scieee AI-readable full text Open interactive document viewer

STANDARD DESIGN AND COST ESTIMATION METHODOLOGY FOR CONSTRUCTING POND IN PLAT AREAS (ЗАДГАЙ ТАЛБАЙД УХЛАГА, ОВООЛГООР ХӨВ ЦӨӨРӨМ БАЙГУУЛАХ БООМТЫН НЭГ МАЯГИЙН ЗУРАГ ТӨСӨЛ, ТӨСВИЙГ ТООЦОХ АРГАЧЛАЛ)

Munkhtur, Batsukh; Badarch, Khasbaatar; Saranchimeg, Batsukh; Dorjpalam, Od

Abstract

Урсацын хэмжээ нь багассан, бэлчээр сайтай боловч гадаргын усны сүлжээ муутай бүс нутагт бэлчээрийг усжуулах, бороо цасны усыг хуримтлуулж мал аж ахуйг усаар тогтвортой хангах, бага хэмжээтэй талбайн усалгааг хийх зорилгоор тухайн орон нутгийн байгаль цаг уур, орчин нөхцөлд зохицсон инженерийн хийцтэй хөв, цөөрмүүдийг шинээр бий болгож ашиглах нь орон нутаг болон иргэд, аж ахуй нэгжүүдэд ихээхэн ашиг тустай бүтээн байгуулалт юм. Сүүлийн жилүүдэд хөв цөөрөм байгуулж ашиглах талаар олон улсын болон дотоодын байгууллага, аймаг орон нутгийн удирдлага, байгаль орчны байгууллагууд нэлээд идэвх санаачилгатай ажиллаж байна. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газраас санаачлан хэрэгжүүлж буй гадаргын усыг хуримтлуулж ашиглах, Нэг сум-Нэг нуур (333 хөв цөөрөм) ажлын хүрээнд хөв, цөөрөм байгуулж ашиглахад шаардагдах хөрөнгө оруулалтын хэмжээг урьдчилсан байдлаар тогтоох зорилгоор задгай талбайд ухлага, овоолгонд байгуулах хөв, цөөрмийн нэг маягийн боомтын зургийг боловсруулж нэгж талбайд ноогдох зардалыг тооцсон юм.

Full text

JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973 73 DOI: 10.5281/zenodo.17530495 STANDARD DESIGN AND COST ESTIMATION METHODOLOGY FOR CONSTRUCTING POND IN PLAT AREAS Munkhtur Batsukh1, Badarch Khasbaatar 2 Saranchimeg Batsukh 3 Dorjpalam Od 4 Contact: [email protected] Abstract: In regions with reduced runoff, good pasture conditions, but poor surface water networks, it is highly beneficial to construct and utilize engineered ponds and reservoirs adapted to local natural, climatic, and environmental conditions. These structures collect rainwater and snowmelt to provide a stable water supply for livestock and enable small-scale irrigation. Such developments bring significant benefits to local communities, citizens, and enterprises. In recent years, both international and domestic organizations, as well as provincial and local governments and environmental agencies, have been actively promoting the construction and use of ponds and reservoirs. As part of the Government Implementing Agency – the Water Authority’s initiative to collect and utilize surface water under the “One Soum – One Lake (333 Ponds and Reservoirs)” program, a standard dam design for excavation and embankment ponds constructed in open areas has been developed. This design serves to preliminarily determine the required investment and estimate the unit cost per area