scieee AI-readable full text Open interactive document viewer

INCORPORATING CLIMATE RISK ASSESSMENT INTO THE LAND USE PLANNING OF THE TUUL RIVER BASIN (ТУУЛ ГОЛЫН САВ ГАЗРЫН УННМ-ИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНД УУР АМЬСГАЛЫН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ТУСГАХ НЬ)

Purevjav, Gomboluudev; Davaa, Gombo; Tumurchudur, Sodnom; Bayarjavkhlan, Mendbayar

Abstract

Голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежмент нь ус, газар болон холбогдох нөөцийг зохицуулалттайгаар удирдах замаар хамгаалалт, нөхөн сэргэлт, зохистой ашиглалт болон нийгэм-эдийн засаг, хүрээлэн буй орчны тэнцвэрт байдлыг хангахад чиглэсэн тасралтгүй үйл явц юм. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй усны аюулгүй байдлын сорилттой тулгарч байгаа тул цэвэр усны нөөцийн тогтвортой удирдлага, хамгаалалт нь онцгой ач холбогдолтой асуудал болж байна. Энэхүү өгүүлэлд Туул голын сав газрын уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийн үнэлгээг DPSIR (Drivers, Pressures, States, Impacts, Responses) системийн шинжилгээг ашиглан 1) удирдах хүчин зүйлс болон 2) үүнээс үүсэх дарамтыг тоон хэмжээгээр тодорхойлохыг зорив. Усны нөөцийн нэгдсэн менежментийн “зохицуулалттайгаар удирдах” ба “тэнцвэр хадгалах” зарчмууд DPSIR-ийн хариу арга хэмжээтэй шууд холбоотой бөгөөд DPSIR-ийн шинжилгээ нь Туул голын сав газрын усны нөөцийн менежментийн төлөвлөгөөнд уур амьсгалын дасан зохицох арга хэмжээг хэрэгжүүлэх нь чухал ач холбогдолтой байна. Системийн шинжилгээний энэхүү загвараар сав газрын усны нөөц, газар бүрхэвч, ургамал болон нийгэм-эдийн засгийн өнөөгийн нөхцөл, ирээдүйн нөлөөлөл, эрсдэлийг үнэлэхэд байгалийн хүчин зүйлс болон хүний үйл ажиллагааны нийлмэл нөлөөлөл нь гамшгийн давтагдал, хур борооны өөрчлөлт, ууршилтыг ихэсгэж, нөхөн сэргэх нөөц багасахад нөлөөлж, эдгээрийн үр дагавар нь хүрээлэн буй орчин, нийгэм, эдийн засгийн олон талт эрсдэлийг бий болгож байна.

Full text

JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973 62 DOI: 10.5281/zenodo.17530029 INCORPORATING CLIMATE RISK ASSESSMENT INTO THE LAND USE PLANNING OF THE TUUL RIVER BASIN Gomboluudev Purevjav1, Davaa Gombo 2, Tumurchudur Sodmom2, Bayarjavkhlan Mendbayar2 1Mongolia, Ulaanbaatar, Institute of Meteorology and Hydrology 2Mongolia, Ulaanbaatar, Prestige Engineering LLC E-mail: [email protected]и2 Abstract: Integrated Water Resources Management (IWRM) in river basins is an ongoing process that promotes the protection, restoration, and sustainable use of water, land, and related resources, while ensuring socio-economic and environmental balance through coordinated governance. In Mongolia, climate change has intensified water security challenges, making the effective stewardship of freshwater resources critically important. This paper evaluates climate change risks in the Tuul River Basin using the DPSIR (Drivers, Pressures, States, Impacts, Responses) analytical