Full text
JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973 1 DOI: 10.5281/zenodo.17528493 FROM THE RESULTS OF DETERMINING THE LONG-TERM AVERAGE DISCHARGE OF SPRING-LIKE SOURCES IN DARKHAN-UUL PROVINCE Dalaijargal Sandag¹, Enkhjargal Togtokh, Munkhtur Batsukh ¹Mongolia, Ulaanbaatar, Institute of Geography and Geoecology, Mongolian Academy of Sciences, Division of Water Resources and Utilization E-mail: [email protected]1 Abstract: Within the scope of this study, ten springs located in Khongor and Shariin Gol soums of Darkhan-Uul Province were investigated. These springs are widely used by local residents for drinking, household, and therapeutic purposes. Since no previous hydrological regime studies had been conducted on these springs, this research aimed to determine their multiyear average discharge. To achieve this goal, a nearby river with long-term observation records and similar natural conditions was selected to establish an empirical relationship Mo=f(Hd). The catchment area and mean elevation of each spring were determined using a 1:100,000 topographic map and the SRTM DEM with a spatial resolution of 30 meters. Based on these parameters, the multi-year average discharge (50% exceedance), low flow (75%), very low flow (90%), and extremely low flow (95%) were estimated for each spring. As a result, the 50% exceedance discharge of the ten springs ranged from 0.0008 to 0.0483 m³/s, the 75% exceedance discharge ranged from 0.0005 to 0.0339 m³/s, the 90% exceedance discharge ranged from 0.0004 to 0.0274 m³/s, and the 95% exceedance discharge ranged from 0.0004 to 0.0255 m³/s. Received: 13 October 2025; Accepted: 1 November 2025 ДАРХАН-УУЛ АЙМГИЙН РАШААН ТӨСТ БУЛГИЙН ОЛОН ЖИЛИЙН ДУНДАЖ УРСАЦ ТОДОРХОЙЛСОН ҮР ДҮНГЭЭС Сандагийн Далайжаргал 1, Tогтохын Энхжаргал, Батсүхийн.Мөнхтөр 1Монгол улс, Улаанбаатар, ШУА, Газарзүй, Геоэкологийн Хүрээлэн, Усны нөөц, ус ашиглалтын салбар Холбоо барих зохиогчийн и-мэйл хаяг: [email protected]1 Хураангуй: Судалгааны хүрээнд Дархан-Уул аймгийн Хонгор, Шарын гол сумын нутаг дэвсгэр дэх 10 булаг хамрагдсан. Эдгээр булгууд нь тухайн сумдын иргэдийн унд ахуй болон эмчилгээний зорилгоор өргөн ашиглагддаг булгууд юм. Өмнө нь эдгээр булгууд дээр горимын судалгаа огт хийгдэж байгаагүй тул энэ судалгааны хүрээнд булгуудын олон жилийн дундаж урсацыг тодорхойлох зорилго тавьсан. Зорилгын хүрээнд судалгааны талбайтай хамгийн ойр орших газар нутгийн хувьд ижил төсөөтэй олон жилийн ажиглалттай голыг сонгон авч, Мo=f(Hд) хамаарлаар эмпирик тэгшитгэл гаргаж авах, улмаар булаг тус бүрийн ус хураах талбай, түүний дундаж өндрийг 1:100000 хураангуйлалтай топо зураг болон сансрын хиймэл дагуулын 30 м-ийн нарийвчлалтай өндрийн SRTM DEM мэдээг ашиглан тодорхойлох, булгуудын олон жилийн дундаж урсац (50%), бага урсац (75%), маш бага урсац (90%), (95%)-уудыг тоооцох ажлууд хийгдсэн. Үр дүнгээр 10 булгийн 50%-ийн хангамшилтай урсац 0.0008 м3/с – ээс 0.0483 м3/с, 75%-ийн хангамшилтай урсац нь 0.0005– 0.0339 м3/с, 90%-ийн хангамшилтай урсац нь 0.0004 – 0.0274 м3/с, 95%-ийн хангамшилтай урсац нь 0.0004 – 0.0255 м3/с хооронд хэлбэлзэж байв. Түлхүүр үг: Хангамшил, урсцын модуль, ус хураах талбай, ус хураах талбайн дундаж өндөр I. УДИРТГАЛ Өргөн уудам нутагтай, эрс тэс, хуурай амьсгалтай, усны нөөц нь орон зай, цаг хугацааны хувьд туйлын жигд бус тархалттай манай орны хувьд усны нөөцийг шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлох ажил бол бэрхшээлтэй асуудлуудын нэг юм [1]. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын хүчин зүйл, хүний буруутай үйл ажиллагаа, малын хэт өсөлт зэргээс үүдэн гадаргын усны нөөц багасах, хомсдох үзэгдэл нилээд түгээмэл болсоор байна. Нөгөөтэйгүүр манай орны уул уурхай, хөдөө аж ахуй, эрчим хүч, барилга зэрэг нийгэм засгийн бүхий л салбарт усны хэрэглээ өсөн нэмэгдсээр байна [2]. Иймд гадаргын усны нөөцийн хувьсал, өөрчлөлт, зүй тогтлыг судлан тодорхойлох нь нэн чухал юм. Монгол орны гол горхи, нуур тойрмын усны нөөц, горим нь геологи, газарзүй, уур амьсгалын хүчин зүйлээс хамааран маш өвөрмөц зүй тогтолтой байдаг. Иймээс гол мөрний усны нөөц, горимыг тодорхойлохын тулд тогтоосон хөтөлбөрийн дагуу тогтмол хэмжин судлах шаардлагатай байдаг. Энэ үүднээс дэлхийн улс орон бүр ус судлалын байнгын өртөө харуулын сүлжээг байгуулан ажиллуулсаар ирсэн байдаг ба манай орны хувьд улсын хэмжээгээр 132 харуул ажиллаж байна. , томоохон голуудын усны нөөц горимын хэмжилт хийж байна [3]. Харин жижиг хэмжээний гол, горхи, түр зуурын урсацтай усны
JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973 2 нөөц, горимын хэмжилт судалгаа маш хязгаартай хийгддэг ба бараг хийгддэггүй гэхэд болно. Тиймээс судалгаагүй жижиг гол, горхины усны нөөцийг загварчлал (HEC-HMS, SWAT, HBV), изотопын арга, туршилт ажиглалтын арга, ус хураах талбайд үндэслэсэн арга гэх мэт аргуудыг ашиглан дам байдлаар тооцоолж байна. Голын сав газар нь байгалийн олон хүчин зүйлийн харилцан үйлчлэл бүхий цогц орон зай бөгөөд түүний гидрологийн горим нь хур тунадасны орон зай, цаг хугацааны хуваарилалт, уул зүйн байршил, газрын гадаргын хэлбэржилт, хажуугийн чиглэл зэрэг физик газарзүйн нөхцлүүдээр тодорхойлогддог. Эдгээр хүчин зүйлсийн нөлөөллийн үндсэн дээр Монгол орны 30 гол мөрний сав газарт урсац-өндрийн хамаарлыг судалж, түүний орон зайн зүй тогтлыг тогтоосон байна [4]. Дархан-Уул аймгийн 2022 оны уст цэгийн тооллогын мэдээгээр нийт 32 булаг бүртгэгдсэн бөгөөд тэгдээрээс судалгааны ажлын зорилго, ач холбогдлын үндэслэлээр 22 булгийг сонгон авч, урсацын горим, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойлон, өнөөгийн