JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973
54
DOI: 10.5281/zenodo.17529959
OUTCOMES OF DEVELOPING A SCORECARD FOR ASSESSING THE
ENVIRONMENTAL CONDITION OF THE DELGERMÖRÖN RIVER BASIN
Dolgo su en Ga maa1, Oyunbold Baya saikhan 2
Abs ac : This a icle summa izes he esea ch esul s o de eloping a sco eca d-based assessmen map o he condi ion o
he Delge mö ön Ri e Basin. The assessmen map was de eloped wi hin he amewo k o he “F eshwa e Conse a ion”
p ojec , ini ia ed by he Na u e Conse ancy (TNC) Mongolia P og am. I is based on he baseline s udy esul s o he
In eg a ed Wa e Resou ces Managemen (IWRM) Plan o he Delge mö ön Ri e Basin. As his is he i s a emp o
de elop such an assessmen map o his pa icula basin, i ep esen s a new con ibu ion. Mo eo e , a he na ional le el,
i is he second sco eca d-based assessmen map among Mongolia’s 29 i e basins— ollowing he one de eloped o he
Tuul Ri e Basin in 2018— hus signi ying an inno a i e ou come.
Recei ed: 13 Oc obe 2025; Accep ed: 1 No embe 2025
ДЭЛГЭРМӨРӨН ГОЛЫН САВ ГАЗРЫН
ТӨЛӨВ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ КАРТ БОЛОВСРУУЛСАН ҮР ДҮН
Гармаагийн Долгосүрэн1, Баярсайханы Оюунболд2
1,2 “Ус Хөгжил Ирээдүй Төв” ТББ
Холбоо барих зохиогчийн и-мэйл хаяг: [email p o ec ed]
Хураангуй: Энэхүү өгүүлэлд Дэлгэрмөрөн голын сав газрын төлөв байдлын үнэлгээний картыг боловсруулсан
судаолгааны үр дүнг хураангуйлан оруулсан. Дэлгэрмөрөн голын сав газрын төлөв байдлын үнэлгээний картыг
олон улсын байгаль хамгаалах Дэ Нэйче Консерванси (TNC) байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газрын
санаачилгаар хэрэгжүүлж буй “Цэнгэг усны хамгаалал” төслийн хүрээнд, Дэлгэрмөрөн голын сав газрын усны
нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөний суурь судалгааны ажлын үр дүнгээр анх удаагаа боловсруулж
байгаа учраас тухайн сав газрын хувьд шинэ, харин Монгол орны 29 сав газрын хувьд 2018 онд боловсруулсан
Туул голын сав газрын төлөв байдлын үнэлгээний картын дараах буюу 2 дахь нь болж байгаагаараа шинэлэг үр
дүн болно.
Дэлгэрмөрөн голын сав газрын төлөв байдлын үнэлгээнд усны нөөц, чанар, усан сан бүхий газрын хамгаалалтын
бүс, урсац бүрдэх эх, цэвдэг, тул загас, ойн сан, бэлчээрийн даац зэрэг экосистемийн төлөв байдлыг илэрхийлэх гол
үзүүлэлтүүдээс гадна сав газрын хүн амын ус хангамж, ариун цэврийн байгууламжийн хүртээмж, УННМ-ийн
төлөвлөгөөний хэрэгжилт, усны нөөц ашигласны төлбөрийн зарцуулалт зэрэг нийгэм, эдийн засгийн голлох
үзүүлэлтүүдийг авч үзэн үнэлгээ өгсөн. Дэлгэрмөрөн голын сав газрын төлөв байдлын карт нь шийдвэр гаргагчид,
бодлого боловсруулагчдад сав газрын талаарх цогц мэдээллийг өгөх, сав газрын УННМ-ийн төлөвлөгөөг
хэрэжгүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэхэд хөшүүрэг болох ач холбогдолтой. Үнэлгээний дүнгээр Дэлгэрмөрөн
голын сав газрын төлөв байдал “дунд зэрэг” буюу “С+” үнэлгээтэй гарсан нь Монгол орны цэнгэг усны урсац
бүрдэх эх-Дэлгэрмөрөн голын сав газарт усны нөөцийн нэгдсэн менежментийн хэрэгжилтэд онцгой анхаарах
шаардлагатайг харуулж байна.
Түлхүүр үг: Сав газар, төлөв байдлын үнэлгээний карт, шалгуур үзүүлэлт, босго хэмжүүр, сав газрын эхэн, дунд адаг
хэсэг.
I. УДИРТГАЛ
Дэлгэрмөрөн голын сав газрын нийгэм, эдийн
засаг, усны нөөц, чанар, экосистемийн холбогдолтой
сүүлийн үеийн судалгааны мэдээ, мэдээлэлд
холбогдох боловсруулалт хийж, сав газрын төлөв
байдлыг цогцоор үнэлж, дүгнэлт өгч, сав газрын
төлөв байдлын үнэлгээний карт боловсруулах нь
энэхүү судалгааны ажлын зорилго юм. Энэхүү
зорилгод хүрэхийн тулд дараах зорилтуудыг тавьсан:
• Дэлгэрмөрөн голын сав газрын УННМ-ийн
төлөвлөгөө болон, төлөв байдлын
үнэлгээний карт боловсруулахад шаардагдах
мэдээ мэдээллийг бүрдүүлэх, холбогдох
судалгааг хийх;
• Сав газрын төлөв байдлын карт
боловсруулах шинэ арга зүй аргачлалыг
судлах;
• Дэлгэрмөрөн голын сав газрын экосистем,
нийгэм, эдийн засгийн төлөв байдлыг
илэрхийлэхүйц шалгуур үзүүлэлтүүдийг
сонгож авах;
JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973
55
• Судлагаа, боловсруултын үр дүнгээр
Дэлгэрмөрөн голын сав газрын төлөв
байдлын үнэлгээний карт боловсруулах;
• Үр дүнг холбогдох талуудаар хэлэлцүүлэх
II. АРГА ЗҮЙ, АРГАЧЛАЛ
Дэлгэрмөрөн голын сав газрын төлөв байдлын
үнэлгээний картыг АНУ-ын Мэриландын Их
сургуулийн Хүрээлэн буй орчны судалгааны төвөөс
Эрүүл гол-Бүгдэд (Heal hy Ri e s o All) [1]
санаачлагын хүрээнд боловсруулсан, дэлхийн олон
улс орнуудад голын сав газрын төлөв байдлын
үнэлгээнд сүүлийн үед өргөнөөр ашиглаж.байгаа
“Сав газрын төлөв байдлын карт”-ын аргазүй
аргачлалын дагуу боловсруулав.