framework, with a focus on identifying key drivers and quantitatively assessing associated pressures. The IWRM principles of coordinated management and balanced resource use align closely with the “Response” component of the DPSIR model, underscoring its relevance for climate adaptation planning in the basin. By applying this systems-based approach, the study examines current conditions and future risks related to water availability, land cover, vegetation, and socio-economic dynamics. The interplay of natural processes and human activities contributes to more frequent disasters, shifts in precipitation patterns, increased evaporation, and diminished recoverable resources—posing complex challenges to environmental, social, and economic resilience. Received: 13 October 2025; Accepted: 1 November 2025 ТУУЛ ГОЛЫН САВ ГАЗРЫН УННМ-ИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНД УУР АМЬСГАЛЫН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ТУСГАХ НЬ Пүрэвжавын Гомболүүдэв1, Гомбын Даваа1, Содномын Төмөрчөдөр2, Мэндбаярын Баяржавхлан2 1Монгол улс, Улаанбаатар, УЦУОСМХүрээлэн 2Монгол улс, Улаанбаатар, Престиж инженеринг ХХК Холбоо барих зохиогчийн и-мэйл хаяг: [email protected]и2 Хураангуй: Голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежмент нь ус, газар болон холбогдох нөөцийг зохицуулалттайгаар удирдах замаар хамгаалалт, нөхөн сэргэлт, зохистой ашиглалт болон нийгэм-эдийн засаг, хүрээлэн буй орчны тэнцвэрт байдлыг хангахад чиглэсэн тасралтгүй үйл явц юм. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй усны аюулгүй байдлын сорилттой тулгарч байгаа тул цэвэр усны нөөцийн тогтвортой удирдлага, хамгаалалт нь онцгой ач холбогдолтой асуудал болж байна. Энэхүү өгүүлэлд Туул голын сав газрын уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийн үнэлгээг DPSIR (Drivers, Pressures, States, Impacts, Responses) системийн шинжилгээг ашиглан 1) удирдах хүчин зүйлс болон 2) үүнээс үүсэх дарамтыг тоон хэмжээгээр тодорхойлохыг зорив. Усны нөөцийн нэгдсэн менежментийн “зохицуулалттайгаар удирдах” ба “тэнцвэр хадгалах” зарчмууд DPSIR-ийн хариу арга хэмжээтэй шууд холбоотой бөгөөд DPSIR-ийн шинжилгээ нь Туул голын сав газрын усны нөөцийн менежментийн төлөвлөгөөнд уур амьсгалын дасан зохицох арга хэмжээг хэрэгжүүлэх нь чухал ач холбогдолтой байна. Системийн шинжилгээний энэхүү загвараар сав газрын усны нөөц, газар бүрхэвч, ургамал болон нийгэм-эдийн засгийн өнөөгийн нөхцөл, ирээдүйн нөлөөлөл, эрсдэлийг үнэлэхэд байгалийн хүчин зүйлс болон хүний үйл ажиллагааны нийлмэл нөлөөлөл нь гамшгийн давтагдал, хур борооны өөрчлөлт, ууршилтыг ихэсгэж, нөхөн сэргэх нөөц багасахад нөлөөлж, эдгээрийн үр дагавар нь хүрээлэн буй орчин, нийгэм, эдийн засгийн олон талт эрсдэлийг бий болгож байна. Түлхүүр үг: DPSIR загвар, хуурайшлын индекс. I. УДИРТГАЛ DPSIR нь байгаль орчны менежмент, нийгэмэкологийн системийн уялдаа холбоог