байдалд үнэлгээ өгөх, цаашид ашиглах ба хамгаалах арга хэмжээг боловсруулах зорилготойгоор судалгаа хийгдсэн болно. Уг ажил нь Дархан-Уул аймгийн Байгаль орчны газраас гаргасан албан хүсэлтийн дагуу ШУА-ийн харьяа Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн УНУАС-т хийгдсэн болно. Тус судалгааны ажил нь 2024-2025 оны хооронд явагдсан ба 2024 онд бид Дархан Уул аймгийн нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд 12 рашаан төст булгийн гидрохимийн нарийвчилсан судалгааг хийсэн. 2025 онд 10 рашаан төст булгийг сонгон авч гидрохимийн нарийвчилсан судалгаа болон урсацыг тодорхойлох ажлуудыг тус тус хийсэн. Уг судалгааны хүрээнд орон нутгийн унд ахуйн хэрэглээнд ач холбогдол өндөртэй булгуудын урсацыг тодорхойлсон нь тухайн бүс нутгийн булгийн усны нөөц горимын талаарх анхдагч мэдээллийн санг бүрдүүлж байгаа практик ач холбогдолтой ажил болсон юм [5]. Судалгааны үндсэн зорилго нь Дархан-Уул аймагт сонгосон 10 булгийн урсцын горимыг үнэлж, 50%, 75%, 90%, 95% -ийн хангамшил дахь урсцын утгыг тодорхойлох явдал юм. II. СУДАЛГААНЫ ТАЛБАЙ 1. Судалгааны талбай ба уур амьсгал Дархан-Уул аймаг нь Монгол орны хойд хэсэгт Хэнтийн нурууны салбар уулсын дунд Хараа голын зүүн хойд хөндийг хамарсан 327.5 мянган га газар нутагтай. Нийт газар нутгийн 70.7 хувь буюу 231.7 мянган га талбайг ХАА-н эдэлбэр газар эзэлдэг. Далайн түвшнээс 707 метрт өргөгдсөн харьцангуй нам дор газар байрладаг. Тус аймгийн нутгаар Хэнтийн нуруунаас эх авч Орхон гол цутгадаг Хараа, Зулзага, Шарын гол, Орхон, Ерөө, Хүйтний, Хавчуун зэрэг голууд урсдаг. Байгалийн эрс тэс уур амьсгалтай, жилийн 4 улирлын ялгаа ихтэй, агаарын температурын хэлбэлзэл ихтэй. Агаарын үнэмлэхүй их температур 7 дугаар сард 42.6 хэм, үнэмлэхүй бага температур нь 1 дүгээр сард -43.7 хэм хүрдэг. Жилд дунджаар 310-320 мм хур тунадас ордог бөгөөд үүний 85-90 хувь буюу 284290 мм тунадас нь дулааны улиралд хуримтлагддаг [6]. Судалгааны ажлын хүрээнд тус аймгийн нутаг дэвсгэрт орших нутгийн иргэдийн унд, ахуй болон эмчилгээний зорилгоор ашиглагдаг булгуудыг сонгон авч хамруулсан болно (Зураг 1 ). 1-р зураг. Хэмжилт хийсэн цэгүүдийн байршил III. СУДАЛГААНЫ АРГАЗҮЙ 1. Урсцын норм тодорхойлох арга зүй Сав газрын өндөр нэмэгдэхийн хэрээр ус хураах талбайн хэмжээ багасдаг зүй тогтол ажиглагддаг. Энэ зарчмыг үндэслэн судалгаанд хамрагдаагүй жижиг гол горхины урсцыг тооцоход урсац ба ус хураах талбайн хамаарлыг ашиглахын оронд ус хураах талбайн дундаж өндөр (Hд)-ийг үндсэн үзүүлэлт болгон илүү тохиромжтой. Урсцын хэмжээ (Mo) нь ус хураах талбайн дундаж өндөртэй дараах хамаарлаар илэрхийлэгдэнэ: Mo=f(Hд) (1) Энд, Нд нь ус хураах талбайн төвийн өндөртэй харгалзана. Энэ арга нь сав газрын топографи, уур амьсгалын нөхцөл, ус зүйн онцлог зэрэг олон хүчин зүйлийг