Үнэлгээний карт нь сав газрын төлөв байдлыг
нэгдсэн байдлаар тод томруунаар илэрхийлэхээс
гадна түүнийг олон нийтэд энгийн, ойлгомжтой
байдлаар хүргэх, сав газрын төлөв байдлыг
сайжруулахад чиглэгдсэн шийдвэр гаргах, арга
хэмжээ хэрэгжүүлэхэд нөлөөлж чадахуйц хүчтэй
арга хэрэгсэл болдог [4].
Төлөв байдлын үнэлгээ нь тухайн голын сав
газрын эрүүл мэндийн байдал буюу экологийн төлөв,
тухайн бүс нутгийн байгалийн нөхцөл байдлыг
сайжруулах, хамгаалах, нөхөн сэргээх зэрэг
менежментийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд
талуудын оролцоог нэмэгдүүлэх зорилготой. Учир нь
төлөв байдлын үнэлгээ хийснээр тухайн сав газрын
онцлогт тохирсон шалгуур үзүүлэлтүүдийг ашиглан
гаргасан тоон мэдээлэлд тулгуурласан, газарзүйн
хувьд нарийвчилсан, тухайн бүс нутгийн тулгамдсан
асуудлуудыг тогтооход тусладаг.
Өөрөөр хэлбэл голын сав газрын төлөв байдлын
үнэлгээ нь олон нийт, оролцогч талуудыг энгийн
ойлгомжтой, нэгтгэсэн мэдээллээр хангахад оршдог
ба сав газрын төлөв байдлын үнэлгээг хийхийн тулд
судлаачид, шийдвэр гаргагчид, мэргэжлийн
байгууллагууд, орон нутгийн иргэд зэрэг олон
оролцогч талуудаас шалгуур ба босго
үзүүлэлтүүдийг тогтоох, тоон мэдээлэл цуглуулах,
шинжилгээ хийх болон тайлбар мэдээллийг
мэргэжлийн үг хэллэг ашиглахгүй газрын зураг,
диаграмм, зураг, график зэргээр баяжуулж, оновчтой
илэрхийлж харуулдгаараа онцлогтой [2].
Эх сурвалж: Туул голын сав газрын төлөв
байдлын үэлгээний карт
1-р зураг. Үнэлгээний аргачлал.
III. ҮНЭЛГЭЭНИЙ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТҮҮД
1-р зураг. Үнэлгээний үндсэн асуудлууд ба шалгуур үзүүлэлтүүд
УСНЫ НӨӨЦ, ЧАНАР
1. Сав газрын ус зүйн төлөв
Усны тоо бүртгэлийн тоон мэдээлэлд тулгуурлан
сав газар дахь устай гэж тоологдсон гол горхи, булаг
шанд, нуур тойром, рашааны тоог гаргаж, одоогийн
төлөвтэй харьцуулан сав газрын ус зүйн төлөв
байдлыг үнэлсэн.
Шалгуур үзүүлэлт: Суурь оны тоон мэдээлэл, ус
зүйн төлөв.
2. Ундны усны чанар
Аймгийн төв болон сумын төвүүдийн хүн амын ус
хангамжид ашиглаж байгаа худаг, гадаргын усны
чанарыг стандартын шаардлага хангаж байгаа
эсэхийг үнэлсэн.
Шалгуур үзүүлэлт: “Хүрээлэн буй орчин, эрүүл
мэндийг хамгаалах аюулгүй байдал. Ундны ус эрүүл
ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ”
MNS0900:2018.
3. УТХ-д авсан гол мөрний урсац бүрэлдэх эх
Сав газрын нутаг дэвсгэрт хамрагдах гол мөрний
урсац бүрэлдэх эхийн газрыг улсын тусгай
хамгаалалтад авсан газрын эзлэх хувийг сав газрын
талбайтай харьцуулж үнэлсэн.
Шалгуур үзүүлэлт: Алсын хараа 2050 - Суурь
2018 он 48.3%; 2025 онд 55%; 2030 онд 60%; 2050 онд
75%-ийг Улсын тусгай хамгаалалт (УТХ)- д авна.
ЛАНДШАФТ, ЭКОСИСТЕМ
4. Бэлчээрийн даац
Сав газар дахь малын тоо толгойн өсөлт,
бэлчээрийн даац, одоогийн төлөв байдлыг
бэлчээрийн даац тооцох нэгдсэн аргачлалын дагуу
үнэлсэн.
Шалгуур үзүүлэлт: Малын бэлчээрийн даацын
үнэлгээ.
5. Ойн сан бүхий газар
Сав газарт хамрагдах сумдын ойн сангийн эзлэх
талбайг Алсын хараа 2050-д тусгагдсан зорилтын
дугуу сав газрын талбайтай уялдуулж үнэлсэн.
JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973
56
Шалгуур үзүүлэлт: Алсын хараа 2050 - Суурь
2018 он 7.9%; 2025 онд 8.7%; 2030 онд 9%; 2050 онд
10.5% болгож ойгоор бүрхэгдсэн талбайг
нэмэгдүүлнэ.
6. Цэвдгийн алдрал
Сав газрын газар нутгийн 97.5% цэвдэгтэй.
Сүүлийн 40 жилийн хугацаанд сав газрын
үргэлжилсэн тархацтай цэвдэгийн хэмжээ 3 дахин
буурч, нийт цэвдэг 3% алдарсан тус суурь мэдээлэлд
үндэслэж үнэлгээ өгсөн.
Шалгуур үзүүлэлт: Сүүлийн 40 жилийн
хугацааны цэвдгийн өөрчлөлт буюу алдралын
хэмжээ.
7. Тул загас
Дэлгэрмөрөн голд 8 овогийн 12 зүйл загас
бүртгэгдсэн. Үүнээс Монгол Улсын улаан номонд
орсон, ховор зүйл болох Тул загасыг сонгож үнэлсэн.
Шалгуур үзүүлэлт: Дэлхийн байгаль хамгаалах
холбоо (ДБХХ)-ны бүс нутгийн үнэлгээний шалгуур.
ЗАСАГЛАЛ, МЕНЕЖМЕНТ
8. Сав газрын УННМ-ийн төлөвлөгөөний
хэрэгжилт
Дэлгэрмөрөн голын сав газрын өмнөх усны
нөөцийн нэгдсэн менежмент (УННМ)-ийн
төлөвлөгөөний хэрэгжилтийг үнэлэх зорил гоор тус
шалгуур үзүүлэлтийг сонгон авсан.
Шалгуур үзүүлэлт: Төлөвлөсөн арга хэмжээ
бүрэн хэрэгжсэн байх.
9. Усны сан бүхий газрын хамгаалалтын бүс
Усны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу
усны сан бүхий газарт онцгой болон энгийн, ус
хангамжийн эх үүсвэрт эрүүл ахуйн бүс тогтоож,
мөрдүүлэхээр хуульчилсан. Иймд тус шалгуур
үзүүлэлтийг сонгож үнэлсэн.
10. Усны сан бүхий газрын хамгаалалтын бүс дэх
газар олголт
Усны тухай болон Газрын тухай хуулийн дагуу
усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд
иргэн, ААНБ-д газар ашиглуулах, эзэмшүүлэхийг
хориглодог.
ЭРҮҮЛ МЭНД
11. Хүн амын ус хангамжийн хүртээмж
Шаардлага хангасан ундны усны эх үүсвэртэй хүн
амын тоог тухайн дэд хэсгийн нийт хүн амын тоонд
харьцуулсан үнэлгээг энэхүү шалгуур үзүүлэлтээр
илэрхийлсэн.
Шалгуур үзүүлэлт: Алсын хараа 2050-д
шаардлага хангасан ундны усны эх үүсвэрээр
хангагдсан хүн амын эзлэх хувь Суурь 2018 он 82.5%;
2025 онд 85%; 2030 онд 87%; 2050 онд 90%.
12. Ариун цэврийн байгууламж (АЦБ)-ийн
хүртээмж
Сайжруулсан ариун цэврийн байгууламжтай хүн
амын тоог тухайн дэд хэсгийн нийт хүн амын тоонд
харьцуулан үнэлгээ өгөхөд тус шалгуур үзүүлэлтийг
ашигласан.
Шалгуур үзүүлэлт: Алсын хараа 2050-д
шаардлага хангасан АЦБ-аар хангагдсан хүн амын
эзлэх хувь 2018 он 69%; 2025 онд 70%; 2030 онд 75%;
2050 он 90%.
НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГ
13. Усны нөөцийг хамгаалахад зарцуулсан хөрөнгө
Усны нөөц ашигласны төлбөрийн тухайн жилийн
орлогоос усны нөөцийг хамгаалахад зарцуулсан
хөрөнгийн хэмжээг хуульд заасан босго 35%-тай
харьцуулан үнэлсэн.
Шалгуур үзүүлэлт: Усны нөөц ашигласны
төлбөрийн орлогын 35% түүнээс дээш хувийг
эргүүлэн зарцуулах.
14. Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн
эзлэх хувь
Сав газрын нутаг дэвсгэрийн УТХГН-тай
давхцалтай талбайн хэмжээг Алсын хараа 2050-д
тусгагдсан зорилттой уялдуулж, сав газрын
талбайтай харьцуулж үнэлсэн.
Шалгуур үзүүлэлт: Алсын хараа 2050-д Суурь
2018 он 20.1%; 2025 онд 27%; 2030 онд 30%; 2050 онд
35%-ийг УТХ-д авна.
IV. ҮР ДҮН
Дэлгэрмөрөн гол: Хөвсгөл аймгийн Улаан-Уул
сумын нутаг Улаан тайгын Улсын тусгай
хамгаалалттай газар нутаг (УТХГН)-т хамрагдах
Мөрөнгийн нуруу, Ногоон тайгын нурууны уулзвар,
Далайн түвшнээс дээд (ДТД) 3’351.5 м өргөгдсөн
Бэлчир уулын өвөр Хойд өргөрөгийн (Х.Ө)
50049’51.3”, Зүүн уртраг (З.У) 98036’50.5”, ДТД
2’648.0 м цэгээс эх авч Битүүт нуур, Тэхийн нуур,
Ямаат нуур, Мараат нуураар дамжин, 25 км орчим
Монгол Улс, ОХУ-ын хилийн заагаар урсаж,
Баянзүрх, Цагаан-Уул, Арбулаг, Бүрэнтогтох,
Төмөрбулаг, Мөрөн, Түнэл сумдын нутгаар
урссаар Төмөрбулаг, Тосонцэнгэл сумын хилийн
заагт, Чаргайтын амны адаг, Гурван голын булан
нэртэй газар (Х.Ө 49015’42.2”, З.У 100040’47.3”, ДТД
1’177.0 м)-т Идэр гол, Бүгсэйн голтой нийлэн Сэлэнгэ
мөрөний эх болдог.