системтэйгээр ойлгох зорилгоор хөгжсөн загвар юм. Тус загвараар дүн шинжилгээ хийх нь усны нөөцийн төлөв байдалд нөлөөлж буй удирдах хүчин, даралт, төлөв, нөлөө болон хариу арга хэмжээ зэрэг шалтгаан–үр дагаврын гинжин холбоог системтэйгээр шинжилж, усны асуудлыг илрүүлэх үнэлгээний ач холбогдолтой юм. Харин усны нөөцийн нэгдсэн менежмент (УННМ) нь DPSIR шинжилгээгээр тодорхойлогдсон асуудлуудыг шийдвэрлэх, бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, оролцогч талуудын хамтын ажиллагааг хангах замаар усны нөөцийг тогтвортой, зохистой удирдах цогц менежментийн арга зүй юм. Эдгээрийг уялдуулан ашигласнаар бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэх шатанд шинжлэх ухаанд JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973 63 суурилсан шийдвэр гаргах нөхцөл бүрдэх давуу талтай. II. САВ ГАЗРЫН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ Туул гол нь Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутагт Хан Хэнтий нурууны салбар уулс, далайн түвшнээс дээш 2,289.2 метр өндөрт өргөгдсөн Чисаалайн сарьдаг, Шороотын давааны өврөөс эх аван Номин, Нэргүй хэмээх 2 голын бэлчрээс Туул гол хэмээн нэрлэгдэн, урссаар Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт Орхон голд цутгана. Голын ус хурах талбай 48,868.4 км2, урт нь 871 км урсах 6-р эрэмбийн гол юм.[2] Засаг захиргааны нэгжийн хувьд Туул голын сав газарт 5 аймгийн 37 сум, Улаанбаатар хотын 7 дүүргийн нутаг дэвсгэрийг хамарч байна. Сав газарт Улаанбаатар хотын эдэлбэр газрын 65.5%, Төв аймгийн газар нутгийн 39.8%, Булган аймгийн 20.8%, Өвөрхангай аймгийн 6.0%, Архангай аймгийн 4.4%, Сэлэнгэ аймгийн 2.2% нь хамрагдана.[8] Уур амьсгалын өнөөгийн төлөв: Туул голын сав газарт жилийн агаарын дундаж температур -8...+2oC, өвөл -23...-15oC, харин зуных 8...16oC хооронд хэлбэлзэнэ. 1961-2023 оны мэдээ ашиглан сав газрын өвөл, зун, жилийн дундаж температурын тархалтыг үзүүлсэн ба агаарын температурын газар зүйн тархалтын нь хэвтээ чиглэлд бүслэг байдал уул зүйн нөлөөгөөр алдагдаж, өндөр уулын бүсэд харьцангуй хүйтэн, нам доор газраа дулаан байна. Сав газарт олон жилийн дунджаар жилдээ 30-350 мм хур тунадас орох ба зуны улиралд 70-80% буюу 60-250 мм, өвөлдөө 3-15 мм хур тунадас ордог. Саөв газрын цаг уурын станцуудын түүхийн хугацааны мэдээгээр хоногийн хамгийн их хур тунадас Эрдэнэсант цаг уурын станцад 1969 оны 7-р сард 109.7 мм Буянт-Ухаад 1964 оны 6-р сард 74.9 мм тус тус ажиглагдсан байна. Зуны хур бороо голын сав газрын дунд, адаг орчим 10.8%-аар буурсан бол өвлийн цас голын эх орчимд 34%-аар нэмэгдсэн байна. 