нэгтгэдэг. Үүний үр дүнд янз бүрийн өндөрт урсцыг тооцоход урсцын алдаа багасаж, илүү найдвартай утгыг тогтоох боломжтой болдог [4]. Манай судлаачид уулархаг нутгийн урьд өмнө судлагдаж байгаагүй жижиг гол, горхины дундаж урсцыг тодорхойлохдоо урсцын модуль (Мо), ус хураах талбайн дундаж өндөр (Hд) 2-ын хоорондын хамаарлыг өргөн хэрэглэдэг. Хэнтийн нурууны баруун ба араас эх авсан голын цутгал жижиг голуудыг судалгаагүй гэж үзэж, урсацын модулийг дараах хэлбэрийн тэгшитгэлээр илэрхийлж болно [4]: Мо=a*Ln(Hд)-b (2) Энд:
JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973 3 Мо – урсцын модуль (л/с км2), a, b – физик газарзүйн онцлогийг тусгасан параметр. Хэнтийн нурууны араас эх авсан голуудын хувьд a=7.921; b=-55.3 Ндус хурах талбайн дундаж өндөр, м Судалгаагүй голын жилийн дундаж урсцын хувьслын итгэлцүүрийг төсөөтэй голын мэдээгээр тодорхойлж болно. Энэ итгэлцүүрийг ус хураах талбай, сав газрын услаг буюу урсацын модуль, физик газарзүйн бусад нөхцөлтэй уялдуулан дараах хэлбэрийн эмпирик томьёогоор тодорхолйж болно. C_v=A/(M_0^0.4 F^0.1 ) (3) Энд: F – ус хурах талбай (км2) А – газарзүй ландшафтын параметр, (Хэнтийн нурууны баруун ба араас эх авсан голуудад А=0.99) Судалгаанд хамрагдаж байгаа булгууд нь Хараа голын мужид багтаж байгаа ба газарзүйн болон уур амьсгалын хувьд ижил төстэй нөхцөлтэй байна. Иймд Хараа голыг аналог гол болгож сонгон авч, тус голын урсцын модуль, сав газрын дундаж өндрийн хамаарлыг ашиглан эмпирик тэгшитгэл босгон, булаг тус бүрийн олон жилийн дундаж урсац буюу 50% -ийн хангамшилтай урсцын хэмжээг тодорхойлов (Зураг 2). Үүний дараа булгуудын 75%, 90% болон 95% - ийн хангамшилтай урсцыг тооцохдоо ХарааБаруунхараа ус судлалын харуулын коэффициентийг харьцангуй нөхцөлд тохируулан ашигласан. Булгуудын ус хурах талбай болон сав газрын дундаж өндрийг 1:100000 масштабтай байр зүйн зураг, мөн SRTM (DEM) өндрийн мэдээлэл ашиглан тодорхойлсон болно. Зураг 2. Хараа голын ус хурах талбайн дундаж өндөр ба урсцын хамаарал Хэмжигдэхүүнүүдийг хээрийн судалгааны явцад шууд хэмжсэн. Харин дундаж урсгалын хурд (Vave,м), урсгалын хөндлөн огтлолын талбай (F, м2), усны өнгөрөлт (Q, м3/с) зэрэг үзүүлэлтүүдийг “Ус, цаг уур, орчны шинжилгээний ажлын заавар - Ш3.III:00”, Ус судлал-2000 зааврын дагуу тооцсон болно [5]. Хээрийн хэмжилтийн ажлын хүрээнд булгуудын урсцыг Marsh McBirney Flomate 2000 багаж болон уламжлалт хөвүүрийн арга ашиглан 810 удаагийн давтамжтайгаар хэмжилт хийж гүйцэтгэсэн. Зураг 3. Ус зүйн хэмжилт болон сорьц авсан цэгүүд IV. СУДАЛГААНЫ ҮР ДҮН 1.