for constructing such ponds and reservoirs. Received: 13 October 2025; Accepted: 1 November 2025 ЗАДГАЙ ТАЛБАЙД УХЛАГА, ОВООЛГООР ХӨВ ЦӨӨРӨМ БАЙГУУЛАХ БООМТЫН НЭГ МАЯГИЙН ЗУРАГ ТӨСӨЛ, ТӨСВИЙГ ТООЦОХ АРГАЧЛАЛ Батсүхийн Мөнхтөр1, Хасбаатарын Бадарч2, Батсүхийн саранчимэг3, Одын доржпалам4 1Монгол улс, Улаанбаатар, ШУА-ийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэн, Усны нөөц, ус ашиглалтын салбар Холбоо барих зохиогчийн и-мэйл хаяг: [email protected] Хураангуй: Урсацын хэмжээ нь багассан, бэлчээр сайтай боловч гадаргын усны сүлжээ муутай бүс нутагт бэлчээрийг усжуулах, бороо цасны усыг хуримтлуулж мал аж ахуйг усаар тогтвортой хангах, бага хэмжээтэй талбайн усалгааг хийх зорилгоор тухайн орон нутгийн байгаль цаг уур, орчин нөхцөлд зохицсон инженерийн хийцтэй хөв, цөөрмүүдийг шинээр бий болгож ашиглах нь орон нутаг болон иргэд, аж ахуй нэгжүүдэд ихээхэн ашиг тустай бүтээн байгуулалт юм. Сүүлийн жилүүдэд хөв цөөрөм байгуулж ашиглах талаар олон улсын болон дотоодын байгууллага, аймаг орон нутгийн удирдлага, байгаль орчны байгууллагууд нэлээд идэвх санаачилгатай ажиллаж байна. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газраас санаачлан хэрэгжүүлж буй гадаргын усыг хуримтлуулж ашиглах, Нэг сум-Нэг нуур (333 хөв цөөрөм) ажлын хүрээнд хөв, цөөрөм байгуулж ашиглахад шаардагдах хөрөнгө оруулалтын хэмжээг урьдчилсан байдлаар тогтоох зорилгоор задгай талбайд ухлага, овоолгонд байгуулах хөв, цөөрмийн нэг маягийн боомтын зургийг боловсруулж нэгж талбайд ноогдох зардалыг тооцсон юм. Түлхүүр үг: Нэг маягийн боомт, хөв цөөрмийн хөрөнгө оруулалт, ухлага овоолго. I. ОРШИЛ Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хуурай бүс нутгийн усны нөөцийг зохистой ашиглах асуудлаар олон оронд судалгаа явуулж ус хураах арга техникийг нэвтрүүлэх асуудлаар сургалт семинар зохион байгуулан аргачлал заавар гаргаж улс бүрийг өөрийн орны байгаль цаг уурын онцлогт тохирсон арга ажиллагаа явуулахыг уриалсаар байна [1]. Байгаль цаг уурын өөрчлөлтийн улмаас сүүлийн жилүүдэд гол горхи ширгэх, усны нөөц хомсдох, гэнэтийн болон аадар борооны давтамж нэмэгдэх, цас зудын аюулж болж шар усны үер тохиолдох нь ихсэж байна. Нэг талаас ус ашиглалтын хэрэгцээ, нөгөө талаас ус хурах талбайг тодорхойлох түүнээс хэчнээн хэмжээний урсац бүрдэх болон ус хурах арга технологийг шийдвэрлэх, улмаар нөөцөлсөн усаа зохистой ашиглах нийлмэл олон ажлын бүрдэл юм. Ус хурах талбай гэдэг нь байгалийн усны хагалбараар хязгаарлагдсан, голын эхээс түүний адаг хүртэлх бүх нутаг дэвсгэрийг хэлнэ. Ус хуримтлуулах ажлыг усны эх үүсвэрийн нөхцөлөөр нь үндсэн гурван аргад хувааж үздэг. 