1-Р ХҮСНЭГТ. ТУУЛ ГОЛЫН САВ ГАЗРЫН УЛИРЛЫН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ (1941-2023) № Станцын нэр Температур, oC Хур тунадас, % Өвөл Зун Өвөл Зун 1 БуянтУхаа 4.1 (- 22.5) 1.66 (15.4) 34.0 (5.1 мм) 1.7 (183.4 мм) 2 Эрдэнэсант 2.49 (- 16.7) 2.49 (15.5) -8.3 (7.3 мм) -10.8 (197.6 мм) Туул голын сав газарт улирал, жилийн агаарын дундаж температур тогтвортой нэмэгдэн дулаарч, түүний дотор өвөл харьцангуй эрчимтэй дулааралт явагдаж байна. Харин хур тунадас зун голын сав газрын дунд болон адаг хэсэгт буурч, өвөл сав газрын эх орчимд нэмэгдэх хандлага илэрч байна. Сав газарт халуун өдрийн жилд эзлэх хувь 12.312.7%-аар нэмэгдсэн, эсрэгээр эрс хүйтэн өдрийнх 1.1-5.5%-аар буурсан, жилийн хүйтэн өдөр 7-18 хоногоор багассан, дулааралттай холбоотойгоор ургамал ургах хугацаа 15.-16 хоногоор уртассан, хэт халалттай үеийн үргэлжлэх хугацаа 7-14 хоногоор нэмэгдсэн зэрэг өөрчлөлтүүд илэрсэн болно. Харин хур тунадасны индексийн өөрчлөлтийн хувьд хамгийн их дараалсан хуурай өдөр 2.3-31.5 хоногоор буурч байгаа нь зуны хур борооны бага нэмэгдэл, өвлийн тунадас ахиу нэмэгдэхтэй холбоотой байна. Улаанбаатар хот орчим, Туул голын сав газрын хэмжээнд 2001-2022 оны хооронд 9 төрлийн нийт 42 удаагийн гамшигт үзэгдэл тохиолдсон байна. Түүнээс аадар бороо, уруйн үер нийт тохиолдлын 24%, хүчтэй салхи (цасан болон шороон шуурга) 22% тус тус байна. 1-р зураг. Туул голын сав газрын гамшигт үзэгдлийн тохиолдол, 2001-2022 Олон жилийн явцаас үзвэл гамшигт үзэгдлийн тоо буурах хандлагатай, харин аадар бороо, уруйн үерийн гамшигт үзэгдэл нэмэгдэх хандлагатай байна. Газар ашиглалт: Газрын нэгдмэл сангийн зургаан ангиллаар сав газрын нутаг дэвсгэрийн ихэнх буюу 85.54%-ийг хөдөө аж ахуйн газар эзэлж байна. Туул голын сав газарт уул уурхайн хайгуулын лицензтэй талбайн хэмжээ 1,697.5 км2 буюу голын сав газрын нийт талбайн 3.4%, ашиглалтын лицензтэй талбай 723.3 км2 буюу нийт нутаг дэвсгэрийн 1.4%-ийг эзэлж байна. 2010 оны газрын нэгдмэл сангийн тайлангийн мэдээтэй харьцуулаад ашиглалтын талбай 2 дахин нэмэгдсэн. Судалгаанд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн (UNCCD-GM, 2016) болон Уур амьсгалын өөрчлөлтийн Засгийн газар хоорондын хороо (IPCC, 2003)-ны зөвлөмжийг үндэслэн хөрсний органик карбоны өөрчлөлтийг доройтсон, 2-р зураг. Газрын доройтол [1] JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973 64 тогтвортой, сэргэсэн гэсэн гурван ангиллаар тооцох арга зүйг ашиглаж, газрын доройтлын төлөв байдлыг тоон үзүүлэлтээр үнэлэхэд 2012–2022 онд Туул голын сав газрын нийт нутаг дэвсгэрийн 18.9% нь доройтсон. Цөлжилтийн зэрэглэл бүрт хамрах талбайг 2020 оны байдлаар хувиар гаргавал сав газарт цөлжилт хүчтэй илэрсэн газар нутаг нийтдээ 50 шахам хувийг (хүчтэй 39.7%, нэн хүчтэй 9.2%) эзэлж байгаа нь голын сав газрын экосистем нилээд доройтсоныг харуулж байна. III. САВ ГАЗРЫН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ 1. Уур амьсгалын өөрчлөлтийн чиг хандлага Энэхүү судалгаанд Туул голын сав газрын уур амьсгалын ирээдүйн өөрчлөлтийн чиг хандлагыг тодорхойлох зорилгоор олон улсын уур амьсгалын өөрчлөлтийн тухай Засгийн газар хоорондын зөвлөл (IPCC)-ийн зургаа дахь үеийн уур амьсгалын загвар (CMIP6)-ын үр дүнг ашиглаж, SSP1-2.6–SSP5-8.5 ялгарлын хувилбаруудын дагуух температур болон хур тунадасны урт хугацааны өөрчлөлтийг тооцоолон үнэлгээ хийв. Судалгаанд бүс нутгийн уур амьсгалын RegCM4 (Regional Climate Model) загварыг ашигласан. Агаарын температур, хур тунадасны түлхүүр 11 индексийн ирээдүйн өөрчлөлтийг голын сав газраар хүлэмжийн хийн их ялгаралттай (RCP8.5) хувилбараар тооцоолов. 