Булгуудын янз бүрийн хангамшил дахь урсац Судалгаанд хамрагдсан булгууд нь Хараа голын сав газарт байрлах ба засаг захиргааны хувьд Дархан-Уул аймгийн Хонгор, Шарын гол сумдын нутаг дэвсгэрт хамаарна. Тус булгуудын байрлаж буй газарзүйн өндөршил 921м-ээс 1118м-ийн хооронд хэлбэлзэж байна (Зураг 3). Булгуудын дүрсзүйн үзүүлэлтийг байр зүйн 1:100000 хураангуйлалтай зургаас тодорхойлсон ба булгуудын хэмжилт хийсэн хөндлүүрээс дээших ус хураах талбай нь 0.95-69.65км2 хооронд, харин ус хураах талбайн дундаж өндрийг тооцоолж үзэхэд 1097м-ээс 1296м-ийн хооронд хэлбэлзэж байна (Хүснэгт 1), (Зураг 4). ХҮСНЭГТ 1. БУЛГУУДЫН ДҮРС ЗҮЙН ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТ БОЛОН ХЭЭРИЙН ХЭМЖИЛТ д/д Булгийн нэр -тооцоот хөндлүүр Ус хурах талбай, км2 Ус хурах талбайн дундаж өндөр, м 1 Хавцлын булаг 49°28'19.3" /106°32'41.9" 7.43 1097.01 2 Зэдэрийн булаг49°34'30.7"/ 106°34'38.7" 3.41 1099.59 3 Гурван булаг 49°29'19.6"/ 106°42'52.2" 3.16 1098.03 4 Рашааны амны булаг 49°22'14"/ 106°39'35" 9.44 1160.68 5 Зэдийн амны булаг 49°29'19.39"/ 106°42'51.8" 10.57 1194.02 6 Шаазгайн булаг 49°22'50.9"/ 106°23'40.6" 22.07 1156.67 7 Буянт булаг 49°11'1.19"/ 106°26'48.7" 69.65 1145.03 8 Тарвагатайн булаг 49°15'52.03" 106°42'46.3" 3.39 1237.13 9 Моностойн булаг 49°11'8.09"/ 106°39'36.37" 9.55 1296.55 10 Нумтын булаг 49°21'30.29"/ 106°24'40.1" 0.95 1204 y = 3E-06x20.005x + 2.4854 R² = 0.9992 0 1 2 3 4 5 6 7 750 950 1150 1350 1550 1750 1950 2150 2350 Урсацын модуль, Мо Ус хураах талбайн дундаж өндөр, Нд
JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973 4 Зураг 4. Булгуудын ус хураах талбай болон ус хураах талбайн дундаж өндөр 2025 оны 6 сарын эхээр хийгдсэн хээрийн судалгааны хүрээнд булгуудын урсцыг газар дээр нь тодорхойлоход 0.0031м3/с – 0.0853м3/с хооронд байв. Харин тооцоолсон олон жилийн дундаж урсац нь 0.0008 м3/с - 0.0483 м3/с хооронд байна. Булгуудын 50% -ийн хангамшилтай (олон жилийн дундаж) урсцыг нэг удаагийн хээрийн хэмжилтээр тодорхойлсон урсацтай харьцуулан харуулав(Зураг 5 ). Зураг 5. Булгуудын олон жилийн дундаж урсац /тооцсон/ болон хэмжсэн урсац /2025 оны 6 сар/ Булаг тус бүрийн олон жилийн дундаж урсац /дундаж урсацтай үе/, болон 75% /бага урсацтай үе/, 90%, 95% /маш бага урсацтай үе/-ийн хангамшлын урсцыг дээрх арга зүйгээр тооцон Хүснэгт 2-т харуулав. ХҮСНЭГТ 2. БУЛГУУДЫН ОЛОН ЖИЛИЙН ДУНДАЖ УРСАЦ БОЛОН ЯНЗ БҮРИЙН ХАНГАМШИЛ ДАХЬ УРСАЦ д/д Булаг – Тооцоот хөндлүүр Олон жилийн дундаж Янз бүрийн хангамшил бүхий урсац, м3/с Хэмжсэн урсац, м3/с Урсцын модуль, л/с км2 Хувьслын болон хэм тэгшгүйн коэффициентууд Cv Cs 50% 75% 90% 95% 1 Хавцлын булаг 0.6106 1.230 1.846 0.0045 0.0032 0.0026 0.0024 0.0853 2 Зэдэрийн булаг 0.6147 1.218 1.826 0.0021 0.0015 0.0012 0.0011 0.0228 3 Гурван булаг 0.6123 1.219 1.828 0.0019 0.0014 0.0011 0.0010 0.0083 4 Рашааны амны булаг 0.7235 1.152 1.729 0.0068 0.0048 0.0039 0.0036 0.0 5 Зэдийн булаг 0.7924 1.113 1.669 0.0084 0.0059 0.0047 0.0044 0.0051 6 Шаазгайн булаг 0.7157 1.167 1.751 0.0158 0.0111 0.0090 0.0083 0.0112 7 Буянт булаг 0.6935 