1. Гадаргын усны нөөцийг тухайлбал том, жижиг голуудын урсацыг орон зай, цаг хугацааны хүчин зүйлийг тооцож жил, улирал, сарын тохируулгатай тодорхой эзлэхүүнтэй хиймэл нуур, JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973 74 хөв цөөрөм, хүнхээл байгуулан хуримтлуулж ашиглах 2. Гадаргын усны нөөцгүй хуурай бүс нутагт бороо, үер, цасны усыг хуримтлуулан хөв цөөрөм байгуулж байгаль орчны доройтлыг нөхөн сэргээж, мал амьтны усан хангамжийг шийдвэрлэх 3. Ус хурах талбай зохион байгуулах замаар бороо, цасны урсацыг нэг цэгт төвлөрүүлэн хөрсөнд шингээж зэргээр ашигладаг Хөв, цөөрөм нь тусгай тоног төхөөрөмж /насос/, цахилгааны эх үүсвэр, түлш шатахуун, байшин барилга шаарддаггүй, элс хайрга, шавар, чулуу гэх мэт орон нутгийн барилгын материал ашиглаж болохуйц энгийн хийцтэй байдаг нь байгуулахад өртөг зардлын хувьд хямд төсөр ашиглахад хялбар юм. Хөв, цөөрөм нь хур борооны болон хайлсан ус бага урсацтай сайр, гуу жалга, тасарч ширгэдэг жижиг гол горхины голдирол дээр ус хуримтлуулах сан, илүүдэл ус халиах суваг зэргээс бүрдэх гидротехникийн хялбар байгууламж юм. Бэлчээр усжуулах, мөн бага талбайтай ногооны талбайг услах зорилгоор байгуулж байгаа хөв, цөөрмийн үр ашигтай, найдвартай ажиллах үндсэн зарчим нь түүний байршлыг зөв сонгох асуудал юм. Хөв, цөөрөм байгуулж ашиглах газрыг сонгохдоо дараах хүчин зүйлсийг харгалзан үзэх хэрэгтэй. Үүнд: 1. Бэлчээр болон усалгаанд ашиглах боломж 2. Сайр болон голдирлоор хур бороо, цасны ус урсах нөхцөл 3. Ус зүйн судалгаа 4. Ус хурах талбайн хэмжээ 5. Сайр болон голдирлын ерөнхий хэвгий 6. Сайр болон голдирлын дундаж өргөн, гүн 7. Сайр болон голдирлын хөрс, гидрогеологийн нөхцөл 8. Хөндлүүр сонгосон эргийн тогтворжилт зэрэг зүйлсийг мэдэж судалсан байх шаардлагатай [2]. Хөв, цөөрөм байгуулах газрын сонголт хийхэд шороон далан, ус хуримтлуулах сан болон илүүдэл ус халиах сувгийн байршлыг оновчтой сонгох асуудал юм. Шороон даланг сайр, гуу жалга, голдирлын аль болох нарийссан хэсэгт, хоёр талын эрэг тогтворжилт сайтай, хайр, сайрга болон хадан хөрстэй газарт байгуулах нь тохиромжтой. Харин ус хуримтлуулах сан байгуулах газар нь дагуугийн ерөнхий хэвгий багатай, гүн биш, хөндлөн огтлолын хувьд нэлээд өргөн, тогоо хэлбэртэй, мөн усны шүүрэлт бага байх шавар,шавранцар хөрстэй байвал илүү тохиромжтой. Усан сан байгуулж ус хуримтлуулж байгаа нөхцөлд түүний бат бөх аюулгүй ажиллах үндсэн шаардлага бол илүүдэл ус халиагуурыг байгуулах явдал юм. Илүүдэл ус халиагуурын байршлыг сонгохдоо тухайн газрын өндөржилт, шороон далан болон ус хуримтлуулах сангийн байрлал, үерийн усны хүрэх түвшин зэрэгтэй уялдуулахын зэрэгцээ түүний угаагдахгүй байх нөхцөлийг хангах, мөн газар шорооны ажил аль болох бага байхаар төлөвлөх хэрэгтэй юм [3]. 