Голын эх хэсэг “Өндөр уулын бүс”-д, дунд хэсэг
“Уулын тайгын бүс”-д, адаг хэсэг “Ойт хээрийн бүс”-
д хамрагдах ба голын нийт урт 440 км.
Дэлгэрмөрөн голын сав газар: нь 23’296.5 км2
нутаг дэвсгэрийг хамрах бөгөөд Монгол орны
төвийн бүсийн хойдхэсэгт, 49-өөс 51-р өргөрөг, 98-
аас 101-р уртрагийн Дэлгэрмөрөн голын сав газар: нь
23’296.5 км2 нутаг дэвсгэрийг хамрах бөгөөд
Монгол орны төвийн бүсийн хойдхэсэгт, 49-өөс 51-
р өргөрөг, 98-аас 101-р уртрагийн хооронд
байрладаг.
JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973
57
3-р зураг. Дэлгэрмөрөн голын сав газрын дэд хэсгүүд
Сав газрын ерөнхий төлөв байдлын үнэлгээ:
Үнэлгээний картын үр дүнгээр Дэлгэрмөрөн голын
сав газрын төлөв байдал 59.8 оноотой “С+” үнэлгээ
авсан бөгөөд энэ нь сав газрын төлөв байдал
ерөнхийдөө “дунд зэрэг” буюу “тааруухан” нөхцөлд
байна гэсэн үг юм.
дүгнэлт гарсан нь тухайн асуудалд зайлшгүй
анхаарал хандуулах шаардлагатайг харуулж байна.
4-р зураг. Дэлгэрмөрөн голын сав газрын төлөв байдлын
үнэлгээ
“Бэлчээрийн даац”, “АЦБ-ийн хүртээмж”, сав
газрын нутаг дэвсгэрт ”Улсын тусгай хамгаалалтад
авсан гол, мөрний урсац бүрэлдэх эх болон Улсын
тусгай хамгаалалттай газар нутаг”-ийн эзлэх хувь
зэрэг шалгуур үзүүлэлтүүд “дунд зэрэг” буюу “С”
үнэлгээ авсан. Энд бэлчээрийн даацад тохируулан
малын тоо толгойг зохицуулах болон шаардлага
хангасан АЦБ-ийн хүртээмжийг нэмэгдүүлэх гээд
анхаарахгүй орхиж болохгүй асуудлууд байна.
“Ус хангамжийн хүртээмж”, “Усны сан бүхий
газрын хамгаалалтын бүс дэх газар олголт”, “Тул
загас” гэсэн 3 шалгуур үзүүлэлт “Муу” буюу “D”
үнэлгээ авсан. Хэдийгээр Дэлгэрмөрөн голын сав
газар гадаргын усны сүлжээ ихтэй, нөөц элбэг хэдийч
газар нутгийн онцлогоос шалтгаалж хүн амын унданд
хэрэглэж буй усанд хүний биед ашигтай фтор,
кальци, магнийн ионы агууламж бага, зарим газраа
хэт өндөр зэрэг эрсдэлтэй байна.
Хөвсгөл аймгийн ИТХ-ын 2018 оны 9-р
тогтоолоор аймгийн хэмжээнд усны сан бүхий
газрын хамгаалалтын бүсийг тогтоосон нь сайн
үзүүлэлт хэдийч, гол горхи, булаг шанд, нуурын
“онцгой” хамгаалалтын бүстэй давхцуулан 1’100
гаруй нэгж талбар олгогдсон байна.
Мөн цэнгэг усны хаан, цэнгэг усны индикатор
гэгддэг “Тул” загас бүс нутгийн үнэлгээгээр “устаж
болзошгүй” ангилалд орсон нь тухайн загасны
амьдрах орчны сөрөг нөлөөллийг бууруулах,
хамгаалах, үржүүлэх, нарийвчлан судалгаа хийх,
хамгааллын арга хэмжээг зайлшгүй төлөвлөж,
хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Сав газрын төлөв байдлын үнэлгээнд авч үзсэн
шалгуур үзүүлэлтүүдийн үнэлгээний үр дүн нь өөр
хоорондоо нэлээд ялгаатай гарсан бөгөөд “Эрүүл
мэнд”-ийн асуудал хамгийн муу буюу “D+”
үнэлгээтэй байгаа бол “Засаглал, менежмент”-ийн
асуудал дунд зэрэг буюу “С”, “Усны нөөц, чанар”,
“Нийгэм, эдийн засаг”, “Ландшафт, экосистем”-ийн
асуудал “сайн” буюу “В” үнэлгээ авсан
“Ундны усны чанар”, “УННМ-ийн
төлөвлөгөөний хэрэгжилт”, “Усны сан бүхий газрын
хамгаалалтын бүс” тогтоосон байдал зэрэг 3 шалгуур
үзүүлэлт “сайн” буюу “В” үнэлгээ авсан. Хэдийгээр
эдгээр үзүүлэлтүүд сайн үнэлгээ авсан хэдий ч,
тухайлбал: хүн амын ундны усны чанар хангалттай
сайн биш байна. 2020 онд хийгдсэн судалгаагаар
судалгаанд хамрагдсан нийт худгийн 90 гаруй хувь
нь ундны усны чанарын стандартын шаардлага
хангаагүй, тодорхой эх үүсвэрүүдийг ундны усанд
ашиглахад тохиромжгүй гэсэн.