2030 онд 0.7-1.6oC, 2050 оны үед 1.1-3.0oC, 2080 онд 1.1-6.8oC-аар тус тус нэмэгдэхээр байна. 3-р зураг. Туул голын сав газрын улирлын агаарын температурын өөрчлөлтийн ирээдүйн хандлага Хур тунадасны өөрчлөлт илүү улирлын хэлбэлзэлтэй байна. Улаанбаатар хот орчмын хоногийн хамгийн их хур тунадас хүлэмжийн хийн ялгаралтын хувилбараас хамааран 2025 онд 26-31%, 2050 онд 41-42%, 2080-аад оны үед 50-53%-аар нэмэгдэж өөрчлөгдөх төлөвтэй байна. 4-р зураг. Туул голын сав газрын улирлын хур тунадасны өөрчлөлтийн ирээдүйн хандлага Хоногийн хур тунадас бараг өөрчлөлтгүй, зуны улирлын дараалсан хуурай өдөр 1-3 хоногоор нэмэгдэх төлөвтэй. Харин 1 ба 5 хоногийн хамгийн их хур тунадасны хэмжээ нэмэгдэх хандлагатай байна. Гадаргын усны нөөцийн өөрчлөлт: Туул голын сав газрын улирлын урсцын ирээдүйн өөрчлөлтийн дүнгээс харахад Туул голын сав газрын урсацын динамикийг HBV загварчлалаар тооцоход ирээдүйн урсцын тооцооллоор 2016-2035 оны хугацаанд хүлэмжийн хийн бага ялгаралтай RCP4.5 хувилбараар зун, ялангуяа 5-7 сард урсац 20-87%-аар нэмэгдэх төлөвтэй байгаа бол хүлэмжийн хийн их ялгаралтай RCP8.5 хувилбараар өвлийн саруудад урсац 80-90%-аар буурах төлөвтэй. 2046-2065 оны хугацаанд зуны урсац нэмэгдэх хэдий ч өвөл болон хаврын урсац буурах магадлалтай байгаа нь усны нөөцийн улирлын хэлбэлзлийг эрчимжүүлж, шар усны үер болон гангийн эрсдэлийг нэмэгдүүлэхэд нөлөөлөхийг харуулж байна. Урсцын бүрэлдэхүүнд суурь урсац 70% (чийглэг жилд)–42% (хуурай жилд) хооронд хэлбэлзэж байна. Гадаргын урсац хур тунадасны өөрчлөлтөд мэдрэг бөгөөд 1.5 мм/жил буурахад урсац 1.98 м³/сек буурч байна. Усны чийг, хуримтлалын тооцоогоор хуурайшилтай жилд (- 20…-55 мм) багассан ба энэ нь урт хугацаанд үргэлжилбэл газрын доорх усны сэргэлт, тэжээмж багасаж, суурь урсцын тогтворгүй байдал үүсэхээр байна.[5] Туул голын сав газрын урсац, цэнгэг усны нөөц бүрдэх, голын эхээс адаг руу усны дулааны нөөц нэмэгдэх онцлогтой. IV-X сарын усны дундаж температур 2030 оны үед өнөөгийн дунджаас 0.61.0°С (ECHAM5), 0.9-1.4°С (HadGEM2) тус тус нэмэгдэж, сав газрын эхэнд усны дулаан ба ууссан хүчилтөрөгчийн горим, усан орчны экосистемд таатай, харин голын адаг ба дунд хэсгээр усны их температур илт нэмэгдэж, ууссан хүчилтөрөгчийн горим алдагдаж, усны экосистемд таагүй нөлөө үзүүлэх болно. Сав газрын дунд болон адаг хэсэгт Туул голын дагууд татмын ойн ургалтыг дэмжих, ойжуулах замаар байгалийн сүүдэрлэлтийг үүсгэж, усны температурыг бууруулах, хүчилтөрөгчийн хангамж болон усан орчны нөхцөлийг зохицуулах арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх шаардлагатай байна. Жилийн дундаж урсац Туул гол-Улаанбаатар