1-р зураг. Хөв цөөрмийн ерөнхий төлөвлөгөөний схем II. ЗУРАГ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ НӨХЦӨЛ ШААРДЛАГА 1. Ус зүйн тооцоо судалгаа хийх арга JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973 75 DOI: 10.5281/zenodo.17530495 Задгай талбайд ухлага овоолгоор хөв цөөрөм байгуулах боомтын зургийг боловсруулах анхны шаардлага нь бороо цасны усыг хуримтлуулах, урсац нь багасаж байгаа булаг, горхины усыг хаших байгуулах замаар хийх учраас ус зүйн тооцоог ажиглалт судалгаагүй голын их өнгөрөлтийг тооцох аргаар хийвэл тохиромжтой гэж үзсэн. Ажиглалт судалгаагүй голын их өнгөрөлтийг тооцох тухай: Ажиглалтын мэдээгүй тохиолдолд тухайн гол, сав газрын уур амьсгал, дүрс зүй, физик газарзүйн хүчин зүйлсээс хамаарсан эмпирк томъёогоор тооцно. Үерийн их өнгөрөлтийг тооцох эмпирк томъёо, аргыг ерөнхийд нь 3 ангилна. Үүнд: 1. Үерийн их өнгөрөлтийн модуль ус хурах талбайн хэмжээ нэмэгдэхийн хэрээр буурах зүй тогтолд үндэслэсэн буурцын томъёо. 2. Хур борооны хамгийн их эрчимшил, түүний цаг хугацааны зайц нэмэгдэхийн хэрээр буурах зүй тогтолд үндэслэлсэн хур борооны хязгаарын эрчимшлийн арга 3. Эзэлхүүний томъёо буюу үерийн их өнгөрөлт ба үерийн гидрографийн хэлбэр, үргэлжлэх хугацаа, эзэлхүүн болон давхраанаас хамаарсан томъёо гэж ангилна. Буурцын зүй тогтол дээр үндэслэсэн томъёонууд нь зөвхөн үерийн их өнгөрөлтийн утгыг тооцох бол эзэлхүүний томъёо, арга загваруудаар үерийн гидрографыг тооцох, байгуулах боломжтой. Ажиглалт судалгаагүй 200 км2 хүртэлх ус хурах талбайтай жижиг гол хуурай сайрын хур борооны үерийн хамгийн их өнгөрөлтийн тооцоог хур борооны хязгаарын эрчимшлийн доорх аргаар тооцно. Q1% = q′1%··H′1%·δ·1%·F (1) Үүнд: • Q1%-1%-ийн хангамшилтай их өнгөрөлт, м3, • q′1% - 1% - ийн хангамшилтай их урсацын модуль, л/(с·км2), • - урсацын итгэлцүүр, • H′1% - 1%-ийн хангамшилтай хоногийн хамгийн их хур тунадас, мм • δ - нуур, ой, намгийн урсацын зохицуулалтын итгэлцүүр, • 1%-1 %-ийн хангамшлын өнгөрөлтийг бусад хангамшилд шилжүүлэх итгэлцүүр, • F - ус хурах талбай, км2. Урсацын их өнгөрөлтийн модулийг /q′1%/ тодорхойлоход шаардагдах голдрилын хэлбэрзүйн итгэлцүүр /Фг/ болон ус хурах талбайн хажуу бэлээр ус урсах хугацааг /tх.б./ дараах томьёогоор тодорхойлж болно. Фг=1000 L ℵг∗ 𝐼гℵ·F0.25 · ·H1%0.25 (2) Үүнд: • L - тухайн чиглэл хүртэлх үндсэн сайрын урт, км, • ℵг-сайр, горхины голдрил, татмын адраашлын итгэлцүүр, • Iг - гол ба сайрын дундаж хэвгий, ‰. Ус хурах талбайн хажуу бэлээр ус урсах хугацааг /tхб/ тодорхойлоход шаардагдах хажуу бэлийн хэлбэр зүйн тодорхойлолтыг /Фхб/ доорх томьёогоор тодорхойлов. Фх.б. =1000·ē0.5 𝑛х.б.·Iх.б.0.25· ·H1%0.25 (3) ē = F 1.8·(l + L) (4) Үүнд: • ē - ус хурах талбайн хажуу бэлийн дундаж урт, км, • nх.б.- хажуу бэлийн адраашлын итгэлцүүр, • Iх.б. - сав газрын дундаж хэвгий, ‰, • l – цутгал сайрын уртын нийлбэр, км Сайрын ус хурах талбайн хажуу бэлийн хэвгийг дараах тэгшитгэлээр тодорхойлно. Iх.