Сав газрын эхэн хэсгийн төлөв байдлын
үнэлгээ: Энэ хэсэгт Баянзүрх, Улаан-Уул,
Ренчинлхүмбэ сумдын нийт 6’327.1 км2 талбай,
Дэлгэрмөрөн голын эхээс дооших 152 км урт хэсэг
хамрагдах ба сав газрын нийт нутаг дэвсгэрийн
27.2%- ийг эзэлнэ.
Сав газрын эхэн хэсгийн төлөв байдлын үнэлгээ:
Энэ хэсэгт Баянзүрх, Улаан-Уул, Ренчинлхүмбэ
сумдын нийт 6’327.1 км2 талбай, Дэлгэрмөрөн голын
эхээс дооших 152 км урт хэсэг хамрагдах ба сав
газрын нийт нутаг дэвсгэрийн 27.2%- ийг эзэлнэ.
Тус дэд хэсэгт сав газар дахь гол мөрний урсац
бүрэлдэх эхийн 42.1%, УТХГН-ийн 66.5%
хамрагдана. Сав газрын эхэн хэсэгт “Усны чанар,
нөөц”, “Нийгэм, эдийн засаг”, “Ландшафт,
экосистем”-ийн үзүүлэлтүүд “маш сайн”, “сайн”
үнэлгээ авсан.
JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973
58
5-р зураг. Дэлгэрмөрөн голын сав газрын эхэн хэсгийн төлөв
байдлын үнэлгээ
Тус дэд хэсэгт “АЦБ-ын хүртээмж” муу, “Ус
хангамжийн хүртээмж” маш муу гэж хамгийн муу
үнэлгээ авсан бөгөөд эхэн хэсэгт орж буй Баянзүрх
сумын төв цэвдгийн улмаас гүний худгаа ашиглах
боломжгүй. Нөгөө талаар гадаргын уснаас ундаалж
буй хүн амыг шаардлага хангасан баталгаат эх
үүсвэрийн ангилалд оруулдаггүй учир тус үнэлгээ
маш муу гарсан. Эх хэсэгт хамрагдах Баянзүрх
суманд 390, Улаан-Уул суманд 37 нэгж талбар усны
сан бүхий газрын “онцгой” хамгаалалтын бүсэд
олгогдсон байгаа нь муу үнэлгээ авах нөхцөл болсон.
Үнэлгээний дүнгээр сав газрын эх хэсгийн ерөнхий
төлөв байдал “сайн” буюу 68.4 оноотой “В” үнэлгээт
авсан.
Сав газрын дунд хэсгийн төлөв байдлын үнэлгээ:
Энэ хэсэгт Арбулаг, Алаг-Эрдэнэ, Цагаан-Уул,
Цэцэрлэг сумдын нутаг дэвсгэрийн нийт 9’284.2 км2
талбай, Дэлгэрмөрөн голын 93 км урт хэсэг
хамрагдах бөгөөд сав газрын нийт нутаг дэвсгэрийн
39.9% болно. Тус дэд хэсэгт сав газар дахь гол
мөрний урсац бүрэлдэх эхийн 24.2%, УТХГН-ийн
12.3% хамрагдана.
Сав газрын дунд хэсэгт “АЦБ-ийн хүртээмж”,
“УТХ-д авсан урсац бүрэлдэх эх”, “Хамгаалалтын
бүс дэх газар олголт”, “УТХГазар”, “Тул загас” гэсэн
шалгуур үзүүлэлтүүд хамгийн муу буюу “D”
үнэлгээтэй гарсан.
Тус дэд хэсэгт усны сан бүхий газрын
хамгаалалтын бүсийн дэглэмийн хэрэгжилтийг
хангуулах, гол, мөрний урсац бүрэлдэх эхийн газрыг
Улсын тусгай хамгаалалтад авах зэрэг ажлыг үе
шаттай хэрэгжүүлж, тул загасны амьдрах орчинг
сайжруулах, хамгаалах чиглэлийн арга хэмжээг
төлөвлөж хэрэгжүүлэх шаардлагатай.
Сав газрун дунд хэсэгт хүн ам, малын тоо
толгойгоор аймагтаа тэргүүлдэг Цагаан-Уул,
Арбулаг сумд ордог бөгөөд ундны усны чанар,
хүртээмж, аюулгүй байдалд анхаарах шаардлагатай
ба бэлчээрийн даацтай уялдуулж ашиг шим
өндөртэй, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх нь
тохиромжтой.
Үнэлгээний картын үр дүнгээр сав газрын дунд
хэсгийн ерөнхий төлөв байдал “дунд зэрэг” буюу 57.0
оноогоор “С+” үнэлгээтэй байна.
6-р зураг. Дэлгэрмөрөн голын сав газрын дунд хэсгийн төлөв
байдлын үнэлгээ
Сав газрын адаг хэсгийн төлөв байдлын үнэлгээ:
Энэ хэсэгт аймгийн төв Мөрөн хот, Бүрэнтогтох,
Төмөрбулаг, Түнэл, Тосонцэнгэл, Завханы Их-Уул
сумдын нутаг дэвсгэрийн нийт 7’685.2 км2 талбай,
Дэлгэрмөрөн голын 195 км урт хэсэг хамрагдах ба сав
газрын нийт нутаг дэвсгэрийн 32.9%-ийг эзэлнэ.
Тус дэд хэсэгт сав газар дахь гол мөрний урсац
бүрэлдэх эхийн 33.5%, УТХГН-ийн 21.3%
хамрагдана.
Энэ дэд хэсэг бол аймгийн төв оршдог, хүн амын
төвлөрөл, ус ашиглалт, мөн малын тоо толгой зэргээр
сав газрын хамгийн ачаалал ихтэй байршил юм.