1.196 1.794 0.0483 0.0339 0.0274 0.0255 0.0084 8 Тарвагатайн булаг 0.8912 1.049 1.574 0.0030 0.0021 0.0017 0.0016 0.0 9 Моностойн булаг 1.0458 0.995 1.492 0.0100 0.0070 0.0057 0.0053 0.0238 10 Нумтын булаг 0.8142 1.074 1.611 0.0008 0.0005 0.0004 0.0004 0.0031 V. ЗӨВЛӨМЖ Судалгаанд хамрагдсан нийт 10 булгаас 1 булгийн эхийг хашиж хамгаалсан бусад нь задгай байсан. Иймд булгуудын эхийг хашаа, хамгаалалт хийн, тэмдэгжүүлэх шаардлагатай. Булгийн эхийг хашиж хамгаалах нь усны ундарга мал амьтны хөлөөр дарагдаж булагдахаас сэргийлэх, усны нөөцийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чухал арга хэмжээ юм. Түүнчлэн усны чанар доройтуулах, бохирдуулах сөрөг нөлөөллөөс сэргийлэх ач холбогдолтой. Зарим булгийн эх орчимд урсац нь замбараагүй тарж урсаж байгааг шавар чулуугаар усны урсацыг чиглүүлэх, жижиг сувгууд гаргах, ус гаралтын хэсгийг гүнзгийрүүлж, шүүрэл нэмэгдүүлэх зэрэг аргыг ашиглан урсацыг нэмэгдүүлж болно. Цаашид орон нутгийн ач холбогдол өндөр, ундарга сайтай булгууд дээр урсацын горимын ажиглалт хэмжилтийг тогтмол давтамжтайгаар хэрэгжүүлж, урсацны хэлбэлзэл болон усны нөөцийн тогтвортой байдлыг илүү нарийвчлан судлах шаардлагатай. Ийм судалгааны үр дүнд тулгуурлан тухайн орчны усны нөөцөд суурилсан бага хэмжээний усалгаатай газар тариалангийн төлөвлөлт хийх боломж бүрдэх юм. Мөн булгийн ундаргыг автомат хэмжилтийн станцаар хянах нь усны нөөцийн хяналт, хамгаалалтыг сайжруулах, урсацын горимын өөрчлөлтийг урт хугацаанд нарийн бүртгэхэд маш чухал ач тустай. Хэмжилтийн төхөөрөмжид усны түвшин хэмжигч (Water data logger) байж болно. Үүнийг булгийн эхэн дээр байрлуулж, даралтаар усны түвшинг автоматаар хэмждэг. VI. ТАЛАРХАЛ Энэхүү судалгааны ажлыг хийж гүйцэтгэхэд туслалцаа үзүүлсэн Дархан-Уул аймгийн “Байгаль орчны газар” болон “ХарааЕрөө голын сав газар”- ийн хамт олонд талархсанаа илэрхийлье. АШИГЛАСАН МАТЕРИАЛ, НОМ ЗҮЙ [1] Ц.Балдандорж, Г.Долгорсүрэн. Орхон голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвөлөгөө. 2012 он
JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973 5 [2] Б.Батцэцэг, Г.Долгорсүрэн. Усны нөөц болон экологи, эдийн засгийн үнэлгээ хийх арга зүйн гарын авлага. 2012 он [3] Улсын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө боловсруулахад зориулсан судалгааны эмхэтгэл. 1-р дэвтэр. 2012 он [4] Г.Даваа. Монгол орны гадаргын ус. 2015 он [5] С.Далайжаргал ба бусад. “Дархан-Уул аймгийн булгуудын олон жилийн дундаж урсац болон чанар, найрлагыг тодорхойлсон судалгааны үр дүнгээс” (2024), “Монгол орны гидрогеологи, инженер геологи, геоэкологийн асуудлууд” эрдэм шинжилгээний хурлын бүтээл, № 32. хууд 25. [6] С.Далайжаргал, Т.Энхжаргал ба бусад. “Дархан-Уул аймгийн рашаан төст булгийн чанар, найрлагын судалгааны тайлан. 2025 он [7] https://darkhan-uul.burtgel.gov.mn/map