б. =∆·𝑖 F (5) Үүнд: • ∆-өндрийн ижил шугам хоорондын өндөр, м, • 𝑖ус хурах талбайн өндрийн ижил шугамын уртын нийлбэр, Үерийн урсацын итгэлцүүрийг дараах томьёогоор тодорхойлов. =С2·0 (F+1)𝑛6 · (Iх.б. 50 )𝑛5 (6) Үүнд: • С2 - хөрсний бүтцээс хамаарах итгэлцүүр, • о - F=10 км2, • Iх.б. = 50 байх үеийн урсацын итгэлцүүр, • n6 - хөрсний бүтцээс хамаарах итгэлцүүр, • n5 - уур амьсгалаас хамаарсан итгэлцүүр. Хур борооны эрчимшлийн аргаар янз бүрийн хангамшилтай их урсацыг тооцоход шаардагдах их урсацын модуль, урсацын итгэлцүүр, нуур, ой, намгийн урсацын зохицуулалтын итгэлцүүр, хажуу бэлийн адраашлын итгэлцүүр, цутгал сайрын уртын нийлбэр, хуурай сайруудын голдрил, татмын адраашлын итгэлцүүр, өндрийн ижил шугам хоорондын өндөр, ус хурах талбайн өндрийн ижил шугамын уртын нийлбэр, хөрсний бүтцээс хамаарах итгэлцүүр, уур амьсгалаас хамаарсан итгэлцүүр зэргийг сайруудын сав газарт тодорхойлно. Энэ аргаар хур борооны үерийн их урсацын тооцоог гаргахын тулд хоногийн хамгийн их тунадасны хангамшлын тооцоо хийх шаардлагатай байдаг [4]. JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973 76 II.2. Хөв цөөрөм байгуулах боомтын нэг загварын зургийг ашиглах, хэрэглэх Хөв цөөрөм байгуулах тохиромжтой газар нь урсгал ус (бага зэрэг), гол горхи, булгийн усыг ашиглах ингэснээр тухайн хөв цөөрөм байнгын устай байх нөхцөлийг бүрдүүлэх юм. Мөн хур бороо болон шар усны үерийн усыг хуримтлуулах бүрэн боломжтой байдаг. Байгалийн хонхор газар эсвэл голоос дөхүүлэх сувгаар (өөрийн урсгалаар) алсын зайд усыг шилжүүлэн татах, задгай талбайд (зохиомлоор) ухлага, овоолгонд хөв цөөрөм байгуулж усыг хуримтлуулах, ашиглах боломжтой байдаг. Бага урсацтай гол, горхийг ашиглан хөв цөөрөм байгуулах: Гол горхи, тухайн газар орны нөхцөлд тааруулан H=1.5-2.5м хүртэл өндөртэй усны гүн Hгүн=0.75-1.5м хүртэл гүнтэй байхаар тооцож хөндлүүрийг сонгох хэрэгтэй. Хөндлүүр сонгохдоо жижиг гол горхи, урсгал усны тохиромжтой байрлалыг нүдэн баримжаагаар олж улмаар хэмжилт хийж боомтын (далангийн) урт, өндрийг тооцох хэрэгтэй. Булгийн усыг ашиглаж хөв цөөрөм байгуулах: Булгийн усыг ашиглан хөв цөөрөм байгуулахдаа тухайн орчны нөхцөлд тааруулах, H=1.5-2.5м хүртэл өндөртэй усны гүн Hгүн=0.75-1.5м хүртэл гүнтэй байхаар тооцож хөндлүүрийг сонгох хэрэгтэй. Сонгосон хөндлүүр болон усан толион үүссэн талбай нь булгийн эх болон хашаалсан талбайг хөндөхгүй байхаар тооцох хэрэгтэй. Байнгын урсацтай булаг өвлийн улиралд хөлдөхгүй халиа тошин үүсдэг тул тухай булгийн орчныг оруулахгүй байхаар (зайтай) тооцож хөндлүүрийг сонгох шаардлагатай. Хур бороо, шар усны үерийн усыг хуримтлуулж хөв цөөрөм байгуулах: Шар усны үер болон хур борооны үерийн усыг хуримтлуулахдаа тухайн орчны нөхцөлд тохируулан хөндлүүрийг сонгох хэрэгтэй. Байгалийн хонхор газарт усыг хуримтлуулах: Голоос дөхүүлэх сувгаар ус татаж байгалийн хонхор газарт усыг ашиглан хуримтлуулан