Сав газрын адаг хэсэгт “Тул” загас гэсэн шалгуур
үзүүлэлт “маш муу” буюу “F” үнэлгээ авсан. Мөн
суурьшил ихтэй бүс нутаг учир “Хамгаалалтын бүс
дэх газар ашиглалт” шалгуур үзүүлэлт “муу” буюу
“D” үнэлгээ авсан. Цаашид усны сан бүхий газрын
хамгаалалтын бүсийн дэглэмийн хэрэгжилтийг
хангуулах болон сав адаг хэсэгт орох сумдад
хамрагдах гол, мөрний урсац бүрэлдэх эхийн газрыг
улсын тусгай хамгаалалтад авах шаардлагатай.
Адаг хэсэгт тааруу үнэлгээтэй гарсан “Ус
хангамжийн хүртээмж”, “АЦБ-ийн хүртээмж”,
“Бэлчээрийн даац” зэрэг анхаарал хандуулж,
ялангуяа төвлөрсөн ус хангамжийн усны чанарт
байнгын хяналт тавьж, стандартын шаардлагад
нийцүүлэх, мөн үнэлгээнд хамрагдаагүй үер усны
аюулаас сэргийлэх, хог хаягдлыг бууруулах, ногоон
байгууламжийг нэмэгдүүлж, цөлжилтийг бууруулах
арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлэх шаардлагатай.
Үнэлгээний картын үр дүнгээр сав газрын адаг
хэсгийн ерөнхий төлөв байдал “дунд зэрэг” буюу 57.9
оноотой “С+” үнэлгээтэй байна.
JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973
59
7-р зураг. Дэлгэрмөрөн голын сав газрын адаг хэсгийн төлөв
байдлын үнэлгээ
V. ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
Дэлгэрмөрөн голын сав газрын төлөв байдлын
үнэлгээний карт боловсруулсан ажлын үр дүнгээс
харахад шалгуур үзүүлэлтүүдийг үнэлэхэд
шаардагдах шинэ, үнэн зөв мэдээ мэдээллийг
бүрдүүлэхийн тулд сав газрын хэмжээнд судалгаа
хийхэд хөрөнгө санхүүжилт болон өгөгдсөн цаг
хугацаа хүрэлцэхгүй хүндрэлтэй байсан. Цаашид
аливаа сав газрын төлөв байдлын үнэлгээний картыг
боловсруулахад судалгааны хугацааг 6 сараас
доошгүй байхаар төлөвлөх, мөн боловсруулатын үе
шат 2 сараас доошгүй хугацаа шаардахаар байна.
Мөн арга зүй, аргачлалыг шинэчлэн сайжруулж,
усны мэргэжлийн байгууллагууд, мэргэжлийн
холбоодоор хэлэлцүүлэн, батлагаажуулах шаардлага
байна.
ДҮГНЭЛТ
1. Дэлгэрмөрөн голын сав газрын төлөв
байдлыг дэлхийн олон улс оронд хэрэгжүүлж байгаа
“Эрүүл гол” санаачлагын хүрээнд сүүлийн үед
өргөнөөр ашиглагдаж байгаа шинэлэг арга аргачлал,
тус аргачлалаар Монгол Улсад анх удаа Туул голын
сав газрын төлөв байдлын үнэлгээ хийсэн туршилгад
үндэслэн, үнэлгээг хийж, сав газрын төлөв байдалд
“оношилгоо” хийн, байгаль, экологийн төлөв
байдлыг тодорхойлох, сөрөг нөлөөллийг бууруулах
зөвлөмж боловсруулах, Монгол Улсын тогтвортой
хөгжлийн зорилтууд болон Дэлгэрмөрөн голын сав
газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн
төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
зорилгоор энэхүү Үнэлгээний картыг боловсрууллаа.
2. Үнэлгээний шалгуур үзүүлэлтүүдийг
Дэлгэрмөрөн голын сав газарт тулгамдаж байгаа
“Усны нөөц, чанар”, “Эрүүл мэнд”, “Засаглал,
менежмент”, “Нийгэм, эдийн засаг”, “Ландшафт,
экосистем” гэсэн 5 үндсэн асуудлын хүрээнд ТХЗ-
ууд болон Дэлгэрмөрн голын сав газрын УННМ-ийн
төлөвлөгөөний шалгуур үзүүлэлтүүдтэй уялдуулан
сонгон авч, сав газрын хэмжээнд болон сав газрын эх,
дунд, адаг гэсэн дэд хэсгүүдээр нарийвчилсан
үнэлгээ хийхэд ашигласан мэдээ, мэдээллүүд,
шалгуур үзүүлэлтүүдийн үнэлгээний үр дүн нь
цаашид бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийг
үнэлэхэд суурь мэдээ, мээдээлэл болон ашиглагдах
ач холбогдолтой.
3. Үнэлгээний картын үр дүнгээр Дэлгэрмөрөн
голын сав газрын төлөв байдал “дунд зэрэг” буюу
“С+” үнэлгээтэй гарсан бөгөөд энэ нь сав газрын
төлөв байдал ерөнхийдөө тааруухан байна гэсэн үг
юм (Хүснэгт 1).
4. Ийм тааруу үнэлгээтэй гарсан нь сүүлийн
жилүүдэд хүний үйл ажиллагааны нөлөөгөөр ДБХХ-
ны бүс нутгийн үнэлгээгээр “устаж болзошгүй”
ангилалд орсон “Тул загас” болон усны сан бүхий
газрын “Хамгаалалтын бүс дэх газар олголт”, “Ус
хангамжийн хүртээмж”, “АЦБ-ийн хүртээмж”
хангалтгүй, “Улсын тусгай хамгаалалттай газар
нутгийн эзлэх хувь болон УТХ-д авсан урсац
бүрэлдэх эх“, “Бэлчээрийн даац хэтрэлт” зэрэг
шалгуур үзүүлэлтүүд босго хэмжүүртээ хүрэхгүй,
хангалтгүй үнэлгээтэй байгаа нь нөлөөлсөн.
