий
болгодог боловч үнэ өртөг их тул үйлдвэрийн
савласан усыг худалдан авах чадвар төдийлөн сайн
биш иймд төр засаг хүн амын эрүүл мэндийн
асуудалд анхаарч бүх усанд үнийн стандартын нэг
түвшины шаардлагыг тавих санал дэвшүүлж байна.
АШИГЛАСАН МАТЕРИАЛ, НОМ ЗҮЙ
[1] 6-12 ангийн хими сурах бичиг
[2] 6-12 ангийн эрүүл мэнд , биологийн сурах бичиг
[3] Усны зохистой хэрэглээ зөвлөмж
[4] МNS 5007::2025 стандарт
[5] МNS 900:2018 стандарт
[6] Цэвэр усны үйлдвэр стандарт хэмжээ
[7] Ундны усны фтор, иодын агууламжийн харьцаа
[8] Монгол Улсын ШУА-усны эрдэс-эрүүл мэнд