ашиглах боломжтой байдаг. Энэ нөхцөлд тухайн хонхор газрын хэлбэр, гүнээс хамааран усны эзэлхүүн хэмжээг тодорхойлох боломжтой. Задгай талбайд (зохиомлоор) ухлага, овоолгонд хөв цөөрөм байгуулах: Усны хэрэгцээтэй газарт голоос дөхүүлэх сувгаар ус татаж задгай талбайд ухлага, овоолгонд хөв цөөрөм байгуулах боломжтой. Малын усалгаа, бага талбайд тариа ногоо тарьж усалгаа хийх үед усны эх үүсвэр зайтай нөхцөлд энэ аргыг ашиглах боломжтой. Голоос дөхүүлэх сувгаар ус татаж бүтэн ухлага, хагас ухлага, овоолгонд далан байгуулж усыг хуримтлуулах боломжтой юм. Тухайн газар нутгийн онцлог, байгалийн нөхцөлөөс шалтгаалан задгай талбай ус хуримтлуулах боомтын хэлбэр хэмжээг тохируулах боломжтой. Усан сангийн далангийн дээд налууд шүүрэлтээс хамгаалах зорилгоор геомембран (t=1.5мм), геотекстилийг (t=1.0мм) элсэн бэлтгэлийн хамт дэвсэж, шүдэнд хийж өгнө. Мөн дээд налууд шавар шавранцар үе наах t=0.10м бэхэлж өгнө. Усан сангийн далангийн хярд t=0.1м зузаан хайрган асгаасаар хучиж өгнө. Доод налууд (1:4.0) ургамлан хөрсөөр хучиж олон настын үр цацаж өгөх хэрэгтэй. Дөхүүлэх сувгийн хийцийг ухлаганд хийж чулуун доторлогоотой байхаар төлөвлөв. Дөхүүлэх сувгийн ёроолын өргөнийг b=0.3м, 0.5м, гүнийг h=0.3м, 0.5м, L=100.0м байхаар ажлын хэмжээг тооцож төсөвт тусгаж өгсөн болно. Нэг загварын зургаар боомтын хярын өргөн, их биеийн хийцийг тодорхой болгож өгсөн. Боомтын хярын урт, өндрөөс хамааруулан тухайн боомтыг барьж байгуулах төсөвт өртгийг (ойролцоогоор) тодорхойлох боломжтой болж байна. JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973 77 2-р зураг. Хөв цөөрмийн шороон боомтын нэг загварын хөндлөн огтлол 3-р зураг. Хөв цөөрмийн шороон боомтын нэг загварын дагуугийн зүсэлт JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973 78 4-р зураг. Шороон боомтын урт, өндөрт хамаарах /овоолгонд/ хөрөнгө оруулалтын характеристик НЭГ МАЯГИЙН ХӨНДЛӨН ОГТЛОЛТОЙ /ОВООЛГОНД БАРИГДАХ/ БООМТЫН 1М-ИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 1-Р ХҮСНЭГТ № Боомтын өндөр, м 1м-ийн хөрөнгө оруулалт, сая төгрөг 1 H=2.5 м 2 625 000 2 H=2.0 м 2 300 000 3 H=1.5 м 1 950 000 Тайлбар: Төсөллөж буй боомт нь овоолгонд баригдахаар тооцож, боомтын нэг маягийн хөндлөн огтлолыг хэмжээг b=4.0м, m1=3.0, m2=4.0, h=1.5–2.5 м байх үед ажлын хэмжээг тооцоолж боомтын урт болон өндрөөс хамаарах хөрөнгө оруулалтын характеристикыг 4-р зурагт харуулав. НЭГ МАЯГИЙН ХӨНДЛӨН ОГТЛОЛТОЙ /ОВООЛГОНД БАРИГДАХ/ БООМТ БАЙГУУЛАХ ГАЗРЫН ЗАЙНААС ХАМААРСАН ИТГЭЛЦҮҮР, N 2-Р ХҮСНЭГТ Итгэлцүүр, n 1.00 1.02 1.04 1.06 1.08 1.10 1.12 1.14 Зай, км 10-100 101-200 201-400 401-600 601-800 801-1000 1001-1200 1201-1500 НЭГ МАЯГИЙН ХӨНДЛӨН ОГТЛОЛТОЙ /ОВООЛГОНД БАРИГДАХ/ БООМТЫН ӨРТГИЙН ТОВЧОО /ЖИШЭЭ/ 3-Р ХҮСНЭГТ Овоолгонд баригдах боомтын өртгийн товчоо, L=100.0м № Зардалын