5. Дэлгэрмөрөн голын сав газрын төлөв
байдлын үнэлгээний карт боловсруулахад ашигласан
арга зүй аргачлалыг нь бусад сав газруудын төлөв
байдлын үнэлгээг хийхэд жишиг болгох ашиглах
боломжтой.
6. Харин үнэлгээний шалгуур үзүүлэлтүүдийг
тухайн сав газрын экосистемийн болон нийгэм,
эдийн засгийн онцлогтой уялдуулан сонгож авах нь
зүйтэй.
Үнэлгээний дэд хэсгүүдийн хувьд сав газрын эхэн
хэсэгт төлөв байдал 68.4 оноотой “В” үнэлгээтэй
байгаа бол сав газрын дунд хэсэгт үнэлгээ буурч
57.0%-тай “С+” үнэлгээтэй, сав газрын адаг хэсэгт
57.9 оноотой “С+” үнэлгээтэй байна.
JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973
60
Үндсэн
асуудал
д/д
Шалгуур үзүүлэлтийн нэр
Сав газрын дэд хэсэг
Шалгуур
үзүүлэлт
Үндсэн асуудал
Эх
Дунд
Адаг
Оноо
Үнэлгээ
Дундаж
оноо
Дундаж
үнэлгээ
Усны нөөц,
чанар
1
Сав газрын усзүйн төлөв
90.0
80.0
70.0
80.0
A-
70.0
B
2
Ундны усны чанар
67.5
65.3
80.0
70.9
B-
3
Улсын тусгай хамгаалалтад авсан
урсац бүрэлдэх эх
100.0
33.9
42.9
58.9
C+
Эрүүл мэнд
4
Ус хангамжийн хүртээмж
7.4
44.1
46.5
32.7
D
37.3
D+
5
Ариун цэврийн байгууламжийн
хүртээмж
44.8
37.0
44.2
42.0
C-
Засаглал,
менежмент
6
Сав газрын УННМ-ийн
төлөвлөгөөний хэрэгжилт
60.9
60.9
60.9
60.9
B-
50.0
C
7
Усны сан бүхий газрын
хамгаалалтын бүс
60.0
60.0
60.0
60.0
B-
8
Усны сан бүхий газрын
хамгаалалтын бүс дэх газар олголт
33.3
25.0
28.6
29.0
D
Нийгэм,
эдийн засаг
9
БНАТөлбөрийн орлого, зарцуулалт
90.1
100.0
83.5
91.2
A
73.5
B
10
Улсын тусгай хамгаалалттай газар
нутгийн эзлэх хувь
100.0
24.6
42.5
55.7
C+
Ландшафт,
экосистем
11
Бэлчээрийн даацын хэтрэлт
62.0
60.0
55.0
59.0
C+
68.6
B
12
Ойн сан бүхий газрын эзлэх хувь
100.0
100.0
100.0
100.0
A+
13
Цэвдгийн өөрчлөлт (алдрал)
97.0
82.5
77.1
85.5
A+
14
Тул загас (ДБХХ бүс нутгийн
үнэлгээ)
45.0
25.0
19.0
29.7
D
ДЭД ХЭСГИЙН ОНОО
68.4
57.0
57.9
ДЭД ХЭСГИЙН ҮНЭЛГЭЭ
B
C+
C+
САВ ГАЗРЫН НИЙТ ҮНЭЛГЭЭ
59.8
C+
Хүснэгт 1. Сав газрын төлөв байдлын үнэлгээний матриц
ЗӨВЛӨМЖ
Сав газрын төлөв байдлыг сайжруулж,
экосистемийн тэнцвэрт байдлыг цаашид урт
хугацаанд тогтвортой хадгалахын тулд дараах
зөвлөмжийг гаргаж байна. Үүнд:
1. Сав газрын хэмжээнд Усны тухай хуулийн
хэрэгжилтийг хангаж, усны сан бүхий газрын
хамгаалалтын бүс дэх газар олголт, ашиглалтыг
хязгаарлах, зөвшөөрлийг цуцлах;
2. Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн
онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн
бүсийн заагийг тэмдэгжүүлж, хамгаалалтын бүсийн
дэглэмийг мөрдүүлэх;
3. Алсын хараа 2050 урт хугацааны бодлогын
бичигт гол, мөрний урсац бүрэлдэх эхийн газрын
2025 онд 55%ийг; 2030 онд 60%; 2050 онд 75%-ийг
улсын тусгай хамгаалалтад авах зорилтын хүрээнд
сав газарт хамрагдах гол, мөрний урсац бүрэлдэх
эхийн газрыг улсын тусгай хамгаалалтад авах;
4. Ус, хөрсний бохирдлыг бууруулах ажлын
хүрээнд сум, суурин газруудад дэд бүтцийг шийдэх,
гэр хорооллын айл өрхүүдэд стандартын шаардлага
хангасан АЦБ, био-жорлон ашиглахыг бодлогоор
дэмжиж, хэрэгжилтийг хангах;
5. Усны нөөц ашигласны төлбөрийн орлогоос
усны нөөцийг хамгаалахад зарцуулах хөрөнгийн
хэмжээг нэмэгдүүлэх, түүнд тавих хяналтыг
сайжруулах, экосистем, биологийн олон янз байдлыг
хамгаалах үйл ажиллагааг санхүүжүүлэх;
6. Экологийн тэнцвэрт байдлыг хадгалахын
тулд сав газрын биологийн төрөл зүйлийн баялаг,
амьдрах орчны эмзэг байдлын судалгааг өргөжүүлэх,
хомсдол, доройтлоос хамгаалах, урьдчилан
сэргийлэх;
7. Дэлгэрмөрөн голын сав газарт бэлчээрийн
даацыг хэтрүүлэхээс сэргийлэх, бүрэн бүтэн байгаа
экосистем (цэвдэгтэй), урсац бүрэлдэх эхийг
хамгаалах, цэвдгийн гэсэлтээс урьдчилсан сэргийлэх,
ирээдүй тулгарч болзошгүй эрсдэлийг даван туулах
арга хэмжээг төлөвлөж, хэрэгжүүлэх;