харуулд жилд -0.07 м3/сек буурах хандлагатай байна. Үүнтэй уялдаж Улаанбаатар хот орчимд Туул голын голдрилын цас, мөс хаврын улиралд ууршлаар (сублицмаци)-аар алдагдаж мөсгүй болох, түүний цутгал гол, горхи хатаж ширгэх хугацаа уртсах зэргээр усны амьтан ургамалд сөргөөр нөлөөлөх, ус ашиглалтыг хязгаарлах хугацаа нэмэгдэх зэрэг нөлөөтэй байна. Голын эх, дунд, адагт мөсний зузаан, мөсөн бүрхүүлтэй ба мөсний үзэгдэлтэй байх хугацаа буурна. Голын дунд ба адгаар голын голдирол мөсгүй болох хугацаа уртсана.[1] Хуурайшлын индекс: HadGEM2 загварын тооцооллоор 2024 оны байдлаар Туул голын сав газрын 91.1% нь хуурайвтар бүс, 4.8% нь чийглэгдүү, 4.1% нь чийглэг бүсэд хамрагдаж байна. 2030–2050 он хүртэл энэхүү харьцаа бараг өөрчлөгдөхгүй ч хуурайвтар бүсийн хувь 0.5–1.0% өсөх хандлагатай. JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973 65 2-Р ХҮСНЭГТ. ХУУРАЙШЛЫН ИНДЕКСИЙН ЭЗЛЭХ ХУВЬ, HADGEM2 ЗАГВАРЫН ҮР ДҮН Сав газрын Уур амьсгалын бүс ХИ-ийн утга Эзлэх хувь (%) Эхэн Чийглэг >0.65 49.11 Чийглэгдүү 0.5–0.65 42.40 Хуурайвтар 0.2–0.5 8.49 Дунд Чийглэг >0.65 1.45 Чийглэгдүү 0.5–0.65 11.12 Хуурайвтар 0.2–0.5 87.44 Адаг Чийглэгдүү 0.5–0.65 0.25 Хуурайвтар 0.2–0.5 99.75 5-р зураг. Хуурайшлын индекс, 2030, мм/жил Иймд уур амьсгалын хуурайдуу бүсэд хадлан усалгааны бага ба оновчтой талбай, эзлэхүүнтэй цөөрөм, шуудуу болон нутгийн унаган загас үржүүлгийн цөөрөм байгуулах, зэрлэг амьтан, МААн ус хангамжийг шийдвэрлэх, чийглэгдүү ба хуурайвтар бүсэд хатаж ширгэж буй нуур, тойром, татмын нууруудад ус хүргэх, усны нөөцийн менежментийг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Зудын эрсдэлийн үнэлгээ: Зудын эрсдэлийг үнэлэхдээ Монгол улсын Ус цаг уур, орчны шинжилгээний газрын (УЦУОШГ) 2000–2022 оны цасны зузаан, цасны үргэлжлэх хоног, бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн даац зэрэг 10 гаруй үзүүлэлтийг ашиглаж, PRC8.5 хувилбарын уур амьсгалын сценариар 2030, 2050 оны ирээдүйн төлөвийг тооцов. Зудын эрсдэлийн зэрэглэл “хамгийн бага”, “бага”, “дунд”, “их”, “нэн их” гэсэн 5 ангиллаар үнэлэгдсэн бөгөөд ирээдүйд нэн их эрсдэлтэй нутаг 3.4–17.4% хүртэл нэмэгдэх төлөв гарсан.[4] Сав газрын усны нөөц ашиглалтын баланс: Туул голын сав газрын нийт ус ашиглалт 2023 оны байдлаар 194,206.2 мян.м3 байгаа бол 2030 онд дээд хувилбараар 264,547.3 мян.м3, дунд хувилбараар 218,874.8 мян.м3, доод хувилбараар 188,489.5 мян.м3, 2035 онд дээд хувилбараар 275,712.6 мян.м3, дунд хувилбараар 226,106.6 мян.м3, доод хувилбараар 193,980.2 мян.