нэр H=2.5 м H=2.0 м H=1.5 м 1 Ажиллах хүч 58,015,987 60,679,200 43,216,366 2 Материал 61,086,595 49,679,549 32,726,663 3 Машин, механизм 1,416,171 12,124,151 8,210,484 4 Тээвэр 14,556,481 11,207,553 7,319,417 Шууд зардал 135,075,234 133,690,453 91,472,930 5 Нэмэгдэл зардал /74.7/ 22,141,244 23,157,633 16,493,111 6 Ашиг /15%/ 25,490,471 23,527,213 16,194,906 Барилга угсралтын дүн 182,706,949 180,375,299 124,160,947 7 НӨАТ /10%/ 18,270,695 18,037,530 12,416,095 8 Нормчлолын сан /0.18%/ 328,873 324,676 223,490 Дүн 201,306,516 198,737,504 136,800,531 9 Захиалагчийн техник хяналтын зардал /2%/ 3,654,139 3,607,506 2,483,219 10 Инженер хайгуул, зураг төслийн дүн 50,000,000 50,000,000 50,000,000 11 Зураг төсөл зохиогчийн хяналтын зардал /1%/ 1,827,069 1,803,753 1,241,609 Дүн 256,787,725 254,148,763 190,525,360 12 Магадлашгүй ажил /10%/ 5,481,208 5,411,259 3,724,828 13 Бусад нэмэлт зардал - - - Дүн 262,268,933 259,560,022 194,250,188 - 50.00 100.00 150.00 200.00 250.00 300.00 350.00 400.00 450.00 500.00 550.00 600.00 020 40 60 80 100 120 140 160 180 200 Хөв цөөрөм байгуулах өртөг, сая ₮ Боомтын урт, м H=2.5м H=2.0м H=1.5м JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973 79 5-р зураг. Хөв цөөрмийн дөхүүлэх сувагтай нэг загварын зураг 6-р зураг. Дөхүүлэх сувгийн ёроолын өргөн, гүнээс хамаарах хөрөнгө оруулалтын характеристик НЭГ МАЯГИЙН ХӨНДЛӨН ОГТЛОЛТОЙ ДӨХҮҮЛЭХ СУВГИЙН L=100М-ИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 4-Р ХҮСНЭГТ № Сувгийн хэмжээ, м 100м-ийн хөрөнгө оруулалт, сая төгрөг 1 h=0.3м, b=0.3м 3 720 000 2 h=0.5м, b=0.5м 5 896 000 Тайлбар: Төсөллөж буй дөхүүлэх сувгийг цементэн зуурмагтай чулуун өрлөгөн хийцтэй байхаар тооцов. Дөхүүлэх сувгийн ёроолын өргөн, өндрийг 2 хувилбараар төсвийг тооцлоо. Дөхүүлэх сувгийн нэг маягийн хөндлөн огтлолыг хэмжээг b=0.3, 0.5м, h=0.3, 0.5м байх үед ажлын хэмжээг тооцоолж L=100.0м уртын төсөвт өртгийг тооцлоо. НЭГ МАЯГИЙН ХӨНДЛӨН ОГТЛОЛТОЙ ДӨХҮҮЛЭХ СУВГИЙН ГАЗРЫН ЗАЙНААС ХАМААРСАН ИТГЭЛЦҮҮР, N 5-Р ХҮСНЭГТ Итгэлцүүр, n 1.00 1.02 1.04 1.06 1.08 1.10 1.12 1.14 Зай, км 10-100 101-200 201-400 401-600 601-800 801-1000 1001-1200 1201-1500 - 20.00 40.00 60.00 80.00 100.00 120.00 140.00 - 10.00 20.00 30.00 40.00 50.00 60.00 70.00 80.00 90.00 100.00 110.00 120.00 0 100 200 300 400 500 600 700 800 900 1000 1100 1200 1300 1400 1500 1600 1700 1800 1900 2000 2100 Дөхүүлэх суваг барих өртөг, сая ₮ Дөхүүлэх сувгийн урт, м H=0.3м, b=0.3м H=0.5м, b=0.3м JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973 80 7-р зураг. Хөв цөөрмийн хөндлүүрийн сонголтууд 8-р зураг. Задгай талбайд ухлага, овоолгоор баригдах нэг загварын хөндлөн огтлол (Hовоолго=1.5м, Hухлага=1.0м) JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973 81 9-р зураг. Задгай талбайд ухлага, овоолгоор