8. Сав газарт шинээр худаг ус гаргах,
усалгаатай тариалан эрхлэх зөвшөөрлийг байгаль
орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний дүгнэлтэд
үндэслэн шийдвэрлэх;
JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973
61
9. Сав газрын хэмжээнд цэвдгийн тархалт
элбэгтэй учир ундны болон бэлчээрийн ус
хангамжийн худаг гаргахаас өмнө мэргэжлийн
байгууллагаар инженер геологи, цэвдгийн
нарийвчилсан судалгаа хийлгэж, цэвдгийн тархалт,
гүн, мөсний агууламж, температурыг
тодорхойлуулах, өрөмдлөгийн дараа тусгай
тоноглолоор тоноглох, хөлдөхөөс урьдчилан
сэргийлэх, байнгын хэвийн ажиллагаатай байлгах
арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
10. Сав газар дахь гадаргын болон газрын доорх
усны нөөц, чанарын хяналт- шинжилгээний сүлжээг
өргөжүүлэх ажлыг оновчтой зохион байгуулах,
мэдээ, мэдээллийн боловсруулалтын чанарыг
сайжруулах;
11. Дэлгэрмөрөн голын сав газрын УННМ-ийн
төлөвлөгөөний хэрэгжилтэнд талуудын оролцоог
нэмэгдүүлж, хамтын ажиллагааг сайжруулах,
харилцан мэдээ, мэдээллээр хангах, цаашид хийх
төлөвлөлтөнд төлөв байдлын үнэлгээний үр дүн,
зөвлөмжийг ашиглах, уялдуулах;
12. Уур амьсгалын өөрчлөлт, хуурайшил,
агаарын температурын дулааралт зэрэг хоорондоо
хамааралтай хүчин зүйл цаг хугацаа орон зайн хувьд
давхцаж тохиолдох нь сав газрын экосистемийг
доройтуулах учир ууршилтыг багасгах,
хуурайшилтаас урьдчилан сэргийлэх, дасан зохицох
арга хэмжээг эртнээс авч хэрэгжүүлэх;
13. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хур
тунадас нэмэгдэж байгаатай холбоотой цас мөсний
хайлсан усыг нам доор газарт хуримтлуулах, хөв
цөөрөм байгуулах бичил төслүүдийг турших, үерийн
эрсдэлийг даван туулах чадварыг нэмэгдүүлэх,
үерийн усны хуримтлал үүсгэх;
14. Тэрбум мод хөдөлгөөний хүрээнд түймэрт
өртсөн, хөнөөлт шавжид нэрвэгдсэн бүсэд ойн нөхөн
сэргээлт хийх, сум суурин газрын ногоон
байгууламжийг нэмэгдүүлэх;
15. Сав газрын хэмжээнд биологийн олон янз
байдлын нарийвчилсан судалгааг зохион байгуулж,
ховор зүйлүүд амьдардаг чухал байршилтуудыг
илрүүлж хамгаалах;
16. Биологийн олон янз байдлын эмзэг, ач
холбогдол бүхий газрууд, мөн ТХГН-тай ойр
байршилд шинээр худаг гаргахгүй байх, аж ахуйн
зориулалтаар газар олгохгүй байх;
17. Нутгийн иргэдэд байгаль хамгаалал,
биологийн олон янз байдлын талаар мэдээлэл өгөх,
холбогдох хууль эрх зүйн мэдлэг эзэмшүүлэх,
байгаль хамгааллын санаачилгыг нь дэмжих;
18. Бэлчээрийн даац буюу сав газрын ургамлан
бүрхэвчийн доройтлоос сэргийлэхийн тулд малын
тоо толгойг бэлчээрийн даацтай уялдуулан зохистой
хэмжээнд барих, өндөр ашиг шим, чанар бүхий
малын эрчимжсэн аж ахуйг түлхүү дэмжих бодлогыг
хэрэгжүүлэх;
19. Аялал жуулчлал, ТХГН-ийн онгон,
хамгаалалтын бүс дотор бэлчээрийн малын тоо
толгойг хязгаарлах;
20. Аялал жуулчлалын үйл ажиллагааг нутгийн
иргэдэд түшиглэсэн, нүүдэлчдийн соёл, ахуй, зан
заншлыг сурталчилж, байгаль орчинд ээлтэй
хэлбэрээр зохион байгуулах.
АШИГЛАСАН МАТЕРИАЛ, НОМ ЗҮЙ
[1] P ac i ione s Guide o De eloping Ri e Basin Repo Ca ds,
Simon Cos anzo, Michele Thieme and o he , Uni e si y o
Ma yland Cen e o En i onmen al Science, 2017.
[2] Сав газрын үнэлгээний картыг хөгжүүлэх (дадлагажигчдын
гарын авлага), Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн
Монгол дахь хөтөлбөрийн газар, 2018 он.
[3] Дэлгэрмөрөн голын сав газрын усны нөөцийн нэгдсэн
менежментийн төлөвлөгөөний суурь судалгааны тайлан,
2025 он, Г.Долгорсүрэн, Б.Оюунболд болон бусад.
[4] Туул голын төлөв байдлын үнэлгээний карт, Г.Долгорсүрэн,
Б.Оюунболд, бусад, Туул голын сав газрын захиргаа,
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь
хөтөлбөрийн газар, 2019 он.