м3 байх төлөвтэй байна. [1] Сав газрын усны нөөц ашиглалтын балансын хэсгүүдээр авч үзвэл 2023 оны байдлаар гадаргын болон газрын доорх усны ашиглах боломжит нөөцөөс сав газрын эхэнд 5.6%, дунд хэсэгт 51.6%, адагт 7.8%-ийг тус тус ашиглаж байна. Улаанбаатар хот байрших сав газрын дунд хэсэгт 2030 онд нийт нөөцийн 45-70%-ийг, 2035 онд 46-72%-ийг нь ашиглахаар байгаа нь газрын доорх усны нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатайг харуулж байна. Уур амьсгалын эрсдэлийн үнэлгээ (DPSIR): Суурь судалгаа, салбаруудын мэргэжилтэн, судлаачдын оролцоотойгоор зохион байгуулсан удаа дараагийн хэлэлцүүлэг, семинар, уулзалтаас гарсан үр дүнг харгалзан Туул голын сав газрын эрсдэлийг DPSIR шинжилгээгээр үнэлэв. Үүнд уур амьсгалын эрсдэлийн үнэлгээгээр гарсан гол үр дүн (улаан 6-р зураг. DPSIR шинжилгээгээр үнэлсэн үр дүн JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973 66 өнгөөр), нийгэм-эдийн засагтай холбоотой гарсан эрсдэлийн үр дүнг (хар өнгөөр), Завсрын зөрчил, сөрөг үйл ажиллагааг (шар өнгөөр) тус тус үзүүлэв. Зудын эрсдэлийн зэрэглэл “хамгийн бага”, “бага”, “дунд”, “их”, “нэн их” гэсэн 5 ангиллаар үнэлэгдсэн бөгөөд ирээдүйд нэн их эрсдэлтэй нутаг 3.4–17.4% хүртэл нэмэгдэх төлөв гарсан.[4] Сав газрын усны нөөц ашиглалтын баланс: Туул голын сав газрын нийт ус ашиглалт 2023 оны байдлаар 194,206.2 мян.м3 байгаа бол 2030 онд дээд хувилбараар 264,547.3 мян.м3, дунд хувилбараар 218,874.8 мян.м3, доод хувилбараар 188,489.5 мян.м3, 2035 онд дээд хувилбараар 275,712.6 мян.м3, дунд хувилбараар 226,106.6 мян.м3, доод хувилбараар 193,980.2 мян.м3 байх төлөвтэй байна. [1] Сав газрын усны нөөц ашиглалтын балансын хэсгүүдээр авч үзвэл 2023 оны байдлаар гадаргын болон газрын доорх усны ашиглах боломжит нөөцөөс сав газрын эхэнд 5.6%, дунд хэсэгт 51.6%, адагт 7.8%-ийг тус тус ашиглаж байна. Улаанбаатар хот байрших сав газрын дунд хэсэгт 2030 онд нийт нөөцийн 45-70%-ийг, 2035 онд 4672%-ийг нь ашиглахаар байгаа нь газрын доорх усны нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатайг харуулж байна. Уур амьсгалын эрсдэлийн үнэлгээ (DPSIR): Суурь судалгаа, салбаруудын мэргэжилтэн, судлаачдын оролцоотойгоор зохион байгуулсан удаа дараагийн хэлэлцүүлэг, семинар, уулзалтаас гарсан үр дүнг харгалзан Туул голын сав газрын эрсдэлийг DPSIR шинжилгээгээр үнэлэв. Үүнд уур амьсгалын эрсдэлийн үнэлгээгээр гарсан гол үр дүн (улаан өнгөөр), нийгэм-эдийн засагтай холбоотой гарсан эрсдэлийн үр дүнг (хар өнгөөр), Завсрын зөрчил, сөрөг үйл ажиллагааг (шар өнгөөр) тус тус үзүүлэв. DPSIR-аар үнэлсэн үр дүнгээс уур амьсгалын эрсдэлийн хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг нь “Нөлөөлөл”-ийн хэсэг бөгөөд уур амьсгалын өөрчлөлтэй илүү холбогдоно. Байгалийн хүчин зүйлс болон хүний үйл ажиллагааны нийлмэл нөлөөлөл нь гамшгийн давтагдал, хур борооны өөрчлөлт, ууршилтыг ихэсгэж, нөхөн сэргэх нөөц багасахад нөлөөлж буйг судалгааны үр дүн харуулж байна. Харин нөгөө талаас, хүний хүчин зүйлс болох хүн амын өсөлт, хотжилт, үйлдвэржилт, дэд бүтцийн тэлэлт, малын тоо толгойн өсөлт, газар ашиглалтын нөлөөлөл зэрэг нь усны хэрэглээ, ашиглалтыг эрс нэмэгдүүлж, усны бохирдол болон бэлчээрийн доройтлыг дагуулж байна. Үүний улмаас ус цэвэршүүлэх байгууламжийн ачаалал нэмэгдэж, усан орчны химийн, физик болон микробиологийн чанар доройтон, усны нөөцийн чанар, хүртээмжид