баригдах шороон боомтын ухлага, овоолгын гүнээс хамаарах хөрөнгө оруулалтын характеристик НЭГ МАЯГИЙН ХӨНДЛӨН ОГТЛОЛТОЙ ЗАДГАЙ ТАЛБАЙД УХЛАГА, ОВООЛГООР БАРИГДАХ ШОРООН БООМТЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 6-Р ХҮСНЭГТ № Ухлага овоолгын хэмжээ, м 1м-ийн хөрөнгө оруулалт, сая төгрөг 1 Hово=1.5м, Нух=1.0м 2 196 000 2 Hово=1.0м, Нух=1.5м 2 307 600 Нэг маягийн хөндлөн огтлолтой ухлага, овоолгоор баригдах шороон боомт байгуулах газрын зайнаас хамаарсан итгэлцүүр, n 7-р хүснэгт Итгэлцүүр, n 1.00 1.02 1.04 1.06 1.08 1.10 1.12 1.14 Зай, км 10-100 101-200 201-400 401-600 601-800 801-1000 1001-1200 1201-1500 III. ҮР ДҮН Задгай талбайд ухлага, овоолгоор хөв цөөрөм байгуулах боомтын нэг загварын зураг төслийг боловсруулснаар хөв цөөрөм байгуулах хөрөнгө оруулалтын тооцоог урьдчилсан байдлаар гаргах боломжтой болох юм. Хөв цөөрөм байгуулах боломжтой талбайд эхний ээлжинд механик хэмжилт хийх. Тухайн газрын хэвгий болон хотгор гүдгэрт тааруулан хэмжилт хийж төлөвлөж буй хөв цөөрмийн далангийн урт, далангийн өндрийг тодорхойлж улмаар нэг загварын зураг, характеристикаас хөрөнгө оруулалтын өртгийг тодорхойлох боломжтой болох юм. Гарсан үр дүнгээ (мөнгө) хөв цөөрөм байгуулах боломжтой газар нутгийн зайнаас хамааруулан (n) итгэлцүүрийг ашиглан тээврийн зайг нэмж тооцож хэрэглэнэ. ДҮГНЭЛТ Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газраас санаачлан хэрэгжүүлж буй гадаргын усыг хуримтлуулж ашиглах, Нэг сум-Нэг нуур (333 хөв цөөрөм) аяны хүрээнд сүүлийн жилүүдэд хөв цөөрөм байгуулах сонирхолтой хувь хүмүүс, албан байгууллага, аймаг сумдын удирдлага, мэргэжлийн холбогдох байгууллагууд, гадаад дотоодын хөрөнгө оруулагчид нэмэгдэж байгаа. З адгай талбайд ухлага, овоолгоор хөв цөөрөм байгуулах боомтын нэг загварын зураг төслийг ашиглан байршил сонгох аргачлал, хөрөнгө оруулалтын тооцоог гаргах, төлөвлөх бүрэн боломжтой болж байна. АШИГЛАСАН МАТЕРИАЛ, НОМ ЗҮЙ [1] ШУТИС, Усны барилга байгууламжийн судалгаа хөгжлийн төв, “Хөв цөөрмийн нэг загварын зургийн холболт хийх аргачлал” тайлан. УБ, 2024 [2] Л.Жанчивдорж. “Бороо, үерийн ус хураах, ашиглах практикийн зарим асуудал” УБ, 2008 [3] Б.Мөнхтөр.“Хөв цөөрөм байгуулах боломжийн судалгаа, Сэлбэ голын жишээн дээр” магистрын дипломын төсөл, УБ, 2015 [4] Г.Даваа. “Монгол орны гадаргын усны горим, нөөц” УБ, 2015 [5] Б.Мөнхтөр. “Задгай талбайд ухалга, овоолгоор хөв цөөрөм байгуулах боомтын хөндлөн огтлолын нэг загварын зураг төсөл боловсруулах” тайлан. УБ, 2022 - 50.00 100.00 150.00 200.00 250.00 300.00 350.00 400.00 450.00 500.00 550.00 600.00 650.00 700.00 750.00 800.00 850.00 900.00 950.00 1,000.00 0 20 40 60 80 100 120 140 160 180 200 220 240 260 280 300 320 340 360 380 400 Хөв цөөрөм байгуулах өртөг, сая ₮ Боомтын урт, м Hов=1,0м, H=1.5м Hов=1.5м, Hух=1.0м