сөргөөр нөлөөлж байна. Эдгээр хүчин зүйлсийн нийлмэл үр дагавар нь хүрээлэн буй орчин, нийгэм, эдийн засгийн олон талт эрсдэлийг бий болгож байна. ДҮГНЭЛТ • Уур амьсгалын өөрчлөлт, хур тунадасны хуваарилалт, ууршилтын эрчимшилт зэрэг байгалийн хүчин зүйлс нь гамшгийн давтамжийг нэмэгдүүлж, экосистемийн нөхөн сэргэх чадавхыг бууруулан, хөрсний чийг болон газрын доорх усны нөөцийг багасгаж, улмаар гол мөрний урсац буурах, нуур ширгэх зэрэг сөрөг үр дагаврыг бий болгож байна. Энэхүү өөрчлөлтийн сөрөг нөлөө хамгийн түрүүнд зуны улирлын хуурайшил, үерийн богино хугацааны эрчимшил хэлбэрээр илэрч байна. • Хүний үйл ажиллагааны улмаас ус цэвэршүүлэх байгууламжийн ачаалал нэмэгдэж, усан орчны химийн, физик болон микробиологийн чанар доройтон, усны нөөцийн чанар, хүртээмжид сөргөөр нөлөөлж байна. • DPSIR шинжилгээгээр тодорхойлсон хариу арга, хэмжээг ерөнхий байдлаар тодорхойлсны зэрэгцээ хамгийн өндөр эрэмбэлсэн голын “Сав газрын нэгдсэн менежментийг сайжруулах” арга хэмжээг дотор нь удирдах хүчний эсрэг чиглэсэн арга хэмжээг түлхүү төлөвлөх шаардлагатай байна. АШИГЛАСАН МАТЕРИАЛ, НОМ ЗҮЙ [1] Престиж инженеринг ХХК, “Туул голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө боловсруулахад зориулсан суурь судалгааны тайлан, Улаанбаатар, 2025 он. [2] Г.Даваа, “Монгол орны гадаргын усны горим, нөөц” , 2015 он. [3] А.Энх-Амгалан, “Уур амьсгалын эрсдэлийн мэдээллийг ашиглан газар, ус, мал аж ахуйн менежментийг үндэсний болон орон нутгийн түвшинд төлөвлөх заавар, аргачлал, гарын авлага”, Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь төсөл, Улаанбаатар, 2023 оны 4-р сар. [4] Б.Эрдэнэцэцэг, Туул голын сав газрын усны нөөцийн нэглсэн менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах зөвлөх үйлчилгээ, Хөдөө аж ахуйн судалгааны ажлын тайлан, Улаанбаатар хот, 2024 он. [5] Г.Оюунхүү, Туул голын сав газрын усны нөөцийн нэглсэн менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах зөвлөх үйлчилгээ, Туул голын савын урсцыг HBV загвар ашиглан тооцсон үр дүнгийн тайлан, Улаанбаатар хот, 2024 он. [6] Daniel Afedor, Emmanuel Amankwah, Mohammed Takase, “Application of DPSIR model to ascertain driving forces and their impacts on the Volta basin”, Heliyon, 2024 [7] IPCC AR6 WG1 (2021). Climate Change 2021. The Physical Science Basis Working Group I Contribution to the Sixth Assessment Report of the Intergovernmental Panel on Climate Change. https://doi.org/10.1017/9781009157896. [8] Lia Taruiap Troncarelli. "Percepção das mudanças climáticas em populações de pequena escala: mapeamento sistemático da literatura e a perspectiva do povo indígena Khsêtjê", Universidade de Sao Paulo, Agencia USP de Gestao da Informacao Academica (AGUIA), 2023 [9] Дэлхийн байгаль хамгаалах сан, “Туул голын сав газрын төлөв байдлын үнэлгээ”, Улаанбаатар хот, 2019 он Газарзүй Геоэкологийн хүрээлэн, “Туул голын усны биологи, физик, химийн үзүүлэлтүүдийн үнэлгээ”, 2024 он